-
2016 оны 12 сарын 28
Монголын Үндэсний Циркэд тоглогдож буй Олон улсын циркийн тоглолтын сургуультай бар ямар нэгэн тор хамгаалалтгүйгээр өчигдөр Max Mall худалдааны төвөөр зочилжээ. Амьтан сургагчийн хамт алхаж явангаа сонин содон бараа, эд зүйлсийг сонжин харж явсан байна. Энэхүү олон улсын тоглолт өдөр бүр Циркэд тоглогдож байгаа аж.Монголын Үндэсний Циркэд тоглогдож буй Олон улсын циркийн тоглолтын сургуультай бар ямар нэгэн тор хамгаалалтгүйгээр өчигдөр Max Mall худалдааны төвөөр зочилжээ. Амьтан сургагчийн хамт алхаж явангаа сонин содон бараа, эд зүйлсийг сонжин харж явсан байна. Энэхүү олон улсын тоглолт өдөр бүр Циркэд тоглогдож байгаа аж.
-
2016 оны 12 сарын 28
БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50 грамм орчим хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох ”Мөс” нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү саатуулагдсан байна. Түүнд эрүүгийн хуулийн 188.2 зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ зүйл анги нь 5-10 жилийн хорих ялтай юм байна.
-
2016 оны 12 сарын 28
Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн.
Шалгалтын ажлын хэсгээс нийт 278 объектыг шалгаж, худалдааны төв, зах, нийтийн эзэмшлийн талбайд шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдээс нийт 16 пиротехникийн хэрэгсэл, бенгалын гал 500 ш, динамик 200 ш, оргилуур салют 55 ширхэгийг тус тус хураан авч, 3 субъектыг 550.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажиллав.
Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас 108126 хүнд Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, баяр, амралтын өдрүүдээр пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахгүй байх, зохих зөвшөөрөлгүй газраас худалдан авч ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 28
Нийслэлийн онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын 31-ны үдэш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Баярт зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатар талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Сүхбаатарын Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад хийх бөгөөд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд хяналт тавина гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 28
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд ШШГЕГ-ын харьяа Хорих 401, 407, 409 дугаар анги, орон сууц, барилгын хэсэгт ажиллаж байгаа ялтнуудын харуул хамгаалалт, ял эдлэлтийн байдалд гэнэтийн шалгалт хийжээ.
Шалгалтаар ялтнуудыг ажилд гарахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, Хорих 401 дүгээр ангийн Сургалтын төвд дархан, мужааны сургалтад хамруулах нэрээр шүүхээс чанга дэглэмд хорих ял эдлүүлэхээр заасан ялтнуудыг жирийн дэглэмтэй ялтнуудтай хамт ял эдлүүлсэн, ялтнуудыг дархан, мужааны чиглэлээр сургаж дадлагажуулж байгаа гэх боловч сургалтын төлөвлөгөө, ажлын тайлан байхгүй, илүү цагаар ажиллуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн байна. Тиймээс зөрчлийг арилгуулахаар хорих ангиудад прокурорын шаардлага бичиж, шалгалтын дүнгийн талаар Улсын Ерөнхий прокурорын газарт танилцуулага хүргүүлсэн байна
-
2016 оны 12 сарын 28
Үндэсний зөвлөл нь 2015 онд 37 тогтоол гаргаснаас долоо нь, 2016 онд 40 тогтоол гаргаснаас гурав нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үндэсний зөвлөлийн гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдаа сууж байгаа гээд бүгдэд нь урамшуулал олгосон байна.
-
2016 оны 12 сарын 28
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж, гурван хүнд ял оноосон. Энэ талаар хүмүүс өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ”хэлмэгдүүлэлт хийснээ нуух гэж л хаалттай хуралдаан хийгээд байгаа юм шиг харагдаж байна. Энэ асуудал дээр Хуульзүйн байнгын хороо чимээ өнгөрч болохгүй хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудлаар олон нийтэд хандаж байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр 11:00 цагт Төрийн ордон, ”В” танхимд болно.
-
2016 оны 12 сарын 28
Агаарын бохирдол аюул дагуулах болсоныг хүүхэд багачуулын өвчлөл харуул буй. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсныг эцэг эх, эмч мэргэжилтнүүд онцолж буй. Иймд энэ сарын 26-ны өдөр ээж аав нар Сүхбаатарын талбайд утааны эсрэг жагсаж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Нийслэлийн есөн дүүргийн хувьд Толгойт, Баянхошуу, Зурагт орчимд амьдардаг иргэд хамгийн их бохир агаараар амьсгалдаг гэх судалгаа гарсан юм. Тухайлбал, Толгойтод амьдарч буй нэг иргэн өдөрт 24 минут хэвийн агаараар амьсгалдаг байна. Олон нийтийн зүгээс Засгийн газрыг утааны эсрэг даруй арга хэмжээ авахыг хүсч, хүлээлттэй байгаа билээ. Агаарын бохирдлын эсрэг хэн юу хэлснийг хүргэе.
БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол “Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь асуудал дагуулж сайжруулсан болон шахмал түлшний үйлдвэрүүдийн хаалгыг барихад хүргэсэн. Цаашид өнгөрсөн алдаагаа давтахгүй, салбар хоорондын бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатай. БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо” аяныг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүл,нэ . Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь төсөв хөрөнгө, ард иргэдийн амьжиргааны төвшинтэй шууд уялдаатай учир шат дараалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзлэл байвал асуудал шийдэгдэнэ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан.
Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байж. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана”
Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Сүүлийн 15 жил ямар ч өөрчлөлт алга. Өнгөрсөн жил 132.5 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулхад зарцуулсан. Бодит үр дүн нь харагдсангүй. Өнөөдөр агаарын бохирдлын эсрэг өнгөрсөн жилүүдэд ямар ямар ажил хийж байсныг зайлшгүй дүгнэх шаардлагатай. Ингэснээр энэ жил агаарын бохирдлын эсрэг хийх ёстой ажилд зарцуулах мөнгийг зөв тооцоолно. Цаашид нүүрс түлэхийг хориглоно. Ингэхдээ бүрэн хориглох уу, хэсэгчилэн хориглох уу гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Эхний ээлжинд утааны голомттой бүсэд амьдарч буй 51 сургууль, цэцэрлэгт амны хаалт тараалаа. Мөн сайжруулсан зуух, сайжруулсан түлшийг дахин тараахаар төлөвлөөд байна”
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утааны асуудал эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал боллоо.
Монгол Улсын иргэд, тэр дундаа Улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна. Бид утааны асуудлыг шийдэх бодлого боловсруулж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүйг өнөөдрийн бодит байдал тодорхой харуулна. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай.
Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Иргэд төр засгаас онцгой шийдвэр хүлээж байна”
Эрчим хүчний сайд П.Ганхүү “21.00-06.00 цаг хүртэл буюу шөнийн тарифыг тэглэхэд хамрагдах гэр хорооллын хэрэглэгчдийн тоо өнөөдрийн байдлаар УБЦТС-тэй гэрээ байгуулснаар 146 мянга байна. Шөнийн тарифыг тэглэхэд одоо үзүүлж буй 50 хувийн хөнгөлөлтийн 3.2 тэрбум төгрөгийн алдагдал дээр нэмж 25.8 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна”.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг
“Агаарын бохирдлыг бууруулах бодлогоо тодорхой болгохгүй бол ойлголтын зөрүү маш их байна. Сайжруулсан зуух тараагаад болно гэсэн нэг хэсэг байхад бүрэн шаталттай түлш хэрэглээд асуудал шийдэгдэнэ гэж үздэг хэсэг байна. Одоо газ ашиглая гэх санаачилга гарах ч юмуу. Энэ мэтээр ойлголтын зөрүүгээ цэгцэлж, бодлогоо тодорхой болгох шаардлагатай. Мөн бямба, ням гаригт цэвэр агаарт гарахыг уриалж, манлайллын ажил ч хиймээр байна. Иргэд яг өнөөдөр юу хийхийг хүлээж, харж байна. Амьдралд нийцсэн шуурхай шийдвэр гаргах хэрэгтэй”
-
2016 оны 12 сарын 28
Энэ онд улс төрийн хүрээнд олон үйл явдал болж өрнөлөө. УИХ болон аймаг дүүргийн ИТХ-ын сонгууль болж шинэ парламент, шинэ засагтай болов. Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Далай ламын айлчилал, Тавантолгойн гэрээ гэгчилэн улс төрийн амьдрал сайн муу холилдож өнгөрлөө. Тэгвэл 24tsag.mn энэ онд улс төрд болсон онцлох үйл явдлыг 24 баримт булангаараа хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 28
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргасан билээ. Тэрбээр яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм. Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр гурван хүнийг бүлэглэн, онц хэрцгийгээр, шунайхан сэдлээр, захиалгаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь насыг нь онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн үзсэн юм.
Тэгвэл шүүхийн энэхүү шийдвэрт талийгаач С.Зоригийн дүү С.Оюун мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа мэдэгдээд байна.
Тус мэдэгдэлд, ”Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна.
Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.
Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” хэмээжээ.
-
2016 оны 12 сарын 28
Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн энэ сарын 29-ний өдөр тохиож буй бөгөөд энэ хүрээнд Гандантэгчинлэн хийдээс маргааш Өндөр гэгээн Занабазарын айлтгасан Жанлав Цогзол номыг хурах гэж байна.
Энэ өдөр Монголын бүх хийдэд Өндөр гэгээний айлтгасан Жанлав Цогзол номыг олон тоогоор хурж, Монголын ард түмний заяа буян, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайд хурах ажээ.
-
2016 оны 12 сарын 28
“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай;
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.
-
2016 оны 12 сарын 28
10:00 цагт: Эрчим хүчний яамны байранд салбарын ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардуулна.
10:00 цагт: Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүргийн ЕБС-ийн сурагчдад ”Сурагчийн аюулгүй байдал” ном гарын авлага, цацруулагч ханцуй хандивлах арга хэмжээ СБД-ийн ЗДТГ-ын байрны 4 давхарын танхимд болно.
11:00 цагт: ”Мөнгөн шөнө” шинэ жилийн арга хэмжээний талаар Нийслэлийн ЗДТГ-ын А зааланд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал “Корперайт Конвеншн центр”-т болно. Онцгой байдлын албаны оны аварга анги байгууллага, салбар, шилдэг удирдах ажилтан, шилдэг мэргэжилтэн, хамгийн олон хүний амь нас аварсан шилдэг аврагчид тодорно. Мөн 60 гаруй албан хаагч Төрийн одон медаль хүртэнэ.
11:00 цагт: 100 Өвлийн өвгөн 100 цасан охины парад БГД-ийн Ганзам 20 дугаар сургуулиас Өргөө кино театр хүртэл үргэлжилнэ.
12:00 цагт: Багшийн хөгжлийн ордонд 200 эмийн сангийн эрхлэгч, жор баригч нар эмийн чанар стандартын өнөөгийн байдал сэдвээр хэлэлцүүлэг явуулна.
13:00 цагт: АН-ын төв байранд 13 цагт АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
-
2016 оны 12 сарын 28
2016.12.28, Лхагва гараг / Билгийн тооллын: 29
Өвлийн дунд цагаан хулгана сар
Таван шар мэнгэтэй Хөх бич өдөр
Аргын тооллын: 2016.12.28, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.42-17.07
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
-
2016 оны 12 сарын 28
6-18 градус хүйтэн байна.
-
2016 оны 12 сарын 27
Увс аймгийн хэд хэдэн суманд өвөлжилт хүндрэн, цас их орсноос болж зэрлэг амьтад идэш тэжээлгүй болжээ.
Зэрлэг амьтад уулнаас бууж гол руу орж ирэхдээ чоно нохойд хөөгдөх, малчны хотонд хоноглох үзэгдэл байнга гарч байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.
Тус аймгийн Малчин, Хяргас, Наранбулаг, Тариалан, Түргэн гэх сумдуудад яаралтай өвч тэжээл хүргэх шаардлагатай болжээ.
Харин аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир шүү бэлдэж өгөх биотехникийн арга хэмжээг нэн яаралтай авмаар байна. Гэвч төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа тул улсын Онцгой комиссоос туслалцаа үзүүлмээр байна” хэмээн тус газрын дарга Б.Батбаяр онцлов.
Түргэн сумын Эрээн харгай, Хоогчин, Улаан зуух, Баруун бэл орчимд 1000-1500 толгой буга, Хяргас сумын Бугат, Хайрхан, Булганхангай багийн нутагт 500 орчим буга идэш хоол, амьдрах орчин нөхцлөөр хүндхэн байгаа аж.
-
2016 оны 12 сарын 27
Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны хөдөлмөрийн тэргүүний, ажил мэргэжлийн шилдэг, оны онцлох болон төрийн дээд одон медаль хүртсэн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Тэргүүний болон шилдэг алба хаагч шалгаруулах” журам /код-133/-ын 133.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”, “Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч”, “Оны онцлох алба хаагч”-дыг шалгаруулах ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/10 дугаар тушаалаар байгуулагдан ажилласан.
Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-дыг танилцуулж байна.
ЭРҮҮГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Т.Сүхболд,
МӨРДӨН БАЙЦААГЧ Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Тэмүүжин,
ХЭРЭГ БҮРТГЭГЧ Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гангантөгс нар шалгарав.
НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБАНЫ хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч С.Чимэдцогзолмаа,
ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ Хамгаалалтын гуравдугаар газрын Обьект хамгаалах нэгдүгээр хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч В.Батхуяг,
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ж.Ганзул,
САНХҮҮ, ХАНГАМЖИЙН АЛБАНЫ Автобаазын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч С.Отгонтөгс нар хөдөлмөрийн тэргүүний алба хаагчид болж, шагналаа гардлаа.
ТЭРГҮҮНИЙ УДИРДАХ АЖИЛТАН
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр
ЗАХИРГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХАРИУЦСАН АЛБАНЫ хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Буянбатын Онон шалгарсан.
ЦЕГ-ын 2016 оны “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-дыг танилцуулъя.
ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Төв аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаатар,
ЭРҮҮГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Очирбат,
ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Сэргэлэнбаатар,
МӨРДӨН БАЙЦААГЧ Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч, Нарангэрэлийн Ганзориг,
ХЭРЭГ БҮРТГЭГЧ Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ариунзаяа,
ХЭВ ЖУРМЫН АЖИЛТАН Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.Сүхбаатар,
ЗАМЫН ЦАГДААГИЙН ЗОХИЦУУЛАГЧ нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Алтанхуяг,
ЖИЖҮҮРИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧ Орхон аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн хошууч Даваацэрэнгийн Гантулга,
ХЭВ ЖУРМЫН ЦАГДАА Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Мөнхсайханы Батмөнх,
ЦАГДАА ЖОЛООЧ Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Сүхбатын Дэмчиггарав,
ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧ нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч В.Батмагнай,
ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫН ЦАГДАА Хамгаалалтын хоёрдугаар газрын харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Батнасангийн Баатархүү нар ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлж, шилдгээр тодров.
Мөн Мэдээллийн технологи, холбооны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн Програм хангамж, системийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхзул ажил мэргэжлийн шилдэг алба хаагч болсон.
Цагдаагийн ерөнхий газрын “Оны онцлох алба хаагч”-дыг танилцуулж байна.
ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХАМГИЙН ҮНЭТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВСАН Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүх,
ХАМГИЙН УРАН НАРИЙН АРГААР ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН Эрүүгийн цагдаагийн газрын VII хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Гансүх,
ХАМГИЙН ШУУРХАЙ АЛБА ХААГЧ Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т.Цэрмаа нар тодров.
ШИЛДЭГ НОХОЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн, нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Цэнгэл нар тус тус шагнагдсан юм.
Энэ үйл ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллагын 65 алба хаагч Төрийн дээд одон медаль, 59 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал, 178 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шагнагдлаа. Цэргийн гавьяаны одонгоор 10 алба хаагч, Цэргийн хүндэт медалиар 51 алба хаагч, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр алба хаагчийг шагнав.
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн газрын ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Б.Бэхбатад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Н.Галбаатарт Алтан гадас одон хүртээлээ гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлийн төвөөс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 27
Олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн ихтэй авто вокзал, томоохон худалдааны төвүүд зэрэг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан томилуулж ажиллуулах зэрэг үүргүүд өгч урьдчилан сэргийлж ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 27
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам болон МХЕГ-аас энэ сарын 28-аас ирэх сарын 02-ныг хүртэл төв, орон нутагт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэхийг хориглосон байна.
-
2016 оны 12 сарын 27
СТА жүжигчин У.Батбаатар МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр 2015 онд дэлгэцнээ гарсан ”Маш Нууц” уран сайхны киноны намын нарийн бичгийн даргад тоглосон бөгөөд мөн найруулагчаар ажилсан юм. Жүжигчин У.Батбаатар “Grand Film” продакшныг байгуулан ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд “Шүүдэр дундуур” кинонд тоглосон билээ.