Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5504 5505 5506 5507 5508 5509 5510
  • Шүүх М.Баярмагнайг 100 сая төгрөг залилсаныг тогтоожээ
    2016 оны 3 сарын 15
    “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг залилсан гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн дунд дуулиан тарьсан.

    Тодруулбал, түүнийг хоёр жилийн өмнө нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг зээлчихээд өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй, зугатаасаар байгаа гэсэн юм. Тэгвэл уг хэргийг саяхан Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан “100 сая төгрөгөө эргүүлэн төлж, хохирлыг нь барагдуул” гэдэг шийдвэрийг гаргасан байна. Харин жүжигчин М.Баярмагнай одоогоор 100 сая төгрөгөө эргүүлэн төлөөгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандах хүсэлтэй байгаа аж.

    Ямартай ч “Би хүн залилаагүй. Харин өөрөө залилуулчихаад байна” хэмээн ярьж байсан олны танил жүжигчний үйлдлийг хууль бус гэж шүүхээс нотоллоо

    М.Баярмагнай өмнө нь “100 сая төгрийг ах нь ганц рекламанд тоглоод өгнө. Наадах чинь надад юу ч биш. Доод тал нь 30, 40 сая төгрөгөөр тоглодог” гэж ярьж байжээ. Гэтэл одоог хүртэл хүний хохирлыг барагдуулахгүй байгаа нь жүжигчин, М.Баярмагнайн нэр хүндийг улам унагаж байна.

    Нөгөөтэйгүүр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартай жүжигчин бусдаас зээлсэн мөнгөө өгөлгүй луу унжиж шүүх цагдаагийн хаалга татаж буй нь урлагийн хүнд баймааргүй ёс зүйгүй авир. Нэгэнт буруутай нь шүүхээр тогтоогдсон байхад бусдын хохирлыг барагдуулахгүй хэмээн зөрүүдэлж яваа нь М.Баярмагнайг ямар эр хүн болохыг бусдад таниулж байх шиг.

    Уг нь М.Баярмагнай гүндүүгүй сайхан монгол эр бас олон мянган үзэгчдийн буянаар муугүй амьдардаг гэдэг. Гэтэл хүний мөнгө залилчихаад буцааж өгөхгүй гэж авирлаж буй нь өөрийнхөө нэр хүндийг улам шалбаагтай хутгаж байгаагаас ялгаа алга. Нэр хугархаар яс хугар гэдэг дээ.

    24tsag.mn


  • Монгол охины найруулсан кино дахин шагнал хүртлээ
    2016 оны 3 сарын 15
    Монгол охины найруулсан кино дахин шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийв
    2016 оны 3 сарын 15
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.03.15/ мэдээлэл хийв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан талаараа өмнө нь мэдээлж байснаа дурдаад, “ТВ5” телевизийн зүгээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон бусад хуулийн төслүүдийн талаар мэтгэлцээн явуулахад татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдсэнийг сэтгүүлчдэд дуулгалаа.
  • Интернетийн хурд нэмэгдэж, хот, хөдөөд үнийн зөрүү ариллаа
    2016 оны 3 сарын 15
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт ажиллах үеэрээ интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцөлийг бүрдүүлж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, энэ сарын 15-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг тус газрын дарга Ц.Жадамбаад даалгасан.
  • Монголбанк 6.0 сая ам.доллар нийлүүлэв
    2016 оны 3 сарын 15
    2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2043.33-2046.92 төгрөгийн ханшаар 12.9 сая ам.доллар худалдан авах, 2045.00-2046.00 төгрөгийн ханшаар 7.0 сая ам.доллар зарах, 313.90-314.82 төгрөгийн ханшаар 40.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.
  • Солонгосын аврагчидтай хамтарсан сургуулилт хийжээ
    2016 оны 3 сарын 15
    Сөүл хотын Аврах ангийн захирагч Ким Жэи Хаг тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийслэлийн Аврах ангийн захирагчийн урилгаар тус ангид зочиллоо.
  • Э.Эрдэнэжамъяан: Л.Цог, Г.Шийлэгдамба нар хор хутгагч шулам
    2016 оны 3 сарын 15
    МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр намынхаа дарга Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа нь хууль эрх зүйн хувьд дуусгавар болсон бөгөөд АТГ-аас гаргасан бичиг нь хууль зөрчсөн гэж мэдэгдлээ. АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын ял 2017 оны 9-р сард дуусгавар болно гэж мэдэгдсэн. Гэвч 2009 болон 2015 оны өршөөлийн хуулиар Н.Энхбаярт холбогдсон хэргийг өршөөлд хамруулж ялтнаар тооцох хугацааг нь хэрэгсэхгүй болж байгаа гэлээ. Мөн энэ үеэр Г.Шийлэгдамба болон Л.Цогийг намаасаа урвасан хор хутгагч шулмас гэсэн юм. МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан хэлэхдээ “Г.Шийлэгдамба өөрийнхөө арьсыг хамгаалах гэж авсан авилгалаа Н.Энхбаяр дарга руу бухсан адгийн авилгач, харин Л.Цог Н.Энхбаяр даргаас өөрөө нэг сая доллар нэхчихээд өөрөөс нь нэхсэн мэтээр гүтгэж байгаа арчаагүй шантаачлагч” гэлээ.
  • Бензин цацаж гал тавьснаас хоёр иргэн түлэгджээ
    2016 оны 3 сарын 15
    Баянгол дүүргийн долдугаар хороо ”ГССҮТөвд Төв аймаг Заамар сумаас түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.
  • Хүүхдийн номны агуулгад шалгалт хийв
    2016 оны 3 сарын 15
    Хүүхдийн номны утга агуулгад хяналт шалгалт хийлээ
    2014 оны 06-р сарын 03 ны өдөр

    Хүүхдийн номны утга агуулгад хяналт шалгалт хийлээ

    Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудасны агуулга хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хувьд тохиромжгүй байна гэсэн гомдол тус газарт удаа дараа ирсэн учир ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотод байрлах номын худалдааны дэлгүүрүүд болох “Мажестик”, “Интерном”, “Мирном”, “Аз орчлон” дэлгүүрүүдийн нийт 253 ширхэг монголын хүүхдийн зохиолчдын номыг нягтлан үзэж, бага насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх магадлалтай, зөрчилтэй байж болзошгүй 32 ширхэг номыг түр хураан дүн шинжилгээ хийлээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан гаргаж буй номуудад хэвлэгдэн гарахаас өмнө хяналт хийж, зөвшөөрөл олгодог эсэх талаар тодруулга авч, Сургуулийн өмнөх насны хүүхдийн номуудын доторх утга агуулга, зураг дүрсэнд хяналт тавьсны үндсэн дээр захиалагчийн захиалгыг гүйцэтгэдэг эсэх талаар ”Содпресс” ХХК, ”Ном Хур” ХХК, ”Мөнхийн үсэг” ХХК хэвлэлийн үйлдвэрүүдээс мэдээлэл авч тус тус ажиллалаа.

    Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил

    Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудас нь Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн дөрвөн номын дэлгүүрүүдэд хийж гүйцэтгэхэд дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:



    1. ”Интер” номын дэлгүүр

    Г.Уянгазул эмхэтгэсэн ”Хүүхдийн хөгжилтэй яриа-цуврал 1” номын зөрчлүүд:

    Ойн амьтад архи ууцгааж байгаа тухай
    Хадам эхэд хортой мөөг өгч байгаа, шүдийг нь цөм цохисон тухай
    Нөхөртөө хортой хоол өгч байгаа тухай
    Багш, сурагчид нийлээд тамхи татсан тухай
    Хулгайг өөгшүүлж байгаа тухай
    ДОХ-ын талаар гэх мэт.



    Интернэтэд тавигдсан хүүхдийн номтой холбоотой шүүмжлэл:

    ” Г.Уянгазул эмхэтгэсэн Хүүхдийн хөгжилтэй яриа” номонд хүүхдэд муу үлгэр дуурайлал үзүүлэхээр онигоонууд ихээр агуулагдсан байв. Тухайлбал: ”Ойн амьтад архи уухаар болж хамгийн царай муутайгаа архинд явуулахаар болов...”, ”Гудамжинд залуухан бүсгүй нэгэн эр дээр очоод: - Уучлаарай, та миний хүүхдүүдийн нэгнийх нь эцэг бололтой, -Уучлаарай..., Санаа бүү зов би багш хүн л дээ” гэх мэтээр үргэлжилнэ. Хүүхдийн хөгжилтэй яриа лав ийм байхгүй байх.

    2. ”Аз-Орчлон” номын дэлгүүр

    Г.Сарнай зохиогчийн ”Ид шидийн илд” номын зөрчил:

    11-р ангийн сурагч багштайгаа хайр сэтгэлийн холбоотой болж, үнсэлцэж төгсдөг тухай бичигдсэн байв.

    3. ”Мир Ном” номын дэлгүүр

    ”Дээрэмчин хүргэн” номын утга агуулга нь ёс суртахуунд үл нийцсэн, зохиогчийн зөвшөөрөл авсан гэх боловч зохиогчийн нэрийг дурдаагүй байв.

    Хүүхдэд зориулсан цуврал ”Онигоо”-ны номын утга санаа нь хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхөөр байв. Тухайлбал:

    Архи, пиво болон архидалтын талаар онигоо нилээд их хувийг эзэлж байна.
    Анааш: Урт хүзүү ч мөн сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь халуун оргиод л мөн сайхан шүү гэж гэнэ.

    4. ”Мажестик” номын дэлгүүр

    ”Монгол ардын 100 үлгэр” цуврал номын зарим хуудаснууд давхардсан байв.



    Иймд хүүхдийн ном, хэвлэлүүдэд зохиогчийн талаарх мэдээллийг оруулаагүй болон номын хуудас давхардсан байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүлийн 5.1 дэх хэсэгт ”Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл... шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна.

    Хүүхдийн номын доторх утга, агуулга нь хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд үл нийцэхээр байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.6-д ”хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол зүй бус зар сурталчилгаанд тооцно”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д ”Хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

    Дээрх дөрвөн номын дэлгүүрийн номуудын нийтлэг зөрчил нь номын зохиогчийн талаарх мэдээлэл, аль насны хүүхдэд зориулагдсан, хэзээ хэвлэгдсэн зэрэг мэдээллийг оруулаагүй байв.

    Түүнчлэн сургуулийн өмнөх насны бага балчир хүүхдүүдэд зориулан шинээр гаргаж буй номонд Засгийн газраас тавих хяналт байдаггүй бөгөөд хэвлэлийн зарим томоохон үйлдвэрүүд захиалагчийн шинээр хэвлэлтэд оруулах номыг өөрсдийн ажилтнуудаар 2-3 удаа шүүлтүүрээр оруулж, эцэст нь хэвлэдэг гэх боловч хүүхдийн хөгжил, хүмүүжилд сөрөг нөлөөтэй, стандарт шаардлагад нийцэхгүй номууд худалдаанд гарсаар байна.

    Цаашид авах арга хэмжээний санал

    1. Сургуулийн өмнөх насны бага ангийн хүүхдэд зориулан гаргаж буй номуудад тавигдах хяналтыг сайжруулах зорилгоор зохиогч номоо хэвлүүлэх тохиолдолд холбогдох газраар номоо хянуулж, зөвшөөрөл олгох талаар журам боловсруулж мөрдөх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэх.

    2. Хэвлэлийн үйлдвэрүүд болон номын дэлгүүрүүдэд хүүхдэд зориулсан номыг хэвлэх буюу худалдахын өмнө тавигдах шаардлагыг тусгасан зөвлөмжийг боловсруулж хүргүүлэх.

    3. Хяналт шалгалтын ажлын явцад илэрсэн зөрчилтэй номуудын зохиогчид, хэвлэлийн компанийн удирдлагуудад албан шаардлага хүргүүлэх.
  • Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 7” наадам болно
    2016 оны 3 сарын 15
    Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 7”наадам болно
  • Ипотекийн 5 хувийн зээлийн материалыг хүлээн авч эхэллээ
    2016 оны 3 сарын 15

    Засгийн газрын гуравдугаар сарын 4-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар ипотекийн таван хувийн зээлийн журмыг баталсан.

  • Секс дүр, дүрслэлүүд хүүхэлдэйн кинонд ингэж агуулагддаг
    2016 оны 3 сарын 15
    Бидний анзаардаггүй секс дүр дүрслэлүүд хүүхэлдэйн кинонд ингэж агуулагддаг байна та анзаарч байсан уу.
  • Тоон гарын үсгийн гэрчилгээ олгоно
    2016 оны 3 сарын 15
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумын тов гарчээ
    2016 оны 3 сарын 15
    Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум ирэх дөрөвдүгээр сарын зургаанд болохоор товлогджээ.
  • Бразилд үерийн гамшиг нүүрлээд байна
    2016 оны 3 сарын 15
    Бразилд үерийн гамшиг нүүрлээд байна
  • Тусгай хэрэгцээнд авсан талбайн солбилцлын цэгийг өөрчлөн тогтоолоо
    2016 оны 3 сарын 15
    Тусгай хэрэгцээнд авсан талбайн солбилцлын цэгийг өөрчлөн тогтоолоо
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 113 497 иргэнд үйлчилгээ үзүүлжээ
    2016 оны 3 сарын 15
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, иргэдэд үйлчилгээ үзүүлж буй зарим байгууллагын үйлчилгээний талаар мэдээлэл сонслоо.
  • Түрээсийн орон сууцны бүртгэлийн хуваарь гарчээ
    2016 оны 3 сарын 15
    Барилга хот байгуулалтын яамнаас баталсан журмын дагуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслэхээр болсон.
  • Цахим гарын үсгийг олгож эхлэв
    2016 оны 3 сарын 15
    Цахим гарын үсэг олгох техникийн бэлтгэл хийгдэж дуусчээ. Иймээс өчигдрөөс буюу гуравдугаар сарын 14-өөс иргэд байгууллагуудад цахим гарын үсэг олгогдож эхэлсэн байна. Цахим гарын үсгийг иргэдэд 5000 төгрөгөөр олгох бөгөөд дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж, гарын үсгээ авах ёстой гэнэ.

    2015 оны байдлаар Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрсэн гэх тоо бий. Иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болговол гэрээ хэлэлцээр, бичиг цаасны бүрдүүлэлт хийдэг, гарын үсэг зурах шаардлагатай иргэдэд чухал хэрэгцээтэй болно. Нэг үгээр бичиг цаасны ажлаа компьютерийн цаанаас хоёр талаасаа шийдэх боломжтой болно гэсэн үг.

  • Д.Нямхүү ХӨСҮТ-ийн захирлаар эргэн томилогдлоо
    2016 оны 3 сарын 15
    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эргэн ажилдаа томлогджээ.
5504 5505 5506 5507 5508 5509 5510
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    6 цаг 16 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    6 цаг 29 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    6 цаг 35 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    6 цаг 41 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    6 цаг 56 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    7 цаг 16 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    7 цаг 43 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    8 цаг 5 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    10 цаг 7 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    10 цаг 8 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    10 цаг 36 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    12 цаг 15 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    12 цаг 46 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    13 цаг 12 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    13 цаг 32 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    13 цаг 48 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    14 цаг 5 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    14 цаг 9 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    14 цаг 16 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    14 цаг 40 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК