-
2015 оны 12 сарын 22
Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг баталлаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдснаар ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан юм. Энэхүү шинээр батлагдсан жагсаалтыг хууль хүчин төгөлдөр болох хугацаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөнө.
-
2015 оны 12 сарын 22
Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсад 2016 онд олон улсын дараах тэмцээнийг зохион байгуулахаар тогтлоо.
Олимпийн эрх олгох “Рио-2016” чөлөөт бөхийн тэмцээн
Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах оюутны тэмцээн
Жүдо бөхийн “Чингис хаан” гран-при тэмцээн
Мотоциклийн бартаат замын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн
Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах оюутны тэмцээн
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн
Даамны Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн
Боксын “Чингис хаан 2016” цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн
Хөлбөмбөгийн Футзалны клубын аварга шалгаруулах олон улсын тэмцээн
Чөлөөт бөхийн “Mongolian open” олон улсын тэмцээн
Цанын олон улсын тэмцээн
Биатлоны олон улсын тэмцээн
“Их нүүдэл” шатрын олон улсын тэмцээн
Аэробикийн олон улсын тэмцээн
Дээрх тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, дүнг 2016 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.
Эдгээр нэр хүндтэй тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулснаар олимпийн эрхийн оноо авах, олон улс, дэлхийн тавцанд өөрийн орныг сурталчлах, үзэгчид, сонирхогчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг эх орондоо үзэх, өсвөр, залуу тамирчид тэднээс суралцах, туршлага хуримтлуулах, спортоор хичээлэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.
-
2015 оны 12 сарын 22
Дональд Трамп:”Тайм” сэтгүүлийн оны хүнээр намайг тодруулах ёстой байсан юм
-
2015 оны 12 сарын 22
:БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч нь явган зорчигч 49 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
СБД-ийн нутаг Сэлхийн зам, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н зүүн замд T.Prius маркийн Г жолоочтой авто машин онхолдож жолооч 21 настай эрэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
-
2015 оны 12 сарын 22
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 366 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-9, зорчигч-5. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 3, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 12 сарын 22
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Тэрээр Hyunday Galloper маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал нь албан хаагчдад сэжиг төрүүлсэн аж. Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын боомтын тасгийн дарга Б тухайн зорчигчийн баримт бичигт нарийвчилсан шалгалт, ярилцлага хийхэд МP-654 cal.4.5 мм маркийн Т1501798, Т15017992, Т15017805 сери дугаарын гурван ширхэг хийн буу авч явсныг албаны өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна. Зөрчил гаргасан тухайн иргэн болон тээврийн хэрэгсэлд ТЕГ, ГЕГ-аас үргэлжлүүлэн гүнзгийрүүлсэн үзлэг шалгалтыг явуулж байгаа аж.
-
2015 оны 12 сарын 22
...Л.Гансүхийн нүүрсний гэх хэрэг Таван толгой, Оюутолгой гэх мэтийг тойрсон луйврууд гэгдээд байгаагийн дэргэд ёстой юу юм бэ. Нохойн жогорхой. Наад зах нь хохирогчгүй хэрэг гэж ойлгосон шүү. Тэгэхээр хохирогчгүй хэрэг захиалагчтай байж таарна. Ямар ч тэнэг ухаанаар бодсон логик утгаараа тийм. Мөн захиалагч нь маш том “гар” байж таарна биз. Тэр хэн бэ?...
-
2015 оны 12 сарын 22
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ажлын хэсгийн хуралдаанаас нэлээд бухимдалтай гарч ирэн сэтгүулчдэд “Сонгуульд 801- ээс дээш хүний гарын үсэг бүхий зөвшеөрөл авч, бие даан нэр дэвшдэг. Гэтэл 900 хүний гарын усэг зуруулж, нэрээ дэвшүүлээд байтал ганц хоёр хүний иргэний үнэмлэхний гарын үсгийн зөрүүнээс болж зарим намчирхсан сонгуулийн хороо ”зерчилтэй” хэмээн бие даан нэр дэвшигчийг бүртгэдэггүй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхэнд халдаж буй хэрэг юм. Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаанд бие даан нэр дэвшигчийн буруугүй үйл ажиллагаанаас шалтгаалж сонгуульд өрселдех эрхийг хаан боогдуулсан энэ үйлдлийг засах зарчмын зөрүүтэй санал оруулсан боловч намчирхсан, явцуу үзэл баримтлалаас болж ганц саналаар уналаа. Гэхдээ байнгын хорооны хуралдаанд дахин зарчмын зөрүүтэй санал гаргах болно” хэмээн мэдэгдсэн юм.
Ямартай ч өнөедөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд мэдээлэл хийхээр боллоо.
-
2015 оны 12 сарын 22
Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Л гэдэг залуу учир битүүлгээр нас барсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан юм. Түүний амиа алдсан шалтгааныг ар гэрийнхэн нь болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан уул уурхайн компаниудтай холбоотой хэмээн сэжиглэж байгаа юм. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал гаргажээ. Ингээд Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тэд энэ өдрүүдэд Өмнөговь, Хөвсгөл аймгуудад ажиллаж байгаа юм байна.
-
2015 оны 12 сарын 22
Яармагийн гүүрний засварын ажил дуусч, өчигдөр 18.00 цагаас хөдөлгөөнийг нээжээ. Тус гүүрнийг зам тээврийн ослын улмаас хаасан юм. Тодруулбаол, Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Яармагийн гүүрэн дээр “Эрдэмтранс” ХХК-ийн Hyundai Aerocity автобусны жолооч А нь Kia Bongo автомашинтай мөргөлдөж, 7 хүн гэмтсэн зам тээврийн ослоос болж уг түр гүүрний тулгуур даацанд гэмтэл учирсан. Гүүрийг засч хэвийн байдалд оруулахад шаардлагатай 77 сая төгрөгийг ослын буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болсон талаар бид өмнө мэдээлсэн. Одоогийн байдлаар ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
-
2015 оны 12 сарын 22
Шүүх байгуулах тухай хуулиар, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн билээ.
Мөн уг маргаантай агуулгын хувьд адил маргааныг хянаж эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байгаа болохыг мөн Үндсэн хуулийн цэц дүгнэж байв. Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд тогтоолоор хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн боловч түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьжээ.
Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд түүнийг хүлээн авч холбогдох тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлээд байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас баталсан Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болсон байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 22
Өнөөдөр өглөө Замын цагдаагийн алба хаагчид нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн 92 37 УБН улсын дугаартай МАZ 215067 маркийн автобусыг зогсоон шалгахад, жолооч Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжэ
-
2015 оны 12 сарын 22
Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ.
-
2015 оны 12 сарын 22
Арванхоёрдугаар сарын 22-нд болох үйл явдал
-
2015 оны 12 сарын 22
65 мянган зэвсэгт дайчин байлдааны бэлэн байдалд байна
-
2015 оны 12 сарын 22
Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Албан байгууллага, найз нөхдөөрөө шинэ жилийн баяраа тэмдэглэж, хаа сайгүй баярын уур амьсгал оржээ.
Тэгвэл энэ үед “Pink tower” констракшн хэсэг залуусын хамтаар хотын захын хорооллын өрхийн хүүхдүүдийг баярлуулахаар сайн үйлсийн аян зохион байгуулжээ.
Хамгийн эхний айлаар Баянхошуу, Хайлаастайн дундах захын дэнж дээрх гэр хорооллын нэгэн өрх сонгогдсон байна. Тус айл ам бүл тавуулаа хэдий ч
-
2015 оны 12 сарын 22
Л.Пүрэвбаатар: Би Хятадын талд юу ч санал болгоогүй
-
2015 оны 12 сарын 22
СБД-20 Сэлхийн зам, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н зүүн замд амины Toyota Prius автомашины жолооч Г нь онхолдож жолооч Орхон аймгийн Баян-Өндөр суманд суух Г /21н, эр/ нарын 4 хүн гэмтсэн.
Жич: Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:2,18%
ЧД-19 Салхитын замд амины Samsung Эксковаторын жолооч О нь Манлай Инженер ХХК-ний /Toyota Land-Criuser/ У жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч БГД-н 10-р хороонд оршин суух У /21н, эр/ гэмтсэн.
Жич: Жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:1,66%
-
2015 оны 12 сарын 22
Улс төрийн шинжтэй гэж нэрлэгдээд буй Л.Гансүхийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж өнгөрлөө. Хувьдаа 5 тэрбум төгрөг завшсан гэх уг хэргийг шүүх хурал өчигдөр 22 цаг хүртэл үргэлжилсэн. Ингээд давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд анхан шатны шүүхээс оноосон 4,6 жилийн хорих ялыг нь хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан.
-
2015 оны 12 сарын 22
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдэн гарах гэмт хэргийн тоо сүүлийн үед нэмэгдэж байгааг цагдаагийн газраас мэдээлж байгаа.