зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5092 5093 5094 5095 5096 5097 5098
  • Нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 5 сарын 25
    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Чингэлтэй дүүрэг

    10:30-17:30 цагт: 13, 15-р хороо Сургуулийн гудамж, Хүчит шонхорын зүүн талын айлууд
    13:00-15:00 цагт: 3-р хороо УИД-ийн зарим хэсэг, 1, 2-р 40 мянгатын орон сууцууд орчмоор

    Баянгол дүүрэг

    10.00-18.00 цагт: 4-р хороо 10-р хороолол, Гаалийн 1-7-р байр, 8А, 10, 10Е, 49, 45-1, 2, 3, 4, Сан-50-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул дүүрэг

    10.30-16.00 цагт: 2, 3-р хороо Скай трейдинг, Монгол микрон кашмир, Аянчин аутфитерс ХХК, Петростар ШТС-18, Тэнгэр ДС болон эдгээрийн ойр орчмоор
    10:30-17:00 цагт: 14-р хороо Өлзийт хороолол орчмоор

    Төв аймаг

    10.00-18.00 цагт: Эрдэнэ сум Аржанчивлан сувилал, Шүрэн, Цаг уур судлалын хүрээлэн
  • Задарч буй Засгийн газар ба АН-ын хувь заяа
    2016 оны 5 сарын 25
    ИХ-ын дарга З.Энхболд эсэргүүцэж чуулганы хуралдааныг шууд завсарлуулчихлаа. Хэрвээ дэмжиж байсан бол бушуу, түргэн чуулганыг хуралдуулаад МАХН-ын сайд нарыг “хөөгөөд” явуулах байсан. Гэтэл тэр үүнийг хүссэнгүй. Тиймдээ ч уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд саад тавьж чуулганыг завсарлууллаа. З.Энхболд яагаад ийм шийдвэр гаргав. Михайлд нэг бодол бий гэдэг шиг түүнд шалтгаан бий. З.Энхболдын төлөвлөж буйгаар МАХН-ын сайд нарыг Засгийн газарт нь үлдээгээд сонгуульд оролцох юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ынханыг өндөр албан тушаалтай нь сонгуульд оролцуулж МАН-ын саналыг хуваах нь түүний зорилго. Хэрвээ МАХН-ынхан гайхуулах албан тушаал ч үгүй сонгуульд оролцвол ялагдах магадлал өндөр. Тэр бүхэнд МАН-ын санал нэмэгдэнэ. Энэ бүхэн нь түүнийг Ерөнхий сайдтай зөрчилдөхөд хүргэж чуулганыг эгзэгтэй үед завсарлуулахад хүргэжээ. Өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд илүү их дэмжлэг авч З.Энхболдыг буланд шахжээ. Харин З.Энхболд хариу үйлдэл барьсан нь энэ. УИХ-ын даргын өчигдөр гаргасан захирамжаар чуулганы хуралдаан ирэх сарын 23-ны өдөр хүртэл завсарлана. Гэхдээ тэр үед чуулганыг хуралдуулна гэж байгаа нь биелэшгүй үлгэр юм.
  • З.Энхболд “тоглоом”-ын дүрмийг өөрөө зохиож, жокерыг атгаж сууна уу
    2016 оны 5 сарын 25
    УИХ-ын хаврын чуулганыг өчигдрөөс эхлэн ирэх сарын 23-ны өдөр түр завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга З.Энхболд гаргалаа. Харин улс орны ирээдүйг авч явах, эдийн засгийн хөшүүрэг гэгдэж буй “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах” тухай тогтоолын төсөл, олны анхаарлыг татаад буй АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх нь ийнхүү сураг алдрав.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
    2016 оны 5 сарын 25
    Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.
  • Улаанбаатарт өдөртөө 8-10 градус дулаан байна
    2016 оны 5 сарын 25
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
  • Элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзав
    2016 оны 5 сарын 24

    УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзав
  • ОХУ-ын сэтгүүлчдийн айлчлал амжилттай өндөрлөв
    2016 оны 5 сарын 24
    ОХУ-ын сэтгүүлчдийн айлчлал амжилттай өндөрлөв
  • Герман Монголын бизнес уулзалт боллоо
    2016 оны 5 сарын 24
    Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооноос өнөөдөр бизнес уулзалт зохион байгуулж байна.
  • Захирамж: Чуулганыг ирэх сарын 23-ны өдөр хүртэл түр завсарлуулна
    2016 оны 5 сарын 24
    УИХ-ын чуулганыг түр завсарлуулах тухай захирамж гаргалаа
  • “Нүүдэлчдийн наадам”-ын бэлтгэл ажилтай танилцана
    2016 оны 5 сарын 24
    “Нүүдэлчдийн наадам”-ын бэлтгэл ажилтай танилцана
  • Зуслангууд эхний ээлжийн амрагчдаа ирэх сарын 8-аас авна
    2016 оны 5 сарын 24
    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр Хүүхдийн зуслангийн стандарт болон энэ зун үйл ажиллагаа явуулах зуслангийн талаар мэдээллээ.

    “Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдгаас сүүлийн 3 жил 20 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, СХД-т Нарс, Найрамдал, ирээдүйн эзэд, СБД-т Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ, БЗД-т Сансар, Галакси, Налайх дүүрэгт Нарлаг, Жавхлант, Өгөөмөр, Багануур дүүрэгт Тэмүүлэл, Төв аймгийн нутаг дэвсгэрт Цагааннуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын бэлэг, Од, Шонхор зуслан ажиллахаас төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16 зуслан байна. Амрагч хүүхдийн тоог сүүлийн 5 жилээр гаргахад 2011 онд 11682 /хамгийн цөөн/, 2012 онд 19660/хамгийн олон/, 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ. Энэ жилийн хувьд 24 зуслан үйл ажиллагаа явуулах саналаа өгсөн байна. Амрах эрхийн бичгийн нэг өдрийн дундаж үнэ 23-25 мянган төгрөг. Зуслангууд эхний ээлжээ ирэх сарын 8-наас авах бөгөөд эрхийн бичгийг “Улаанбаатар чуулга”-аас борлуулна. Зуслан руу зорчих унаа “Скай” их дэлгүүрийн гаднаас хөдөлнө” гэж НХГБХГ-ын мэргэжилтэн Г.Ариунгэрэл мэдээлэв.

    “Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр” бүлгийн удирдагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 20, 21, 22-нд Мөрөөдөл хүүхдийн зусланд зохион байгуулж нийт 90 оюутан залуус хамрагджээ. Хүүхдийн зуслангийн эмч, тогооч нарын “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй” сургалтыг ирэх пүрэв гарагт НЭМГ, НМХГ-уудтай хамтран зохион байгуулах юм.

    Мөн НЗД-ын А/403 захирамжаар нийслэлийн ногоон бүсийн 24 зуслангийн бэлтгэл ажил, Монгол Улсын стандартын хэргжилтийг хангуулах шалгалтыг энэ сарын 30, 31-нд зохион байгуулна.

    Дашрамд сонирхуулахад, 2015 оноос “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж эхэлжээ. Өнгөрсөн жил Нарлаг, Нарс, Ундраа зуслан эхний гурван байрт шалгарсан юм.
  • Изүнокүни хотын төлөөлөгчид айлчилж байна
    2016 оны 5 сарын 24
    Изүнокүни хотын төлөөлөгчид айлчилж байна
  • Сансарын туннель орчимд зам хааж, зорчих хэсгийг засна
    2016 оны 5 сарын 24
    Сансарын туннель орчимд зам хааж, зорчих хэсгийг засна
  • Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй
    2016 оны 5 сарын 24
    Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1991.00-1996.15 төгрөгийн ханшаар 2.1 сая ам.доллар худалдан авах, 303.10 төгрөгийн ханшаар 1.5 сая юань худалдан авах, 305.58 төгрөгийн ханшаар 0.6 сая юань худалдах санал тус тус ирүүлжээ.

    Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкуудаас ирүүлсэн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк 100 хувь биелүүлжээ.
  • Ерөнхий сайд “Сайн хашаа” хөтөлбөрт оролцогч компаниудын төлөөлөлтэй уулзлаа
    2016 оны 5 сарын 24
    Ерөнхий сайд “Сайн хашаа” хөтөлбөрт оролцогч компаниудын төлөөлөлтэй уулзлаа
  • АН аймаг, дүүргийнхээ намуудад хатуу анхааруулга өглөө
    2016 оны 5 сарын 24
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа ”БЗД-ийн АН-аас УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгний татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шүү дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга” хэмээн олон нийтэд мэдээлсэн билээ.
  • Иран, Энэтхэг, Афганистан улсын удирдагчид уулзлаа
    2016 оны 5 сарын 24
    Даваа гаригт Ираны нийслэл Тегеран хотноо Иран, Афганистан улсын Ерөнхийлөгч болон мөн Энэтхэгийн Ерөнхий Сайд нар уулзсан байна. Гурван орны удирдагчид уулзалтын үеэр олон сэдвээр хэлэлцсэний дотор мөн Энэтхэг улсын 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босох Ираны стратегийн ач холбогдол бүхий боомтын төслийн талаар ярилцсан байна. Ираны Чабахар боомтын төслийг хэрэгжүүлснээр Төв Азийн далайд гарцгүй улс орнуудад худалдааны шинэ зам нээгдэж, уг боомтыг ашиглан гадаад худалдаагаа өргөн хэмжээнд явуулах боломж нээгдэх юм. Өнгөрсөн жил Иран улс цөмийн хөтөлбөрөө хязгаарласнаар тус улсын эсрэг их гүрнүүдийн тавьсан хоригууд цуцлагдсаны дараагаар Тегераны зүгээс дэлхийн эдийн засгийн системд эргэн нэгдэх бүхий л арга замыг эрэлхийлж эхлээд байгаагийн нэг жишээ нь энэхүү боомтын төсөл болж байна.
  • Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардууллаа
    2016 оны 5 сарын 24
    Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг нар оролцсон юм. Жил бүр олгогддог Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг энэ онд 32 оюутан гардан авлаа.
  • З.Энхболд БНЭУ-ын Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав
    2016 оны 5 сарын 24
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.24/ Бүгд Найрамдах Энэтхэг Улс/БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.
    Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд, түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг сайшаан тэмдэглэсэн юм. Түүнчлэн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцож, энэ тухай Хамтарсан Тунхаглал гарсан болохыг дурдлаа. Энэтхэг Улсын Ерөнхий сайдын энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, дээд өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг болон бусад бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

    Ноён Сомнат Гош Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хугацаандаа дээд өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд, баяр хүргэлээ.
    Элчин сайд Сомнат Гош, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрээр “Хоёр орны харилцааны дэвшлийн талаар таны хэлсэн үг бүртэй санал нэг байна. Энэтхэг Улсын зүгээс хоёр орны харилцааг илүү өргөжүүлэн, бэхжүүлэх сонирхолтой байдгийг энэ дашрамд дуулгахад таатай байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд 2015 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн ба Энэтхэг, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 60 жил, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиосон цаг үеэ олсон чухал айлчлал болсон. Ардчилсан зарчмыг хэрэгжүүлж байгаа нь манай хоёр орны харилцаанд нэн чухал ач холбогдолтой юм” гэв.

    БНЭУ бол түүхий эдийн томоохон зах зээл бөгөөд Энэтхэг, Монгол Улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж өргөн байгаа талаар мөн дурдав. Түүнчлэн өндөр технологийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байгаа, ирэх 2-2.5 жилийн дотор мэдээллийн технологийн төвийг байгуулж дуусгах зорилттой байгааг дуулгалаа. Тус төв жил бүр 2000 орчим мэргэжилтэн бэлтгэх хүчин чадалтай юм байна.
    Улсын Их Хурлын дарга З.Энхболд хоёр улсын парламент хоорондын ажил хэргийн холбоо бэхжиж, хамтын ажиллагаа идэвхжин, харилцан хэрэгжүүлсэн айлчлалууд нь хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төдийгүй Монгол, Энэтхэгийн харилцаанд зохих хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв. Хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь анхаарал татсан чухал асуудал болохыг тэмдэглээд, өндөр дээд хэмжээний айлчлалууд энэ чиглэлийн харилцааг бэхжүүлэх суурь болсон гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.

    2016 оны 04 дүгээр сарын 28-нд хоёр улс 1 тэрбум ам.долларын Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол Улс, БНЭУ-ын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ. Мөн технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд байгуулж буй мэдээллийн технологийн төвийн үр шимийг монгол залуус хүртэнэ хэмээн найдаж байна гэлээ. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, Элчин сайд ноён Сомнат Гошийг хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.

    Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Дэлхийн улс орнуудын төгсөгчдийн төгсөлтийн баярын зургууд
    2016 оны 5 сарын 24
    Дэлхийн улс орнуудын төгсөгчдийн төгсөлтийн баярын зургууд
5092 5093 5094 5095 5096 5097 5098
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    7 цаг 38 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    7 цаг 58 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    8 цаг 50 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    8 цаг 55 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    20 цаг 49 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК