зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4869 4870 4871 4872 4873 4874 4875
  • МЧБХ-ны хурал ”Blue sky” зочид буудалд болж байна
    2016 оны 11 сарын 19
    Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал өнөөдөр Төрийн ордонд болно хэмээн товлогдож байсан ч хурлыг ”Blue sky” зочид буудалд хуралдуулахаар болгож өөрчилжээ. Хурал дөнгөж сая эхэллээ.
  • Д.Амартүвшин ”Чиндао-2016” Гран Прид аваргаллаа
    2016 оны 11 сарын 19
    ”Чиндао-2016” Гран При тэмцээний эхний өдөр манай гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин алтан медаль хүртлээ.

  • Нийслэлийн албан хаагчид цас цэвэрлэнэ
    2016 оны 11 сарын 19
    Ойрын өдрүүдэд цас их хэмжээгээр орж, халтиргаа гулгаа үүсээд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын зүгээс нийт төрийн болон үйлчилгээний албан хаагчидаа 11 дүгээр сарын 19-20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах ажилд дайчлан ажиллуулах захирамж гаргалаа.
  • Авлигын үндсэн өдөөгч нь хүнд суртал
    2016 оны 11 сарын 19
    Санаатай, санамсаргүйг хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн төрийн албан хаагчдын хүнд суртал буюу иргэдийг янз бүрийн гох дэгээ, шалтаг шалтгаанаар чирэгдүүлдэг нь цаагуураа авлига өгөхийг далдуур шаардсан өдөөлт гэж ойлгогдох болж. Энд тэнд очиж дугаарлаж, хүлээж залхан аргаа барахдаа танил талаа хайх юм уу, эсвэл тухайн чирэгдүүлэгчид хэд гурван төгрөг атгуулахаас аргагүйд хүрдэг бололтой юм.

    Ялангуяа ардаа ажил төрөлтэй, зав зай муутай хүмүүс алба амины ажлаа амжуулчих санаатай цаг зав гарган аль нэг байгууллагад /төрийн байгууллагуудад гэж ойлговол зохино/ очлоо гэхэд нэг очилтоор хэргээ бүтээнэ гэж ёстой гонжийнжоо.

    Төрийн албан хаагчид гэх их зантай, дуугарч цөхсөн, эсвэл уурлаж уцаарласан, загнаж зандачсан хүмүүс л угтах нь хаа сайгүй. Мэдээж бүх албан хаагчид тийм гэвэл үнэнд нийцэхгүй. Гэхдээ л ийм байдал түлхүү талдаа. Одоо ихэнх байгууллагууд картын машинтай болсон тул хөлөө чилтэл зогсох нь багассан сайн тал бий.

    Тэглээ ч хүлээлгэлт төдийлөн арилаагүй. Учир нь танд үйлчилж буй банк ч юм уу, эмнэлэг, гар утасны төлбар хураамж авдаг газруудын ажилтнуудын тал хувь нь шахам цонхондоо үйлчлэхгүй тухай бичиг тавьчихаад утсаар ярих ч юм уу өөр ажлаа амжуулж, ганц хоёр цонхон дээр бүх үйлчлүүлэгч дугаарладаг нь ердийн үзэгдэл. Энэ бүгдийг тоочих болсон нь орой үдэшгүй хэвлэл мэдээллээр зарлаад байгаа галт зэвсгийн тооллого, шинэчилсэн бүртгэлтэй холбоотой юм.

    Галт зэвсгээ бүртгүүлэхийн тулд арваад дамжлагаар гүйсэн түүх

    Завхан нийслэлд л гэхэд гуч гаруй мянган иргэн галт зэвсэг буюу ангийн буу эзэмшдэг гэж сонслоо. Энэ жил галт зэвсгийн тухай Хууль шинэчлэгдэж байгаатай холбоотой бас галт зэвсэг ашигласан гэмт хэрэг нэмэгдэх хандлагатайгаас ч хамааралтайгаар ийм бүртгэл хийх болсон аж. Үүнийг хэн ч буруутгах аргагүй.

    Хийх ёстой ажил яах аргагүй мөн. Асуудлын гол нь бүртгэх ажиллагаа дэндүү хүнд сурталтай, хэт олон дамжлагатай, өөр хоорондоо уялдаа холбоогүй байгаагаас болоод цөөнгүй иргэн буугаа бүртгүүлж чадалгүй хугацаа алдаж байна.

    Жилд нэг удаа явагддаг энэ арга хэмжээг сайн бэлтгэж байгаад иргэдэд чирэгдэлгүйгээр шуурхай зохион байгуулж яагаад болдоггүйг цагдаагийн дарга нар мэдэж л баймаар. Харамсалтай нь тийм сэтгэл гаргасангүй.

    Буу эзэмшдэг, тэр дотроо шинээр буу авсан, эсвэл хуучин гэрчилгээ нь дууссан иргэд арав шахам дамжлага дамжиж 7-10 хоног ажлаа алдаж байж бүртгэл хийлгэдэг гэвэл итгэхгүй байх л даа. Эхлээд дүүргийн татварын газарт очиж татвараа төлнө. Дараа нь дүүргийн цагдаад очино. Тэгээд нийслэлийн цагдаагийн газраас хаана, хаана очих бичиг авна.

    Тэгээд Шүүхийн шинжилгээний төв ч бил үү, нэгдүгээр эмнэлгийн ард байх газарт очиж буугаа буудуулж шалгуулна. Иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулна. Гурван хувь цээж зураг авахуулна. Хорооны Засаг даргаас тодорхойлолт авна. Өргөдөл бичнэ. Буу авсан газраасаа тодорхойлолт авна. Гурван банкинд тэмдэгтийн хураамж /5000 төгрөг/, тодорхойлолт авсны хураамж /1000 төгрөг/, гэрчилгээний үнэ /4800 төгрөг/ тушаана.

    Бууны татвараас гадна шүү. Ийнхүү олон дамжлагыг гүйцээсний дараа нийслэлийн цагдаагийн газарт дахин очино. Тэгээд гэрчилгээгээ авахыг хүлээнэ. Бэлэн болсны дараа дахин очино. Яагаад ингэж чирэгдэлтэй байдаг тухай лавлаж арай хялбар болгооч гэвэл цагдаагийн ажилтан өөдөөс чинь энэ бол чиний иргэний үүрэг, өөрөөр байх боломжгүй.

    Тэгээд ч манай төсөв мөнгө хүрэхгүй, бусад хүн дуугүй л гүйгээд байхад чи цагдаагийн өөдөөс том дуугарлаа гэхчлэн сүрийг үзүүлнэ. За яахав иргэний үүрэг гээд гүйгээд л байхаас яахав.

    Сумтай буу үүрээд гудмаар алхах хамгийн хүнд

    Хамгийн хүнд нь шүүхийн шинжилгээний төвд очиж шалгуулах. Ядаж байхад тэр газрын орчимд машины зогсоол огт байхгүй. Тэр газарт буугаа үүрээд хоёр ширхэг сум тусгай саванд хийж халааслаад очих ёстой. Гудамжаар ямар сумтай буу үүрээд алхалтай биш. Машинтай очихоос аргагүй. Хоёр гурван буутай хүн цөөнгүй.

    Ер нь ихэнх ангийн хорхойтон 3-4 буутай байдаг. Сумтай гурван буу үүрээд оюутнууд, өвчтөнүүд пиг дүүрэн хөлхөлдөж байдаг тэр газраар явна гээд төсөөлөөд үз дээ. Арай гэж очлоо гэхэд нөгөө буудаж шалгадаг хүн нь эзгүй, өөр ажилтай бол маргааш нь дахиад л буугаа үүрээд ирэхээс аргагүй.

    Хачирхалтай нь 12 сарын наймны дотор амжиж бүртгүүлэхгүй бол арга хэмжээ авна гээд айлгаад байгааг хэлэх үү. Тэгсэн мөртлөө шалгадаг хүн нь долоо хоногт хоёрхон удаа /нэг дэх өдөр 10 цагт, дөрөв дэх өдөр 14 цагт/ л буудаж шалгадаг гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр тухайн дурдсан цагт л очихгүй бол хана мөргөнө.

    Заавал хоёр сумаар буудах ёстой журамтай гэсэн. Сум нь олддоггүй, олдсон ч ширхэг нь 14-20 мянган төгрөг хүрдэг буутай бол улам л хүнд. Буу эзэмшдэггүй хүмүүст бол сонин биш байх л даа. Бүртгүүлж чадахгүй бол буугаа зар эсвэл хураалга л гэх биз. Гэхдээ л гуч, дөчин мянга /магадгүй үүнээс ч олон байж мэднэ/-н буу зөвхөн нийслэлд байгаа гэхээр тоолгүй орхиж боломгүй.

    Жишээ нь, шинэчилсэн бүртгэл явагдаж буй энэ ганц сарын дотор хотын гудамжаар сумтай буу ачсан машинууд, хэтрүүлэн бодоход арав, хорин мянгаараа дахих ч юм уу, зогсоол дээр тавиастай байх нь гээд бодоод үз дээ. Хулгай зэлгийгээс эхлээд буу, сум осолдох хүртэл юу ч тохиолдож болохоор байгаа биз. Иргэдэд арай хялбараар, хотоос зайдуухан нэг цэгт зохион байгуулж болохгүй гэж үү.

    Нийслэлийн цагдаагийн газрын албан тушаалтны хэлсэн шиг төсөв хөрөнгө нь дутуугаас ч юм уу, иргэний үүрэг учраас ингээд чирэгдээд явж байх ёстой гэсэн зандралтыг хүлээн зөвшөөрмөөргүй л байна. Ядаж л буудаж шалгадаг хүнээ ажлын таван өдөр үүргээ гүйцэтгэдэг болгоход төсөв хамаатай гэж үү.

    Иргэд дүүрэгтээ бүртгүүлээд нийслэл тэндээс мэдээллээ авдаг болгоход бас төсөв мөнгө хэрэгтэй гэж үү. Иргэн хүн буугаа бүртгүүлье гээд гүйгээд ирэхэд нь дахин явуулалгүй нэг мөсөн шийдээд гаргахад төсөв мөнгө хэрэгтэй гэж үү. Үнэхээр л цагдаад шинэчлэл хэрэгтэй гэдэг үнэн болохыг эндээс харж болохоор.

    Цагдаагийн мөрдэс зүүсэн учир жирийн иргэдтэй зандрангуй, дээрэлхүү ханддаг, өмнө нь бөхөлзөж, гэм хийсэн мэт тонголзож, царай алдаж байх ёстой мэтээр боддог зарим нэг ажилтнуудтай хариуцлага тооцох ёстой л гэж санагдана. Энд ганцхан бууны бүртгэлтэй холбоотой сэдвийг хөндлөө.

    Бусад газруудад ч ялгаагүй энэ хүнд суртал, чирэгдэл хангалттай бий. Ганц минутын дотор л шийдээд өгөх ёстой асуудлыг заавал хүлээлгэж, гуйлгаж байж дуртай дургүй шийдсэн болох. Эсвэл маргааш ир гэж буцаах.

    Ямар ч шаардлагагүй бичиг цаас, шинжилгээ, төлбөр хураамж нэхэх гээд иргэдийг зовоосон дарамт дэндүү олон. Аргаа барахдаа авлига өгөхөөс өөр аргагүйд хүргэдэг байдлыг л бага гэлтгүй залруулахгүй бол манай улс авлигаас хэзээ ч салж чадахгүй.

    Бүхнийг иргэний үүрэг гэх халхавчаар далайлгаж болно гэж үү. Иргэн үүргээ биелүүлэхэд нь аль болох чирэгдэлгүй, шуурхай байлгахын төлөө л төрийн албан хаагчид бидний төлсөн татварын мөнгөөр цалинжаад сууж байдаг биз дээ.
  • Сэрэмжлүүлэг: Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч цасан шуурга шуурна
    2016 оны 11 сарын 19
    19-22-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. Тиймээс энэ өдрүүдэд аюулгүй байдлаа ханган хөдөө орон нутагт зорчихгүй байх шаардлагатай тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцтэй явахыг холбогдох байгууллагаас сануулж байна.

  • Эрчим хүчний салбарынхан бэлэн байдалд ажиллана
    2016 оны 11 сарын 19
    Эрчим хүчний сайд П.Ганхүү 2016–2017 оны өвөл хүйтрэх төлөвтэй байгаа учраас эрчим хүчний салбарынханд онцгой бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон байна.
  • Д.Нацагдоржийн нэрэмжит үзэсгэлэн нээгдлээ
    2016 оны 11 сарын 19
    Их зохиолч Д.Нацагдоржийн 110 ойд зориулсан үзэсгэлэн өчигдөр Үндэсний музейд нээлтээ хийлээ.
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд бэртвэл хохирлоо барагдуулах боломжтой
    2016 оны 11 сарын 19
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
  • Зарим аймгуудаас гарах зам хаалттай байна
    2016 оны 11 сарын 19
    2016 оны 11-р сарын 19-ний өдөр, 00:30 мин: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 92 дугаар тушаалаар дараах чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. Үүнд:
  • 24 VS 24: Далай лам Х Богдыг тодруулна, тодруулахгүй
    2016 оны 11 сарын 19
    Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өчигдөр манай улсад ирсэн билээ. Ес дэх удаагаа Монголд айлчилж буй тэрбээр өнөөдөр 13:00 цагийн үед Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлэх юм. Далай ламыг Монголд айлчлах гэж байгаа талаар анх Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж олон нийтэд мэдээлсэн билээ. Тэрбээр Далай ламын айлчлалын гол зорилго нь Х богдыг тодруулах явдал бөгөөд цагаа олоогүй айлчлал гэдгийг мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс “Далай ламын айлчлал бол цэвэр номын айлчлал бөгөөд улс төрөөс ангид юм. Энэ удаагийн айлчлалд улс төрийн зорилго болоод дээр дурдагдсан Х Богдыг тодруулах хөтөлбөр байхгүй” хэмээгээд байгаа юм. Харин далай ламын айлчлалын зорилго удахгүй олон нийтэд ил болох буй за. Ямартай дээрх хүмүүсийн байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
  • Элчин сайдад томилогдох хүмүүсийн хэн нь хэн бэ
    2016 оны 11 сарын 19
    Засгийн газар, УИХ, Байнгын хорооны хуралдаанаар есөн улсад Монгол Улсаа төлөөлөн суух элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн олонх нь элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж байсан бол зарим гишүүд С.Баяр, М.Энхсайхан нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Ямартай ч ирэх долоо хоногт эдгээр эрхмүүдийг Элчин сайдаар томилох эсэхийг Ерөнхийлөгч батламжлах юм. Тэгвэл Гадаад Монголоо төлөөлөх элчин сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.

  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна
    2016 оны 11 сарын 19
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэмийн хүйтэн байна
    2016 оны 11 сарын 19
    Улаанбаатарт өдөртөө 19 хэмийн хүйтэн байна
  • АТГ-ынхан Дорнод аймагт ажиллаж байна
    2016 оны 11 сарын 18
    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхийн ахалсан ажлын хэсэг Дорнод аймагт 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажиллаж эхэллээ.

  • Айраг суманд зам ашигласны төлбөр хураамж авах цэг нээгджээ
    2016 оны 11 сарын 18
    Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авахаар болжээ. Тус ”Айраг Төлбөр авах цэг”-ийг энэ оны 11-р сарын 17-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлж, байнгын ашиглалтад оруулсан байна.
  • Далай лам Монголд ирлээ
    2016 оны 11 сарын 18
    Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хэдхэн мөчийн өмнө Монгол Улсад ирлээ.
  • Ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэх боломжтой гэв
    2016 оны 11 сарын 18
    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Entreprenuer 2016” талаар болон ханшийн алдагдалтай холбогдуулан уриалга гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ.

  • Нийслэлд 69 мянга 836 иргэн цахим хэлбэрээр газар өмчилжээ
    2016 оны 11 сарын 18
    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор 2014, 2015, 2016 онуудад Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 69836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүpтгэж ажилласан.
  • УИХ-ын дарга М.Энхболдод ХЭҮК-ын дарга бараалхав
    2016 оны 11 сарын 18
    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсонд нь Ж.Бямбадоржид баяр хүргээд Монгол Улсын Хүний эрхийн байгууллагын нэр хүндийг өсгөсөн байдал, ажлын дадлага, туршлага зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн нэр дэвшүүлж, улираан томилсон гэдгийг онцлов.



    Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид ажлын амжилт хүслээ.



    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан “...Комиссын даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Комиссын гишүүдээс Улсын Их Хурал гурван жилийн хугацаагаар томилно...” гэсний дагуу тус комиссын гишүүн Жамсрангийн Бямбадоржийг томилуулах тухай саналыг хүргүүлсэн болохоо Улсын Их Хурлын дарга М.Энхболд пүрэв гарагийн /2016.11.16/ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүд 84.6 хувийн саналаар дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Бидэнд хийсэн ажлууд байгаа
    2016 оны 11 сарын 18
    УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын талаар мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулж цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа.

4869 4870 4871 4872 4873 4874 4875
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    5 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    27 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    2 цаг 44 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    2 цаг 50 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    3 цаг 27 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    3 цаг 56 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    4 цаг 46 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    4 цаг 49 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    5 цаг 29 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    7 цаг 38 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    7 цаг 52 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 0 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    8 цаг 5 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    8 цаг 7 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    8 цаг 23 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    Өчигдөр 15 цаг 38 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК