Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5080 5081 5082 5083 5084 5085 5086
  • Мялзан өвчний вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлэн хийнэ
    2016 оны 10 сарын 12
    Ховд аймагт мялзан өвчний вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлэн хийхээр болжээ. Ховд аймгийн 2 сая 900 мянган малыг вакцинжуулалтад хамруулах бөгөөд энэ ажлыг сум, багт зохион байгуулах, малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж буй аж.

  • Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна
    2016 оны 10 сарын 12
    2016 оны аравдугаар сарын 11-ний 20 цагаас аравдугаар сарын 12-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

    2016 оны аравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 17-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэн байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
    2016 оны 10 сарын 12
    10 сарын 12, 2016. Лхагва гараг
    Намрын
    адаг шар нохой сарын Нэг цагаан мэнгэтэй Улаагчин туулай өдөр. Буд гараг

    Үс засуулбал: Эрхтэн хурц болно

    Малын үс ноос авахад: Дунд зэрэг.

    Суудал: Огторгуй

    Барилдлага: Pашаан

    Шүтэн барилдлага: Хурьцахуй

    Од: Тооно

    Наран ургах, шингэх: 07:11 - 18:21

    Өдрийн өнгө: Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
  • Энэ амралтын өдөр дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэлд шилжинэ
    2016 оны 10 сарын 11
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.

  • 20 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төсөл хэрэгжүүлнэ
    2016 оны 10 сарын 11
    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
  • Шүүгчдэд нийгмийн мэдрэмжтэй байхыг санууллаа
    2016 оны 10 сарын 11
    Шүүгчдэд нийгмийн мэдрэмжтэй байхыг санууллаа
  • Жин хэмжүүрийг үнэгүй баталгаажуулж байна
    2016 оны 10 сарын 11
    Аравдугаар сарын 1-ээс эхлэн “Хэрэглэгчийн жил”-ийн ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар Шадар сайдын ажлын албатай хамтран эдийн засаг хямралтай байгаа өнөө үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Ховд зэрэг орон нутгийн тариалан эрхлэгчдийн худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашигладаг жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж байна.

  • Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болно
    2016 оны 10 сарын 11
    Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бөхийн барилдаан өнгөрөгч долоо хоногт ”Баянзүрх хайрханы хишиг” барилдаанаар үргэлжилсэн билээ.

  • “Эрдэнэт”-ийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулна
    2016 оны 10 сарын 11
    “Эрдэнэт”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар сонслоо.
  • “Монголын үндэсний балет” анхдугаар уралдаан болно
    2016 оны 10 сарын 11
    “Монголын үндэсний балет” анхдугаар уралдаан болно
  • ”Сандэй плаза”-гийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
    2016 оны 10 сарын 11
    ”Сандэй плаза”-д гарсан галын шүүх хурал өчигдөр болж, шүүхээс тухайн хэргийн хохирлын хэмжээ маргаантай байгаа тул нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.
  • МУГЖ Б.Сарантуяа Соёлын төв өргөөний дэд даргаар томилогджээ
    2016 оны 10 сарын 11
    Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар Төрийн шагналт Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн томилогджээ.

  • УИХ дахь АН-ын бүлэг маргааш мэдээлэл хийнэ
    2016 оны 10 сарын 11
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш 11:00 цагт Төрийн ордны А танхимд Хамтын тэтгэвэр болон Засгийн газрын 100 хоногийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
  • УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна
    2016 оны 10 сарын 11
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллийн сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.11/ Төв аймагт ажиллаж байна.

    Улсын Их Хурлын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд угтан авсан бөгөөд аймгийн иргэд, хөдөлмөрийн төлөөлөл байлцсан юм.

    Улсын Их Хурлын дарга дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар үргэлжлүүлэн Төв аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулан, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Массачусетс технологийн их сургууль хамтран ажиллах санал тавьлаа
    2016 оны 10 сарын 11
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Массачусетс технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш, судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард өөрийн хотдоо хот төлөвлөлтийн талаар сургалт, судалгаа явуулахаар зорьж байна. Иймээс хамтран ажиллаж байгаа МУИС, ШУТИС болон Улаанбаатар хотын захиргаанаас хүмүүс оролцуулах сонирхолтой байна” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хот бол хөгжиж байгаа хот учраас энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Олон жилийн дадлага, туршлагатай танай хоттой хамтран ажиллахдаа Улаанбаатар хотын зүгээс таатай байх болно. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн УИХ-аар батлуулсан. Хоёрдугаар сард зохиогдох сургалтад Улаанбаатар хотын зүгээс удирдах түвшний хүмүүсээ явуулж туршлага судлах болно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Улаанбаатар хот Конрад-Аденауэр сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    2016 оны 10 сарын 11
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкингийг хүлээн авч уулзлаа. ХБНГУ-ын Конрад-Аденауэр сан нь Монгол Улсын Засгийн газрын урилгаар 1993 онд Суурин төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, өнөөдрийг хүртэл ардчиллыг хөгжүүлэн, бэхжүүлэх зорилгоор тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сангийн үйл ажиллагааны гол зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүрдэх хүртэл даган ажиллаж, бүх нийтэд улс төрийн боловсрол олгох, судалгаа явуулах юм.

    Энэ оны 12-р сард тус сангаас “Төвлөрлийг сааруулах нь нутгийн удирдлагын хөгжлийн түлхүүр” сэдэвт бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр хотын даргад танилцууллаа. Сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкинг “Эрхэм хотын дарга таныг 12-р сард болох бага хуралд цаг заваа гарган оролцохыг урья. Бид аймгийн Засаг дарга нар болон иргэдийн хурлын дарга нарыг мөн урьж оролцуулна. Үүнээс гадна манай сан Улаанбаатар хоттой агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ч хамтран ажиллах саналтай байгаа” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд “Өвөл болох бага хурлыг хамтдаа амжилттай зохион байгуулахад анхаарна. Танай сантай хамтран явуулж байсан ажил хэргийг цааш үргэлжлүүлж, шинэ шатанд гаргах бодолтой байгаа.” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үнэртэй ус бэлэглэх гэж оролдоод зургаан сарын хорих ял авчээ
    2016 оны 10 сарын 11
    Данс нээлгэхээр өргөдөл материалаа бүрдүүлж байхдаа Гонконг дахь банкны ажилтанд “Шанел №5” үнэртэй ус өгөхийг оролдсон Хятадын бизнесменд зургаан сарын хорих ял оноожээ.

    Гонконг бол авлигад өршөөлгүй ханддаг газар. Хэрвээ Хятадад ийм явдал болсон бол энэ нь бараг хэвийн үзэгдэл юм. Төрийн албан тушаалтнаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, хүндрэлтэй асуудлаа хялбархан шийдвэрлүүлэхийн тулд гар хүндрүүлэх нь эх газрын Хятадад байж болох ч Хонконгийн хувьд байж боломгүй үйлдэл ажээ. Үнэ цэнтэй бэлэг сэлт, чамин тансаг хүлээн авалт, дайллага цайллага нь Хятадын бизнес эрхлэгчид болон төрийн албан тушаалтнуудын хоорондын харилцааны нэг хэсэг бөгөөд үүгээрээ харилцааны түвшингээ тодорхойлдог гэнэ. Тиймээс Хятадад төрийн албан хаагчид үнэртэй ус бэлэглэх зэрэг нь тийм ч гайхаад байхаар зүйл биш бололтой.

    Эх газраас ирсэн 44 настай бизнесмен Чен Зенши “HSBC” банкны салбарт данс нээлгэхээр өргөдөл гаргасан бөгөөд банкны зүгээс нэмэлт бичиг баримт шаардсаны дараа тэрээр банкны туслах менежерт 1350 долларын үнэтэй үнэртэй ус өгөхийг оролджээ. Банкны ажилтан Танг бичиг баримтыг хуулбарлахаар явсан хойно Чен боодолтой Шанелийн үнэртэй ус ширээн дээр нь тавьсан байв. “Энэ бэлэг бол ердөө л сайн санааны илэрхийлэл бөгөөд данс нээлгэх тухай түүний хүсэлтийг банк хүлээн авна гэдэгт найдаж байна” гэж бизнесмен эр хэлсэн байна. Банкны ажилтан бэлэг хүлээн авахгүй гэдгээ хэлээд данс нээлгэхээр гаргасан хүсэлт бүрийг тогтоосон журмын дагуу шийдвэрлэх ёстой байдаг гэжээ. Дараа нь банкны ажилтан удирдлагууддаа өөрт нь бэлэг өгөхөөр оролдсон тухай мэдээлснээр хэрэг үүсгэсэн аж. Хатуу чанга хуультай Хонконгийн банкны ажилтан яалаа гэж бэлэг нэртэй хахуулийг авах билээ. Ингээд бизнесмен эр шүүхээс ял авах нь тэр. Түүнийг Хонконгийн Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгасан байна.

    Хонконгийн Авлигаас урьдчилан сэргийлэх хууль нь нийтийн алба болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг хамардаг. Нэлээд хатуу чанга заалттай. Бизнесмен Ченийг буруутгах үндэслэл болсон 9 дүгээр зүйл нь гэхэд л 7 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна. Хэргийг Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан комисс мөрдөн шалгаж, Коулон дүүргийн анхан шатны шүүх хэлэлцжээ. Шүүх хурлын үеэр Чен өөрийнхөө үйлдлийг ийнхүү бэлэг өгөх нь эх газрын Хятадад хэвийн үзэгдэл болсон найрсаг зангийн илэрхийлэл гэж тайлбарласан байна. Соёлын ялгаа болон Хонконгийн хуулийн талаар мэдлэггүй байдлаасаа болж ийм тэнэг алдаа гаргасныг харгалзан үзэхийг өмгөөлөгч нь шүүхээс хүссэн ч шүүгч “Шударга, ёс зүйтэй байдал бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэ цэнэт зүйл юм. Эх газарт хэвийн болсон хэм хэмжээг бусад газарт хүлээн зөвшөөрөх албагүй. Соёлын ялгаагаар далимдуулан манай тогтолцоог бохирдуулахыг уучлах аргагүй” гэж хатуухан мэдэгджээ.

  • Нийгмийн даатгалын байцаагчид зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна
    2016 оны 10 сарын 11
    Нийгмийн даатгалын бодлого, чиглэл, үйлчилгээ, үйл ажиллагааны үр дүнг иргэд, даатгуулагчдад таниулах зорилгоор “Засгийн газар 100 хоног” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулж байна.

    Өчигдөр Нарантуул зах, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, “BSB” худалааны төвийн урд талбай, “Саруул худалдааны төв”, “Бэлх Плаза” худалдааны төв, “Буян налайх” худалдааны төв, Өлзийт хороолол зэрэг нийт 40 гаруй байршилд Нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, хууль тогтоомжинд орсон өөрчлөлтийн талаар нийт 3900 иргэнд мэдээ мэдээлэл өгчээ. Баянгол дүүргийн хувьд найман хэсэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх болон Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЭХЭМҮТ, П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Номин их дэлгүүрт очиж, ажлын явцтай нь танилцлаа.

    Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн хувьд “Талх чихэр” ХХК, “Тесо” ХХК-ний нийт 435 ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулсан бөгөөд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого, тэтгэвэр тэтгэмжийн тухай зөвлөгөө, мэдээлэл өгч сонирхсон асуултанд нь хариу өгснөөс гадна гарын авлага, сурталчилгааны материал тараажээ. Сүхбаатар дүүргийн хувьд “Улаанбаатар Их Сургууль“, “Их Засаг Их Сургууль“-ийн байранд зохион байгуулж, 30 гаруй оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулан 150 гаруй оюутанд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

    Сурталчилгааны үеэр өрхийн эмч нар иргэд, даатгуулагчид болон худалдаа эрхлэгч, түрээслэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хөнгөлттэй эмийн жороор эмийг газар дээр нь олгож үйлчиллээ.

    Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар болон шимтгэл төлөлт, хөдөлмөрийн дэвтэр баталгаажуулалт, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримт бичгээ хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар сонирхсон асуултад хариулт тайлбар, зөвлөгөө өгөв.

    Эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалт, сайн дурын болон нийгмийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалтыг газар дээр нь хийж үйлчилсэнд иргэд даатгуулагчид баяртай байна.

    Энэхүү арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд та бүхэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
  • В.Путин манай компанитай хуйвалдсан болж таарах уу
    2016 оны 10 сарын 11
    М.МӨНХБААТАР: В.ПУТИН МАНАЙ КОМПАНИТАЙ ХУЙВАЛДСАН БОЛЖ ТААРАХ УУ



    Б.МАГНАЙ



    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” корпо­ра­цын ТУЗ-ийн дарга М.Мөнх­баатар­тай ярилцлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэг­сэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ юм.



    -Тантай “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа тойр­сон асуудлаар ярилцах гэсэн юм. Танай ком­пани “Эрдэнэт” үйлдвэртэй хэрхэн хол­богд­­сонооос ярилцлагаа эхлэх үү?



    -“Эрдэнэт” үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш Оросын тал 50, Монголын тал 50 хувийг эзэмшиж ирсэн. Харин 1990-ээд оны эхээр, Д.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайд, одоо “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байгаа Да.Ганболдыг Тэргүүн Шадар сайд байх үед Монгол Улсын Засгийн газар хувиа нэмж 51 болгосон. Сая харин Оросын талын 49 хувийг “Монголын зэс” гэж үндэсний компани худалдаж авснаар 43 жилийн дараа “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын, монгол­чуудын мэдэлд ирж байгаа юм. Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд Монгол Улсын Зас­гийн газрын эзэмшиж байсан 51 хувьд огт өөрч­лөлт ороогүй, төрийн мэдэлд хэвээрээ бай­гаа. Харин бид Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авсан. Энэ бол нэг хүний хувьцааг нөгөө нь худалдаж авсан, санхүүгийн зах зээл дээр өдөр бүр л болдог энгийн процесс. -Гол нь Монгол Улсын Засгийн газрын өмнүүр ороод 49 хувийн хувьцааг авчихсан юм биш үү?



    -Улс орны өнөөгийн эдийн засгийн байдал, нөөц бололцоог харахад 49 хувиа худалдаж авна гэдэг нь эргэлзээтэй байна. Ер нь одоо байгаа 51 хувиа нэмэгдүүлж 100 хувь болгоно гэдэг нь аль ч төр, засгийн үеийн бодлого биш байлгүй дээ.



    Засгийн газар хоорондын гэрээ болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр Оросын тал 49 хувиа худалдаж авахыг эхлээд Монгол Улсын Засгийн газарт санал болгоно. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэвэл гуравдагч этгээдэд санал болгох ёстой. Энэ бүх процесс болсны дараа бид хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцох эрхтэй болсон. Түүнээс бус, Монгол Улсын Засгийн газар худалдаж авах, эс саналаа илэрхийлээгүй байхад, эсвэл Засгийн газар худалдаж авна гээд байхад бид өмнүүр нь ороогүй. Хууль эрх зүйн хувьд тийм боломж ч байхгүй. Манай Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн, тэрнийх нь дараа Хятадын болон Казахстаны компаниудтай хамт манай компани хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцсон. Ер нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон үйл явдал дээр заавал буруутан гаргаж ирэх гээд байгаа бол миний бодлоор тэр нь хувьцаагаа зарсан Оросын тал. Хүн өмчөө зарах, үгүй нь өөрийн л мэдэх хэрэг. Тэр байтугай, хэнд зарахаа өмчийн эзэн мэддэг. Энгийн амьдрал дээр ч ийм дүрэм үйлчилдэг. Хувьцаагаа зарлаа гэж оросуудыг буруутгавал бид л инээдтэй харагдана.



    Би Засгийн газрыг төлөөлж ярих эрхтэй хүн биш. Гэхдээ миний бодлоор зургадугаар сард манай улсад улс төрийн сонгууль болж байсан, Засгийн газар мөнгөгүй, санхүүгийн зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө зээлж авч байсан үе. Тэгээд ч нэгэнт 51 хувийн эрх мэдэл, хяналт нь хэвээр байхад нэмж 49 хувийг худалдаж авч, “Эрдэнэт”-ийн шахааны бизнесийн талбайг томруулах шаардлага байгаагүй байх. Хэрвээ Засгийн газар 49 хувийг нэмж худалдаж авсан бол “Эрдэнэт”-ийн шахаа хийх боломж 49 хувь нэмэгдэх, үйл ажиллагааны ашиг нь магадгүй өнөөдрийнхөөс 49 хувиар унах байсан байж ч болох юм. Монгол Улсын төрд өнөөдөр 51 хувиас илүү, бүр 100 хувийн өмчлөлтэй хэрнээ эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээтэй тэнцэхээргүй ашигтай ажилладаг компани олон бий шүү дээ. Энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл, төр авахгүй гэж байгаа тохиолдолд өрсөлдөөнд ороод “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо аваад ирсний төлөө хувийн хэвшлээ буруутгах нь дэлхийд Монголыг л муухай харагдуулна. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа худалдан авалт тойрсон энэ үйл явдалд төр ингэж хэт оролцох нь хөрөнгө оруулалтыг үргээнэ. Гаднынхан энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөдөг Монгол Улс дотоодын хөрөнгө оруулагчдаа ч шахдаг, олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж аваад, ирэхээр төр нь дээрэмдээд авчихдаг юм байна гэвэл хэн ч манай улсад хөрөнгө оруулахгүй. “Хан ресурс” зэрэг олон хөрөнгө оруулагчийн хувьцааг төрд хүчээр аваад дараа нь олон улсын арбитрт очиж их хэмжээний төлбөрт орсон алдаанаасаа Монгол Улс сургамж аваагүй байна л гэж харна.



    -Ер нь оросууд яагаад хувьцаагаа зарсан юм бол?



    Санхүүгийн зах зээл дээрх үйл явдлыг судалж байдаг хүний хувьд хэлэхэд, хоёр жилийн өмнөөс ОХУ-ыг тойрч дэлхий дахинд өрнөсөн үйл явц нөлөөлсөн байх. ОХУ-д хоёр жилийн өмнөөс геополитикийн бодлогоор гэх юм уу, Украйны асуудлаас болж янз бүрийн хориг тавигдаж эхэлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” компанид хүртэл хориг тавьсан. Тодорхой түвшний албан тушаалтнууд болоод хувь хүмүүст мөн санкцууд тавигдсан. Гадаад явах эрхийг нь хаасан. Эдийн засгийн талаасаа бол 160 ам.доллар хүртэл үнэ нь өсөж байсан нефтийн ханш унаж, өнөөдөр л гэхэд 44-46 ам.доллартай тэнцэж байна. ОХУ-ын эдийн засгийн ихэнх орлого, татвар болон бусад төрлийн орлогыг бүрдүүлж байдаг түүхий эд нь нефть. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан бол өнөөдөр 65, бараг 70 хүрчихлээ. Ганцхан жилийн дотор рублийн ханш нь хэд дахин буурлаа. Энэ бүхнээс шууд хамааралтайгаар ОХУ-ын төсвийн алдагдал маш өндөр түвшинд хүрч байгаа. Төсвийн алдагдлаа нөхдөг ямар аргууд байдгийг та мэдэж буй байх. Хамгийн энгийн арга бол татвараа нэмэх замаар ард түмнээсээ мөнгө татах. Нөгөө арга нь төр өөрийн эзэмшиж байгаа дотоод болон гадаад активуудаа зарах. Ер нь ганц “Эрдэнэт” биш, хөнгөн цагаан, нефьт зэргээс авхуулаад нилээд активаа зарж, төрийн ачааг хөнгөлөх шаардлага тулсан байх. Дараагийн шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэр насжилтын хувьд хугацаан нь дуусгавар болж байгаа (технолги болон нөөцийн хувьд). “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд үүнээс цааш 15 жилийн хугацаанд хаалтын горимд шилжин ажиллах шаардлагатай байгаа.



    -Танай компанитай Хятад, Казахстаны компаниуд өрсөлдсөн гэлээ. Оросын тал танайхыг чухам ямар шалгуураар сонгосон юм бэ?



    -Монголын төр 49 хувийг худалдаж авахгүй гэдгээ Засгийн газрын түвшинд шийдсэн. Үүнтэй адил “Эрдэнэт”-ийн 49 хувиа зарахаа ОХУ-ын тал Ерөнхийлөгчийнхөө түвшинд шийдсэн нь тодорхой. Яагаад гэвэл ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Эндээс нэг логик харагдаж байгаа биз. Хэрвээ зарим хүний хэлж байгаагаар манай компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг хуйвалдаж авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинттэй хуйвалдсан болж таарах уу? Гэтэл бид бодит байдал дээр гаднын компаниудтай өрсөлдөөнд орсон нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани худалдаж авахад харин ч эерэг туссан. Хэрвээ бидний оронд Хятадын юмуу, Казахстаны компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан байсан бол өнөөдөр зарим улстөрч ямар улс төр хийх байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Яг үнэндээ манай компанийнхан маш их хүч, хөдөлмөрлөж байж “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан. Үүнийгээ Монголынхоо төлөө хийлээ гэж бодон хөөрч баярлаж байснаас бус, хэн нэгэн улстөрчийн карьер өгсөхийн төлөө ашиглах сэдэв болно гэж бодсонгүй. Урамгүй л байна, зүйрлэхэд олимпоос медал аваад ирэхэд “Чи шүүгчтэй хуйвалдаж авсан байх, медалийг чинь хураана” гэдэг улс өнөөдөр Хойд Солонгос л байх..



    -“Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан 400 сая ам.доллар танай өөрийн хөрөнгө байсан уу?



    -Гэрээний 400 сая ам.долларын хувьд олон улсад “leveraged buy out” гэж нэрлэдэг, өөрийнхөөс гадна дутагдаж байгаа хөрөнгөө бусад санхүүгийн байгууллагаас зээлэх замаар санхүүжилт хийдэг. Энэ худалдан авалтыг хийхдээ бид тодорхой хэмжээний зөвлөх болон хуулийн компаниудыг авч ажиллуулсан. Нэгдүгээрт, “Ростех” бол цэргийн зориулалттай компани. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний санкцтай. Тэгэхээр гэрээ хэлцэл хийхээсээ өмнө бид АНУ-ын нэр хүнд бүхий, яг ийм төрлийн худалдан авалтад зөвлөгөө өгдөг нэр хүнд бүхий компани болох Skadden-аар хуулийн дүгнэлтээ гаргуулсан. Хоёрдугаарт, энэ гэрээ хэлцэл Монгол Улс болоод ОХУ-ын хууль, эрх зүйн хувьд хийж болох хэлцэл мөн үү, үгүй юү гэсэн асуулт байсан. Гуравдугаарт, суурь баримт маань ОХУ анх ЗХУ байхад БНМАУ-ын хооронд байгуулагдсан, дараа нь шинэчлэгдсэн. Энэ бүхэнд бид хуулийн дүгнэлт гаргуулахаар дэлхийд нэр хүндтэй мэргэшсэн компаниудыг ажиллуулсан. Нөгөө талаас, ОХУ-ын “Ростех” мөн Baker & McKenzie хэмээх, дэлхийд эхний тавд ордог Английн хуулийн фирмийг ажиллуулсан. Энэ хоёр компани мөн өөр өөрийн төлөөлөгчийг илгээж, хоёр орны хууль тогтоомжид үндэслэн дүгнэлт гаргуулсан. Үүнээс гадна ОХУ-ын Хууль зүйн яамны дүгнэлт ч байдаг. Эдгээр үйл явц өрнөсний дараа гэрээ хэлцэл явагдсан. Түүнээс биш, зарим хүний хэлж байгаа шиг ганц хоног, хэдхэн цагийн дотор шийдсэн асуудал биш.



    -“Монголын зэс корпорац” Монголын компани уу. Үйл ажиллагаа явуулдаггүй, “Эрдэнэт”-ийн хувийг авахын тулд гэнэт шинээр байгуулсан мэтээр бичээд байгаа?

    -“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсан тухай шалгасан Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ танилцуулсан. Тэнд манай компанийг үндэснийх гэдгийг онцолсон байгаа. Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуай хийсэн мэдээлэлдээ ч “Монголын зэс корпорац” гэж Монголын компани юм байна” гэж ярьсан байгаа. Албан ёсоор, хариуцлагатайгаар хэлэхэд “Монголын зэс корпорац” 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Монголын өмчийг Монголдоо л авчирсан компани. “Монголын зэс корпорац” бол тусгай зориулалтын компани. Урт удаан настай гэрээ хэлцэл дуусах шатандаа орсноор худалдан авах компанийг байгуулсан. Санхүүгийн хэллэгээр зөвхөн хувьцаа эзэмшихэд зориулан байгуулсан компанийг тусгай зориулалтын компани гэдэг. Дахин хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр дээр хувьчлал яваагүй, гадны эзэмшиж байсан хувийг худалдан авах процесс явагдсан.



    Олон улсад ч, манайд ч тэр гэрээ хэлцэл бүгдээрээ л ийм төрлөөр хийгддэг. “Монголын зэс корпорац” яг л түүнтэй ижил. Энэ бол олон улсад тогтсон жишиг. Гэрээ хэлцэл амжилттай болсон нь энэ бүх асуултын хариулт болов уу. Компанийн өөрийн хөрөнгө санхүүгийн баримтаар 112 тэрбум төгрөг байгаа.



    -Худалдаа хөгжлийн банктай ямар холбоотой юм бэ?



    -Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Энэ компани маань Монгол Улсын Засгийн газарт зөвлөдөг, томоохон IPO хийчихсэн, IPO хийхэд андеррайтераар ажиллачихсан, санхүүжилт босгох тал дээр туршлагатай. Энэ талаасаа холбогдож байгаа. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан.



    -Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?



    -Нэн тэргүүнд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах менежмент хийх шаардлагатай. Жишээ нь, Оюутолгойн нэг тонн зэсийн өөрийн өртөг нь 2000 орчим доллар байгаа. Харин “Эрдэнэт” үйлдвэрийнх 4500 орчим долларт байна. Техник, технологийн хоцрогдол, хүдэр дэх зэсийн агуулга буурсан, уулын нөхцөл хүндэрсэн зэрэг яаралтай асуудлууд хүлээж байна.



    Та бүхэн сонссон байх. MRI болон “Стандарт” банкны хэрэг гээд 100 гаруй сая ам.долларын шүүхийн процесс нь дараагийн толгой өвтгөсөн асуудал. Энэ мэт бараг 200 орчим сая ам.доллартай холбоотой асуудал олон улсын арбитрын шүүх дээр яригдаж байгаа.



    Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр 200-гаад сая долларын өр төлбөртэй, нөөц шавхагдаж байгаа гээд тоочоод байвал хүн баярлахаар зүйл ховор байна. Үнэнийг хэлэхэд сонгууль хурдан дуусаж бидэнд ажил хийх боломж олгоосой гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэрт хувьчлал болоогүй худалдан авалт болсон. Төрийн 51 хувиас томилогдсон гүйцэтгэх захирал нь ажлаа хийж л байгаа шүү дээ. Олон улсын зохистой засаглалын стандартаар ТУЗ-ыг 49 хувийн төлөөлөл удирдах нь сайн засаглалд тооцогддог нь маргаангүй үнэн. Төрийн өмчит компанийн үр өгөөж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүсэл үнэхээр байгаа бол компанийн менежментийг ч бидэнд өгөх нь буруу зүйл биш.



    Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувийн 49-г Хятадуудад зарлаа гэж баахан шуугьсан, одоо орон нутгийн сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувь алга боллоо гэж шуугьж байна. ТУЗ-ийг хүч түрэн булаан авч байгаа нь нэг хувьтай байх 49 хувьтай байх хооронд ямар ч ялгаагүй болгож, зах зээлийн зарчим эрүүлээр мөрдөгдөх боломжгүй болгож байгаа юм.



    Гэхдээ энэ бүх асуудлуудаа бид хуулийн дагуу шийдүүлнэ. Үйлдвэрээ ашигтай ажиллуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд ч анхаарна. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэг үг байдаг даа. Бидэнд эхэлсэн ажлаа дуусгахад сэтгэл дутахгүй ээ. Бодит мэдээлийг олон нийтэд хүргэж байгаа танай редакцын хамт олонд баярлалаа.
  • Мялзан өвчний вакциныг маргаашнаас эхлэн хийнэ
    2016 оны 10 сарын 11
    Маргаашнаас эхлэн Ховд аймагт мялзан өвчний вакцинжуулалтыг хийхээр болжээ. Ховд аймгийн 2 сая 900 мянган малыг вакцинжуулалтад хамруулах бөгөөд энэ ажлыг сум, багт зохион байгуулах, малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж буй аж.


    Тэрээр Вакцинжуулалтын бэлтгэл ажил болон Вакцинийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн Ховд аймагт ажиллаж, яаралтай арга хэмжээг авч байгаа юм байна. Тус аймгийн хэмжээнд мялзан өвчний вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад 495.8 сая төгрөгийг зарцуулах тооцоо гарчээ.


    Мялзан өвчний вакцин хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна. Иймээс вакцинжуулалтын хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс бод малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төврүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээг хангахаар болсон байна.
5080 5081 5082 5083 5084 5085 5086
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    7 цаг 17 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    7 цаг 23 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    7 цаг 26 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    7 цаг 34 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    7 цаг 53 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    8 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    9 цаг 14 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    9 цаг 45 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    10 цаг 15 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    10 цаг 33 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    10 цаг 39 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    11 цаг 8 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    11 цаг 20 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    11 цаг 23 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    12 цаг 34 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    12 цаг 50 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    13 цаг 24 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    13 цаг 30 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    13 цаг 42 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    13 цаг 54 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК