зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5094 5095 5096 5097 5098 5099 5100
  • Хүр эрвээхэй амьсгалын замын болон харшилын гаралтай өвчин үүсгэх аюултай
    2016 оны 8 сарын 03
    2016 онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг БОНХАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоосон байна.
    .
    Аймаг, сумын хэмжээнд төв суурин газруудад ихээр нисэж байгаа нь бидний эрүүл ахуйд сөрөгөөр нөлөөлж цаашилбал амьсгалын замын болон харшилын гаралтай өвчин үүсгэх аюултай.

    Иймд иргэд, ААНБ та бүхэн өөрийн гэр, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.

    Өрөөсгөл хүр эрвээхэй нь: 1 жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ маш хөнөөлтэй шавьж юм.
    Онцлох шинж.
    - Гэрэлд дуртай
    - Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /
    - Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг

    Ойн хөнөөлт, хортон шавьжийн устгалын ажлыг явуулах заавар:
    Бэлтгэл ажил:
    - Ажлын бээлий өмсөх
    - Амны хаалт хэрэглэх / үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/
    - Эрвээхэй хийх сав / шуудай /
    - Хүрз
    - Ажлын хувцас өмсөх / тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/
    Устгалын ажлыг явуулах:
    - Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийх
    - Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
    - Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байна.
  • Сэрэмжлүүлэг: Түргэн тусламжийн төвийн дуудлага эрс нэмэгджээ
    2016 оны 8 сарын 03
    Ойрын өдрүүдэд хэт халуун болсноос 103 тусламжийн төвд хандах дуудлагын тоо эрс нэмэгдсэн талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээллээ. Тус төвд наадмын дараа өдөрт 800 гаруй дуудлага хүлээж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 900 гаруй дуудлага ирэх болсон нь нийт дуудлагын 10 хувь буюу 100-150 орчим иргэдийн дуудлагаар нэмэгджээ.



    Энэ өдрүүдэд тус төвд ямар нэг хууч өвчтэй хүмүүс болон өндөр настан, жирэмсэн эхчүүд, газар шорооны ажил эрхэлдэг ажилчид, бага насны хүүхдүүд, архи дарс хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс ихээр хандаж тусламж авч байна.



    Хууч өвчтэй даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух. Мөн иргэд чухал ажилгүй бол өглөө 10-аас 16 цагийн хооронд гадуур гарахгүй байх. Хэрэв гадагш гарах шаардлагатай бол нарны малгай өмсч, нарны шүхэр хэрэглэж, шингэн юм сайн ууж байхыг тус төвөөс зөвлөж байна.

  • ЗГ-ын хуралдаанаар дэд сайдуудыг томилно
    2016 оны 8 сарын 03
    МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулсан. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.
  • 24 баримт: Дэд сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
    2016 оны 8 сарын 03
    МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулсан.
  • Ганц бие Үхрийн ордныхонд хүнтэй танилцах боломж гарч ирнэ
    2016 оны 8 сарын 03
    Хонь - (3/21-4/19)
    Хамт олонтойгоо ажиллах үр дүнтэй, бас таатай байна. Санал зөрөлдөөнтэй асуудлыг бүгдээрээ хэлэлцэж байж шийдэх хэрэгтэй. Аливаа бизнесийн асуудлаар судалгаа хийсний дүнд хэрэгтэй хариултаа олно. Илүү туршлагатай хүнтэй уулзсанаар та огт буруудахгүй. Үр хүүхдүүдтэйгээ харилцаагаа сайжруулах төвөгтэй байх вий. Сэтгэлээ нээн ярилцвал ахиц гаргаж магадгүй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Үхэр - (4/20-5/20)
    Өөрийн гол зорилгодоо бүх анхаарлаа хандуул. Хамт олны итгэл үнэмшил нэгдмэл байдал нь танд эрч хүч авчирна. Та түгээмэл сонирхолтой тул бусадтай амархан дасан зохицно. Үхрийн ордны хүмүүс магадгүй илүү бодитой байх хэрэггэй. Ганц бие Үхрийн ордныхонд ер бусын эсвэл өөр хэн нэгэнтэй танилцах боломж гарч ирэх бөгөөд уярмаар хамтрагчтай болно.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Ихэр - (5/21-6/21)
    Таны зан ааш өнөөдөр яг л далайн түрлэг мэт тогтворгүй байх бололтой. Хэрвээ та эртнээс ямар нэг хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсдэг байсан бол яагаад яг одоо эхэлж болохгүй гэж. Энэ нь тийм ч үнэтэй биш бөгөөд сэтгэл хангалуун байх болно. Та өнөөдөр олон зүйл дурсан санах бөгөөд олон сонирхолтой зүйл олж мэднэ. Танд ямар нэг шинэ санаа орж ирвэл тэр дор нь тэмдэглэж хэвш. Өөртөө анхаарал халамж тавьж, таныг хуурахыг оролдож буй хүмүүсээс хол бай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Мэлхий - (6/22-7/22)
    Буд гараг шинэ чармайлт гаргахад хүргэнэ. Мэлхийн ордынхон овсгоотой хүмүүс байдаг тул бусад хүмүүс танаас жишээ авч болох юм. Санхүүгийн хэлэлцээр ч юмуу ялангуяа мөнгөтэй холбоотой маргаан хийхэд тохиромжтой өдөр. Та өөрөө өөрийнхөө санхүүгийн тоггвортой байдлыг хариуцаж байгаа гэдгээ мэдрэх нь танд сэтгэлийн тайтгарал авчирна. Хэрэв та аялалаар явах, суралцах эсвэл өөрийн хийж бүтээснээ хэвлэн нийтлүүлэхийг хүсч байгаа бол өнөөдрөөс эхэлвэл тун сайн.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Арслан - (7/23-8/22)
    Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үедээ бүх бичиг баримтаа дахин нягталж үзэхийг анхааруулж байна. Мөн банкны дэвтэр, хуулгаа ч хараарай. Томоохон албан байгууллага хүртэл зохих зардлын хэмжээнээсээ хэтрэх тохиолдол гардгийг сануулъя. Харин та асуудлыг зөв тийш нь залруулж чадвал эргэлзээ, санаа зовнилийг үгүй хийх болно. Үүд хаалгаа сайтар түгжээрэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын систем байрлуулахыг зөвлөж байна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Охин - (8/23-9/22)
    Өөрийн хүч чадал, цаг хугацаагаа дэмий зүйлд зарцуулахаас сэргийл. Өнөөдөр од эрхэсийн зүгээс үзүүлж буй нөлөө таныг нэлээд тогтворгүй болгоно. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайтар бодоогүйн улмаас таны бүтээлч байдал эрс буурна. Бодит байдлыг шударгаар үнэлэн, зөв үнэлэлт дүгнэлт өгөхийг хичээ. Таны харилцаа холбоо мухардалд орно. Тиймээс хувийн болон ажил төрлийн харилцаандаа бодлоготой хандахыг сануулж байна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Жинлүүр - (9/23-10/22)
    Өглөө өөрөөрөө байж анхаарлаа нэг зүйлд төвлөрүүл. Эрч хүч сул байгаа тул нөхөхийн тулд кофе ууж, хөнгөн дасгал хийж, самар байцаа, витаминлаг нүүрс усаар дүүрэн хүнс хэрэглэснээр бие тань хөнгөн шингэн байх болно. Та ажлаа өөрөө хийхийг хүсэх нь зөв зам юм. Гараг эрхсийн энерги нь ажил хийх эрмэлзэл төрүүлнэ. Онцын шаардлагагүй бол илүү цагаар ажиллах хэрэггүй. Өөрийгөө анхаар ч ажлаа эрт дуусган, бусад зүйлсээ хий.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Хилэнц - (10/23-11/21)
    Өдөр тутмын ажил төрөлд саад бартаа гарч ирэх тусам стресстэх магадлалтай. Гэр бүлтэй тань холбоотой асуудлууд таны тэвчээр хатуужлыг шалгана. Бизнес, мэргэжпийн төсөл төлөвлөгөөгөө болгоомжтой зохицуул, үгүй бол холион бантан гарч мэдэхээр байна. Буд гараг ажил мэргэжлийг тань илтгэдэг Арслангийн орд руу ухарсаар байгаа тул ямар нэгэн аз туршсан хэрэг хийсний хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Нум - (11/22-12/21)
    Ялангуяа эмэгтэй нумуудад илүү тааламжтай өдөр болох нь. Та хүсвэл өөрийгөө анхаарлын төвд байлгаж, ихэмсэг байж, бусдыг өөртөө магтаал сайшаалын үг хэлэхэд хүргэж чадна. Энэ бүхэн танд хурууны үзүүрээр дөнгөчих хялбар зүйл байх бололтой. Эрэгтэй нумууд шагнал урамшуулал хүртэх, бэлэг авах, ямар нэгэн зүйл хожих магадпалтай байна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр та эргэн тойрондоо байгаа энергийг мэдрэх хэрэгтэй. Танд хэлэх гэсэн зүйлсээ илэрхийлэн хэлэхэд хэцүү байх болно. Ямар ч асуудлыг та урьдчилан мэдсэн бол хүмүүс юу гэж байгаа нь хамаагүй, ямар ч аргаар болов бусдад зөв ойлгуул. Ихэнх залуус хөрөнгийн зах зээл болон сургалтын зээл сонирхож, мөн урлагийн чиглэлээр суралцана. Энэ амьдралд өөрийгөө таниулахын тулд мэргэжлийн илтгэл сонсох хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Бумба - (1/20-2/18)
    Бизнесийн түншүүдийн хооронд төсвөө хэтрүүлсэнтэй холбоотой санхүүгийн асуудал үүсч магадгүй. Биеэ өмөөрөлгүй асуудлыг шийдэхийг хичээ. Хоёр биеэ буруутгахын оронд санхүүгийн шинжээчтэй уулзах нь дээр. Өөртөө итгэх итгэл буурах нь амьдралд байдаг зүйл. Үдэш дэлхийн оргилд байгаа мэт мэдрэмж төрөх болно. Хайр болон романтик байдалд умбаж оройг өнгөрөө. Өөрийгөө сэтгэл хөдлөм гэдгийг ойлгосон ганц бие Хумхууд тийм ч удаан ганцаараа явахгүй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 03
    Загас - (2/19-3/20)
    Од эрхэс завгүй өдөр ирж байгааг илтгэж байна. Ажил дээрээ буруу цахим хаяг ашиглах нь таны нэр хүнд, эд хөрөнгөнд муугаар нөлөөлж болзошгүй. Загасны ордны хүмүүсийн санхүү өсөх болно. Шагнал, ивээн тэтгэгчийн гэрээ хэлэлцээр эсвэл ажлаасаа гадуур хийдэг бизнес тань бодож байснаас илүү ашиг авчирах бөгөөд мөнгөө тэнцвэржүүлэх чухал ач холбогдлыг танд өгнө. Өнөөдөр таны хайртай хүн, гэр бүлдээ хандах сэтгэл хөдлөлийг тань өсгөх болно.
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 8 сарын 03
    Өнөөдөр байнгын хороо хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийн тухай;

    Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.

    2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.

    4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.

    5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.

    6.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.

    7.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
  • Чуулганы нэгдсэн хуралдаантай
    2016 оны 8 сарын 03
    НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    11.00 цагаас:

    Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай /үргэлжилнэ/;

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хаалт.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 8 сарын 03
    ”Blue Sky” цамхаг

    09.00 цагт: ”Эхийн сүүгээр хооллолт тогтвортой хөгжлийн тулгуур” сэдэвт шийдвэр гаргагч нарын хэлэлцүүлэг уулзалт болно. Хурлын нээлтэд ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг, УИХ-ын зарим гишүүд оролцоно. Утас: 88038373, 458645
    НЗДТГ

    10.00 цагт: Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа Пусан хотын даргыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүлээн авч уулзана. Энэ үеэр хотууд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй ярилцага өгнө. Утас: 325044, 88781218
    УБТЗ-ийн нэгдсэн эмнэлэг

    10.00 цагт: УБТЗ-ын мэргэжлийн баярыг угтаж УБТЗ-ийн нэгдсэн эмнэлгийн хамт олон ЦССҮТ-тэй хамтран ”Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” уриан дор цусаа бэлэглэх өдөрлөг зохион байгуулна.
    Чингисийн талбай

    11.00 цагт: Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнгийн албан ёсны нээлт болно. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон форумд оролцохоор ирсэн хүндэт зочид оролцоно.
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2016 оны 8 сарын 03

    Баянзүрх



    10.30-17.30: 6-р хороо 13-р хороолол 18, 21, 51, 44, 22Б, Монтэдийн 1, 2, Наран, Дамдинсүрэнгийн 24-р байр, Ганманлай, Хур харцага, Сити рийл эстейт, Нийслэл өргөө, Дөлгөөн тэргүүн, Эрчим арт, Булбул ХХК-ууд, Асар СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор



    Чингэлтэй



    10.30-17.30: 17-р хороо Сурагчийн 46-48, 84-85-р гудамж



    Хан-Уул



    10.30-18.00:16-р хороо “Буянт-Ухаа 1”-ийн 715-728-р байр



    Сонгино хайрхан

    10.00-17.00: БАСУ, Ялг

    уусан, Эрэл зам, Гангар шаазан, Байгууламж, Ундармал булаг, Хулхан, Тэргүүн трейд, Магнайн оргил, Фада ХХК-ууд, Асфальтийн үйлдвэр болон тэдгээрийн ойр орчмоор



    Налайх



    10.00-18.00: 2-р хороо 48-57, 59, 61-р байр, Цэцэрлэг, Баялаг Налайх, Эрдмийн оргил 4-р байр, 119-р сургууль
  • Зурхай: Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр
    2016 оны 8 сарын 03
    Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр
  • Улаанбаатарт өдөртөө 35 хэмийн дулаан байна
    2016 оны 8 сарын 03
    Улаанбаатарт өдөртөө 35 хэмийн дулаан байна
  • Даншигийн бөхийн барилдааны бүртгэл явагдаж байна
    2016 оны 8 сарын 02
    “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам энэ сарын 6,7-нд Хүй долоон худагт болно.
  • Архангайд “Хятадын соёлын наадам” болно
    2016 оны 8 сарын 02
    Архангай аймагт энэ сарын 4-5-ны өдрүүдэд “Хятадын соёлын наадам” болно.
  • Эмч нэрээр хулгай хийдэг байсан этгээдийг барьжээ
    2016 оны 8 сарын 02
    Эмч нэрээр хулгай хийдэг байсан этгээдийг цагдаа нар илрүүлэн, барьжээ.

  • Улаанбаатар хот НҮБ-тай хамтран “Ногоон хөгжил” төсөл хэрэгжүүлнэ
    2016 оны 8 сарын 02
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хадагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.
  • Танилц: МАН дэд сайдуудынхаа нэрийг тодрууллаа
    2016 оны 8 сарын 02
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулжээ.

  • Маргааш чуулганы хуралдаан зарлалаа
    2016 оны 8 сарын 02
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 11.00 цагт зарлалаа. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм.
  • ”Ганга нуурийн чуулган” энэ сарын 27,28-нд болно
    2016 оны 8 сарын 02
    2014 оноос эхлэн Ганга нуурын чуулган хэмээх томоохон арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулах бөгөөд 8 дугаар сарын 27, 28-нд хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа оржээ.

    Ганга нуурын чуулган нь түүх соёл, байгаль, үндэсний өв уламжлалыг сурталчилан харуулсан аялал жуулчлалын арга хэмжээ юм. Тус арга хэмжээг ССАЖЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ холбогдох байгууллагуудын хамтаар зохион байгуулдаг юм.

    Сүхбаатарчууд тэр дундаа Дарьгангын нүүдлийн соёл, түүх, ёс заншил, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг харуулсан олон төрлийн арга хэмжээ Ганга нуурын хөвөөн дээр болдог. Мөн Дарьгангын нэг бахархал болсон Хун шувуудын чуулганы гайхамшгийг харуулж, шашин урлагийн зан үйлийг хослуулдаг юм.
  • МАН дэд сайдуудын томилгоог хэлэлцэж байна
    2016 оны 8 сарын 02
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэхүү хуралдаанаард маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж томилох дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа аж.


  • Өсвөрийн хөлбөмбөгийн ОУ-ын тэмцээнд ‪манай баг дэд аваргаар шалгарлаа
    2016 оны 8 сарын 02
    2016 оны 7 сарын 25-аас 8-р сарын 1-ний хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод болсон 12 хүртэлх насны өсвөрийн хөлбөмбөгийн ОУ-ын тэмцээнд ‪#‎Дэрэн‬ клубын тоглогчид амжилттай оролцож, дэд аваргаар шалгарлаа.
    Залуу Дэрэнчүүд маань өнөөдөр сүүлчийн тоглолтоо хийж, өрсөлдөгчөө 10:0 харьцаатай илт давуу буулган авсан юм. Ингээд гоолын зөрүү +16 болсон хэдий ч бидэнтэй ойрхон өрсөлдөж байсан Сиян хотын баг манай дараа тоглохдоо 17:0ээр хожил байгуулж, ердөө ганцхан гоолын зөрүүгээр аваргын болзол хангалаа.

    Хэдийгээр нэг ч хожигдолгүй, 12 тоглохдоо 11 хожиж, тэмцээний турш 93 гоол оруулж, 4-ийг алдсан манай хүүхдүүд яах аргагүй энэ удаагийн тэмцээний шилдгүүд нь байж чадсан юм. Тоглогчдын ур чадвар, хоорондын ойлголцол, тоглолтын арга барил нь өрсөлдөгч Хятадуудыг дуу алдуулж байсныг зохион байгуулагчид нь онцлон хэлж байлаа.
5094 5095 5096 5097 5098 5099 5100
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 10 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 11 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 34 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК