-
2017 оны 2 сарын 10
Яг одоо УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байна.
-
2017 оны 2 сарын 10
Нийслэлийн Байгаль орчны газар, “ТЕХНОЖ БИТ” ТББ, Финландын ФЛОМ байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран олон нийтэд гялгар уутны хор уршигийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачлага өрнүүлж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, “ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий, НБОГ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа болон ТББ-уудын төлөөллүүд оролцов.
“Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачилга төслийг Дэлхийн зөн Монгол, Флом олон улсын байгууллагатай хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс энэ сарын 28 хүртэл хэрэгжүүлж байгаа аж. Төслийн нөлөөллийн ажлыг НЗДТГ, ХУД, СХД, Дундговь, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, их дээд сургуулиуд, супермаркетууд, сайн дурын ажилтан оюутнууд хамтран дэмжиж ажиллаж байгаа гэдгийг оролцогчид хэлж байлаа.
“ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий “Өнөөдөр дэлхий нийтэд хог хаягдал тэр дундаа хүний хүчин зүйлээс хамаарсан бохирдол чухал асуудал болоод байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг дэлхийд олон байгууллагууд дэвшүүлэн тавьж, улс орнууд нэгдэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид Цагаан сарын баярыг угтан ногоон дадал зуршлыг бий болгоё, бие биедээ даавуун тор, улавч бэлэглэх хөдөлгөөн өрнүүлж байна. Улаанбаатар хотод өнөөдөр агаар, хөрс, усны бохирдол анхаарлын төвд ороод байна. Энэ бохирдлыг бууруулах үүднээс олон санаачилга гаргаж байгаагийн нэг нь гялгар уутнаас татгалзъя гэсэн уриалга гаргаж байгаа юм. Нийслэлийн иргэд нэг өдөрт л 660 тонн гялгар уутыг хог дээр хаяж байна. Энэ нь байгальд маш их хор хөнөөлтэй” хэмээлээ.
НБОГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа “Нийслэлийн иргэд маань хариуцлагатай хэрэглэгч байгаасай гэсэн үүднээс бид энэхүү урилга, санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Иргэд маань долоо хоногийн нэг өдөр автомашингүй байж сурсан. Харин одоо сардаа нэг удаа гялгар уутны хэрэглээнээс татгалзаж сураасай гэдэг үүднээс энэ ажлыг эхлүүлж байна. Цаашдаа олон цуврал ажил өрнөх болно. Иргэд та бүхнийг энэ төслийг дэмжин ажиллаасай гэж хүсч байна” хэмээсэн юм.
Олон улсын жишгээр “ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАХ ӨДӨР”-ийг санаачлах хөдөлгөөн өрнүүлж төр, олон нийтэд гялгар уутны хор уршгийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нөлөөлөл хийснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндийг хамгаалах, ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулах болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.
Дэлхийд жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг бөгөөд түүний 30 хувийг гялгар уут эзэлдэг аж. Өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгдсэн байна. Хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хаядаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Дэлхийн хэмжээнд 1 минутад 1 сая гялгар уут ашигладаг байна. Жилд 4 тэрбум гялгар уут хог болон хаягдаж экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байна. Хүний зохисгүй хэрэглээнээс үүдэн хаягдаж хөрсөнд булагдвал 100-500 жил оршин ялзрахдаа химийн хорт бодис, хий ялгаруулж, хүний өвчлөлийн нэг шалтгаан болж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 10
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2017.02.07/ УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, С.Чинзориг, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг
-
2017 оны 2 сарын 10
Шинэ Зеландын далайн эрэгт 400 гаруй халим шидэгдэн гарчээ.
-
2017 оны 2 сарын 10
Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дээр өчигдөр нийт 290 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 235 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, зам тээврийн осол, хэргийн улмаас 3 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 хороо Зуслангийн замд “corolla” 65-66 УНЦ автомашины жолооч Б нь явган зорчигч 30-35 орчим насны эмэгтэй нэр ус хаяг нь тодорхойгүй иргэнг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг 6 хороо Оюутны хотхоны замд амины “Рrius” маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Prius” маркийн автомашины М жолоочтой машинтай мөргөлдөж тээврийн хэрэгслийн зорчигч 3 настай Э, 28 настай Г, 34 настай Ц, нарын 3 хүн гэмтсэн.
-
2017 оны 2 сарын 10
2017 оны жүдо бөхийн дэлхийн чансаа олгох Парисын ”Их дуулга” тэмцээн хоёрдугаар сарын 11-12-нд болно. Тус тэмцээнд манай улсаас нийт 19 жүдоч хүч, ур чадвараа сорих аж. Тодруулбал,
Эмэгтэй
-48 М. Уранцэцэг
-52 П. Буянхишиг, Л. Сосорбарам
-57 Ц.Хулан
-63 Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч
-70 Б. Хулан
+78 О. Жавзмаа, Э. Гандиймаа
Эрэгтэй:
-60 Б. Амартүвшин, Ж. Амарболд
-66 Г. Хэрлэн, Б. Эрхэмбаяр
-73 Н. Хадбаатар, С. Баяртүвшин
-81 Н. Дагвасүрэн
-90 Г. Алтанбагана
+100 Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар оролцох юм байна.
-
2017 оны 2 сарын 10
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Төрийн захиргааны удирдлага ба манлайлал” сэдэвт сургалтанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар хамрагдаж байна. Стратеги, манлайлан удирдах зэрэг чиглэлээр сургалт явагдах юм.
Удирдлагын академийн захирал С.Зүльфикар хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд агентлагийн дарга та бүхний үүрэг оролцоо чухал. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бидэнд хүсэлт болгосны дагуу өнөөдөр хамтарсан сургалт зохион байгуулж байна. Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөг Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд баталдаг. Энэ хүрээнд энэ жил 1500 төрийн албан хаагчийг богино хугацааны сургалтанд хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилт тавьсан юм. Үүний нэг сургалт өнөөдөр та бүхний дунд болж байна. Сургалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Зөвхөн агентлагийн дарга нараар тогтохгүй энэ жил төрийн албан хаагчдыг сургаж, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 10
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд 447 чиглэлд 889 алба хаагчийг олон нийтийн цагдаагийн 178 ажилтан, урамшилт 1000 иргэнтэй хамтран явган эргүүлд ажиллуулж байгаа бөгөөд сүүлийн 14 хоногийн байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 27968 дуудлага мэдээлэл хүлээн авч, 70 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан 2296 иргэнийг саатуулж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 805 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн дуудлага мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 30821 буюу -52.4, гэмт хэргийн дуудлага 916 буюу -49.3, согтуугийн дуудлага 88 буюу -1.4 хувиар тус тус буурчээ.ГЭМТ ХЭРГИЙН ДУУДЛАГА 49,3 ХУВИАР БУУРЧЭЭ
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд 447 чиглэлд 889 алба хаагчийг олон нийтийн цагдаагийн 178 ажилтан, урамшилт 1000 иргэнтэй хамтран явган эргүүлд ажиллуулж байгаа бөгөөд сүүлийн 14 хоногийн байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 27968 дуудлага мэдээлэл хүлээн авч, 70 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан 2296 иргэнийг саатуулж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 805 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн дуудлага мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 30821 буюу -52.4, гэмт хэргийн дуудлага 916 буюу -49.3, согтуугийн дуудлага 88 буюу -1.4 хувиар тус тус буурчээ.
-
2017 оны 2 сарын 10
Цагаан сар болохтой холбогдуулан Улаанбаатар хотод зорчих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгддэг.
-
2017 оны 2 сарын 10
Улсын Онцгой комссын хуралдаанаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын өнөөгийн байдлын талаархи танилцуулгыг сонслоо. 1973 онд ашиглалтад орсон энэ үйлдвэрт бүрэн шинэчлэл хийлгүй өнөөг хүрснээс вакцин үйлдвэрлэлийн 90 хувь нь гар ажиллагаатай болсон байна.
Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягийн танилцуулснаар ашиглаж байгаа 350 тоног төхөөрөмжийн 20 хувийг нь л шинэчилсэн бөгөөд одоо 64 хувийг нь зайлшгүй шинэчлэх шаардлагатай, 200 гаруй тоног төхөөрөмжийг нь ашиглах боломжгүй болжээ.
Энэ бүхэн нь мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай вакцинаа үйлдвэрлэж чадалгүй, гадаад орнуудаас авахаас өөр аргагүйд хүрдэг гэсэн үг юм.
Мал эмнэлэг, үржлийн газрынхны хийсэн тооцоогоор 2017-2030 онд зөвхөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 82 сая тун вакциныг гадаадаас авна гэвэл 85 тэрбум төгрөг зарцуулах нь. Харин дотооддоо үйлдвэрлэвэл 59.5 тэрбумыг зарж 25.5 тэрбум төгрөг хэмнэх юм. Иймээс Унгар Улсын 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын шинэчлэлийг яаралтай хийж дуусгахыг зорьж байна. Шинэчлэл хийснээр вакцин үйлдвэрлэлийн шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжлийн ажилтнуудын чадавхи сайжран, богино хугацаанд өвчний голомтыг таслан зогсоох боломж бүрдэх юм.
Цаашид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хүйтний улиралд бус, харин жил бүрийн дөрөв, есдүгээр сард хоёр удаа, хонь, ямааны цэцэг, бог малын мялзан өвчний эсрэг вакциныг зургаадугаар сард нэг удаа бүх нийтийн хүчээр хийж байх нь үр дүнтэй гэж Мал эмнэлэг, үржлийн газар үзэж байна.
-
2017 оны 2 сарын 10
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ сарын эхээр Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Дарви, Ховд аймгийн Дарви, Чандмань сумын Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд бөхөн мялзангаар өвчилж олноор хорогдож байгаатай танилцсан байна.
Өнөөдрийн байдлаар 3818 бөхөн, 24 хар сүүлт хорогдоод байгаа бөгөөд Ажлын хэсгийнхэн аймаг, сумын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийн, хяналтын болон бөхөн устгалын явцыг дүгнэж, үүрэг чиглэл, зөвлөмж өгчээ.
Тухайлбал Шаргын говийн хяналтын пост хоорондын зайг ойртуулах, нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, гуравдугаар сарын 01 хүртэл малын гоц халдварт өвчин гарсан үеийн хорио цээрийн дэглэмийн дагуу ажиллах, Шаргын болон Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд нутаглаж байгаа, хаваржих малчин өрх, малын тоо, байршлын судалгааг яаралтай гаргах болжээ.
Бөхөнгийн дархлаа суларсан учир ирэх хавраас цусан халдвараар өвчлөх магадлал өндөр байна. Иймээс олон улсын шинжээч болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж эхэлжээ.
Цаашид Шаргын говийн бөхөнгийн тандалт судалгааг яаралтай хийж, эрүүл бүс эсэхийг тогтоон байнгын тандалт хийхээр боллоо. Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын 12 өрхийн 8000 малд вакцин хийж дуусган, Бигэр, Эрдэнэ, Чандмань сумын малыг вакцинжуулах юм.
Ховд аймгийн Дөргөнө сумын Агушийн арал дээр 22, Хомын талд 44, Манхан сумын Адгийн худаг, Дугуйн ам, Талын хар нутагт байгаа 100 гаруй эрүүл бөхөнг хамгаалж тусгаарлах, голомтын бүс рүү нэвтрүүлэхгүй байхыг зорьж байгаагийн зэрэгцээ бөхөн хамгаалах чиглэлээр малчдад ухуулга, таниулга хийж байна.
-
2017 оны 2 сарын 10
Сарын сүүлээр хүйтний эрч харьцангуй сулрана
-
2017 оны 2 сарын 10
Дорнод, Сүхбаатар аймагт шүлхий өвчний 12 голомт байна
Улсын Онцгой комиссын хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаархи мэдээллийг сонсож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Энэ сарын 05-ны байдлаар Дорнод аймгийн Матад суманд хоёр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд тус бүр гурав, Сүхбаатар суманд нэг, Баруун-Урт суманд гурав, нийт 12 голомтүүсээд байна. 81 өрхийн 365 үхэр, 70 хонь, 117 ямаа нийт 552 мал өвчилсний 199 үхэр, 32 хонь, зургаан ямааг зориудаар устгажээ.
2016 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхийгээр 173 толгой үхэр өвчилж, 20 толгой үхрийг зориудын устгалд оруулж байсан. Өнгөрсөн жил 10 аймаг, нийслэлийн давхардсан тоогоор 161 сумын 9 сая гаруй малд вакцинжуулалт хийсэн байна.
Сүүлийн 16 жилийн хугацаанд вакцинд 187 тэрбум төгрөг зарцуулсан ч өвчлөл байнга гарч байгаад дүгнэлт хийж, гоц халдварт өвчний голомтыг бүрмөсөн устгах чиглэлээр далайцтай арга хэмжээ авах цаг болсон гэдгийг Онцгой комиссын гишүүд хэлж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам холбогдох яам, байгууллагатай хамтран Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг ойрын хугацаанд боловсруулж Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо.
Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин, стратеги, бүтэц, зохион байгуулалт, вакцин үйлдвэрлэл, вакцинжуулалт, хөрөнгө санхүүгийн зарцуулалт зэрэгтээ эрс өөрчлөлт хийж, бүх нийтээр зүтгэвэл таван жилийн дотор малаа эрүүлжүүлэх, гоц халдварт өвчний голомтыг устгах сууриа тавьж чадна гэж Шадар сайд үзэж байна.
-
2017 оны 2 сарын 10
Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос Үндэсний баяр наадмын үеэр допинг хэрэглэсэн нь илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцжээ.
-
2017 оны 2 сарын 10
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Их эмгэнэлтэй юм болж байна даа. 49 хувийг эзэмшигчдийн үгийг сонсох ёстой. Энэ хүмүүсийн буруугаар биш Үндсэн хуулийн зарчмаа зөрчсөн хүмүүсийн гай шүү дээ. Ч.Сайханбилэг Дубайд очиж гэрээ хийчихээд, юу ч хийсэн болох юм байна гэж бодсон байх. Д.Ганболд оо, өмч хувьчлалаар чинь 70 жил боловсролтой мэдлэгтэй болсон хүмүүсээ гудманд гаргасан. Тэрний чинь гай одоо хүртэл яваад байна. Монголыг баллаад байгаа хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байна. Тийм учраас энийг хэлэлцэх ёстой. Гэхдээ хувийн хэвшлээ ингэж шууд буруутгаж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: ОУВС-тай хэлэлцээ хийж буй ийм чухал үед хувийн хэвшлийн өмчийг авах асуудлыг яриад сууж байгаа нь зохимжгүй. Төр өмч хувьчлалыг хумиснаар цаашаа хол явахгүй. Нам дагасан хүмүүсийн л бизнес л болдог. Монголын ард түмэн хувьцаа хэлбэрээр баялагийн хуваарилалтыг хийх ёстой. Төрд зуун хувьр шилжлээ гээд “Эрдэнэт” үйлдвэр сайжирчихгүй. Нийтдээ 26 жилийн хугацаанд гарсан төрийн өмчийн баялагийг ард түмэн хувьцаа хэлбэрээр эзэмших хэрэгтэй. Хувийн компаниуд ч тэр, хэт монополи байдал үүсгэж болохгүй.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ажлын хэсгийн дүгнэлт дээр энэ мөнгө тийм байх магадлалтай, тийш нь шилжүүлсэн байх талтай гэхчлэн бичсэн байна. Ц.Нямдож, О.Баасанхүү нар хуульч. Шүүх хурал дээр магадлалтай, талтай гэсэн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гардаггүй. Эдгээр зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагууд тогтоосон юм уу. Монгол Улсын парламент хувийн хэвшлийнхээ үгийг ч сонсохгүй, ингэж дайрч болохгүй. Монголбанкнаас баахан мөнгө аваад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихсан гэх юм. Баримт нь байна уу. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авснаар засгийн газарт хэдий хугацааны дараа ашгаа өгч эхлэх бэ? ” гэхэд, Ц.Нямдорж гишүүн “Би ажлын хэсгийн ахлагч биш. Засгийн газрын тогтоолд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан байсан. Хуулийн талаасаа УИХ ямар ч асуудал үүсгээгүй. З.Нарантуяа чи зарим асуултаа наад Д.Эрдэнэбатаасаа асуу” гэсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Засгийн газар уг асуудлыг 2016.10.17-ны өдөр АТГ-д шалгуулахаад өгсөн. Хариу нь 2016.12.20-д Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн хариулт ирүүлсэн” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ““Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ярихаар төрийн өмчийн 51 хувийн асуудалд давхар яригддаг. Жастын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкны барьцаанд тавьж, зээлийн төлөлтийг зарцаасан. Одоо засгийн газар 75-100 сая ам.доллар төлөх нөхцөлд байна. Ирэх сард Арбитраар дахиад энэ асуудал хэлэлцэгдэнэ. Ер нь Монголын төрд 51 хувь байгаа юу. Төрийн ийм байдлаар засгийн газарт асуудал үүсгэж байна” гэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Маргаантай зүйл байгаа. Жастынхан өөрсдийгөө өмөөрөөд байдаг ч тодорхой мөнгөн эх төлбөрүүдийг бас төлсөн байдаг. Энэ асуудал дээр хуулийн фирм ажиллаж, хэд хэдэн хүндрэлүүдийг гэтлэх аргыг судлаж байна. Гол нь, төрийн байгууллагаас ийм мэдээлэл өгч, нарийн тоог өгчихөөр нөгөө талд засгийн газрын байр суурь болж ойлгогддог. Шүүх дээр үүнээс болж асуудал мушгигддаг учраас нарийн тоог хэлэх боломжгүй байна” гэж хариулав.
Энэ талаар “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар ““Эрдэнэт” үйлдвэрийн уг асуудлаар шүүхийн маргаан үүсгэж, холбогдох бэлтгэлээ хийж байна. Бодит нөхцөл байдал дээр олон улсын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэр ялагдсан байдалтай байгаа” гэсэн нэмэлт мэдээлэл өгсөн юм. Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос гаргасан тогтоолын төслийг дэмжих асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 71.4 хуь дэмжлээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр болж байна.
-
2017 оны 2 сарын 10
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажиллах гэрээнд заасан үүргийнхээ дагуу ипотекийн 8 хувийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх юм.
Орон сууцны ипотекийн зээлийн шинэ журам батлагдсанаас хойш Монголбанк зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгож, 1646 иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлээд байна.
-
2017 оны 2 сарын 10
Хууль зүйн байнгын хорооны хурлаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах талаар хэлэлцлээ.
-
2017 оны 2 сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үндэсний чуулганыг нээж, үг хэллээ.
Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын нэг нь 60-аас дээш насныхан бол манай улсын хувьд 20 хүн тутмын нэг нь 60-аас дээш насныхан байна. Монгол Улсын хүн амын насны бүтцэд өөрчлөлт орж, дундаж наслалт уртасч байгаатай холбоотойгоор ахмад настны тоо ойрын жилүүдэд хоёр дахин өсөхөөр байна.
Манайулсын эдийн засаг хүндрэлтэй байгаа ч бид ахмад настныамьдралын чанар, аж байдлыг сайжруулах, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх бодлогод онцгой анхаарч үр дүнг нь ахмадууд маань хүртэх бодит ажлуудыг 2016-2020 онд хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг тусган ажиллаж байна гэж тэрээр тэмдэглэлээ.
Засгийн газрын санаачилгаар Ахмад настны тухай болон Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулиудыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.
Ахмад настны тухай хуулиар ахмад настны эрхийг баталгаажуулсны дээр тэдэнд чиглэсэн шинэ төрлийн олон үйлчилгээг бий болгож, “Насны хишиг” олгохоор боллоо. Засгийн газар уг хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж, үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүйгээр хүргэх бололцоог олгоно гэлээ.
Түүнчлэн ”Ахмадын өргөө”-г аймаг, сум, хороо бүрт, асрамж, нөхөн сэргээх сувиллын бүсчилсэн төвүүдийг цогцолбор байдлаар бий болгоход гадаад, дотоодын болон олон улсын хандивлагч байгууллагуудын хөрөнгө оруулалт, ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүч нөөц, оролцоог дэмжиж ажиллах болно.
Өнөөдөр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудал чухлаар тавигдах болсон. Ахмадууд маань нэг талаас төрийн халамж, хамгаалалд байх нь зайлшгүй боловч нөгөө талаас тэд манай улсын хамгийн туршлага, мэдлэг хуримтлуулсан ажиллах хүчний нөөц юм.
Та бүхэнд оюуны хөдөлмөр эрхлэх асар их туршлага, нөөц байна. Хойч үе, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын туршлага байна. Ахмадуудын маань энэхүү үнэт зүйлс хүүхэд, залууст цаашилбал Монгол орны хөгжилд ихээхэн тус нэмэр болох учиртай.
Засгийн Газраас Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгож, ахмадуудаар байгууллага, хүмүүст зөвлөгөө өгөх ажлыг гэрээгээр, түр хугацаагаар хийлгэх, ахмадууд арвин их мэдлэг, туршлагаа залуустайгаа хуваалцах, тэдэнд өвлүүлэх боломж бүрдүүлэн ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолж хэллээ.
Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, улсын төсвийн орлого нэмэгдэх нөхцөлд тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх бодлогыг баримтлана.
Ахмадуудад орлогоо нэмэгдүүлэх, хөгжих шинэ шинэ боломжуудыг бий болгож, шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоохоор ажиллах байна гэж Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хэлээд ахмадууддаа урт наслаж, удаан жарган, үр хүүхдүүд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр,
-Засгийн газраас Ахмад настны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. Хуулийн хүрээнд 65-69 настанд 50, 70-79 настанд 80 мянга, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90-ээс дээс настай бол 250 мянган төгрөгийг “Насны хишиг” болгон жилд хоёр удаа олгоно. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож буурууллаа. Мөн ахмад настнууд тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох тогтолцоог бүрдүүлж, одоогоор 12,8 мянган ахмад настан тэтгэвэр авах банкаа өөрөө сонгоод байна зэрэг мэдээллийг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 10
”Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр гурван жил зургаан сарын хорих ял шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа болсон талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдсэн.