Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5216 5217 5218 5219 5220 5221 5222
  • Улсын начин Д.Анарт зориулсан наадам болж байна
    2016 оны 7 сарын 31
    Монгол Улсын начны тоо энэ жилийн наадмаар 18-аар нэмэгдсэн. Тэдний нэг нь Дорнод аймгийн харьяат Улсын начин Д.Анар юм. Түүний улсыг цолыг мялаан, нутгийнхан нь хүндэтгэлийн наадам хийхээр болжээ. Улсын начин Д.Анарт хүндэтгэл үзүүлэх наадам Дорнод аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр болно.


    Наадмын үеэр Баянтүмэн суманд соёолон насны морины уралдаан, сурын талбайд халх сурын харваа, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит 64 бөхийн барилдаан, Онцгой байдлын газрын алба хаагчдын урлагийн тоглолтыг зохион байгуулах аж.


    Улсын начин Д.Анар нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч. Түүнийг саяхан Онцгой байдлын ахлах дэслэгч цолоор шагнасан юм.
  • Наршихаас сэргийлэхийг анхааруулав
    2016 оны 7 сарын 31
    Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлэхийг анхаарууллаа. Ялангуяа газар тариалангийн бүс нутгаар 33-38 хэм хүрч, халах төлөвтэй байгаа аж.

    Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.

    Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд илүүтэйгээр өртдөг байна. Тиймээс зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан болон даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол ууж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байна. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Мөн шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах, наранд бага явах, нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх,гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргахгүй байх хэрэгтэй гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 7 сарын 31
    2016 оны долдугаар сарын 29-ны өдрийн байдлаар Орхон гол Хархорин сум, Хангай нурууны өврөөс усжих Байдраг гол Баянбүрд сум, Онги гол Сайхановоо сум, Хархираа уулсаас усжих Хархираа гол Тариалан орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-15 см тус тус давж үерлэж байна.



    Алтай нурууны Ховд гол ( Мянгад сум) үерийн аюултай түвшинг 30 см тус тус давсан хэвээр үертэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
  • Маргаашнаас эхлэн товчоодод хяналтын цэг ажиллана
    2016 оны 7 сарын 31
    Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх сарын 1-ний өдрөөс буюу маргаашнаас эхлэн аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэг байгуулахаар болжээ.


    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар ажиллах уг хяналтын цэгт хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийх аж. Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 34.043.360 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна.
  • Төв аймгийн цахилгааныг хязгаарлажээ
    2016 оны 7 сарын 31
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх долдугаар сарын хуваарийг танилцуулж байна.
  • Хонины ордынхон өнөөдөр зөвхөн өөрсөддөө л найд
    2016 оны 7 сарын 31
    Хонь - (3/21-4/19)

    Хонины ордынхон өнөөдөр зөвхөн өөрсөддөө найдахаас өөр аргагүй. Асуудал гарвал ямар арга хэмжээ авахаа та мэдэж байгаа. Шаргуу ажиллаж байгаа боловч хангалттай ашиг олохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Урагш ахих, ажлаа дуусгахад ямар нэгэн юм саад болоод байвал амрах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр ажил дээрээ хэт оройтох хэрэггүй. Харин гэртээ харьж тухлан сэтгэл хангалуун байх боломжийг бүү алд.

    Үхэр - (4/20-5/20)

    Гараг эрхэс танд сайнаар нөлөөлөх бололтой. Гэхдээ зөрүүдлэхээс илүү уян хатан байдал дээр болохыг зөвлөе. Хайр дурлалын хувьд романтик байх нь. Ганц бие Үхрийн ордныхоны хувьд нас тогтсон хүн анхаарлыг нь татах болно. Гэхдээ энэ нь оггхон ч буруу сонголт биш тул өөртөө итгэлтэй бай. Бат бэх харилцаа холбоо үүсгэнэ. Зарим Үхрийн ордныхоны цалин хөлс нэмэгдэж, аз жаргалтай гэнэтийн зүйлсээр дүүрэн байх болно.

    Ихэр - (5/21-6/21)

    Ямар нэг эрсдэлтэй алхам хийж, адал явдалтай учрах хүсэл таны бодлыг бүхэлд нь эзэмдэх бөгөөд хадгаламжаа дуусгаж мэдэх нь. Өнөөдөр азтай байх хэдий ч их хэмжээний мөнгө мөрийнд тавихгүй байхыг сануулая. Бизнес хөрөнгө оруулалт ашигтай байна. Таны сэтгэл тогтворгүй болох бөгөөд яг одооноос хайр сэтгэлийн асуудалд илүү нухацтай хандаж эхлэх хэрэгтэй.

    Мэлхий - (6/22-7/22)

    Түгшүүртэй уур амьсгал ноёлох бололтой. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол өнөөдрийн хувьд маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана. Гэхдээ таны хамтрагч чинь одоо л яг болсон гэж үзээд зөрөлдөөн боловсон байдалтай байвал эерэг бөгөөд хэрэгцээтэй шийдэлд хүрэх боломжтой.

    Арслан - (7/23-8/22)

    Ажилдаа жижиг зүйлд ч хянуур, болгоомжтой ханд. Та хийх ёстой ажлаа хойш тавиад амрахаа илүүд үзэх бололтой. Харилцааны таарамжгүй байдал танай багийн үр бүтээлтэй ажлыг цалгардуулж магадгүй. Бусдад буруугаа тохохын оронд өөрөөсөө алдаа хай. Магадгүй бусдын үгийг сонсохгүй өөрийнхөөрөө аашилж байгаа нь та байж мэдэх юм. Хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд өөрөө хүндэл.

    Охин - (8/23-9/22)

    Өдөр тутмын тогтсон хэв маягаа эвдэж, өөрчлөлтөөс таатай байдлыг мэдэр. Бодит байдлыг үнэлэхдээ гадаад хүчин зүйлүүдийг мөн давхар харахыг хичээ. Танд өгч буй олон сайхан боломжоо алдалгүй ашигла. Өнөөдөр олон тооны ажлын санал хүлээж авах бөгөөд зарим нь таны амьдралыг өөрчилж, мөрөөдлөө биелүүлэхэд нөлөөлөх тул асуудалд бодитоор хандахыг зөвлөе. Энэ өдөр сүй тавьж, хуримаа төлөвлөхөд маш таатай өдөр байх болно.

    Жинлүүр - (9/23-10/22)

    Энэ сарын сүүлээр санхүүгийн байдал туйлын сайжирна. Хамтрагч тань таныг ажил мэргэжилдээ ахиц гаргахад туслана. Ганц бие жинлүүрүүд насан туршын ханиа олох болно. Ихэнх нь маш их эрч хүчтэй бөгөөд тэмцэл дунд амьдрах чадвартай хариуцлагатай байна. Юу хусэж байгаагаа тодорхойлсон бол түр хүлээ, таны замд санхүүгийн бага зэрэг саад байна.

    Хилэнц - (10/23-11/21)

    Энэ өдөр зах, дэлгүүр хоршоо хэсэх нь таны загатнасан газрыг маажих шиг болно. Ногооны газартай хүмүүс арчилгаа, усалгаагаа хийж, зэрлэгээ зулгаах байх. Харин сурагч, оюутан, багш, зохиолч, редактор ажилтай Хилэнцүүд энэ амралтын өдөр тоглож наргихын оронд ажлаа хийх бололтой. Та богино хэмжээний дамжааг сонирхож сурахыг хүсэх байх.

    Нум - (11/22-12/21)

    Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Гэхдээ энэ нь заавал эерэг хандлагатай байх албагүй аж. Сэтгэл санааны тогтворгүй байдал танаас хэсэгхэн хугацааны сэтгэл ханамжийн төлөө хий хоосон зүйл мөрөөдөж, эрсдэлтэй алхам хийхийг ятгана. Далайцтай зүйл хийх гэсэн хүсэл тэмүүлэл, ажлын дадлага туршлага дутмаг байдал сэтгэл хоёрдуулахад хүргэнэ.

    Матар - (12/22-1/19)

    Зарим үед өөрийгөө хөөргөж зоргоороо байхаас бүү ай, гэхдээ ихэрхүү зан бүү гарга. Матрынхан, ер нь юмны ард үлдэж хийх ажлаа багаас нь эхлэдэг. Зан байдлаа өөрчлөн өөрөөр эхлэхийг хичээ. Эрчүүдийн хувьд хамтрагчийн чадваргүй байдал, дотно харилцаанд эргэлзээ төрж, мөнгө явуулахаа зогсоож, хуримтлуулж эхлэнэ. Энэ нь таны санхүүгийн нөөц боломжинд нэмэлт хэрэгцээг бий болгох тул хамтрагчтайгаа ярилцаж зөвшилцвөл хоёулаа сэтгэл хангалуун үлдэнэ.

    Бумба - (1/20-2/18)

    Cap Матрын орд руу хөдөлж байгаатай холбоотойгоор ганцаараа байхыг хүсэх болно. Зөн совиндоо анхаарлаа бүү хандуул. Магадгүй хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэх ямар нэг шалтгаан танд байгаа. Сэтгэл санаагаа амар тайван байлгахын тулд гэрээсээ гарахдаа хаалгаа сайн түгжсэн эсэх мөн даатгалын хугацаа дууссан эсэхийг шалга. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч авч сур. Хэн нэгний төлөө сайн зүйл хийвэл дагаад сэтгэл санаа сайхан болно.

    Загас - (2/19-3/20)

    Өнөөдрийн дэлхийн бөмбөрцгийн чиг хандлага тайван, дөлгөөн зантай, эв найрамдалд дуртай Загасныханд тохирохгүй юм. Та хайртай хүн, ах дүүгээсээ болж сэтгэлийн дарамттай байна. Түргэн зантай байсны хэрэггүй. Учрыг нь ойлготлоо та ямар нэгэн үйл хөдлөл хийхээсээ татгалз. Хичээл зүтгэлтэй байж сайн шийдвэр гарга. Дэлгүүр хэсч байхдаа мөнгөө хэтрүүлэн үрхээс болгоомжил.

  • Загвар өмсөгчид үргэлж сайхан харагддаггүйг батлах 24 фото
    2016 оны 7 сарын 31
    Ихэнх хүмүүс загвар өмсөгч болон фото моделиудыг шинэ загварын хувцас, бараа бүтээгдэхүүнийг бусдад танилцуулдаг азтай хүмүүс мэтээр төсөөлдөг. Тэд мэргэжилтнүүдээр нүүрээ будуулж, үсээ засуулж, тайзан дээр гоо үзэсгэлэн, сайхан биеэ гайхуулж, үүнийхээ хариуд өндөр цалин авч, олны анхааралд өртөж, сэтгүүлийн нүүрэнд гарч, рекламанд өндөр үнээр тоглодог ажил хийдэг мэтээр төсөөлдөг. Гэвч бодит байдалд загвар үзүүлнэ гэдэг тийм амар ажил биш аж. Үүнийг батлах солиотой 24 фотог 24tsag.mn хүргэж байна.
  • Зурхай: Худалдаа хийх, бизнес эхлэхэд сайн өдөр
    2016 оны 7 сарын 31
    2016.07.29 / БИЛГИЙН ТООЛЛЫН 25
    Зуны адаг хөхөгчин хонь сарын
    Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр
  • Улаанбаатарт өдөртөө 33 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 31
    31-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 3-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-нд зарим газраар, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун, 3-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
  • Туул голын хамгаалалтын бүсэд эргүүл хийж байна
    2016 оны 7 сарын 30
    Туул голын сав газрын захиргааны голын эрэг дагуух хууль бус үйл ажиллагааг илрүүлж, таслан зогсоох зорилгоор Туул голын хамгаалалтын бүс буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоноос Сонгинохайрхан дүүргийн XII, XIII хороо, Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх газарт эргүүл хийж байна.
  • Нийслэлийн есөн дүүргийн 128 сургууль элсэлт авна
    2016 оны 7 сарын 30
    Цэцэрлэг, сургуулийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 22-28-нд явагдана.
  • Будаа угаасан усны гайхамшиг
    2016 оны 7 сарын 30
    Цагаан будаа угаасан ус
  • Олимпийн нээлтийн тасалбар гурван сая төгрөгийн үнэтэй
    2016 оны 7 сарын 30
    Хүн төрөлхтний ОЛИМПИЙН И X наадам эхлэхэд найм хоног үлдлээ. Бразилийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийи багтаамж жижиг учраас Лондонгийн олимпоос 200 мянга орчмоор цөөн буюу 7.5 сая тасалбар худалдаанд гарчээ.
  • Чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
    2016 оны 7 сарын 30
    Чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
  • “Сандэй” төвд гал гарсан хэргийг хэлэлцэхээ хойшлуулав
    2016 оны 7 сарын 30
    Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Сандэй плаза” худалдааны төвийн удирдпагад холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт болхоор товлогдсон байсан ч хойшилжээ.
  • АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзжээ
    2016 оны 7 сарын 30
    Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй өчигдөр уулзжээ. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм.
  • Танилц: “Даншиг наадам- Хүрээ цам” наадмын хөтөлбөр
    2016 оны 7 сарын 30
    “Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр
  • Хөвсгөл аймгийн гол усны түвшин эрс нэмэгджээ
    2016 оны 7 сарын 30
    Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орж буй борооны улмаас голын усны түвшин нэмэгдэж, усанд боогдох, осолдох тохиолдол гарсаар байгааг албаны хүмүүс анхааруулсаар байна.
  • Гүзээлзгэний эмчилгээний ач холбогдол
    2016 оны 7 сарын 30
    Шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагшилт, рахит, экзем зэрэгт сайн.
  • “Дижитал” ганц удаа “галзуурна”
    2016 оны 7 сарын 30
    1999 оноос хойш хип хоп урсгалаар уран бүтээл туурвиж, өөрсдийн орон зай, сонсогчидтой болсон “Дижитал” хамтлагийнхан өнөөдөр буюу энэ сарын 30-нд “Галзуу ганц” тоглолтоо хийнэ.
5216 5217 5218 5219 5220 5221 5222
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    1 цаг 12 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    1 цаг 44 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    1 цаг 48 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    2 цаг 48 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    2 цаг 50 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    2 цаг 55 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    3 цаг 20 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    4 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    4 цаг 13 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    4 цаг 51 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    4 цаг 56 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    5 цаг 17 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 28 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    5 цаг 45 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    5 цаг 56 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    6 цаг 8 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    7 цаг 1 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    7 цаг 12 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    7 цаг 52 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    7 цаг 53 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК