-
2017 оны 2 сарын 09
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат энэ сарын 6-нд Улаанбаатар эрдэм их сургуулиас докторын дипломоо гардан авчээ.
-
2017 оны 2 сарын 09
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ. Уг захирамжаар ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.
-
2017 оны 2 сарын 09
Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ болиод олон жилийн нүүрийг үзэж байна. Улаанбаатарыг өмхийгөөр утаад удах болсон тус газрыг шинэчлэх ажлыг эхлүүлэх талаар олонтоо яригддаг ч тодорхой ажил болж, шинэчлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ асуудал өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын суудлыг ганхуулж мэдэхээр боллоо.
-
2017 оны 2 сарын 09
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа: Гүтгэлэгийн чанартай мэдээлэлд ач холбогдол шаардлагагүй
Eagle телевизийн “Зочны цаг”-аар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа уригдан оролцож, Улаанбаатар Төмөр Зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өнөөгийн байдал болон цаг үеийн асуудлаар ярилцжээ.
Энэ үеэр сүүлийн үед сошиал ертөнцөөр шүүмжлээд буй асуудлуудад тайлбар өгсөн байна. Тухайлбал, 3 удирдах ажилтны асуудал, шилэн данс, санхүүгийн асуудал, хоёр машин авсан асуудалд тодорхой хариу өгч, тайлбар хийсэн байна.
-
2017 оны 2 сарын 09
Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардалаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. Энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын эхээр “Мишээл экспо”-д болж өнгөрсөн билээ. Тэгвэл одоогоор хаана ямар үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Архангай аймгийнхан Тусгаар тогтнолын талбайд
Тусгаар тогтнолын талбайд ”Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа гарч байна. Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүн тавигдсан юм. Хурууд нэг кг нь 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10 мянга, тавагны багц ааруул 150000-160000 төгрөгийн үнэтэй байна. Монгол Улс жилдээ 30-50 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн импортын чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Архангай аймгийн сум бүрээс оролцож байгаа малчид 100 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ.
Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компаниас санаачлан “Шангрила Молл”-д энэ долоо хоногт үзэсгэлэн худалдаа нээгээд байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тавигджээ. Үндэсний бахархалт уламжлалт ёс заншил орчин үеийн хэв маягийг шингээсэн, дээл, хүрэм, гутал, бүс, тэлээ, хувцас, гарын бэлэг, авдар, ширдэг, аравч, гоёл чимэглэл, айрагны хөхүүр, чацаргана зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхлээд байгаа юм.
“Мишээл экспо”-д “Цагаан сар”
500 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг нэгтгэсэн “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төв болон “Мишээл” барилгын их дэлгүүрт үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдаагаар зочилсон зочдын дундаас өдөр бүр 16 азтан шалгаруулж гарын бэлгээр урамшуулж байгаа аж. Та үзэсгэлэнг үзэхээр ирэхдээ “Мишээл” барилгын их дэлгүүр болон “Мишээл экспо” төвийн ресепшнээс сугалаагаа заавал аваарай.
Үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготой тус үзэсгэлэн худалдааг жил бүрийн сар шинийн өмнө зохион байгуулдаг уламжлалтай билээ.
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно
“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор үндэсний томоохон үйлдвэрүүд, гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаа “Соёолж” төвд энэ сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд зориулж “Соёолж” төв өөрийн талбайг шинэчлэн засч, 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, 150 автомашины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэжээ. “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах ажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 09
Өчигдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн чансааг шинэчлэн гаргажээ. Энэхүү чансаагаар манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран 5-д, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга 16-д, 74 кг-ын жинд П.Өнөртбат 14-т тус тус бичигдсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа 20-т, 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг 3-т, А.Батцэцэг 18-т, 58 кг-ын жинд П.Орхон 6-д, Э.Гантуяа 19-т, 60 кг-ын жинд Б.Шоовдор 11-т, 63 кг-ын жинд МУГТ С.Батцэцэг 10-т, 69 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа 11-т, Ш.Түмэнцэцэг 15-т, 75 кг-ын жинд Г.Уртнасан 19-т тус тус бичигджээ.
-
2017 оны 2 сарын 09
Мөрийн хөтөлбөр гэдэг бол засаг барьж байгаа намын хувьд ард түмэндээ амласан амлалт юм. Сонгогчид чухам түүнийг нь харж сонголтоо хийсэн нь гарцаагүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар олонх болж эрх барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрөөр бол монголчууд аль хэдийнэ сайхан амьдраад эхэлчихсэн байх учиртай.
-
2017 оны 2 сарын 09
2017 оны 02 дугаар сарын 08-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, мөргөлдсөн 10, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 /үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2, сургуулийн насны 1 хүүхэд/ осол бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
БЗД-ийн нутаг Амгалан захын урд замд Nissan Sunny автомашины жолооч Б нь амины T.Landcruiser маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Э, М нарын 4 хүн гэмтсэн.
БГД-ийн нутаг Барс захын хойд замд Sonata-6 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Ц-г мөргөж гэмтээсэн.
Явган зорчигч нь замын хөдөлгөөнд оролцогчдын дундаас хамгийн эмзэг нь байдаг. 2016 онд нийт гарсан зам тээврийн ослын 2,6 хувь нь явган зорчигчийн буруугаас үйлдэгдсэн байна.
Явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, орчин үеийн замын хөдөлгөөнд дасан зохицох байдал, анхаар болгоомжтой байдал зэрэг нь аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Зам тээврийн ослын шалтгаан, нөхцлөөс харахад ихэнх осол явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөнөөс үүдэлтэй байдаг.
Ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гарах
Явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах
Замын хажуугийн явган хүний зам, хөвөө байсаар атал зорчих хэсэг дээгүүр явах
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох гэх мэт.
Энэ төрлийн осолд өртөгсдийн ихэнх нь зам хөндлөн гүйсэн байдаг. Энэ нь явган зорчигчийг түргэн зогсох, замын нөхцөл байдлыг үнэлэх боломжийг бууруулсантай холбоотой юм. Мөн харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал их байдаг. Тэгвэл харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 м, цагаан зүйлийг 30-40 м зайнаас л олж хардаг гэж судлаачид тогтоосон. 60 км/ц хурдтай явж байгаа автомашины бүрэн зогсолтын зам нь 30 орчим метр байдаг.
ЗАМ БОЛ ТАЙЗ БИШ, ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООРОЙ
-
2017 оны 2 сарын 09
Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх санал дүгнэлтийг хэлэлцэж, өнөөдөр чуулганы хуралдаанд оруулах ёстой байсан ч ажлын цаг дуустал уг хурал зарлагдсангүй. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш энэ асуудлыг хэлэлцэх болсон” гэж мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхнийг тараасан юм. Тэгвэл МАН-ын бүлэг шөнө дөлөөр хуралдаж, ажлын бус цагаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Үнэхээр эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож, унтах нойр идэх хоолоо хугаслан хуралдсан бол олонхио сайшаалтай. Харамсалтай нь ийнхүү харуй бүрийгээр хуйвалдаан зохион байгуулсны цаад шалтгаан нь даанч ноцтой аж. МАН-ын дарга М.Энхболд Хятадаас зээл авахын тулд нэгд, Эрдэнэтийг зуун хувь өөрийн мэдэлд оруулах, хоёрт, Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компанид нь шилжүүлэх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх амлалт авсан тухайгаа бүлгийн хурлын үеэр мэдээлсэн байна. Ийнхүү олонхиороо кнопдож бүлгийн шийдвэрээ дэмжүүлснээр Монгол Улсын төр Хятадаас шууд хамааралтай болох эхний сууриа баталж өгнө. Энэ нь МАН-ын хувьд урд хөршийн өмнө гүйцэтгэлээ сайн хийсэн гавъяа боловч, монголчуудын дунд эх орноо зарсан урвагчид гэх хар нэр зүүж, харин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д нам цохиулах том алдаа болно.
Г.Гэрэл
-
2017 оны 2 сарын 09
Ноён уулыг ашиглах эсэх талаар шүүх хурал өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 09 цагт шүүх хурал нь болно.
-
2017 оны 2 сарын 09
Өнөөдөр 09.30 минутын байдлаар нийслэлийн дөрвөн байршилд маш их агаарын бохирдолтой байна. Тодруулбал,
-МҮОНТелевиз орчимд 958
-Толгойт 938
-Баянхошуу 1732
-100 айл 531
Үүнээс харвал Баянхошуу орчимд агаарын бохирдол бүр гамшгийн хэмжээнд хүрчээ.
Агаарын чанарын индекс 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг бөгөөд энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй аж.
Ийм үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн, гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг.
-
2017 оны 2 сарын 09
Эрдэнэт үйлдвэр сард 20-21 мянган баяжмалын уут хэрэглэдэг аж. Эрдсүлж компани нөөц бололцоогоо ашиглан тусгай зориулалттай оёдлын 15 машин суурилуулан баяжмалын уут үйлдвэрлэх зорилгоор тусдаа цех ажиллуулж эхлээд байна.
Баяжмалын уутны бэлдцээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрээс авч байгаа аж.
Тус цех нь 2-р сард 1500 шуудай нийлүүлэх зорилготой ажиллаж байгаа ба сард 7-8 мянган шуудай үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Цаашид оёдлын машины тоог нэмэгдүүлсээр жилд 200 орчим мянган баяжмалын уут үйлдвэрлэн Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээний 90 шахам хувийг хангах боломж бүрдэх аж.
-
2017 оны 2 сарын 09
10:00 цагт: Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ”Сургалт, зөвлөх үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Хаана: Баянгол дүүрэг, 14-р хороо 18-р байр, 4-р орц 40 тоот (Бичил хорооллын зам дагуу Төрийн банктай байрны замын эсрэг талын 18-р байр)
-
2017 оны 2 сарын 09
Хөвсгөл болон Өмнөговь аймагт өчигдөр газар хөдлөлжээ.
-
2017 оны 2 сарын 09
...”Фенг Шүй” С.Ганбаатар МАХН-ын дарга Н.Энхбаяртай ”Дэр нэгтгэх”-ээр сүжирч байгаа сураг тус намынхан дунд амнаас ам дамжин хөвөрч байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялчих юмсан гэсэн атгаг бодолд ээрүүлж, байж ядан тэчьяадаж байгаа....
-
2017 оны 2 сарын 09
Сэтгэлд буй санаа зовнилоо тайлах цаг нь иржээ. Та нөлөө бүхий хүн, эсвэл дарга удирдлагадаа хандан нөхцөл байдлаа сайжруулах хүсэлт тавибал дэмжлэг авна. Хэн нэгэн танаар ямар нэгэн зүйлийг амлуулах бодолтой байгаа тул ухаалаг бай.
-
2017 оны 2 сарын 09
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг/;
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 27 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт;
“Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох;
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хаалт.
-
2017 оны 2 сарын 09
2017.2.9, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13
ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.2.9, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.09-18.05
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
-
2017 оны 2 сарын 09
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 08
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ