-
2017 оны 2 сарын 10
Ногоон бүсэд амьдардаг халиун буга, бор гөрөөс, аргаль хонь зэрэг ан амьтдаа хамгаалах зорилгоор нийслэлийн ногоон бүсэд анх удаа биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн арга хэмжээ хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.
Өвөлжилт хүндрэхэд цас зуднаас шалтгаалан идэш тэжээл хайж, суурьшлын бүс рүү орж ирдэг зэрлэг амьтдын дийлэнх нь нохойнд бариулж, багагүй хувь нь хүний үйл ажиллагааны золиос болж тоо толгой нь цөөрдөг. Биотехникийн арга хэмжээ нь уг нөхцөлийг арилгахад чухал нөлөөтэй юм.
Нийслэлийн Байгаль орчны газар, ан амьтны мэргэжлийн байгууллага, байгаль хамгаалагчдын хүч оролцоотойгоор хийгдсэн уг ажлыг цаашид тогтмолжуулж, иргэдийн оролцоотойгоор жил бүр хийнэ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Эрдэнэтийн асуудлыг хэлэлцэж байхтай зэрэгцээд УИХ дахь Ардчилсан нам Төрийн ордонд яг одоо хуралдаж байна.
-
2017 оны 2 сарын 10
Валентины тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хэлэлцэх байсан.
-
2017 оны 2 сарын 10
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ.
-
2017 оны 2 сарын 10
УИХ дахь АН-ын бүлэг хуралдах гэж байна. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн зарим асуудлаар намын гишүүд байр сууриа нэгтгэх аж.
-
2017 оны 2 сарын 10
Даяаршиж буй дэлхийтэй хөл нийлүүлэн алхахдаа Үндэснийхээ онцлог, өв уламжлалаа хадгалж үлдэх нь чухал. Өөрөөр хэлбэл уламжлал шинэчлэлийг хослуулах учиртай. Тийнхүү жин тунг нь тохируулж зах зээлдээ тоогдож буй нэгэн компанийг зорилоо. “G fashion” нэрээрээ хэдийнэ танил болсон “Гант донж” ХХК-ийн захирал, загвар зохион бүтээгч Б.Гантболор хэмээх хоногийн 24 цаг багадсан ажил хэрэгч бүсгүйтэй цөөн хором хөөрөлдөж хэрэглэгчдэдээ хэрэгтэй дараах зүйлсийг тодруулж чадсан юм.
Хичээнгүй хөдөлмөрлө, үр дүн чинь өмнөөс тань ярих болно
Цаг хугацаатай уралдагч ажил хэрэгч бүсгүйг Бат-Эрдэнийн Гантболор гэдэг. 2005 онд Дизайн урлалын дээд сургуулийг дизайнер мэргэжлээр дүүргэсэн. Илэг даавууг өнгө уусган хослуулж, сүлжмэл хээгээр чимэглэсэн үндэсний хэв загварт калпитай өмдний хослол, донжлог малгай. Гоёлын дээл, даашинзны эрин үе дэх түүний энэхүү шийдэл аргагүй ялгарч, багш нар нь “өвөрмөц дипломын ажил” хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тэр ч утгаараа донжлог хослол өдгөө ч сургуулийн фондод хадгалаастай.
Сургуулиа төгсмөгц УБИС-ийн дэргэдэх “Сонор” плаза төвийн хойно жижиг өрөө түрээслэн ганц оёдлын машинтай хувцас захиалгын төвийг ажиллуулах болжээ. Томдсон хувцсаа хасуулж, урагдсанаа нөхүүлэн, басхүү өөрт таалагдсан загвараар даашинз хийлгэх гээд захиалга тасрахгүй. Шөнө дунд хүртэл ажиллачихаад өглөө жаахан аажуухан ирэхэд үүдэнд нь үйлчлүүлэгчид нь хүлээгээстэй. Оюутнууд голдуу үйлчлүүлдэг болохоор үнийн хувьд харьцангуй хямд. Гэсэн ч үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид чухалчлан анхаарна. Ийм маягтай нэг жил ажиллаад, машинаа хоёр болгож хүч нэмэв. Гэсэн ч хангалттай байсангүй. Дахин нэмж хоёр ажилтан, гурван машинтай боллоо. Хувцас засварын захиалганд дарагдаастай өдөр хоногууд өнгөрсөөр.... Нэг л мэдэхэдтаван жилийг үджээ. Энэ үеэр оёдлын үйлдвэрүүд татан буугдаж тусгай зориулалтын машинуудыг зах зээлийн үнээс хямд зарах сураг дуулдав. Ирээдүйгээ хэдийнэ зурагласан Б.Гантболор энэхүү боломжийг алдахыг хүссэнгүй, хэд хэдэн төрлийн машин авч, төд удалгүй Солонгос улсаас авчирсан төрөл бүрийн материалууд дээр тулгуурлан өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Үндэсний хувцсыг өдөр тутмын хэрэглээ болгож чадсан “G fashion”-ны даруухан түүх ингэж эхэлдэг.
Анхдагч амжилтанд хүрдэг
Баргийн оёдолчин барьж аваад байдаггүй гулгамтгай материалыг торготой хослуулан үндэсний хэв загварт өдөр тутмын хувцас үйлдвэрлэхээр шийдэн 2011 онд “Гант донж” ХХК-иа үүсгэн байгууллаа. Шинэ бүхэн бэрхшээлтэй тулгардаг. Өмсөхөд эвтэйхэн, эдэлгээ урттай хэмээн сонгосон суналттай материалаараа үндэсний загвартай хувцас урлах эхэндээ тийм амар байсангүй. Гэсэн ч шантралгүй олон янзаар туршсаар өнөөдөр үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд байгаа арга технологио олжээ. “G fashion” брэндийн анхны загвартай шуу буюу бидний нэрлэж заншсанаар хүннү зах, сүлжмэл бүс, толгойн гоёлтой цэвэр даавуун даашинзууд байсан агаад худалдаанд гарсан даруйд дорхноо дуусч, эрэлт ихтэй байжээ. Түүний дараа суналттай материалыг төрөл бүрийн торготой хослуулан үндэсний хэв шинжит даашинз, юбка, цамц, тэргүүтнийг урлан худалдаанд гаргасан нь мөн л хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байна.
“G fashion” загваруудын онцлог нь нэг нь нөгөөдөө зохицон хэд хэдэн янзаар өмсөх боломжтой. Материал дээрээ тулгуурлан загвараа гаргадаг дизайнерууд бүтээгдэхүүний хувирах чадварыг эртнээс тооцон уялдуулсаар ирсэн нь зах зээлд амжилт олох бас нэгэн үндэс нь болдог биз. Худалдаанд гарсан цагаас хойш хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүнээр тодроод байгаа 118.000 төгрөгийн үнэтэй монгол захтай цамц, торгон оруулгатай юбканы хослолыг гэхэд л төрийн ордны түүхийн музейгээс эхлээд хэд хэдэн байгууллагууд дүрэмт хувцсаа болгоод байгаа бол сүүлийн үед эдний хүрэмтэй хослол ид мода болж байна. Биеийн өөг сайтар далдлах гоёлд болоод өдөр тутам өмсөхөд тохиромжтой даашинз, /үндэсний загвартай/ ноолууран материал бүхий хүрэмний дэгжин хослол. Дээр дурдсанчлан хүрмийг нь дангаар нь ямар ч хувцсан дээр өмссөн тохиромжтой. Өнгөрсөн жил наадмаар тренд болж байсан өмдтэй хослол өнөө жил ч эрэлттэй хэвээр байгаа гэнэ. Бусдаас өөр байхыг эрмэлздэг бүсгүйчүүд шинэ жилийн гоёлын даашинзны оронд энэхүү хослолыг сонгож, хүлээж байсанчлан алмайруулж чадсан гэнэ лээ.
Аав хүү, ээж охидын гангараа
Даашинз, юбка зэргийг тухай л дурдаад байхаар “G fashion” бүсгүйчүүдэд зориулсан брэнд хэмээн ойлгогдож байна уу. Үгүй дээ гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан үндэсний брэнд. Аав, хүү ээж, охин хослуулан гоёж болно. Өрхийн тэргүүн, угсаа залгамжлах хөвгүүдэд зориулсан монгол захтай хос цамц, дээл, хүрэм, хантааз, элбэрэлт ээж, ихэмсэг охидод зориулсан хос даашинз, юбка өнгө загварын өргөн сонголттой худалдаалагдаж буй. Түүнчлэн иог, бодибилдинг, биеийн тамирын хослол зэрэг спортын төрөл бүрийн хувцас хэрэгтэй болсон бол “G fashion”-ы салбар дэлгүүрүүдийг зориорой хэмээн зөвлөх байна. Бас нэг баяртай мэдээ дуулгахад эднийх төрөл бүрийн үслэг эдлэл оролцуулсан тусгай загварын үндэсний хувцсыг зөвхөн танд зориулан урлахаар болсон гэсэн шүү. Та зөвхөн өөртөө зориулсан цорын ганц дээл, даашинзаар онцгойрохыг хүсвэл Гантболор болон түүний хамт олонд хандаарай.
Сар шинийн содон бэлэг
“G fashion”-ий хамгийн гол давуу тал ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээсээ харьцангуй хямд, /дотооддоо үйлдвэрлэсэн монгол загвартай хувцас / тэгсэн хэр нь эдэлгээ урттай. Долларын ханш хэдэнтээ нэмэгдэж, материалынх нь үнэ түүнийг даган өсөж байгаа хэдий ч “G fashion”-ы хамт олон зарим нэг бүтээгдэхүүнийхээ үнийг өнөөдрийг хүртэл хадгалсаар байна.
Жишээлбэл зургаан жилийн тэртээ 12000 төгрөгөөр худалдаалагдаж байсан цамц, 24000 төгрөгийн үнэтэй юбка, 35000 төгрөгийн үнэтэй ноосон даашинз гэх мэт хэрэглэгчдийн таашаалт бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байгаа аж. Түүнчлэн сар шинийн баярт зориулан “G Fashion” брэндийн хайрцаг савлагааг бий болгожээ. Эрхэм уншигч та бүхэн хайртай дотны хүмүүстээ зориулан өдөр тутам өмсөх биед эвтэйхэн хувцсыг үзэмжит сав баглаа боодолтой нь хамгийн хямд үнээр авахыг хүсвэл 13-р хороолол “Торгоны зам” дэлгүүрийн нэг давхар, 3,4-р хороолол Сансар центрийн 2 давхар, Хүннү молл төвийн хоёрдугаар давхарm байрлах нэрийн барааны дэлгүүрт зочлоорой. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн сар шинийн баяраар эдний бараа ганц ширхгийн үлдэгдэлгүй дуусч, зорин ирсэн хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд битүүний өдөр цөөн тоогоор үйлдвэрлэсэн гэсэн шүү. Тиймээс та сонголтоо хийсэн бол яараарай.
Хилийн чанад дахь Монголчуудын гангараа
Ганц оёдлын машинтай оюутнуудад үйлчилдэг умгархан өрөөнөөс ажлын гараагаа эхэлсэн “Гант донж” ХХК өдгөө 17 ажилчинтай, гурван салбар дэлгүүртэй болтлоо өргөжиж, бараа бүтээгдэхүүн нь зөвхөн дотоодын зах зээлд бус хөрш зэргэлдээ улсуудад ч /БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон болон ОХУ-ын Буриад улсад / эрэлт ихтэй байна.
Эх орноосоо хол хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчууд эдний хувцсаар гангарах нь элбэг бөгөөд талархлын үгтэй зурвас, гэрэл зургийн хамт илгээх нь олонтаа. “Өдөр ирэх тусам ачаалал нэмэгдэж байгаа ч манай хувцсыг өмссөн хэрэглэгчдээ хараад ядарснаа мартчихдаг” юм хэмээн инээмсэглэн ярих Б.Гантболор түүний хамт олон 2013 онд болсон Монгол туургатны фестивальд оролцож Гран при шагналын эзэн болж байсныг дуулгахад таатай байна.
Б.Эрдэнэсүрэн
-
2017 оны 2 сарын 10
БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба нарын хүмүүсийг авилга авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл түүнтэй хамт мэргэжилтэн С.Баярхүү, Мөрдөн байцаах хэлтсийн дарга П.Бүжинжав нар хамт байсан бөгөөд тэднийг мөн цагдан хорьсон гэдгийг эх сурвалж мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 10
Нэлээд удаан дуншиж, хэл ам таталсан Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар батлав. Энэхүү хууль төрснөөрөө цагдаагийн цолыг өндөр шалгууртай олгохоор болж байгаа аж. Тухайлбал, цагдаагийн бага цол буюу ахлагч цолыг дөрвөн жил тогтвор суурьшилтай ажиллаж байж авна. Мөн шинэ томилогдсон цагдаа дэд ахлагч цолтой байна. Ингээд дөрвөн жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байж ахлагч болтой болно. Дахиад дөрвөн жил үр бүтээлтэй ажиллавал ахлах ахлагч болох юм. Тэгвэл энэ мэт хуулийн онцлох заалтыг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 10
1990-оны хувьсгалаар Монголчуудын олсон нэгэн ололт бол Чөлөөт ардчилсан сонгууль байв.
Хятад Коммунист нам нь төр барьдаг бөгөөд өмнөх удирдагчид нь залгамжлагчдаа томилдог тогтолцоотой. Тэнд чөлөөт сонгууль гэх ойлголт байдаггүй юм.
ОХУ-д ч гэсэн чөлөөт сонгууль байхгүй гэж хэлж болно.
2000-онд, Б.Ельцин өөрийн залгамжлагчаар Б.Путиныг томилсноор ОХУ-ыг чөлөөт сонгуульгүй улс болгох замыг сонгожээ.
Тиймээс барууны стандартад нийцэх чөлөөт сонгууль гэдэг юм Монгол улсаас 4000-10000км цаана л байдаг ажээ.
2008-07-01-нд, Монголчууд сонгуулиа хийж чадсангүй. Гол будилаан санал тоолох дээр гарчээ. Үүнээс болж иргэд олон нийт жагсаал цуглаан хийж, улмаар 20-иод хүн цагдаад буудуулж, 5 хүн нь үхсэн билээ.
Үүний дараах сонгуулиудад санал тоолох барууны стандартад нийцэсэн машиныг оруулж ирэн, саналыг үнэн зөв тоолдог болсон.
Гэвч Монголын сонгуулийн Чөлөөт ардчилчилсан, шударга байдал жилээс жилд алдагдаж байна.
Ойрын үед болсон сонгуулиудад гарсан Луйврын нэг бол Царцаа нисгэх технологийг хэлж болно. Мөн сонгогчид гарын хээгээ уншуулан саналын хуудас авч, бөглөн саналаа өгдөг гэх авч, нэг хүн олон хэсгийн хороонд очиж саналаа өгч байсан тохиолдол байсан.
Бас үлдэгдэл саналын хуудсуудыг бөглөн машинд олноор нь уншуулсан тохиолдолч гарч байжээ.
Миний хэлэх гэж байгаа санаа бол Монголд өрсөлдөгчгүй сонгууль болдог ОХУ-ын жишиг тогтох байх гэсэн санаа юм.
Жишээлбэл: МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2 ч удаагийн сонгуульд оруулсангүй.
2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж болохоор хүчтэй Лийдрүүдэд АТГ, ЦЕГ-ын зүгээс зохиомол хэрэг үүсгэн, нэр дэвших боломжгүй болгох гэсэн хар улс төр, хэлмэгдүүлэлт явагдах байхаа. Энд хэд хэдэн хүний нэрийг бичье.
Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болгох гэсэн зорилгоор АТГ зохиомол хэрэг үүсгээд дуудаад эхлэсэн байна.
Мөн Женкод ч гэсэн АТГ- дээр хэрэгт зохион, дуудах сурагтай байна.
Бас Э.Батүүлийг хүн амины хэрэгт татна гэж айлгадаг ажээ.
Саяхан болсон АН-ын даргын сонгуульд, АТГ ба ЦЕГ-ыг удирдан улс төрийн сэдэлттэй баривчилгаа хийлгэдэг эзэд нь С.Эрдэнийг дэмжин мөнгө төгрөг тараалган зүтгүүлсээр луйвраар ялуулав.
Ер нь бол С.Эрдэнэд нийгмийн даатгалын хөрөнгийг хууль бусаар зарцуулсан асуудлууд байдаг. Үүнийг нь АТГ, ЦЕГ мэддэг ч ямар нэгэн асуудал үүсгэдэггүй юм.
Харин С.Эрдэнэ тэндий үгэнд орохоо боливол л асуудыг нь босгон ирж, АТГ ба ЦЕГ ашиглана.ккк
Хэд хоногийн өмнө М.Энхболд С.Эрдэнийг ялсанд баяр хүргэн Хадаг барин золгож байгаа харагдсан. ккк
Хамгийн гол нь С.Эрдэнэ энэ удаа М.Энхболдод зөөлөн хоол болохоор нэр төдий жижиг хүнийг АН-аас 2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, замыг нь засан туслах хүн нь юм шүү дээ. ккк
Энэ бүхний ард 2017-оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.ЭНХБОЛД нэр дэвшин бодитой өрсөлдөгчгүй ялах тактиктай байгаа бололтой юм. Иймэрхүү хар технологи нь шинэ юм биш л дээ (ОХУ-ын Б.Путин сүүлийн хэдэн сонгуулиудад дандаа тэгж ялж байлаа.)
Эцэст нь хэлэхэд: Монголын нам дамжсан Олигархиудын бүлэглэл нь АТГ, ЦЕГ, Прокурор, ТЕГ, ШҮҮХ, СЕХ, үндсэн хуулийн ЦЭЦ, зэрэгт үүсгэсэн сүлжээгээ ашиглан Монголчуудын чөлөөт сонгуулийн системийг үгүй хийж байгаа нь энэ ажээ.
Ойрын 6 сарын дотор Монголд болох улс төрийн бохир үйл ажилгааг зураглан үзүүлэхэд ийм байна.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын 2016 оны хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай, ”Эрдэнэт үйлдвэр” дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг ”Монгол зэс” корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсох бөгөөд үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлснээр чуулганыг албан ёсоор хаах юм.
-
2017 оны 2 сарын 10
10-13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хаалтаа хийнэ. Тэгвэл чуулган хаалтаа хийхийн өмнө өчигдрийн хуралдаанаараа дөрвөн шинэ хуулийг баталлаа. эдгээр хуулиудыг тоймлон хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 10
09.00 цагт Засгийн газрын ордонд Хууль зүйн байнгын хорооны хурлаар Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэлэлцэнэ.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн твиттер хуудаснаа томоохон албан тушаалтан авлига авч байгаад баригдсан талаар нийтэлсэн нь өчигдрийн гол дуулиан байв. Тэрбээр “Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад АТГ-т баригдаж.
-
2017 оны 2 сарын 10
2017.2.10, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15
ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2017.2.10, Баасан гараг
Наран ургах шингэх: 08.07-18.07
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
-
2017 оны 2 сарын 10
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 09
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.09/ хуралдаан 14 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах 1 тэрбум ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм.
Зээлийн хэлэлцээрийн төслийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь зээлийн хүү жилийн 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх аж.
Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрт төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтэц гэснийг аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүд болгож нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцоод байгаа юм байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах 1 тэрбум ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 37 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг байна. Үүнээс 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлжээ. Харин зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй нэр бүхий 11 аж ахуйн нэгж, зөрчил гаргасан нь улсын ахлах байцаагчийн актаар тогтоогдож, үйл ажиллагааг нь түр зогсоосон “Мөнхжин Од” ХХК-ийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлж байна.
Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах аж ахуй нэгжүүдийн эрхийг цуцлах санал хүргүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
№
Аж ахуйн нэгжийн нэр
Эцсийн бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний нэр
1.
“Их тэс гол” ХХК
Архи
Хабул,
Шаргалжуут.
2.
“Монгол инженер” ХХК
Архи
Хөх тэнгэр,
Одтой Чингис
3.
“Бенедакт” ХХК
Архи
Монголын хаан, Сүжигт
4.
“Аранзал трейд” ХХК
Архи
Сайхан
5.
“Цэлмэг туяа” ХХК
Дарс
Valencia, Sangria, Sun Martini, Elit, Golden Salut
6.
“Хүрд трейд” ХХ
Шар айраг
Монгол
7.
“Хорго цагаан” ХХК
Архи
Аяны дугараа
8.
“Энигмаа” ХХК
Архи
9.
“Хун лотус” ХХК
Шар айраг
10.
“Тэргүүн трейд” ХХК
Спирт
11.
“Бенедакт” ХХК
Дарс
Монголын хаан, Сүжигт
12.
“Мөнхжин од” ХХК
Архи
Мөнхжин Найрсаг
39
-
2017 оны 2 сарын 09
Нийслэлийн Засаг даргын сар шинийн баяртай холбогдуулан гаргасан захирамжийн хүрээнд нийслэлийн Тээврийн газраас “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд том оврын автобус явуулна. Тодруулбал, автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу ирэх бямба, ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00,12.30,15.00 цагт иргэдэд үйлчлэх юм.
№
Чиглэлийн нэр
Үйлчлэх цаг
Үйлчлэх ААНБ
1
Орбит-Нарантуул зах
10:00
12:30
15:00
Тэнүүн-Огоо ХХК
2
Нарангийн гол-Нарантуул зах
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
3
ХМК-Нарантуул зах
Сутайн буянт ХХК
4
Баянхошуу-Нарантуул зах
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
5
Нисэх-Нарантуул зах
Автотерминал трейд ХХК
6
Яармаг-Нарантуул зах
Эрдэмтранс ХХК
7
Дэнжийн 1000-Нарантуул зах
Монкара ХХК
8
Чингэлтэй-Нарантуул зах
Эрдэмтранс ХХК
9
Бэлх-Нарантуул зах
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
10
Шархад-Нарантуул зах
Тэнүүн-Огоо ХХК
11
Улаанхуаран-Нарантуул зах
БлюбусХХК
Дүн
Тайлбар: Дээрх 11 чиглэлд үйлчлэх их багтаамжийн автобусаар том хүн 1000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлнэ.
Нарантуул худалдааны төв рүү үйлчлэх нийтийн тээврийн замналын зураглал:
Мөн “Дэнжийн 1000”-ын автозамын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байгаатай холбогдуулан “Дэнжийн 1000” чиглэлд хүрч үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулан явуулах зохицуулалтыг хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.