-
2016 оны 12 сарын 27
Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны хамтарч хуралдлаа
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёр дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг оролцсон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ Б.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Д.Дамба-Очир гишүүн “Засгийн газар, Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэнэ гэдэг нь компаниудын өрийг хаах гэж байгаа юм уу” гэдгийг тодруулж байсан бол УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир “Хөгжлийн банк Эдийн засгийн байнгын хороонд ямар компани хэдэн төгрөгийн зээл аваад, яг хэдийг төлж байгаа, найдваргүй зээлдэгч нь хэд байгааг урьдчилсан байдлаар танилцуулсан дүгнэлт гаргах хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байлаа.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон бөгөөд үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Иймд Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжилж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарсан. Энэ ч утгаар тогтоолд хугацаа зааж өр авлагын алдагдлыг хаахаар болсон. Үүнийг компанидын өр авлагыг хаах гэж байна гэж ойлгож болохгүй” гэдгийг онцгойлон анхааруулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ тэр асуудлыг судалж шалгаж байгаа. Шинэ оноос өмнө дүгнэлтээ гаргаж танилцуулна” гэж байв.
Үүний дараа Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаархи зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар/ Ж.Эрдэнэбат/-д даалгасугай гэсэн” УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан нарын саналыг гишүүдийн 72.5 хувь нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн “Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд биш 500 сая төгрөгөөр нэмэх ёстой” гэсэн санал гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Ингээд байнгын хороодын анхны хэлэлцүүлэг хийсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл хийлээ
Үргэлжлүүлэн Эдийн Засгийн байнгын хороо хуралдаж харьяа байгууллагынхаа үйл ажиллагааны талаархи ээжлит мэдээллийг сонссон юм. Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтын байдал, Концессын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ “УИХ-ын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Үндэсний хөгжлийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар заасан. Манай байгууллагын орон тооны хязгаарыг 55-аар батласан. Үндэсний хөгжлийн газар нь байгуулагдаад удаагүй ч, “Тогтвортой хөгжлийн форум 2016”, “Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт”, “Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт”, “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтууд”-ыг хийсэн талаараа дурдсан юм.
Үндэсний хөгжлийн газлын дарга Б.Баярсайхан, Манай газраас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг тодорхойлж, хөрөнгө оруулагчдын эрх ашиг хэрхэн хөндөгдсөн, үүнд эрх зүйн орчин яаж нөлөөлсөн асуудлыг тогтоох ажлыг хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн бодлогын алдааг засч залруулна. Мөн хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах тал дээр ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бодлогын хүрээнд ЗГХЭГ-ын бүтцэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулан ажиллуулна. Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх шинэ бүтцийг бүрдүүлэх талаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байгаагаа танилцуулгын үеэр онцлов.
Монгол Улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт 72.5, худалдаа нийтийн хоол 17.8 хувьтай байгаа аж. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаан нь дэлхийн түүхий эдийн ханш, Засгийн газрын тогтворгүй байдал, бодлогын тогтворгүй байдал, сөрөг мэдээ, бусад шалтгаантай холбоотой гэдгийг танилцуулгад дурдсан юм.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Өнөөдрийн байдлаар концессын гэрээ байгуулсан 47 төсөл байгаа бөгөөд нийт өртөг нь 12.6 их наяд төгрөг байгаа. Үүнээс гэрээ хүчин төгөлдөр болсон 18, гэрээ хүчин төгөлдөр болоогүй 29 төсөл байгаа. Эдгээр 47 төсөлд барих шилжүүлэх 36 төслийн нийт өртөг нь 1.8 их наяд төгрөг, барих ашиглах шилжүүлэх 11 төслийн нийт өртөг 10.8 их наяд байгаа юм. Энэхүү концессын гэрээ байгуулсан төслүүдийг салбараар авч үзвэл авто зам 15, төмөр зам 2, боловсрол 18, эрчим хүч 4, дэд бүтцийн бусад 7 байгаа гэдгийг онцолж байлаа.
Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, С.Чинзориг, Д.Дамба-Очир, Д.Сумьяабазар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд ирэх хавар гэхэд хөдөлгөхөд бэлэн болсон хэдэн төсөл байгааг, төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь хийгдсэн эсэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого байгаа юу, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар илүүтэй сонирхсон юм.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Иймд бид салбарын яамдуудаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй 10-аад төсөл хөтөлбөр ирсэн байгаа ч долоогийн ТЭЗҮ нь байхгүй байна. Иймд бид олон улсын стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа. Гэвч ТЭЗҮ дээр ажиллахад улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй нь асуудал болоод байна. Мөн төсөл хөтөлбөрүүдийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь ангилах судлагааг хийж байна. Энэ судлагааг хийхээр аль төслийг нь түрүүлж эхлүүлэх, алийг нь хойш татах, хэрэгжүүлэх шаардлагагүй зэрэг нь тодорхой болно. Түүнчлэн Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамруулж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого гаргахаар ажиллаж байна. Ингэснээр аль бүс нутагт ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь оновчтой болж, ажлын байр ч бодитойгоор нэмэгдэнэ гэж хариулж байлаа.
Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний хөгжлийн газрынханд нэн яаралтай гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар 4-5 төсөл оруулж ирэх, өнгөрсөн хугацаанд батлагдсан 300 гаруй хөгжлийн баримт бичгүүдийг цэгцлэх зэргээр үүрэг даалгавар, чиглэл өгсөн юм гэж УИХ-ын Тамгын газын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 27
Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна.
2016 оны 12 дугаар сарын 31-нд 23:00-00:30 цагийн хооронд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 32 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үйлчлэхээр зохион байгуулаад байна. Үүнд:
№
Зогсох байршил
Явах чиглэл
Ажиллах автобусны тоо
1
А зогсоол
(Ленин клуб)
Зүүн чиглэлд
Сүхбаатарын талбай-Шархад
2
2
Сүхбаатарын талбай-Улиастай
2
3
Сүхбаатарын талбай-Сэлбэ
2
4
Сүхбаатарын-Офицеруудын ордон
2
5
Сүхбаатарын талбай-Жанжин клуб
2
Дүн
9
6
В зогсоол
(Хэлмэгсэдийн хөшөө)
Баруун чиглэлд
Сүхбаатарын талбай-Баянхошуу
2
7
Сүхбаатарын талбай-Улаанчулуут
1
8
Сүхбаатарын талбай-Орбит
2
9
Сүхбаатарын талбай-Толгойт
2
10
Сүхбаатарын талбай-Зүүн салаа
2
11
Сүхбаатарын талбай-5 шар
2
12
Урд чиглэлд
Сүхбаатарын талбай-Зайсан
1
13
Сүхбаатарын талбай-Нисэх
2
14
Сүхбаатарын талбай-Яармаг
2
Дүн
16
15
С зогсоол
(Хас банк)
Хойд чиглэлд
Сүхбаатарын талбай-Баруунсалаа
2
16
Сүхбаатарын талбай-Хайлааст
2
17
Сүхбаатарын талбай-Чингэлтэй
2
18
Сүхбаатарын талбай-3,4 дүгээр хороолол
1
Дүн
7
Нийт
32
-
2016 оны 12 сарын 27
дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа
-
2016 оны 12 сарын 27
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд өнөөдөр /2016.12.27/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлэв.
-
2016 оны 12 сарын 27
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан таван өдөр үргэлжилж үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний дараа даргалагч шүүгч шийтгэх тогтоолыг уншсан юм. Тэгвэл тус шийтгэх тогтоолыг хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 27
УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас санаачлан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн 30 сурагчид өвлийн куртка болон шинэ жилийн бэлгийг өнөөдөр гардуулан өглөө.
-
2016 оны 12 сарын 27
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн нар өнөөдөр энэ онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийн илрүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
-
2016 оны 12 сарын 27
Ирэх пүрэв гариг буюу арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр тохиох тул бүх нийтээр амарна. Үүнтэй холбогдуулж, УИХ пүрэв гаригт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаа нэг хоногоор урагшлуулж, маргааш хуралдуулахаар болсон. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлэн болгохын тулд өнөөдөр дөрвөн байнгын хороо, мөн хамтарсан байнгын хороод тус бүр хуралдахаар хуралдаанаа үргэлжлүүлж байна.
-
2016 оны 12 сарын 27
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.12.26/ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн төслүүдийг өргөн мэдүүлэв.
-
2016 оны 12 сарын 27
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч долоо хоногоор хойшлууллаа.
-
2016 оны 12 сарын 27
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “В” танхимд боллоо
-
2016 оны 12 сарын 27
Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчдад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны “Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа.
-
2016 оны 12 сарын 27
Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй.
Энэ хүрээнд цагдаагийн 560 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Харин баярыг угтан энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын нэгэн хүртэл иргэдийн амар амгалан байдлыг хангаж болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм.
Ингэхдээ олон нийтийн цагдаагийн 201 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 350 сонсогч, Улаанбаатар болоод Цагдаагийн ерөнхий газрын захиргааны албан хаагч нар хүч нэмэгдүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.
Иймд нийт ард иргэд болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхаарууллаа.
-
2016 оны 12 сарын 27
С.Зоригийн хэргийн шүүх хурал 5 өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.
-
2016 оны 12 сарын 27
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд заагдсан жолоодох эрхийн журмын дагуу 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцож эхэлсэн. Хүчингүй болсон шар үнэмлэхийг солих ажлыг энэ оны хоёрдугаар сараас жилийн хугацаанд эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, хугацаа заагаагүй жолоодох эрхийн шар үнэмлэх хүчингүй болж, жолоодох эрхийн шинэ загварын саарал үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгож байгаа.
Тэгвэл шар үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж, хуучин үнэмлэхээ солиулах хүсэлтийг энэ оныг дуустал тус төвд хүлээн авч байгаа юм байна.
Тэрээр хуучин үнэмлэхээ солихдоо иргэн хүсэлтээ илэрхийлэн өргөдөл бичиж лицензийн төвд ирүүлэх юм. Мөн нэг хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ тушаасан баримт, цусны бүлэг тогтоосон эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхээ хувилж хавсаргана. Шинэ үнэмлэх хэвлэгдэн гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг хураахгүй бөгөөд шинэ үнэмлэх захилахад 12500 төгрөгийн хураамж төлнө.
Харин хөдөө орон нутагтын хуучин үнэмлэхтэй жолоочид орон нутгийнхаа замын цагдаагийн хэлтэст хандаж, материалаа бүрдүүлэн үнэмлэхээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас Лицензийн төвд тухайн материалуудыг ирүүлсэний дараа шинэ үнэмлэхийг нь хэвлээд буцаан хүргүүлж буй аж.
-
2016 оны 12 сарын 27
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ.
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн 1999 онд Хөдөлмөрийн тухай хуулийг батлан гаргасан. Тус хуулиар үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар /14 хоногоос 1 сараар/ цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой хэмээн үзэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгасан дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн манай улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байдаг тул өргөн мэдүүлж буй уг төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгасан байна. Мөн тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.
Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 27
Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүн мэдээг танилцууллаа. Манай улсын малын тоо толгой 61.5 саяд хүрчээ. Ингээд инфографикаар дэлгэрэнгүй танилцуулж байна.
-
2016 оны 12 сарын 27
Шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо танилцууллаа. Яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байна.
-
2016 оны 12 сарын 27
С.Зориг агсныг хөнөөсөн шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Улмаар шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буюу шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10.00 цагаас уншиж танилцуулахаар болсон ч шүүх бүрэлдэхүүн нь дөнгөж сая зөвлөлдөж дууслаа. Яг одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулна.
Дөрвөн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон юм. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн байдаг.
Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж буй. Хэвлэлээр бичигдсэнээр н.Давааням, Г.Чулуунбат нар оролцсон юм.
н.Давааннямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн гэдэг. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл цацагдсан. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.
Шүүх хурлын дэгийн дагуу хуралдаанаар нотлох баримтыг шинжлэх ёстой. Хэрэгт авагдсан, хуулийнхны цуглуулсан нотлох баримтуудыг хоёр өдрийн турш хэлэлцсэн юм.
Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.
Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.
Харин Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нар шүүх хурлын сүүлийн шатанд буюу шүүгдэгчид үг хэлэх мөчид энэ хэрэгт хэлмэгдсэн, гүтгүүлсэн гэдгээ хэлжээ.
Юутай ч 18 жилийн турш шалгасан уг хэргийг өнөөдөр дэнсэлэхээр болоод байна. Чухам ямар шийдвэр гарсан нь олон нийтэд нээлттэй болох юм.
-
2016 оны 12 сарын 27
Ерөнхийлөгч нар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ