Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5213 5214 5215 5216 5217 5218 5219
  • 50 тн цемент ачсан машин айл дайрч 7 хүн амиа алджээ
    2016 оны 8 сарын 02
    Даваа гарагийн 17:00 цагийн орчимд Баян-өлгий аймгийн Өлгий сумын замд Ховд аймгаас ачаа ачиж явсан камаз маркийн авто машины жолооч айлын хашаа, гэр, дэлгүүр мөргөсөн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Жолооч А уруу замаар доошлохдоо жолоодлогоо алдаж, замд байсан айлын байшинг мөргөсөн байна. Тэрээр өнгөрөгч долоодугаар сарын 10-нд болсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад шаардагдах 50 тонн цементийг тээвэрлэж явсан аж. Ослын улмаас 7 хүний амь нас хохирсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Осолдсон машинд жолоочоос гадна эхнэр, хоёр хүүхэд нь сууж явжээ.

    Бид энэ талаархи мэдээллийг удахгүй хүргэх болно.
  • Багц 24: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ
    2016 оны 8 сарын 02
    2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын яамнаас өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдсан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
  • Мэлхийн ордныхонд өнөөдөр азтай өдөр тохиож байна
    2016 оны 8 сарын 02
    Хонь - (3/21-4/19)
    Хамт олонтойгоо ажиллах үр дүнтэй, бас таатай байна. Санал зөрөлдөөнтэй асуудлыг бүгдээрээ хэлэлцэж байж шийдэх хэрэгтэй. Аливаа бизнесийн асуудлаар судалгаа хийсний дүнд хэрэгтэй хариултаа олно. Илүү туршлагатай хүнтэй уулзсанаар та огт буруудахгүй. Үр хүүхдүүдтэйгээ харилцаагаа сайжруулах төвөгтэй байх вий. Сэтгэлээ нээн ярилцвал ахиц гаргаж магадгүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Үхэр - (4/20-5/20)
    Санхүүгийн боломж аз авчрах болно. Хэрвээ дэлгүүр хэсэхээр бол цөөн тооны өндөр үнэтэй бараа сэтгэлийг тань татна. Азын сугалаа чамайг ялагч болгоно. Ажиллахаас илүү амрах хэрэгтэй. Мэргэжлийн ажилдаа хариуцлагатай хандах нь таны гол зорилго байх болно. Шинэ уран бүтээлчдийн хувьд фенүүдийнхээ нүдэнд өртөнө.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Ихэр - (5/21-6/21)
    Сайхан мэдээ хүлээн авах болно. Аялалаар явах төлөвлөгөө бүтэх тийшээ хандаж, өмнө нь очиж үзэж байгаагүй газарт очиж үзэхийг хүснэ. Найзуудаараа аяллын түүхийг нь яриулж, хаашаа очиж болохыг асуу. Мөн та дуусашгүй их адал явдалтай учрах болно. Гэхдээ ямар нэг асуудал гарч болзошгүй тул бүх төлөвлөгөө баримтаа бүгдийг бичиж тэмдэглэ. Хайр дурлалын харилцаа цаг хугацаа зарцуулахыг шаардана. Гэхдээ та санаа зовохгүй байж болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Мэлхий - (6/22-7/22)
    Од гарагийн тохиолоор азтай өдөр тохиож байна. Юутай ч, бэлэн бай. Бүх асуудлыг гартаа авах боломж байна. Санхүүгийн асуудал тань анхаарлын төвд байх болно. Бүх зүйл сайхан байгаа мэт боловч мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой байх хэрэг тусламж болон бусдыг хариуцлагагүй зуршлаа үргэлжлүүлэх боломж олгох хоёрыг ялгаж салгахаа мартав. Аз сорьсон тоглоом бага зэрэг мөнгөний хожил авчирч болзошгүй. Гэхдээ бүх мөрий чинь биелэгдэхүйц, бодит байх ёстой.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Арслан - (7/23-8/22)
    Өөрийгөө хэрхэн мэдэрч байгаагаа бус, харин байгаа зүйлийг байгаагаар нь хэлж ярьж байхыг зөвлөж байна. Хэн нэгнийг хамгаалахын тулд шударга бус зан гаргах нь асуудлыг шийдэхгүй, дордуулж мэднэ. Нүүрэндээ баяр, баясалтай мишээл тодруулах бололтой. Буулт хийх нь ялалтыг эцсийн дүндээ таны талд өгдөг гэдгийг бүү мартаарай. Бизнесийн авъяас чадвар гайхалтай сайн учир худалдаа хийхдээ өөрийн зөн совинд бүрэн дүүрэн итгэж болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Охин - (8/23-9/22)
    Ажил болон олон нийтийн дунд таны байр суурь, нэр хүнд өсөх болно. Бизнесийн маш таатай санал хүлээн авна. Удаан хүлээсэн албан тушаалдаа очих бөгөөд таны санхүүгийн байдал эрс дээшлэх болно. Хамт олонтойгоо аль болох тааламжтай харьцахыг хичээ. Гэр бүлийнхэндээ болон ажилдаа хэр их цаг зарцуулах талаар сайтар бодохыг зөвлөж байна. Хосуудын хайр дурлалын харилцаа хэвийн таатай байх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Жинлүүр - (9/23-10/22)
    Таны сэтгэл хөдлөлд од эрхэс таатай нөлөө үзүүлэх нь. Боловсруулсан төлөвлөгөөг бодит болгож хувиргана. Энэ нөхцөлд хийсэн ажил тань амжилттай, сонирхолтой байх болно. Мэргэжлээ дээшлүүлэхэд анхаар, амралтаа түр хойшлуул. Ажил хэрэгч Жинлүүрүүд төлөвлөсөн зүйлдээ анхаарал хандуулж хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрийн боломжоо тооцоолон, ажил тань хаана явж байгааг бодитоор мэд. Аз туршиж байж болох ч хийнэ гэснээ хийгээд үзэхэд гэмгүй ээ.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Хилэнц - (10/23-11/21)
    Аз завшаанаар дүүрэн өдөр ирж байна. Хичээл зүтгэл гаргах бүрд аз дайрч, танд маш олон боломж гарч ирлээ. Хэрвээ таны төлөвлөгөө гэр бүлийн гишүүдийн тань хүссэнээс зөрвөл бага зэрэг эсэргүүцэлтэй тулгарч мэдэх юм. Эргэн тойрны хүмүүстэйгээ санал хуваалцахгүй байх нь үл тоож байгаа хэрэг. Хэрвээ хуучин амраг тань амьдрал хэцүүхэн байгаа гэж үг цухуйлгавал бүү тоо. Нэг л удаа мөнгө зээлдүүлсэн бол цаашдаа болих аргагүй болно гэдгийг мартаж болохгүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Нум - (11/22-12/21)
    Хурц ухаан, авхаалжтай сэргэлэн зан тань таныг хүмүүсд нээж өгч, сайхан харилцааг бий болгоно. Марс гарагийн ивээлээр та эрч хүчтэй, сексийн чадамж өндөр байна. Танд мэдрэгдэж буй энэ багтаж ядсан их эрч хүч дэлхийг эргүүлж чадна гэдэгтээ итгэх итгэлийг өгнө. Тиймээс та өнөөдөр юу ч хийхэд бэлэн, урам зоригтой байх бололтой.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Матар - (12/22-1/19)
    Хөрөнгө санхүү чинь нэмэгдэж хэд хэдэн боломж нээгдэх ашигтай өдөр. Төлөвлөлтөө сайн хийж шаргуу ажиллавал хөрөнгө оруулапт чинь ноогдол ашиг авчирна. Санхүүгийн хүндрэл учрахад матрынхныг дэмжих эерэг өөрчлөлтүүд гарч ирнэ. Зарим үед төлөв даруу байх хэрэгтэй ч, тэр нь одоо биш. Та бага зэрэг бүтээлчээр сэтгэж, асуудлуудыг урьдчилан харж шийдэж чадна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Бумба - (1/20-2/18)
    Од гарагс танд эерэг нөлөөлнө. Бүлэгтээ манлайлагчийн үүрэг гүйцэтгэхэд таатай үе. Хүмүүнлэгийн болоод хүрээлэн буй орчноо сайжруулах асуудал, олон нийтийн ажил зохион байгуулах талаар бодож үз. Зарим Хумх хилийн чанадад сурах буюу аялахыг хүснэ. Сайн төлөвлөвөл хямд зардлаар дэлхийг тойрон аялах боломжтой. Хайр дурлал ид гал халуун байх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 08 сарын 02
    Загас - (2/19-3/20)
    Загаснууд энэ өдрийг гайхалтай сайхан өнгөрөөхийг хүсэвч зарим нэг бичиг цаасны ажил цэгцэрч өгөхгүй жоохон зовоох төлөвтэй. Гэхдээ өөртөө боломж гарган энэ цаг хугацааг маш таатай өнгөрөөх хэрэгтэй. Та өнгөрсөнд хийсэн ажлынхаа үр шимийг өнөөдөр хүртэх болно. Одоо та юу ч санаачилж эхлүүлсэн энэ үе таны ирээдүйд их хэмжээний шагнал, ашиг орлого авчрах гайхалтай боломж. Ажил руу тань энерги урсан орохын зэрэгцээ өөрийн тань аюулгүй, тогтвортой байдлыг өсгөн нэмэгдүүлэх бусад үйл ажиллагаанууд ч орж ирэх болно.
  • Засаг даргын ивээл дор “OIR-RIO-2016” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ
    2016 оны 8 сарын 02
    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны XXXI олимпийн наадмыг зохион байгуулж буй Бразил нутгийн соёл, зан заншил, шашин шүтлэг, байгалийн өвөрмөц тогтолцоо, уугуул Туюука омог болон шилжин суурьшсан ард түмний амьдралыг харуулсан нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна.

    Залуу уран бүтээлч Б.Намууны авсан 1500 орчим гэрэл зургаас 50-ийг нь сонгон, Бразилийн өвөрмөц соёлыг илтгэх инстолляцын бүтээлүүдтэй хамт дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм Энэхүү үзэсгэлэнг удахгүй Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де Жанейро хотод болох зуны олимпийн их наадамд зориулан гаргаж байгаа юм байна.

    Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2015.08.05-21-ны хооронд болно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    2016 оны 8 сарын 02
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны мягмар гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Чингэлтэй, Баянгол дүүрэг

    10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор

    Сүхбаатар дүүрэг

    10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

    10.30-17.30 цагт: 7-р хороо 11-р хороолол 7-9-р байр, Скайтел, Дөлгөөн сэлбэ, Нинжбадрах, Майнингконсалтинг, Сайхан сэтгэл ХХК-ууд, Орд-789 СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор

    Баянгол дүүрэг

    10.30-18.00 цагт: 7, 8-р хороо 4-р хороолол 9А, Б, 10-15, 25, 29, 30, 31, 32, 36, 3-р хороолол 74, БАА-1, 2, 3-р байр, 89, 93, 94, 95-р цэцэрлэгүүд, Төрийн банк, Монгол шуудан, Амно, Эко констракшн ХХК-ууд, Дүүхээ төв болон ойр орчмоор

    Налайх дүүрэг

    10.00-18.00 цагт: 2-р хороо Эрдмийн оргил сургууль, Дотуур байр, МСҮТ, Содон төв
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
    2016 оны 8 сарын 02

    2016.8.2, Мягмар гараг / Билгийн тооллын: 30
    Зуны адаг хөхөгчин хонин сар
    Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

    Аргын тооллын: 2016.8.2, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 06.30-21.26
    Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Нэр өнгө

    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдоно. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
  • Улаанбаатарт 36 хэмийн дулаан байна
    2016 оны 8 сарын 02
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 36-41 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар 35-40 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө халж 34-36 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 35-37 градус дулаан байна.
  • ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхай боллоо
    2016 оны 8 сарын 01
    Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2016 оны наймдугаар сарын 1-ний өдөр боллоо.
  • Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд туршилтын тээвэр хийнэ
    2016 оны 8 сарын 01
    Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэхээр болжээ.
  • Монгол-Катарын хамтарсан сургууль эхэллээ
    2016 оны 8 сарын 01
    Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий Шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт эхэллээ. Хагас сар үргэлжлэх энэхүү хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа бол Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцож байна.


  • Наймдугаар сарын 8-наас нийслэлийн “Иргэний танхим”-нд илтгэл, хэлэлцүүлэг тогтмолжино
    2016 оны 8 сарын 01
    Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй болон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга М.Буяндэлгэр нар өнөөдөр Нийслэлийн “Иргэний танхим”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
  • Төмөр замын тээврийн үнийг судлах чиглэл өглөө
    2016 оны 8 сарын 01
    Зам, тээврийн хөгжлийн яамны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа авсныхаа дараа хийж буй анхны шуурхай хуралдаанаар төмөр замын тээврийн тарифын асуудлыг хөнджээ.

  • Эрдэнэтийн наадамд П.Бүрэнтөгс түрүүлж, Н.Батсуурь үзүүрлэжээ
    2016 оны 8 сарын 01
    Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Хангайн бүсийн Их хурд уралдаан, Орхон аймгийн баяр наадам дөрвөн өдрийн турш үргэлжилж өндөрлөв.
  • Даншиг наадам хүрээ жахар цамын хурлаар эхэлнэ
    2016 оны 8 сарын 01
    Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын их наадмын үйл ажиллагааны талаар өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн хамба нар мэдээлэл хийлээ.
  • Хэт халалтаас сэргийлцгээе
    2016 оны 8 сарын 01
    Хэт халалтаас сэргийлцгээе
  • Ил задгай борлуулж буй хүнснээс татгалзахыг анхааруулав
    2016 оны 8 сарын 01
    Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах явдал ихсэж байна.


  • Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд зургаан хүн живж амиа алджээ
    2016 оны 8 сарын 01
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
  • Анхдугаар чуулганыг энэ долоо хоногт хаана
    2016 оны 8 сарын 01
    УИХ-ын анхдугаар чуулганыг энэ долоо хоногт хаахаар болсон байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэний дараа анхдугаар чуулганыг хаахаар төлөвлөсөн байна.

  • Улаанбаатарт “Гранд гольф”-ийн спортыг хөгжүүлэх талаар санал солилцлоо
    2016 оны 8 сарын 01
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Японы Тоттори мужийн Захирагч ноён Мияаваки Масамичийг хүлээн авч уулзлаа.
  • “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр чуулна
    2016 оны 8 сарын 01
    Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

    Зүүн хойд азийн 6 улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор оролцох юм. Форумд Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн суурин төлөөлөгч Жон Лайонс Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бөгөөд Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференц СОР-21”, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый “Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвээр илтгэл тавина. Хуралдаанд оролцсон хотууд нэгдэж, нэгдсэн уриалга гаргах бөгөөд цаашид хуралдааныг бүс нутгийн хотуудад ээлжлэн зохион байгуулах юм.

    Форумын үеэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнд үндэсний 50 гаруй аж ахуйн нэгж “Эко эрчим хүч”, “Эко дулаан”, “Эко тээвэр”, “Эко үйлдвэрлэл”-ийн бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулах юм.

    Тус форумд зориулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд форумын хөтөлбөр, оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна өмнөх форумуудаар гаргасан шийдвэрүүдийг байршуулжээ. Мөн энэ удаагийн форумд оролцож илтгэл тавих зочдын дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүд бүрэн эхээрээ Монгол, Англи хэл дээр тавигдсан байна.

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 онд “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5213 5214 5215 5216 5217 5218 5219
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    2 цаг 31 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    3 цаг 3 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    3 цаг 7 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    4 цаг 7 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    4 цаг 8 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    4 цаг 14 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    4 цаг 39 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    5 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    5 цаг 32 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    6 цаг 10 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    6 цаг 15 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    6 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 47 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    7 цаг 4 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    7 цаг 15 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    7 цаг 26 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    8 цаг 20 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    8 цаг 31 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    9 цаг 11 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    9 цаг 12 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК