"Завхан Даян" бөхийн дэвжээний нээлтэд зориулсан улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагаас Завхан аймгийн Улиастайд болно.
Энэхүү барилдаан нь шагналын сан өндөртэй бөгөөд түрүү бөх 15 сая, үзүүр бөх 8 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр 2.5 сая төгрөгийн бай гардана.
Барилдааныг TV9 телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх аж.