Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5437 5438 5439 5440 5441 5442 5443
  • Өнөөдөр бүх нийтийн цэвэрлээгээтэй
    2016 оны 4 сарын 16
    Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
  • 24 баримт: Ардын бор эмчилгээний анагаах чадвар
    2016 оны 4 сарын 16
    Гарын доорх эд бодис, эмийн ургамлаар ямар ч хор харшилгүйгээр, гарлага зардалгүйгээр өөрөө өөрийгөө эмчлэх 24 аргыг хүргэж байна.
  • Улаанбурханы талаар УИХ-ын гишүүд юу гэж хэлэв?
    2016 оны 4 сарын 16
    Өчигдөр чуулганы хуралдаанд олон нийтийг цочирдуулаад буй улаанбурхан өвчлөлийн асуудлаар ярилцлаа. УИХ-ын Г.Уянга уг асуудлаар асуулга хүргүүлсний дагуу ийнхүү Шадар сайд, ЭМС-ын яамын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийсэн юм.
  • Балжиннямтай өдөр
    2016 оны 4 сарын 16

    2016.4.16, Бямба гараг / Билгийн тооллын: 10
    Хаврын адаг луу сар
    Есөн улаан мэнгэтэй шар луу өдөр

    Аргын тооллын: 2016.4.16, Бямба гараг
    Наран ургах шингэх: 07.01-20.44
    Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

    Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.
  • Улаанбаатарт 5 хэмийн дулаан байна
    2016 оны 4 сарын 16
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, баруун хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
  • Улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонсов
    2016 оны 4 сарын 15
    Улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонсов
  • Өчигдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
    2016 оны 4 сарын 15
    зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
  • ”Монгол коммент” -ын М.Батбилэгийн гэр бүлд зориулсан хандивын тоглолт өнөөдөр болно
    2016 оны 4 сарын 15
    ”Монгол коммент” -ын М.Батбилэгийн гэр бүлд зориулсан хандивын тоглолт өнөөдөр болно
  • 59 хүүхэд улаанбурханаар энджээ
    2016 оны 4 сарын 15
    ЭМСЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ хамтран өнөөдөр улаанбурхан өвчний талаар болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Монгол Улсын Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын үр дүнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурсаар ирсэн. Тухайлбал тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 1000 амьд төрөлтөд 87.5 хувь байсан бол 2010 онд 20.0, 2015 онд 18.3 хувь болтлоо буурч өнгөрсөн онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг дөрөв дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадсан. Энэ үзүүлэлтээрээ НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн есөн орны тоонд Монгол Улс орсныг хэвлэлийн хурлын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа онцоллоо. Тэрбээр хэлэхдээ нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 1990 онд 63.4 хувь байсан бол 2015 онд 15.3 болж 4.1 дахин буурсан байна.

    Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр тав хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээлэл ихээр тарж байгааг мэргэжлийн байгууллагын төлөөлөл үгүйсгэж бодит мэдээллийг энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн юм.

    2016 оны эхний 3 сард тав хүртэлх насны 491 хүүхэд эндсэний дотор нэг хүртэлх насны хүүхэд 427 байгаа нь өмнөх онтой харьцуулахад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр нэмэгдсэн.

    Улсын хэмжээнд он гарсаар нийт 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 39734 хүүхэд өвчилснөөс 39675 хүүхэд буюу 99.8 хувь нь эдгэрсэн. ХӨСҮТ-д уг өвчний улмаас 13515 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдэн эдгэрсэн. Эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувь байгаа талаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Ц. Чинбаяр мэдээллээ.

    ДЭМБ-ын тооцоогоор улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг гэсэн судалгаа байдаг. Манай орны хувьд энэ онд улаанбурхан өвчний эндэгдлийн хувь 0.3 хувь байна.

    Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, эдгээр хүүхдүүдийн 50.8 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Нийт эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, суурь хавсарсан өвчтэй тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнай сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушгины хатгалгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрчээ.
  • АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдав
    2016 оны 4 сарын 15
    АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдав
  • ”Чалькогийн өрийг төлөөд явж байна”
    2016 оны 4 сарын 15
    УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын өрийн асуудлаар МАН-ын бүлгийн гишүүдийн асуулгад хариулт өгч байна.
    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуулт, асууж хариулт авч байна.
    УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Өрөнд аудит хийлгэчихмээр байна. Тэгэхгүй бол өрийн талаар хоёр өөр тоо яваад байна. Хан ресурсын өр шийдэгдэж байна уу. Үүнтэй холбоотой ямар шийдвэр гаргах ёстой юм бэ. Шинэчлэлийн Засгийн газрын үед Чалькогоос авсан 350 сая долларын өр ямар түвшинд явж байна. Хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгө
    Ч.сайханбилэг: Хан-Ресруын олон шат дамжаад манахй засгийн газар дэмжигдсэн. Арбитрын шүүх Монгол хүндхэн хэлэолцээр хийж байж 70 сая доллар төлөх болсон. 70 саяын долларын өрийг төлөхөөс өөр аргагүй. Ашиглалтын лицензийн олон улсын зах зээлд нээлттэйгээр зарлах замаар энэ мөнгийг олно. Чалькогийн өрийг байнга хийж ирсэн. Хүү нь өндөр байсныг буулгаад 10.5 болгосон. Тэгээд төлөөд явж байна.
  • Хаагдсан зам, давааг онгойлгохоор ажиллаж байна
    2016 оны 4 сарын 15
    Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотоос гадна Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Цас үргэлжлэн орж, шуурч байгаа нь ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн орон нутгийн зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэргээр автозамын хөдөлгөөнд хүндрэл учруулаад байна.
  • Ч.Сайханбилэг: Манай улс өрийн дарамтанд ороогүй
    2016 оны 4 сарын 15
    Улсын нийт гадаад өр 2015 оны эцэст 21.6 тэрбум
  • Улаанбурхан өвчнөөс сэргийлье
    2016 оны 4 сарын 15
    Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвөл хаврын улиралд өвчлөл ихэсдэг бөгөөд өвчлөл 8-10 жилийн үечлэлтэй дэгддэг. Вакцины үр дүнд 90 хувийн дархлаа тогтох ба энэ нь 20 жил түүнээс дээш хугацаагаар хадгалагдана.
  • Ээжүүд ”бойтогтой жагсаал” хийнэ
    2016 оны 4 сарын 15
    Манай оронд улаанбурхан, салхин цэцэг, менингококкт халдварын өвчлөлүүд гамшгийн хэмжээнд хүрч эхний гурван сарын байдлаар зөвхөн улаанбурхан өвчний улмаас 918 хүүхэд амь насаа алдаад байна. Мөн улсдаа цор ганц халдварт өвчний эмнэлэг болох ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгсдийн тоо хэвийн хэмжээнээс хэтэрч ачааллаа даахгүй ажиллаж байна.
  • Дэлхий Банкны Ерөнхийлөгч ”эдийн засгийн хямрал үргэлжилнэ” гэв
    2016 оны 4 сарын 15
    АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Дэлхийн Банк болон ОУВС-ийн хаврын цуврал уулзалтууд үргэлжилсээр байна. Уг арга хэмжээний хүрээнд пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилнэ хэмээн хэлсэн байна. Тэрээр дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал маш сул байгааг онцлоод, Панамын баримт бичгүүдтэй холбоотой асуудлууд урган гарч ирсэн нь эдийн засгийн хямрал болон ядуурлыг үргэлжлүүлэхэд хүргэж байна гэжээ. Мөн цагаач дүрвэгсдийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт болон халдварт өвчин зэрэг нь дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах шалтгаан болж байгаа талаар анхааруулсан байна.Жим Ён Ким ”Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.9 хувь гэж харж байсан төсөөллөө 2.5 болгож бууруулаад байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралд ороод байгаа энэ үед бидэнд дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, халдварт өвчин зэрэг сорилтууд давхар тулгарч байна. Эдгээр нь дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах гол шалтгаан болж байгаа гэдгийг би энд онцлон хэлэхийг хүссэн юм” гэжээ.
  • Мал төллөлт 43 хувьтай байна
    2016 оны 4 сарын 15
    Өнөөдрийн байдлаар нийт эх малын 42.9 хувь буюу 10.2 сая эх мал төллөж 10.0 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган тугал, 5.3 сая хурга, 4.4 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.
    Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчин өрхөд тусламж үзүүлэх цувааг хүргүүллээ. Энэхүү тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн 2.4 сая ам.долларын санхүүжилтээр өвс, тэжээл, малын эм, бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний багцыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 сумын 4390 өрхөд орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан хүргүүлсэн нь хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг боллоо.
    Хаврын цаг агаарын тогтворгүй үзэгдэл үргэлжилсээр байна. 4 сарын 13-14-нд Увс аймгийн нийт нутаг, Баян-Өлгий, Ховд аймгийн урд тал, Дорнодын зүүн, Сүхбаатарын урд хэсгээр 1.1-5.1 мм цас орсон. Өнөө шөнө Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, шөнөдөө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурлаа.
    Өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар цас орж, салхи 14-16 м/с-ийн хурдтай шуурч байна.
    4 сарын 16-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд говь, талын нутгаар, 18-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
  • Улс төрчдөд хариуцлага хүлээлгэх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 4 сарын 15
    Чуулганы хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.
  • Ким Ил Суны мэндэлсний 104 жилийн ойн баярыг тэмдэглэж байна
    2016 оны 4 сарын 15
    Ким Ил Суны мэндэлсний 104 жилийн ойн баярыг тэмдэглэж байна
  • “Бүсийн хөгжил-Залуусын оролцоо” чуулган болж байна
    2016 оны 4 сарын 15
    JCI байгууллага үүсэн байгуулагдаад 101 жилийн түүхийг бүтээж, 120 гаруй орны залуусын идэвхтэй манлайллыг бодитоор хэрэгжүүлэх дэлхийд тэргүүлэгч байгууллага болжээ.
5437 5438 5439 5440 5441 5442 5443
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    13 цаг 57 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    15 цаг 18 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    15 цаг 21 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    16 цаг 13 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    16 цаг 35 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    17 цаг 0 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    17 цаг 7 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    17 цаг 58 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    18 цаг 33 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    18 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    19 цаг 24 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    19 цаг 44 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    19 цаг 49 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    19 цаг 54 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    19 цаг 54 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    20 цаг 13 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    20 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    20 цаг 18 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    20 цаг 54 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 25 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК