зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5572 5573 5574 5575 5576 5577 5578
  • ”Mixx pizz”-ын шинэ жилийн баярын шинэ багцууд
    2015 оны 12 сарын 21
    Манай МИКС ПИЦЦА-ны хамт олон та бүхэндээ шинээр
  • ”Хөсөгтөн” хамтлаг хүндэт одонгоор шагнуулав
    2015 оны 12 сарын 21
    ”Хөсөгтөн” хамтлаг хүнлэт олонгоор шагнуулав

    Ардын урлагийн нэгэн гайхамшигт өв нь хөөмий юм. Тэгвэл энэхүү гайхамшигт хөөмийгөөр эх орноо сурталчилдаг залуус бол ”Хөсөгтөн” хамтлагийнхан билээ. Тус хамтлагийнхан дэлхийн 20 гаруй оронд аялан тоглолт хийхээр хүлгийн жолоо залсан. Хамтлагийнхан одоагоор Сингапур, Жакарта, Канберра, Ханой, Вьентьян болон Сидней хотод бүрэн хэмжээний тоглолтоо тавьж, тэнд суугаа монголчууддаа болон мянга, мянган гадаадын үзэгчдэд монгол урлагаа гайхуулаад байгаа аж. Энэхүү тоглолтыг Гадаад хэргийн
    яам болон хилийн чанад дахь Монгол Улсын Элчин сайдын яамд хамтран зохион байгуулж байна. Очсон газар бүр манай үндэсний урлагийг бишрэн хүлээн авч байгаа бөгөөд Сиднейн удирддагууд тэдэнд нийслэлийнхээ хүндэт одон медалийг гардуулжээ. Тэдний тоглолт одоо Хятадын хотуудад үргэлжлэх юм байна.
  • Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
    2015 оны 12 сарын 21
    ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
  • Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргилыг зорилоо
    2015 оны 12 сарын 21
    Б.Гангаамаа Өмнөд v. Америкийн ноён оргилыг зорилоо

    Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийхээр эх орноосоо мордлоо. Тэрбээр энэ удаа Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг болох Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962 м/ уулыг зорьж байна. Б.Гангаамаа өмнө нь 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан энэ ууланд авирч байжээ. Тухайн үед хамгийн энгийн замыг сонгож авиралт хийсэн байсан бол энэ удаа уулын хамгийн хүнд зам болох 1934 оны полыиуудын замаар авирахаар төлөвлөжээ. Түүний авиралтын хамтрагчаар Хонконгийн уулчин эмэгтэй явах аж. Эх орон, ард түмнийхээ хийморь лундааг их уулсын оргилд мандуулах уулчин маань 2016 оны нэгдүгээр сарын 16-нд эргэн ирэхээр төлөвлөжээ.
  • МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана
    2015 оны 12 сарын 21
    МАН-ын бүлэг хуралдаанаа завсарлууллаа
  • “Хүний эрх” хүндэт тэмдэгээр шагнажээ
    2015 оны 12 сарын 21
    Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал “Хүний эрх” хүндэт тэмдэгээр шагналаа.

    Ц.Мөнхбат нь 1985 онд УЕПГ-ын бичиг хэргийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Төв аймаг, Нийслэлийн болон УЕПГ-т прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар 30 гаруй жил ажиллахдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавих, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилт гаргасан тул ийнхүү шагнаж байгаагаа Комиссын дарга Ж.Бямбадорж илэрхийлжээ.
  • Хуурамч түгшүүрээс болж жуулчдыг албадан нүүлгэн шилжүүлжээ
    2015 оны 12 сарын 21

    Хуурамч түгшүүрээс болж жуулчдыг албадан нүүлгэн шилжүүлжээ
  • Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлжийн бүртгэл 28-нд дуусна
    2015 оны 12 сарын 21
    Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.

    Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулатаар газар өмчлөх хүсэлтээwww.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.

    Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Арьс, ширний урамшууллыг өнөөдрөөс олгоно
    2015 оны 12 сарын 21
    Малчдад олгох арьс, ширний урамшууллын санхүүжилтийг Монголбанкин дахь “Малчин” дансанд байршуулсан бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн малчдын арилжааны банкин дахь дансруу шилжүүлэхээр болжээ.

    Нийт 21 аймаг, нийслэлийн 54535 хоршооны гишүүнд 7.9 тэрбум төгрөгийг олгох юм байна. Тодруулбал үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159.654 ширхэг ширэнд 2 тэрбум 394 сая гаруй төгрөг, богийн 1 сая 854 мянган ширхэг арьсанд 5 тэрбум 564 сая төгрөг олгох аж. Нийт 2.4 сая арьс, ширэнд урамшуулал олгох аж. - See more at: http://www.uls.mn/10002095#sthash.K67ck5rT.dpuf
  • Ах дүүс гурван өрөө байр, “Ланд круизер 105”-тай байжээ
    2015 оны 12 сарын 21
    untitled
  • Г.Ариунбаатар ”Соёлын элч” боллоо
    2015 оны 12 сарын 21
    Мариинский театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо бие даасан тоглолтоо өнгөрсөн амралтын өдөр хийлээ. Тэрбээр ”Монгол сонгодог-2” тоглолтондоо дэлхийн болон Монголын сонгодогуудыг дуулж, эх орондоо тайлангаа тавилаа.



    Уг тоглолтын үеэр МУГЖ Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардууллаа. Мөн дипломат паспорт олгосныг УИХ-ын дарга З.Энхболд гардуулав.



    Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, соёл, урлаг, спортоор сурталчлах түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, их аварга Хакухо М.Даваажаргал, балетчин Д.Алтанхуяг зэрэг эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартнууд Соёлын элчээр томилогдоод буй юм.

  • “Цасан аялгуу” эгшиглэнэ
    2015 оны 12 сарын 21


    “Цасан аялгуу” эгшиглэнэ

    Улсын Филармонийн хамт олон уламжлал ёсоор “Snow melody” шинэ жилийн тоглолтоо гурав дахь жилдээ энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Тоглолтод симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач, дуучид зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцох юм байна. Энэ үдэш дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилийн баярт зориулсан шилдэг бүтээлүүдээс гадна та бидний үзэх дуртай шинэ жилийн баярын хүүхэлдэйн болон уран сайхны киноны хөгжмүүд эгшиглэхээрээ онцлог аж. Үүнээс гадна ирсэн үзэгчдээсээ азтан тодруулж ирэх оны улсын Филармонийн бүтэн болон хагас жилийн тоглолтуудыг үнэ төлбергүй үзэх эрхийн бичгээр урамшуулах юм байна.
  • С.Ганбаатар: Шүүх нэг талыг барьсан байх вий гэж санаа зовж байна
    2015 оны 12 сарын 21
    С.Ганбаатар: Шүүхийн дүгнэлийг харахад шинжээчийн дүгнэлтийг тусгагдаагүй байна
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүж байна. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа аж.

    Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьж байна.

    Энэ үеэр С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

    -Та ямар учраас өнөөдрийн шүүх хуралд ирсэн бэ?
    -Би Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн. Шүүхийг шударга, хараат бус байдалтай ажлаасай гэж хүсч энд ирсэн.
    Тав хоног Монголын ард түмэн энэ байдлыг харсан. Нунтаг хог шороог үнэлээд энэ хүнийг шоронд хийгээд байгаа шүү дээ. Би шударга ёсны төлөө тэмцдэг. Гэхдээ хэлмэгдүүлэлт байж болохгүй.
    Өнөөдөр шүүх гэдэг бол намын бүлэглэлийн толгойдоо зайдалж суусан хэдэн луйварчдын дохиур битгий байгаасай. Ингээд “Амташсан эмгэн алиманд хахдаг “ гэдэг шиг шүүх шударга үнэн шүүгээсэй гэдэг дээр би байр сууриа илэрхийллээ.
    Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн гишүүний хувьд Дарханаас өрсөлдөж байсан энэ хүний тал дээр байр сууриа илэрхийлж байна.
    -Таны энэ байдлыг шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэж харж болох юм?
    -Би шүүхэд нөлөөлөх гэж оролдоогүй. Гагцхүү шүүх шударга хараат бус байгаасай л гэж хүсч байна.
    Шүүхийн дүгнэлт дээр нэг зүйл хэлэхэд, өнгөрсөн 5 хоног шударга үнэнийг Монголын ард түмэнд ойлгуулсан шинжээчдийн дүгнэлтийг ерөөсөө тусгаагүй байна. Тиймээс нэг талыг барьсан байх вий гэж санаа зовж байна.
    Энэ асуудал дээр шүүхийн шийдвэр гарах үед байр сууриа хатуу илэрхийлнэ
    Ер нь Монголын хууль шүүхийн байгууллага өөрсдийгөө том гэж бодсон улс төрчдийн бүлэглэлийн зодооны хэрэгсэл болно гэдэг аюултай.
    Дарханчуудыг төлөөлж байгаа гишүүний хувьд манай дарханаас сонгогдож байсан надтай өрсөлдөж байсан хүний тал дээр шударга бай гэмээр байна.


  • Майкл Жексон шинэ рекорд тогтоов
    2015 оны 12 сарын 21
    Майкл Жексон шинэ рекорд тогтоов

    Майкл Жексон хорвоог орхиод зургаан жил болсон ч шинэ рекорд тогтоосоор байна. Түүний 1982 онд гаргасан шилдэг дууны цуглуулга болох Thriller цомог Америкт 30 сая хувиар зарагдаад байна.
    Энэ цомог хегжмийн ертенцийн бүх шагналыг авч байсан билээ. Thriller цомог эхний хоёр жилдээ 20 сая хувиар зарагдсан нь мөн л дээд амжилт юм. Eagles хамтлагийн
    Their Greatest Hits (1971-1975) цомог 29 сая хувиар борлогдож рекорд тогтоож байв. Майкл Жексоны шинэ амжилт түүнийг бүх цаг үеийн шилдэг дуучин гэдгийг дахин баталсан хэрэг боллоо хэмээн бичиж байна.

  • БНХАУ: Нурангинд зуу орчим хүн даруулж сураггүй болжээ
    2015 оны 12 сарын 21
    БНХАУ: Байшин барилгын нурангинд зуу орчим хүн даруулж сураггүй болоод байна
  • “Цасны нууц” нээлтээ хийлээ
    2015 оны 12 сарын 21
    “Цасны нууц” нээлтээ хийлээ

    Гэрэл зурагчин Б.Алтанбагана “Цасны нууц” фото үзэсгэлэнгээ “Black rose” галерейд дэлгэлээ. Үзэсгэдэнд 200 гаруй зургийг онцгойлсон байв. Энэ түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд өнгөрсөн намар “Навчны нууц” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргасан юм. Дервөн улирлын тухай цуврал үзэсгэлэн гаргахаартөлөвлөсөн зурагчны энэ удаагийн бүтээлүүд өөрийн гэсэн онцлогтой. Учир нь зөвхөн Монгол төдийгүй Хятад, Орос, Буриад, Сингапур зэрэг 10 гаруй оронд өвлийн улирал хэрхэн ирдэг тухай харьцуулж, харуулснаараа шинэлэг байв. Зурагчин орос эмэгтэйн толгойн алчуур дээр тогтсон цас, малчны хотон дахь дулаахан өвел, Хятадын шашны сүмийн гадаах танан цагаан цас зэрэг сонирхолтой агшнуудыг хальсандаа буулгажээ.

  • Нийслэлийн шилдэг хүүхдүүд маргааш тодорно
    2015 оны 12 сарын 21
    Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/852 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах” журмын дагуу Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар чуулгад зохион байгуулах гэж байна. Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг Шилдэг манлайлагч, Шилдэг оюунлаг, Шилдэг бүтээлч, Шилдэг тамирчин, Шилдэг авьяаслаг гэсэн 5 номинациар тодруулна. Энэ жилийн шалгаруулалтанд сургууль, дүүргийнхээ шилдэг гэх 506 хүүхэд оролцсон байна. Дүүргийн “Оны шилдэг” хүүхдээр 45 хүүхэд шалгарч “Нийслэлийн шилдэг хүүхэд”-д нэр дэвшснээс 5 хүүхдийг шалгаруулах юм. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд, болон олны танил алдартай хүмүүс оролцож шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулна. Түүнчлэн нийслэлийн Шилдэг хүүхдээр шалгарсан 2013, 2014 оны хүүхдүүд оролцож, 2015 онд нэр дэвшсэн 45 хүүхдэд амжилт хүсэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • С.Ганбаатар гишүүн Л.Гансүхийн шүүх хуралд ажиглагчаар сууж байна
    2015 оны 12 сарын 21
    С.Ганбаатар гишүүн Л.Гансүхийн шүүх хуралд ажиглагчаар сууж байна
  • Хэвлэх үйлдвэрийн барилгыг музей болгоно
    2015 оны 12 сарын 21
    Хэвлэх үйлдвэрийн барилгыг музей болгоно

    Төрийн ордны дэргэдэх хэвлэх үйлдвэрийн барилга “Таван богд” группын эзэмшилд шилжихээр болов. Өнгөрсөн сард болсон дуудлага худалдаагаар иран гаралтай Абдул Карим 24 тэрбум төгрөгийн үнэ хэлж ялагч болсон ч төд удалгүй татгалзсан билээ. Тэгвэл хуулийн дагуу дараагийн үнэ буюу 23.8 тэрбум төгрөг санал болгосон ’Таван богд” группын эзэн Ц.Баатарсайханд уг барилга шилжиж байна. “Таван богд” группээс гаргасан уг барилга, газрыг хэрхэн ашиглах талаар тайлбартаа ”Хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, “Gal¬leria Ulaanbaatar” худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлеөд байгаа. Энэ тевд Улаанбаатар хотын музейг байрлуулна. Хэвлэх үйлдвэрийн байрны арталд “Таван богд” группын эзэмшлийн газрууд байдаг. Эзэмшлийн талбайд 18 давхар цамхаг барих төсөл зураг гаргасан. Хас банк болон бусад хөрш байгууллагуудтай хамтран сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлеж байгаа” гэжээ.


  • Халагдсан тушаалыг гэрийнх нь хаягаар хүргүүлжээ
    2015 оны 12 сарын 21
    Халагдсан тушаалыг гэрийнх нь хаягаар хүргүүлжээ

    “Энержи ресурс” компани өнгөрс^ сарын сүүлчээр 200 орчим ажилтнаа цомхотгох тушаалыг гаргажээ. Энэ асуудлаар өнгөрсөн баасан гаригт ажилтнуудын төлөөлөл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран мэдээлэл хийсэн юм. Ажилтнуудын хэлснээр “Энержи ресурс” компани сүүлийн хэдэн сарын цалингаа өгөөгүй, хамтын гэрээг ажилчдын оролцоогүйгээр хийсэн гээд олон зөрчил гаргасныг хэлж байв. Энэ талаар тус компанийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Үнэнсайхан “Өнгөрсөн сарын 23-наас 200 гаруй ажилтныг халах шийдвэр гаргасан. Бид мэдэгдэх хуудсаа авахгүй, гарын үсэг зурахгүй гэсэн ч гэрийн хаяг руу албан бичиг илгээсэн.. Ажилтан компанийн хоорондын гэрээ ирэх сарын 4-нд дуусч байгаа. Тиймээс бид харилцан хоёр талаас нь хамтын гэрээг дахин хийх, хохирлоо барагдуулахыг шаардаж байна” гэв. Энэ талаар “Энержи ресурс” компанитай холбогдоход “Одоогоор мэдээлэл егөхгүй” гэсэн юм.
5572 5573 5574 5575 5576 5577 5578
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 29 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 42 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 24 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 24 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 24 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 24 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК