-
2016 оны 4 сарын 26
2016 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
27-29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 29-нд зарим газраар, 30-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөө шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
-
2016 оны 4 сарын 26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
-
2016 оны 4 сарын 26
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс, баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
-
2016 оны 4 сарын 25
Химийн хог хаягдлыг аюулгүй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов
-
2016 оны 4 сарын 25
Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан түүхтэй. Энэ дайн нийт 60 сая гаруй хүний алтан амийг авч одсон юм. Тийм ээ... Ийм их үнэ цэнээр дэлхийн хүн төрөлхтөнд энх тайван, амар амгалан, аз жаргал, амьдралыг авчирсан ялалтыг үеийн үед мартах учиргүй, магтан дуулахаас өөр аргагүй юм.
Монголчууд эх орны дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их дэмийг Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан. Эх орны дайны жилүүдэд Монголчууд Оросын улаан армид 6 ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас бүрдсэн “Хувьсгалт монгол”, Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилыг бэлэглэж байсан түүхтэй.
ОХУ-ын элчин сайдын яам, Серж Меценат сангийн санаачлагаар ах дүү хоёр ард түмэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жил, аугаа их ялалтын 71 жилийн ойн хүрээнд зохиогдаж байгаа ВЕЛИКАЯ ПОБЕДА! Орос монголын уран бүтээлчдийн хамтарсан баярын тоглолт 2016.05.09-нд Corporate зочид буудлын Convention концертын танхимд зохиогдох гэж байна. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон цэрэг,эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй Орос дуунуудаас бүрдсэн ВЕЛИКАЯ ПОБЕДА! тоглолтонд нийт 180 гаруй уран бүтээлчид оролцох юм.
Тоглолтын Ерөнхий удирдаачаар ОХУ-ын Красноярскийн ДБТ-ын Ерөнхий удирдаач,ОХУ-ын Гавъяат жүжигчин А.П Чепурной ажиллана. Мөн ОХУ-ын дуучид уран бүтээлчид ирж оролцохоос гадна манай Монголын шилдэг уран бүтээлчид бидний зүрх сэтгэлд хоногшсон Катюша,Синий платочек, Смуглянка, Темная ночь, Севастопольский вальс, аугаа их ялалтын сүлд дуу болсон День Победы дуунуудыг тэр үдэш эгшиглүүлэх болно.
Халуун амь, бүлээн цусаараа олж авсан аз жаргалаа бид юугаар ч солихгүй
Эрх чөлөөний төлөө амиа зольсон ахмад дайчидаа бид мартахгүй
Тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт мөнхөлсөн
Аугаа их ялалт, ах дүүгийн түүхэн замналыг бид мартахгүй
ВЕЛИКАЯ ПОБЕДА! Баатарлаг ялалтыг хамтдаа дуулцгаая...
-
2016 оны 4 сарын 25
ИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ээлжит хуралдаан хойшиллоо. Бүлгийн дарга Н.Батцэрэг нь гадаадад ажиллаж байгаа тул дээрх хуралдааныг маргааш дахин зарлах юм байна.
Энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Иймээс тус бүлэг энэ асуудлыг маргаашийн дотор хэлэлцэх шаардлагатай болж буй аж.
-
2016 оны 4 сарын 25
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.12 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай тогтоол гаргалаа.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд орсон, сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас сонгуулийн хороодод өмнө нь ажиллаж байсан ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь нийт долоогоос есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 аймаг, нийслэлд байгуулагдаж тэдгээрт 196 төрийн албан хаагчид ажиллана.
Мөн тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулж, ажиллуулахыг Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болголоо гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 25
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос мэдэгдэл гаргажээ.
-
2016 оны 4 сарын 25
МУСТА жүжигчин Б.Амарааг сүүлийн үед хэн нэгэн дарамталж, сүрдүүлэх болжээ. Тодруулбал түүний ардчиллын эсрэг хийсэн бичлэгээс болж аль нэгэн улс төрийн хүрээнийхэн заналхийлэх болсон бололтой. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсандаа “Үнэнийг хэлсэний төлөө амь насанд минь занал хийллээ. Амыг минь барих болоогүй шүү. Ардаас минь машинтай дагахын оронд урдаас минь ил үзэлцээрэй. Би айхгүй үнэн намайг хамгаална” хэмээн бичжээ.
-
2016 оны 4 сарын 25
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Цагдаагийн Ерөнхий газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах хуудас иржээ.
-
2016 оны 4 сарын 25
Италийн эрдэмтэд Леонардо Да Винчигийн үр удмыг олж тогтоосон байна
-
2016 оны 4 сарын 25
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулж байна.
-
2016 оны 4 сарын 25
Увс аймгийн Тэс сумын нутагт орших Нарийний голын бетон гүүр нуржээ.
-
2016 оны 4 сарын 25
Сүүлийн үед химийн гаралтай төрөл бүрийн хоол амтлагч, нэмэлт бүхий хүнсний бүтэгдэхүүн ихээр импортлогдож хэрэглэгдэх болсон мөн хүнсний бүтээгдэхүүний бохирдолтонд микотоксин ялгаруулагч хөгцний бохирдолт ихэссэн, ил задгай хүнсний бүтээгдэхүүнийн худалдах, нийтийн хоолны газрын цэвэрлэгээ, ариутгал дутуу зэргээс хими, бактерийн гаралтай бохирдсон хүнсний бүтээгдэхүүний хэрэглэхээ өссөөр байна. Хүн амын хэт нягтаршил, орчны бохирдол өндөр нийслэл хотод хоолны хордлогот халдвар жилээс жилд ихсэж хяналтын шинжилгээний байгууллагуудын анхаарлын төвд байсаар байгаа билээ.
-
2016 оны 4 сарын 25
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Бадарсан нар.
-
2016 оны 4 сарын 25
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхи нь “Цэцийн шийдвэрийг хүлээн авах ёстой” хэмээн үзжээ. Гэхдээ энэ тухай мэдээллийг бүлгээс албан ёсоор хийсэнгүй.
Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 22-нд хуралдаад иргэн Ц.Намсрай нараас ирүүлсэн УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэсэн мэдээлэл ирүүлснийг хүлээн авсан байсан юм.
-
2016 оны 4 сарын 25
Ч.Сайханбилэгт Истанбул хотын захирагч Кадир Топбаш бараалхлаа
-
2016 оны 4 сарын 25
МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжив
-
2016 оны 4 сарын 25
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдэд ээлтэй гишүүн” боллоо
-
2016 оны 4 сарын 25
АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй