-
2016 оны 12 сарын 27
Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлууллаа.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдан Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасан хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэллээ.
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Б.Жавхлан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан.
Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал нь уг банкны амжилттай, үр ашигтай ажиллах боломжийг бууруулж, төсөв, санхүүгийн салбарт багагүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байна.
Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусад орны амжилттай туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бусаар, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон үндсэн таван чиглэлийн хүрээнд боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж буй юм.
-
2016 оны 12 сарын 27
Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай болон Дэрэн суманд Хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 27
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Мөн тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2016 оны 12 дугаар сарын 26-нд эмгэнэлийн захидал илгээжээ. Захидалд
“Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга эрхэмсэг ноён Дмитрий Анатольевич Медведев Танаа, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 онгоц осолдож 92 иргэн амь үрэгдэж, оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз учирсан мэдээг гашуудан хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан найрсаг оросын ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.
Хүндэтгэсэн
ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ” гэжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 27
Орцонд нярай хүүхэд хаясан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, нэгэн залуу ажлаа тараад харьж яваад байрныхаа орцноос өлгийтэй жаахан хүүхэд хаягдсан байхыг олсон байна. Тэрээр өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ ”Ажил дээрээ жаахан суугаад оройтоод гэрлүүгээ харьж явтал орцонд жаахан хүүхэд уйлах чимээ гараад гайхаад харсан чиньөлгийтэй хүүхэд хүйтэн шалан дээр уйлаад сууж байх юм. Эргэн тойрон дээд доод давхраараа гарч үзлээ хүн байдаггүй ёстой шоконд орлоо. Ямар буруутай гэж ийм жаахан нялх амьтныг ийм байдалтай орхиж байгаа юм бэ. Цагдаад дуудлага өгөөд ирэхийг нь хүлээх зуураа өлгийг нь задлаж дулаацууллаа. Хөл гар нь мөс шиг хүйтэн болчихсон намайг ирэхээс өмнө удаан л байсан бололтой. Ямартай ч цагдаа нар холбогдох газар нь хүргэж өгнө. Эргээд мэдэгдэнэ гээд аваад явлаа. Хүүгээ эмнэлэгт хэвтээд гурав хоноход санаад үнэрлэмээр санагдаад хэцүү байхад яачихсан хүн гэхээрээ төрсөн үрээ орцны шалан дээр хаяад явдаг байна...Хэтэрхий жаахан болохоор сүү энтэр хамаагүй өгч чадсангүй. Дэмий л хамрыг нь хөөдөөд явууллаа /ийм байдалд орсон хүн хүүхдийг яах ёстой байдаг юм бол мэддэг хүн байвал тус болооч/” хэмээн бичжээ.
Эрүүгийн хуулинд хүүхдээ орхиж хаясан эхэд хариуцлага тооцно гэж заасан байдаг аж. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.1-д Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.
Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
-
2016 оны 12 сарын 27
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн нүүр хуудсаараа дамжуулан, давхар иргэншлийн талаарх байр сууриа илэрхийлсэн байна.
-
2016 оны 12 сарын 27
түүний сонгогдсон тойргийн иргэдээс сурагчдын амралтыг сунгах талаар санал хүсэлт ирж буй тул ийн салбарын сайдад хандаад байгаа аж.
-
2016 оны 12 сарын 27
НИТХ-ын тогтоолоор батлагдсан “Их, Дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих карт олгогдож ашиглагддаг билээ.
-
2016 оны 12 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон шүүгчдэд өнөөдөр үнэмлэх гардууллаа. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонсгов.
-
2016 оны 12 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такока өнөөдөр ИЖБ барив. ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Масато Такокаг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 12 сарын 27
Төмөрөө багштай VIP АНГИ /08.30-12.30/
Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг “GRAND EXPО 2016” үндэсний бизнес фестивальд “Сондор хилэн” төв амжилттай оролцож Боловсролын салбарын “Гран при” шагналыг хүртжээ.
Яагаад “Сондор хилэн”гэж?
10-н жилийн арвин туршлагатай
8 000 гаруй суралцагсдыг амжилттай төгсгөсөн
Мэргэжлийн шинэлэг монгол хүний сэтгэхүйд тохирсон заах арга барил
Англи хэлний дүрмийг яриатай холбон хэрэглээ болтол эзэмшүүлдэг
4 чадварыг жигд хөгжүүлэх системтэй цогц сургалтын хөтөлбөр
Хотын төвийн А бүсийн байршил,
Тохилог анги танхим
Хамгийн боломжит төлбөрийн нөхцөл
Хичээлийн цагаа сонгох боломжтой (06:15-22:30)
Ярианы ангийн хичээлийг гадаад багш удирдаж явуулдаг
VIP АНГИ (08:20-12:20) 120 цаг
2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил хүмүүст хичээл заасны дүнд энэ ангийн эхлэл тавигдсан. Тав тухтай орчинд, цөөн хүнд англи хэлний боловсрол олгодог.
Төмөрөө багшийн удирдлаган дор (нэг анги дөрвөн хүнтэй) 08:20-12:20 цаг хүртэл хичээллэнэ.
Хүний тоо цөөн тул өдөр бүр багш суралцагч нэг бүртэй ажиллах давтамж их, үр дүнг өдөр өдөрт нь мэдрүүлээд явах боломжтой.
Ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэдэг. Энэхүү ангид суралцсанаар богино хугацаанд англи хэлний дүрэм болон ярианы цогц мэдлэгийг эзэмших төдийгүй сонсох, бичих, ярих, унших чадваруудаа сайжруулах бүрэн боломжтой.
Багш: С.Төмөрбат
Хичээллэх цаг: 08.20-12.20
Нийт цаг: 120 цаг
Ярианы дадалга ...
Дүрмийн хичээл ...
Хичээл тарлаа ...
“СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН ӨВЛИЙН СУРГАЛТУУД 12 САРЫН 26, 1 САРЫН 23-нд ЭХЭЛНЭ.
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1. БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөнийанги 06.15-08.15
08.30-10.30
2. Өдрийнанги 10.30-12.30
12.30-14.30
14.30-16.30
3. Оройнцагийнанги 16.30-18.30
18.30-20.30
20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
VIP СУРГАЛТ
БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
Монголбагштай ЯРИАНЫ АНГИ
Гадаадбагштай ЯРИАНЫ АНГИ
ХҮҮХДИЙН АНГИ
ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД
Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
WEB: www.sondorkhilen.mn
PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-рхороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’оффис, 6 давхар
-
2016 оны 12 сарын 27
Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Тэрбээр бөхчүүдийн чансааг Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва 17067 мянган оноотой тэргүүлжээ.
Тус чансааг энэ оны цагаан сар, наадам, начин цолны хүндэтгэл, Богдхан хайрханы хишиг барилдаан зэрэг нийт 20 барилдааны дүнгээр гаргасан байна. Ингээд бөхчүүдийн чансааг дэлгэрэнгүй танилцуулж байна.
2016 ОНЫ ЦАГААН САР,НААДАМ,БОГДХАН ХАЙРХАНЫ ХИШИГ БАРИЛДААНЫГ ОРОЛЦУУЛАН НИЙТ 20 БАРИЛДААНЫ ЧАНСАА ТООЦСОН БАЙДАЛ (2016-12-19)
Д/д
Овог
Нэр
Цол
Чансаа
1
Рэнцэнбямба
Пүрэвдагва
у.а
17067
2
Баатархүү
Пүрэвсайхан
у.з
15637
3
Төрөө
Баасанхүү
у.х
15145
4
Цэдэв
Содномдорж
у.х
13745
5
Гунаажав
Эрxэмбаяр
у.ав
13233
6
Батнасан
Гончигдамба
у.г
12795
7
Чимэдрэгзэн
Санжаадамба
у.ав
12662
8
Намсрайжав
Батсуурь
у.а
12567
9
Эрдэнэбат
Даш.Э
у.н
12027
10
Баярхүү
Бат-Өлзий
у.х
11915
11
Пүрэв
Бүрэнтөгс
у.а
11555
12
Болд
Эрдэнэхүү.Б
а.х.а
10716
13
Оргих
Хангай
а.а
10491
14
Хүрэл-Очир
Гантулга.Х
у.х
9680
15
Эрдэнэбилэг
Энхбат
у.н
9202
16
Бадамсамбуу
Ганхуяг.Б
у.н
9182
17
Шар
Мөнгөнбаатар
а.х.а
8925
18
Энхтөгс
Оюунболд
у.а
8635
19
Чагнаадорж
Ганзориг.Ч
у.н
8280
20
Сүхбаатар
Мөнхбат
у.ав
8275
21
Чинчулуун
Хөхчирэнгэр
у.н
8127
22
Мягмар
Бадарч
а.а
8083
23
Батзориг
Батмөнх.Б
у.з
7999
24
Лхагваа
Лха-Очир
у.н
7942
25
Дамдинпүрэв
Бат-Эрдэнэ.Д
у.х
7430
26
Нацагсүрэн
Золбоо
а.х.а
7365
27
Өлзийтогтох
Бат-Орших
у.х
7047
28
Баттулга
Соронзонболд
у.з
6965
29
Нямаа
Батзаяа
у.х
6925
30
Чотон
Баянмөнх.Ч
у.н
6777
31
Бат-Өлзий
Бат-Эрдэнэ.Б
а.а
6678
32
Алтанбагана
Цацавшир
у.х
6675
33
Баатар
Амарзаяа
у.н
6574
34
Батцэнгэл
Чимэдвандан
у.н
6388
35
Болдбаатар
Батжаргал.Бо
у.н
6237
36
Оюун
Гантулга.О
а.х.а
6220
37
Цэндзэсэм
Чимэддорж.Ц
у.н
6200
38
Нэгдэл
Жаргалбаяр
у.х
5889
39
Цэдэнбазар
Одбаяр
у.н
5870
40
Балдиржамц
Тайван
а.а
5599
41
Бат-Очир
Одгэрэл
у.х
5480
42
Бэрдмурат
Серик
а.а
5372
43
Өрнөхбаяр
Сүхбат.Ө
а.х.а
5265
44
Дорж
Анар
у.н
5185
45
Шархүү
Пүрэвгарьд
а.а
5023
46
Дамбий
Рагчаа
у.г
4840
47
Тогтохмэнд
Сайханжаргал
а.а
4750
48
Цэдэндорж
Мөнхбаяр
а.а
4677
49
Эрдэнэбилэг
Энх-Амгалан
а.з
4635
50
Лут
Батзориг.Л
у.н
4550
51
Лувсандорж
Цэрэнтогтох
у.н
4545
52
Батбаяр
Даваа-Очир
а.а
4325
53
Дамдин
Тогтохжаргал
а.а
4300
54
Батмөнх
Сангисүрэн
у.н
4265
55
Бат-Эрдэнэ
Хаш-Эрдэнэ
а.а
4255
56
Төмөрбаатар
Пүрэвсүрэн
а.а
4165
57
Чулуунбаатар
Батчулуун
у.н
4155
58
Дашзэвэг
Амаржаргал
а.а
4122
59
Жанцан
Бат-Эрдэнэ.Ж
у.г
3995
60
Жаргалсайхан
Алтаншагай.Ж
а.а
3970
61
Булган-Эрдэнэ
Түмэндэмбэрэл
а.з
3855
62
Даваахүү
Цэвэлсодном
а.х.а
3850
63
Төмөрбаатар
Санчир
у.з
3835
64
Төрмөнх
Бэгзсүрэн
а.а
3815
65
Эрдэнэбилэг
Ууганбаяр.Э
а.а
3815
66
Шүxэрт
Уламбаяр
у.х
3800
67
Ишдорж
Ёндонсамбуу
у.н
3790
68
Батчулуун
Хашбат
а.а
3790
69
Төрбат
Ядамсүрэн.Т
а.а
3790
70
Чинзориг
Эрдэнэсайхан
а.з
3775
71
Нямдорж
Ганбаатар
у.г
3760
72
Болор-Эрдэнэ
Номиндалай
а.х.а
3625
73
Лхагваа
Батсайхан.Л
а.з
3620
74
Шоовдойхүү
Шинэбаяр.Ш
у.н
3605
75
Лхагвасүрэн
Шинэбаатар
у.н
3590
76
Бямбадорж
Батдорж
а.н
3590
77
Даваасүрэн
Аззаяа
а.н
3560
78
Дэлгэрсайхан
Амарсайхан.Д
у.н
3540
79
Түвдэндорж
Өсөх-Ирээдүй
у.х
3530
80
Шаравдорж
Отгонтөгс
а.а
3495
81
Эрдэнэцогт
Ванданцэрэн
а.а
3425
82
Арслан
Бямбажав
у.х
3410
83
Ганболд
Баасандорж
у.н
3390
84
Нурлан
Мустафа
а.а
3360
85
Цэрэнбат
Сандагдорж
а.а
3310
86
Алтангэрэл
Давааням
а.а
3275
87
Бааран
Отгонбаатар.Б
а.а
3240
88
Батсуурь
Бат-Орших.Б
а.а
3225
89
Улагпан
Береке
а.а
3210
90
Алтангэрэл
Алтанхуяг.А
у.н
3195
91
Пүрэв
Өсөхбаатар
а.х
3180
92
Жаалаа
Наранбаатар.Ж
а.а
3130
93
Өлзийбат
Даваабаатар
у.х
3112
94
Дашзэвгэ
Баасандорж Бу
у.з
3095
95
Хадбаатар
Мөнxбаатар.Х
у.а
3070
96
Баатарпүрэв
Ганбаатар
а.а
3040
97
Батсугар
Зоригтбаатар.Батсу
а.х
3000
98
Батсүх
Батдорж
а.а
2975
99
Малш
Еркебулан
а.а
2910
100
Хүрэлбаатар
Оргилболд
а.а
2905
101
Мөнхжаргал
Билгүүдэй
а.н
2895
102
Шараа
Мөнх-Од
а.з
2850
103
Мөнхжаргал
Бямбадорж
а.з
2840
104
Дамба
Тангад
а.х.а
2830
105
Пэрэнлэйжамц
Баярхүү.П
а.а
2815
106
Хутаг
Цогтгэрэл
а.н
2775
107
Болдпүрэв
Сугаржаргал
у.н
2757
108
Батсайхан
Дэлгэрсайхан
у.н
2755
109
Ганпүрэв
Ганбаатар.Г
а.а
2755
110
Очирбат
Түмэн
а.з
2755
111
Нямпүрэв
Батсайхан.Н
а.а
2715
112
Маналсүрэн
Эрдэнэбат.М
у.н
2645
113
Балган
Хишигбаатар
а.а
2625
114
Чойжилсүрэн
Мөнхтогтох
а.н
2620
115
Цэрэндорж
Ганбат.Ц
а.х
2615
116
Лхагвасүрэн
Гантулга
у.н
2610
117
Батсүх
Уугандаваа
а.а
2605
118
Мөнхбат
Даваасүрэн
а.з
259
-
2016 оны 12 сарын 27
Шүүх хуралд С.Зоригийн хэргийн ганцхан амьд гэрч болох Д.Булган оролцоогүй нь олны гайхширал, эргэлзээг төрүүлсэн юм. Тэрбээр хэрэг гарах мөчөөс эхлээд өнөөдрийг хүртэл энэ хэрэгт буруутгагдаж, басхүү аймшигт хэрэг үйлдсэн алуурчингийн талаарх мэдээллийг өгөх цорын ганц гэрч байсаар ирсэн. Түүний анхны мэдүүлгээр зурсан сэжигтэнгүүдийн хар зураг хүртэл байдаг. Тэгэхээр уг нь Д.Булган энэ бүхний учгийг тайлалцах ёстой санагдах. Гэвч тэрбээр шүүх хуралд оролцсонгүй.
-
2016 оны 12 сарын 27
10:00 цагт: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан үргэлжилнэ. Өнөөдөр 10 цагаас шүүгч шийдвэрээ уншина.
10:30 цагт: ҮСХ-ноос ”2016 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮНГ” танилцуулна. Засгийн газрын III байрны 2 давхарт 204 тоотод болно.
11:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах ШӨХТГ, МХЕГ, СХЗГ, ОБЕГ-ын дарга, Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчидтай уулзана. Дээрх газруудын дарга нартай өнгөрсөн онд хийсэн ажлын тайланг сонсч, ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, үр дүнгийн гэрээ байгуулах юм.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд өнгөрсөн долдугаар сард автомашины ослоор амиа алдсан хэргийн талаар хуулийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан тухай хохирогчийн ар гэрээс мэдээлнэ.
12:00 цагт: Татварын ерөнхий газрын 7 давхрын хүндэтгэлийн танхимд НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд батламж гардуулна. Тус үйл ажиллагаанд ТЕГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцоно.
-
2016 оны 12 сарын 27
Улиран одож буй 2016 онд нийгмийн салбарт онцлох үйл явдлаар дүүрэн өрнөлөө. Ардчилалын алтан хараацай С.Зориг агсны шүүх хурал анх удаа 18 жилийн дараа болж, вальют энэ онд түүхэнд байгаагүйгээр өсөв. Ингээд нийгэмд болж өрнөсөн онцлох үйл явдлыг 24 баримтаар дэлгэе.
Баримт 1. 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт их хэмжээний мөндөр, бороо орсны улмаас 361 өрхийн 1661 иргэн үерт автаж 2.3 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.
Баримт 2. Он гарсанаас хойш нийслэл болон суманд нийт 16 удаа үер болсон байна. Үүний тод жишээ нь, Нийслэлд 2016.07.28-ны өдөр буюу 19:00 цагийн орчимд Сансарын тунель орчимд үер бууж машины хамар давсан юм. Үүний улмаас жолооч нар хохирсон юм.
Баримт 3. Энэ оны эхний гурван сарын байдлаар 0-5 хүртэлх насны нийт 491 хүүхэд эндсэн. Түүнээс улаан бурхан өвчнөөр 59 хүүхэд амь насаа алдсан байна. Энэ тухай ХӨСҮТ-д хүүхдээ сахиж буй ээж аав нар сошиалд мэдээлснээр олны анхааралд өртсөн юм. Эмнэлгийн гадаа ээжүүд хөхөөрөө хүүхдээ даллаж, сайн дурынхан эцэг эхчүүдэд туслах аян өрнүүлж байв.
Баримьт 4. Өнгөрсөн аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нэгэн орон сууцанд байсан 10 хүн рүү хэсэг бүлэг этгээд дайран орж, буу зэвсэгээр далайлган, их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ нь олон нийтийн анхаарлын төвд байв. Хэргийг С.Галбадрах, Н.Билэгбаатар, нар үйлдсэн нь тогтоогдож баривчилсан байдаг.
Баримт 5. Вальют энэ онд түүхэнд байгаагүйгээр өсч өнгөрсөн долдугаар сараас хойш тасралтгүй өссөөр ам.доллар 3000 төгрөгт тулсан нь оны онцлох үйл явдал боллоо.
Баримт 6. Өнгөрсөн арваннэгдүгээр сард үргэлжилэн орсон цасны улмаас нийслэлээрээ “цас”-тай тэмцсэн. Машинтай залуус сайн дураараа аянд нэгдэж ТҮК-ийн ажилтнуудад тусалсан нь онцлох үйл явдлын нэг байв.
Баримт 8. Хотын дарга С.Батболд “Нэг харьцуулалт хэлье. Өнгөрсөн онд нийт өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Давтамжаасаа гадна хэмжээ нь их байна” гэснээр олны шүүмжлэлд өртсөн. Түүний хэлсэн үгийг олон нийт одоо ч мартаагүй.
Баримт 9. Энэ сарын 6-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүх “Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй. Тиймээс адууг амьдаар нь хил гаргаж буй асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болгож байна” гэснээр бичигтийн боомтод 800 гаруй адуу 20-иод хоног өвс тэжээлгүй гацсан нь нийгэмд “хөндүүр” сэдвийн нэг байв.
Баримт 10. “Энхтайван нэрийн дор зэвсгийн наймаа, залуусын боловсрол нэрийн дор тэдний тархи, оюун ухааныг хянадаг, багш нарыг боловсруулах нэрээр тархийг нь угаадаг, ариун гэр бүл нэрээр боловсон хүний наймаа хийдэг байгууллага бол МҮҮН” хэмээн иргэн Э.Цэрэндолгор мэдээлснээр нэг хэсэгтээ шуугиан тарьсан юм. Энэ үйл явдал өнгөрөгч гуравдугаар сард болсон. Тэрбээр мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт, ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Сосормаа, БШУЯамны, Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас гээд дурдвал олон байна гэж хэлсэн удаатай. Ингэснээр МҮҮН-ий асуудал хурцаар яригдаж байв.
Баримт 11. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах буюу дуучин Амараа Нийслэлийн Засаг даргын тамгын газраас арваннэгдүгээр сарын 23-ны өдөр “One Event Hall”-д зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр ОХУ-ын ЭСЯ-ны дипломатчид зодуулж хүндээр бэртсэн нь олны анхаарлын төвд байлаа. Энэ хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Путин анхааралдаа авч гадны хэвлэлүүдийн хараанд өртсөн.
Баримт 12. Б.Мөнгөнтуяа: Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм. Тэрбээр Монголын төрийг шүүхэд өгсөн байдаг. Иргэн нь төр засагаа шүүхэд өгсөн үйлдэл Монголын түүхэнд анх удаа гарсан билээ.
Баримт 13. Монголбанкны залуучуудын зөвлөл өнгөрсөн наймдугаар сарын 18-нд хуралдаж мөнгөний бодлогын хүүг 15 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Үүнийг хэт хатуу бодлого гэж дүгнэж шүүмжлэл дагуулж байв.
Баримт 14. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 02-ны өдөр сошиалаар @Bilguunovich хаягтай иргэн “Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гээд нимгэн даавуунд ороочихсон явж байна” гэх мэдээлэл цацсан нь “дуулиан” болсон. Тус мэдээлэл худал болох нь батлагдаж ЦЕГ-аас мэдээлэл хийж, хүүгийн эцэг эх гомдол гаргасан нь цахим ертөнцийн хэрэглэгчдэд сургамжит үйл явдал болов.
Баримт 15. Гуравдугаар сарын 11-н Баянзүрх дүүрэг буюу Сансарын колонкийн ойролцоох 57 дугаар байрны дээвэр дээрээс нэгэн эмэгтэй амиа хорлохоор үсрэхээр завдаж Онцгой байдал, эмнэлгийнхэн ирсэн байдаг. Амиа хорлохоор завдсан эмэгтэй нь дунд сургуулийн сурагч байсан нь тогтоогдсон юм. Түүний найз хөвгүүн, ээж нь ирснээр эсэн мэнд үлдсэн билээ. Үүнд олонхийн зарим нь охиныг буруушааж байсан бол нөгөө хэсэг нь өмөөрч байв.
Баримт 16. Засгийн газраас өрхийн амьжиргааг тогтоож, улмаар хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсөв буурсантай холбогдуулан өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор болсон нь олонхийн дургүйцлийг хүргэсэн юм.
Баримт 17. Өнгөрсөн зургадугаар сард сайхан мэдээ дуулгасан “Сайн хувьцаа” хөтөлбөр хэдхэн хоногийн настай байлаа. Хувьцаа худалдах ажиллагаа сонгууль болохоос гурван долоо хоногийн өмнөөс эхэлж долоо хоногийн эхний өдөр бүр хувьцаагаа худалдсан иргэдийн дансанд 100, 100 мянгаар орж эхэлсэн. Хувьцаагаа худалдах гэсэн иргэд банкин дээр олон цагаар дугаарлаж байв. Сонгуулийн өмнөх өдөр иргэдийн дансанд 100 мянган төгрөг орсоноор “сайн хувьцаа” хөтөлбөр жаргасан юм. Сүүлд хувьцаагаа бүртгүүлсэн иргэд одоо болтол мөнгөө авч чадаагүй.
Баримт 18. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордсон хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан. Тэд метилийн спирт хулгайлж уусан болох нь тогтоогдсон бөгөөд дөрөв нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
Баримт 19. 18 жилийн дараа С.Зориг агсны шүүх хурал анх удаа энэ сарын 14-нд анх удаа болсон. Гэвч шүүгчдийн хүсэлтээр хурлыг долоо хоног хойшлуулснаар 21-нд хорих 461 дүгээр ангид хаалттай хуралдав. С.Зориг агсны шүүх хурал дөрвөн өдөр хаалттай үргэлжилсэн. С.Зориг агсны хэрэгт түүний гэргий Б.Булганы хэргийг хэрэгсэхгүй болгож С.Оюун шүүх хуралд оролцоогүй. Шүүх хуралд нийт 10 гаруй гэрч дуудагдсан.
Баримт 20. Хотын захирагч С.Батболдын тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэлээ.
Баримт 21. Энэ онд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Тодруулбал, Бээжингийн агаарын бохирдлоос дөрөв дахин их болов. Агаарын бохирдлын улмаас эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрлээ. Тодруулбал, 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл онц байдал зарлаж 90 орчим хувь нь ханиад, хатгалгаа тусчээ.
Баримт 22. Агаарын бохирдлын эсрэг анх удаа ээж аавуудын холбоо байгуулагдаж тайван жагсаал Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Нийт 20 гаруй мянган ээж аав нар хар масктай жагссан юм.
Баримт 23. Засгийн газраас анх удаа цахилгааны шөнийн тарифыг төлбөргүй болголоо. Үүнийг олон нийт агаарын бохирдлы эсрэг хамгийн зөв алхам боллоо гэж иргэд сайшааж байна.
Баримт 24. Энэ сарын эхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэг хоногийн дотор 40 удаа чичирхийлэл мэдэгдсэн тул өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 700 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
-
2016 оны 12 сарын 27
ХОНЬ - (3/21-4/19)
Ангараг гараг нь Бумбын орд болон найз нөхөр, итгэл найдвар, хүслийн зам руу хөдөлж байгаа тул хүнлэг, энэрэнгүй зан тодоор илэрнэ. Өөрийн асуудалд санаа зовохоосоо илүүтэй гэр бүл, найз нөхөддөө халамж тавьж, туслахыг хүсэх байх. Хамт олны үйл ажиллагаа, хамтын хүчин чармайлтын ачаар зорилгоо биелүүлэхэд алхам урагшилна. Хүслийн жагсааптаа чухлаас нь эхлүүлэн ангилж, хамгийн хэрэгтэйг нь өөртөө сануулж бай.
ҮХЭР - (4/20-5/20)
Та дэлгүүрээс юм худалдан авахдаа чанарыг нь мэдэхгүй зүйл бүү ав. Санхүү эдийн засгийн асуудал нэлээд хүнд байдалд орно. Сонирхсон зүйл чинь баяр хөөр авч ирнэ. Магадгүй хэдхэн сарын дараа амьдралд тань өөрчлөлт авчирч магадгүй. Шинэ төслөө орчин тойрондоо хэрэгжүүлэхэд амжилттай байж чадна.
ИХЭР - (5/21-6/21)
Олон нийтийн үйл ажиллагаанд нэлээд идэвхгүй байх бололтой. Санаа зовох хэрэггүй. Өглөөг гэртээ өнгөрүүлснээр өөрт хэрэгтэй эрч хүчээ олж авах болно. Баярын хямдрал үргэлжилсээр байгаа тул мөнгөндөө захирагдалгүй зарим нэг хэрэггэй зүйл худалдан ав. Танай гэр зочдоор дүүрэн байх бөгөөд баярын бялуугаа бага зэрэг томруулахад гэмгүй. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх болно.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өдөр хоног өнгөрөхгүй амьдрал удааширсан юм шиг санагдана. Сүүлийн хоёр долоо хоногийн турш та шургуу ажиллаж, тун ч завгүй байсан бол одоо өөртөө диваажин бүтээ. Хос мэлхийнүүдэд сайхан мэдээ ирнэ. Буд гараг таны бэлгийн амьдрал, дотны харьцаа, хамтын хөрөнгө болон хайр дурлалын амьдрал чинь буцлах болно. Энэ эрчимтэй энергийг ашигла. Хайрттайгаа романтик удаан хугацааны амралтанд яв.
АРСЛАН - (7/23-8/22)
Багийн нэгэн хэсэг, бүрэлдэхүүн нь байх хэрэгтэй бөгөөд зорилгоосоо ухрах хэрэггүй. Таны хувьд ажил мэргэжил гэдэг маш чухал тул нөлөө бүхий найзтайгаа хамт уулзалт төлөвлөгөөний хамгийн эхэнд бичигдэх нь. Харин тэд өөр тийш явах санал тавибал, гэр бүлийнхэндээ хаана байгаагаа хэлэх нь чухал. Та өөрийгөө хэд хуваасан мэт санагдаж, хэзээ бүхэл болохоо мэдэхгүй гайхширч сууна.
ОХИН - (8/23-9/22)
Таны эрүүл мэнд болон ажил төрөлд гараг эрхэс эерэг нөлөө үзүүлэх болно. Дарга, хамт олон, үйлчлүүлэгчтэйгээ ямар нэг асуудлаар маргаж зөрчилдөх магадлал маш өндөр байна. Ажилдаа алдаа эндэгдэл гаргахаас сэргийл. Өнөөдөр таны удирдан зохион байгуулах чадвар маш сайн байгаа хэдий ч энэ чадвараа хэтрүүлэхээс сэргийл. Хүмүүсийг удирдаж, хэт их заавар зөвлөгөө өгөх нь бусдад тийм ч их таалагдахгүй л болов уу.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Та ажлын ачаалал ихтэй байх нь. Санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой ханд. Таньд их олон зугаатай найз байгаа боловч заримдаа нам гүм байдал шаардлагатай байна. Гэр бүлийн харилцаанд өмнө гарсан зөрчилтэй байдлын улмаас зайлшгүй шийдвэрлэх асуудал гарна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Ажил албаа гүйцэтгэж яваа Хилэнцийн ажил үүргийн гүйцэтгэл, анхаарлаа төвлөрүүлэх чадвар өндөр түвшинд байна. Хүсэл зорилго биелж, ажил хэрэгч Хилэнцүүдэд тэнгэрийн сахиус тусална. Дээд тушаалын хүмүүс таныг найдвартай, авсан ажлаа сайн хийдэг хүн гэж үнэлдэг боллоо. Шалихгүй асуудал, санал зөрөлдөөн, дундын мөнгөний асуудлаас болж бүү уурла. Гэхдээ эвтэй, найртай байдал бий болгох гэж хичээх хэрэггүй. Хэсэг хугацаанд уулзалдаагүй хуучин найзындаа одоо зочлоход яг таарна.
НУМ - (11/22-12/21)
Амьдралын эрч хүч, сексийн чадамж, өөдрөг байдал өсөн нэмэгдэх хандлага ажиглагдана. Эрэгтэй Нумуудыг гэнэтийн бэлэг, сайхан мэдээ хүлээж байна. Дотны хүнээсээ бэлэг хүлээн авч ч магадгүй. Түүнчлэн та өнөөдөр эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байх бололтой. Харин эмэгтэй Нумуудыг ажил хэргийн тааламжтай санал хүлээж байна. Өнөөдөр таны өмнө мөнгө олох шинэ эх үүсвэр нээгдэх бололтой.
МАТАР - (12/22-1/19)
Баярын үеэр хэтэрхий их идэж уулгүй өөрийн хоолны дэглэм, фитнесийн хөтөлбөрт анхаарлаа хандуул. Таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар өндөр байх ч одоо та эргээд өдөр тутмын ажлаа хийнэ гэхээр бага зэрэг гутралд орно. Та нэгэнт л ажилдаа анхаарч, эргэцүүлж байгаа бол бэрхшээл учруулж болзошгүй шийдлүүдийг олж харна. Хуучин бичиг цааснуудаа ажлын орчноосоо зайлуул. Хамтран ажиллагч болон үйлчлүүлэгчтэй янаг амрагийн харилцаа үүсгэх хэрэггүй ч цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл улам татагдана.
БУМБА - (1/20-2/18)
Өөрийгөө чөлөөтэй залж жолоодон, илэрхийлэх өдөр. Та ажил, амралтын аль алийг хослуулж, харилцааны ур чадвар ч сайн байх болно. Таны танилцуулж, хэлэлцсэн бусдын сонирхлыг татах санаа хүмүүсийг шуугиулна. Хос Хумх хайр дурлалдаа умбаж, бүтэн сарны дор романтикаар өнгөрөөх бололтой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ баясгах шинэ арга олж чадна.
ЗАГАС - (2/19-3/20)
Хэрвээ та энэ өдөр ажил болон бизнес хийхээсээ чөлөөлж сайн амарч чадвал нийгмийн үйл ажиллагаа тань таатай явагдана. Таны зан ааш, хандлага тань зөөлөрч эхлэх ба та урьдынхаасаа илүү нөхөрсөг, найрсаг байх болно. Энэ үдэш хайр дурлал, бүтээлч байдал, хүүхдүүддээ цаг гаргах хэрэггэй. Загаснуудын гэртээ болон ажил хэрэгтээ хандах хандлагыг өсгөх шинэ мэдрэмж төрнө. Асар их боломж тань дээр ирж байна.
-
2016 оны 12 сарын 27
Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд;
Төрөөс шинжлэх ухааны талаар баримталж байгаа бодлого, Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд;
Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд.
-
2016 оны 12 сарын 27
2016.12.27, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29
ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2016.12.27, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.41-17.06
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
-
2016 оны 12 сарын 27
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
-
2016 оны 12 сарын 26
Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүдээр зуслан болон хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгддэг. Иймд орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас санууллаа.
Хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигчид найдвартай, албан ёсны гэрээтэй тээврийн хэрэгслээр зорчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны хязгаарыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замд албан ёсны гэрээгүй тээвэрлэлт хийж буй жолооч нар нь ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчихгүй байх, зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэрэг зөрчил гаргадаг нь зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг аж.
-
2016 оны 12 сарын 26
ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц өчигдөр Сочи хотоос холгүй осолджээ. Онгоцонд ОХУ-ын Зэвсэгт хүчний алдарт Александровын чуулгын 64 найрал дуучин, хөгжимчин, нэгдүгээр сувгийн есөн сэтгүүлч, багийн найман гишүүн зорчиж явсан аж. Тэд Сирийн Латакиа мужид очиж, Зул сарын баярт зориулсан урлагийн тоглолт үзүүлэхээр явжээ.
Уг үйл явдалд МУГЖ, дуучин Г.Ариунбаатар эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр “Бурхан Александрын цэргийн чуулгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглуулахаар авч оджээ. Юутай их уй гашуув дээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-ын урилгаар Москва хотод очиж энэ чуулгийнхантай өнгөрсөн оны наймдугаар сард хамтарч концерт тоглож байжээ. Би өөрөө мөрдөстэйг хэлэх үү, удирдаач нь надад их сайн хандаж цаашид хийх уран бүтээлээ яриад салсан юмсан. Харамсалтай байнаа. Эх ОРОС гүрнийхээ хөрсөнд амгалан нойрс доо” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
Онгоцонд 92 зорчигч явснаас 65 нь Александровын нэрэмжит ансамблийн дуучид байжээ. Үүнтэй холбогдуулан Орос даяар бүх нийтийн гашуудал зарласан байна.