зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5212 5213 5214 5215 5216 5217 5218
  • Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
    2016 оны 6 сарын 10

    УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Викториа Квакваг хүлээн авч уулзав
  • Эрчим хүчний сайд Д.Зоригт: Эрчим хүчний салбар анх удаа ашигтай ажилласан
    2016 оны 6 сарын 10
    Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригт оролцлоо
  • Сүхбаатар дүүргийн зуслангууд өнөөдрөөс амрагчдаа авна
    2016 оны 6 сарын 10
    Сүхбаатар дүүрэгт Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ зуслан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрөөс эхлэн эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авах юм байна.
  • Үндэсний их баяр наадамд 3 тэрбум төгрөг төсөвлөжээ
    2016 оны 6 сарын 10
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам ирэх сард зохион байгуулагдана. Тэгвэл энэ жилийн баяр наадамд 2 тэрбум 913 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд байгааг албаныхан мэдээллээ. Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 7300 гаруй автомашины зогсоол гаргах бэлтгэл хийгдэж байгаа аж.
  • Наймдугаар ангидаа шинэ гутал өмсч үзсэн Б.Навчаагийн фото түүх
    2016 оны 6 сарын 10
    Олон жил урлагийн гал тогоонд чанагдаагүй ч гэнэт л ”цойлоод” ирсэн түүнийг сүүлийн үед бүх л найруулагчид кинондоо тоглуулахыг хүсдэг болжээ. Хэцүү амьдрал туулж өдий зэрэгт хүрсэн гэдгээ бусдаас нуудаггүй, харин ч бахархдаг энэ эмэгтэйн амьдралын хуудсыг фото зургаар нь сонирхуулж байна.
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын цахим хуудсанд халджээ
    2016 оны 6 сарын 10
    УИХ-ын гишүүн Н.Энхболд өөрийн пэйж хуудсаа хаагдсан шалтгааныг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад ханджээ. Учир нь түүний хувийн цахим хуудсанд халдаж хаалгах хэмжээнд хүрчээ. Тэрээр сүүлийн үед цахим хуудсаа хамгийн идэвхтэй хөтлөгчдийн нэг байсан юм. Цагдаагийн байгууллагаас хандалтын IP хаяг, байршлыг тогтоох боломжтой бөгөөд санаатайгаар бусдын цахим хаяг руу халдсан үйлдсэн нь тогтоогдвол хариуцлага тооцдог юм байна.
  • ХУД-ийн ИТХ-аас ахмадуудаа дэмжин ажиллаж байна
    2016 оны 6 сарын 10
    Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас ахмадын хороодод эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
  • Ирэх долоо хоногоос саналыг хуудсыг хэвлэж эхэлнэ
    2016 оны 6 сарын 10
    Сонгуулийн ерөнхий хороо ирэх долоо хоногоос саналын хуудсыг хэвлүүлж эхлэх шийдвэр гаргасан байна. Нийт 595 төрлийн саналын хуудсыг хэвлүүлэх аж.
  • Ерөнхий сайд ОУВС-гийн Дэд тэргүүнийг хүлээн авч уулзав
    2016 оны 6 сарын 10
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази, Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицухиро Фурусаваг өчигдөр хүлээн авч уулзжээ.
  • АТГ-аас БОНХАЖ-ын яаманд шаардлага хүргүүлжээ
    2016 оны 6 сарын 10
    Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах, эрх бүхий албан тушаалтныг арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг таниулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2016 оны 5 дугаар сарын 3-13-ны өдрүүдэд ажиллажээ.
  • ТАХ-ын орон сууцны асуудлыг дахин хэлэлцэнэ
    2016 оны 6 сарын 10
    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 09-нд болж хуралдаанаар СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны барилгын явц, тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ. Энэхүү асуудлыг хуралдаанд СХД-ийн Засаг дарга М.Чинболд танилцууллаа.

    СХД-ийн 19-р хороо, 21-р хороолол орчимд хуучнаар Мах комбинатын ажилчдын орон сууцны зориулалтаар баригдаж, 1960 онд ашиглалтад орсон барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн буулгах шийдвэрийг 2012 онд тухайн үеийн дүүргийн Засаг дарга гаргаж, 2012 оны 7 дугаар сарын 09-нд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар эзэмшил газрыг өөрчлөн барилга барихаар болсон байна. Энэ шийдвэрийн дагуу нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар 48 айлын орон сууцыг буулгаж шинээр 16 давхар 3 блок бүхий 220 айлын орон сууцыг барих зөвшөөрөл олгох болсон тухай мэдэгдлийг тухайн үеийн дүүргийн Засаг дарга Ц.Болдод хүргүүлсэн байна. СХД-ийн Засаг дарга Ц.Болд 48 айлын орон сууцны барилгыг буулган шинэ орон сууц барих гэрээг “Номтын ам” ХХК-тай хийж, тухайн орон сууцад амьдарч байсан иргэдийг шинэ орон сууцаар хангах тухай гурвалсан гэрээ хийжээ. Мөн энэхүү байрыг СХД-ийн ЗДТГ-ын албан хаагчдад хөнгөлттэй үнээр худалдах тухай шийдвэр гаргаж 115 албан хаагч энэхүү орон сууцаас нэг ам метрийг 1 сая төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн байна. Ингээд 2013 онд барилыг ажлыг эхлүүлсэн ч ажил удааширсан учраас дүүргийн удирдлагаас инженерийн шугам сүлжээ, шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн орон нутгий хөгжлийн сангаас 70 сая төгрөг, барилгын материалыг нөөцлөх зориулалтаар 3 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Энэ мэт дүүргийн зүгээс барилыг ажлыг аль болох дэмжин ажиллаж байсан ч өнөөдрийг хүртэл барилга бүрэн дуусаагүй зөвхөн орон сууцны А блок ашиглалтад орсон байна.

    “Номтын ам” компани 225 айлын орон сууц барьж байгаа атлаа 300 гаруй захиалчтай гэрээ хийсэн, байраа чөлөөлсөн 48 айлаас зөвхөн 28 айл, захиалгаа өгсөн төрийн албан хаагчдаас 9 албан хаагч орон сууцны А блокийн ашиглалтад орсон байранд хамрагджээ. Тус компани захиалагч нартай урьдчилан гэрээ хийж мөнгө авсан атлаа давхар захиалга авч байгаа, байрны урьдчилгаагаа төлсөн албан хаагч нарын урьдчилгаа төлбөрийг өгөлгүй гэрээг цуцалсан зэрэг ноцтой зөрчлийг гаргаснаас 300 гаруй иргэн хохироод байгааг тэрээр хэллээ. Иймд энэ асуудлыг шийдвэрлэх, иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгын ажлыг гүйцээхэд шаардлагатай байгаа нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргаж, шийдэж өгөхийг хүслээ.

    Танилцуулгыг сонсоод нийслэлийн удирдлагууд асуулт асууж, саналаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, бид ямар ч үед иргэдийнхээ арх ашгийг хамгаална. Гэхдээ энэ компани давхардсан захиалга авч 300 гаруй иргэдийг залилсан байхад бид үүнийг нь өөгшүүлэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хууль зөрчиж байгаа хэрэг. Тиймээс эхний ээлжинд хууль эрх зүйн хүрээнд иргэдийг хохиролгүй болгох ямар нөхцөл боломж байна бүгдийг нь судалж үзэх шаардлагтай гэсэн юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ямар ч үед иргэдийг хохиролгүй болгох талаар бид анхаарч ажиллана. Энэ компанийн гаргасан зөрчил нь эргүүгийн хариулцлага тооцохуйц ноцтой байгаа учраас хууль хяналтын байгуулгад хандан шалгуулах ёстой. Үүний дараа иргэдийг хохиролгүй болгоход хуулийн хүрээнд ямар шийдэл гаргах талаар иргэд болон дүүргийн ЗДТГ, хууль хяналтын байгууллагын төлөөлөл, НЗДТГазар хамтран дахин хэлэлцэж, шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 36 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгов
    2016 оны 6 сарын 10
    Нийслэлд үйл ажиллагаа явуулах 36 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгов
  • Шилдэг багш нарыг 462 сая төгрөгөөр урамшуулав
    2016 оны 6 сарын 10
    НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ШИЛДЭГ БАГШ НАРЫГ 462 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛАВ
  • Судалгаа: Гэр хорооллын 33,487 айл орон сууц худалдан авах чадвартай
    2016 оны 6 сарын 10
    Судалгаагаар гэр хорооллын 33,487 өрх ойрын 3 жил орон сууц худалдан авах чадвартай гэсэн дүн гарчээ
  • Гудамжны аж, ахуйн нэгжүүд гадна тохижилтоо сайжрууллаа
    2016 оны 6 сарын 10
    Сүхбаатарын гудамжны аж ахуйн нэгжүүд гадна тохижилтоо сайжрууллаа
  • 24 баримт: 2016 оны сонгуулийн хамгийн хамгийн
    2016 оны 6 сарын 10
    2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа маргааш эхэлнэ. Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас содон сонин нэр дэвшигчидтэй гээд өвөрмөц сонгууль болж байгаа. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн хамгийн хамгийнийг 24 баримтаар хүргэж байна.
  • Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
    2016 оны 6 сарын 10
    Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг ”Улаанбаатар-Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ маргааш 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

  • ”Улаанбаатар-Венийн вальс” цэнгүүн болно
    2016 оны 6 сарын 10
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/5rKNW62-m_8” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Зарим хумхууд өнөөдөр хайртайгаа учирч магадгүй
    2016 оны 6 сарын 10
    Хонь - (3/21-4/19)
    Өнгөрснөө дүгнэн, маргаашийн төлөвлөгөөг гаргах өдөр. Утсаа унтрааж, нам гүм, тайван орчинд амар. Эсвэл байгалийн сайханд амрахаар яв. Биеийн дасгал хий, гүйлтээр хичээллэх юм уу дугуй унаж болно. Дасгал сургуулилтаас сэтгэлийн таашаал цэнгэл авч, ганцаардмал байдлаас сатааруулна. Орой нь лааны гэрэлд анхилуун үнэртэй усанд орж цагийг зугаатай өнгөрүүлж яагаад болохгүй гэж.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Үхэр - (4/20-5/20)
    Нийгмийн харилцаа, урт хугацааны зорилго зорилтоо тодорхойлоход тохиромжтой. Хамт олон, найз нөхөдтэйгөө уулзах нь танд онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд саадгүй. Хаалттай асуудлын түлхүүрийг олсноор та маш баяртай жаргалтай байх болно. Спотоор хичээллэ. Дараа нь оюуны чадамж дээшлүүлэх мэтгэлцээн явуул. Найз нөхөдтэйгөө урьдынхаас илүү нээлттэй илэн далангүй байна. Ингэснээр та тэдний тусламж зөвлөгөө ямар их үнэтэй болохыг ойлгоно.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Ихэр - (5/21-6/21)
    Амиа бодсон зан гаргах нь бусдыг өөрөөсөө холдуулах бөгөөд тэднийг өөрийн эсрэг болгохгүй байхад анхаар. Ямар нэг дүгнэлтэнд хүрэхийн өмнө бүх хүчээ шавхаж, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Өөрчлөлт бол сайн зүйл. Харин юу ч мэдэхгүй байна гэдэг хамгийн аймшигтай. Хүмүүсийн санаа бодлыг нээлттэй сонсож, бусдад ч мөн боломж олго.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Мэлхий - (6/22-7/22)
    Мэлхийн ордынхны хүсэл эрмэлзэл нэмэгдэх бөгөөд ирээдүйн итгэл найдвар руугаа тэмүүлэхэд таатай үе. Хэрэв та амарч байгаа бол таны төсөв мөнгө, хэрэгцээнд таарч тохирох аялалын газар олох хэрэгтэй. Хэрэв та сурч байгаа бол боловсрол, ажил мэргэжлээ хоёуланг нь хөгжүүлэх боломжтой байхын тулд өдрөөр сурах уу оройгоор сурах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Лекцэнд суух, музей, үзэсгэлэн үзэх, эсвэл удаан уулзаагүй хамаатныдаа зочлох нь яаж зугаацахаа төлөвлөж амжаагүй мэлхийнүүдэд зохистой сонголт болно.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Арслан - (7/23-8/22)
    Чөлөөт цаг гарвал гэр орноо цэвэрлэ. Та хэрэггүй гэж бодсон зүйлсээ өнөөдөр шуудхан л гаргаад шидчих бололтой. Юм оёх, зураг зурах авъяасаа ил гаргаж эхлэх нь. Энэ бүхнийг зүгээр нэг гаргуунд нь хаях хэрэггүй. Түүний оронд таашаал авч, хоббигоо хөгжүүл. Өнгөрсөн шаналалын төлөө өөрчлөлт хийх боломжоос бүү татгалз. Айдастайгаа нүүр тулан зогсч байгаа та өөрийгөө хараад гайхах байх. Уучлал таны шагнал байх болно.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Охин - (8/23-9/22)
    Сүүлийн өдрүүдэд мөнгө санхүү болон ажил төрөлтэй холбоотой асуудлаас болж хамтын амьдралдаа сэтгэл дундуур байх болно. Хэрвээ таны ажил төрөлд ямар нэг асуудал байхгүй бол гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуул. Хайртай хүнийхээ санаа бодлыг ойлгоогүйгээс үл ойлголцол үүснэ. Гэхдээ өнөөдөр хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэхэд тийм ч таатай өдөр биш. Асуудлыг шийдэх тохиромжтой үеийг хүлээ.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Жинлүүр - (9/23-10/22)
    Зуны нам гүм өглөөг та ажил ихтэй угтах нь. Зочин хүлээж авах, утсаар ярих мөн урилга хүлээж авахаас татгалз. Учир нь энэ зүйлс таны төлөвлөгөөг нураана. Таны хийх ёстой зүйлс төлөвлөсөн цагаас тань эрт дуусах нь танд таатай санагдах болно. Юуны түрүүнд өөрийн мэдрэмжиндээ итгэ. Та маргаанаас зайлсхий.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Хилэнц - (10/23-11/21)
    Энэ өдөр багийн спорт, биеийн тамираар хичээллэхэд гайхалтай тохиромжтой. Уран бүтээлч Хилэнцүүд өөрт хэрэгтэй бүхнээ цуглуулж урам зоригтойгоор туурвина. Хайрын харилцаа таны бодож байснаас илүү “цэцэглэж хөгжинө”. Хайртай хүмүүстэйгээ хамт байхдаа та их баяртай байдаг. Гэр бүлээрээ эсвэл хоёулхнаа зугаалга хийж, кино үзэх, усан санд очих үнэхээр хөгжилтэй байна.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Нум - (11/22-12/21)
    Харилцаа холбоо тогтоох, гэр бүлээ батлуулах, гэр бүлийн харилцаагаа сайжруулах, хайр дурлалын эрэлд гарах зэрэгт өлзийтэй сайн. Эмэгтэй нумууд өнөөдөр гайхалтай сэтгэл татам байж, олны анхаарлын төвд орох бололтой. Гэхдээ хэт задгай, даруу бус байх нь буруугаар ойлгогдох болно гэдгийг санаарай. Харин эрэгтэй нумуудыг санхүүгийн алдагдал хүлээж байна.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр орондоо удаан хэвтэх нь зүй ёсны асуудал байна. Өглөөний цайгаа уунгаа бичиг цаасаа хар. Та өөрийгөө амаар болон бичгээр тодорхой илэрхийлэх хэрэг гарна. Ойр дотны хүмүүсийн хариу үйлдэл бодитой байна. Ах эгчийндээ болон хөршийндөө зочлоход сэтгэл санаа таатай байна. Эмэгтэй хамаатан эсвэл хамтран амьдрагчтай холбоотой эмзэг асуудал гарч ирнэ. Гэрийн ойролцоох ядууст туслах байгууллагыг эрж олсондоо сэтгэл хөдлөнө.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 06 сарын 10
    Загас - (2/19-3/20)
    Өсөн нэмэгдсэн урам зориг, бүтээлч байдал тань боломж бүрийг авчрах бөгөөд хувийн болон албаны ажил хэрэгт тань нөлөөлнө. Одоо итгэл найдвар, бусад хүмүүсийн санаанд бууж өгөх үе биш. Оронд нь түрэмгийлэл үзүүлэлгүйгээр бусдад өөрийн юу бодож байгаагаа хэл. Дэлгүүрээр хэсэх аялал тань амжилттай болж та хайж байсан хувцас гутал дээр тань гоё зохих гайхалтай чимэглэлээ олох болно.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 6 сарын 10
    09.00 цагт: Эрүүл мэнд, спортын яаманд Монголын Бие Бялдар Хөдөлгөөн Заслын Холбооноос ”Тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдэвт Олон Улсын хурлыг зохион байгуулах гэж байна.


    10.00 цагт: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвд Улсын хэмжээнд анх удаа аймаг, дүүргийн 30 Хөдөлмөрийн хэлтэстэйгээ цахимаар шууд холбогдож онлайн хурал хийнэ.


    10.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд орон сууцны барилгын хөнгөлттэй зээлийн санхүүжилт олгох журам, Нийслэлийн концессын зүйлийн жгасаалтад өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


    11.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Өндөр насны тэтгэвэр авагч иргэний нас барсны болон дараа сарын тэтгэвэр, оршуулгын тэтгэмж олголтод хийсэн ЦЕГ, МХЕГ, Үндэсний Аудитын газрын хяналт, шалгалтын дүнг ХАХНХ-ын сайд, НДЕГ-ын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар танилцуулна.


    11.40 цагт: Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээний шинэ салбар нээлтээ хийнэ. Нийт 360 м2 талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус төвд иргэдэд тав тухтай үйлчилгээний байрыг ашиглалтанд оруулж, АТҮТ-д хүлээлгэн өглөө. Нэгдсэн зохион байгуулалт бүхий орчин үеийн тоног төхөөрөмж, үйлчилгээг энд шийдсэн бөгөөд шинээр ажлын байраар хангаж байна.


    11.00 цагт: ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дулааны үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилчдын 300 айлын орон сууцны асуудлаар “Баярсконстракшн” ХХК-иас мэдээлэл хийнэ.


    11.30 цагт: ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд Дэлхий нийтээр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулж ХАХНХЯ, ХЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний сүлжээ, МАОЭНХолбоо, МҮЭХ хамтран “Бараа нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг хориглоё” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.


    12.30 цагт: ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд Цагдаагийн газрын тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр 10 хоног хүлээлгэсэн нь УИХ-ын Сонгуулийн 74 дүгээр тойрогт бие даан нэр дэвших эрхгүй болгосон талаар иргэн М.Батлхагва мэдээлэл хийнэ.


    13.00 цагт: ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс ажлын тайлангаа танилцуулна.

    15.00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурал болно. Хурлаар дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийгдэх инженерийн шугам сүлжээний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ.


5212 5213 5214 5215 5216 5217 5218
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    3 цаг 30 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    6 цаг 31 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    6 цаг 39 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    6 цаг 46 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    6 цаг 49 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    6 цаг 54 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    7 цаг 17 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    9 цаг 33 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    9 цаг 40 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    10 цаг 16 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    10 цаг 46 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    11 цаг 35 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    11 цаг 39 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    12 цаг 18 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    14 цаг 27 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    14 цаг 42 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 50 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    14 цаг 54 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    14 цаг 57 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    15 цаг 13 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК