-
2016 оны 1 сарын 27
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
-
2016 оны 1 сарын 27
Ариунаа Сүри азиудтай хамтарна
Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри азиудтай хамтран ажиллахаар болжээ. Тэрээр Азийн шилдэг моделиудыг эгнээндээ багтаасан олон улсын загварын байгууллагатай холбоо тогтоожээ. Энэ олон улсын байгууллагад Хятад, Тайвань, Солодгос, Орос Филлипин зэрэг 50 гаруй орны хамгийн шилдэг загвар өмсөгч, дизайнерууд харьяалагддаг юм байна. Тэд жилд нэг удаа дэлхийг тойрон аялж, тухайн жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлдог аж. Хамтарч ажилладаг дизайнерууд өөрийн шинэ загварын’ санаа, хар зурагаа жилд дөрвөн удаа тайлагнадаг гэнэ. Компанийн удирдлагууд тэдгээр загварыг судалж үзээд үнэхээр шинэ содон байвал ЮОхувийн дэмжлэггэйгээр үйлдвэрлэж, дэлхийд сурталчилж, худалдаалдаг байна.
-
2016 оны 1 сарын 27
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.27/ хуралдаан 14 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
тогтоолын төслийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга А.Бакей энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авсан. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 16, Төрийн байгуулалтын байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 1, Эдийн засгийн байнгын хороо 5, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 14, МАН-ын бүлэг 10, “Шударга ёс” эвслийн бүлэг 28, Монгол Улсын Засгийн газар 84 хууль тогтоомжийн төсөл санал болгосон байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Оюун нараас гурван санал тусгайлан ирүүлсэн. Хууль санаачлагчид хаврын ээлжит чуулганаар нийтдээ 161 хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх саналаа ирүүлснийг дурдав.
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэнэээ танилцуулав.
Ингээд байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
-
2016 оны 1 сарын 27
Дэгийн хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэв
-
2016 оны 1 сарын 27
Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэддээ, Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 онд батлагдсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгүй бөгөөд хуулийн зарим зүйл, заалтууд хуучирсан, холбогдох хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар хэрэгжих боломжгүй болсон байна. Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн батлагдсан бөгөөд энэ хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага бий болсныг дурдав.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл нь 6 бүлэг, 24 зүйлтэй юм. Уг хуулийн төслийг шинэчлэн баталснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Хуулийн төсөлд төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар тусгасны зэрэгцээ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулахаар тусгасан байсныг өөрчилж санал асуулга явуулах асуудлын тоог тухайн санал асуулга явуулах эрх бүхий этгээд шийдвэрлэх, түүнчлэн гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоохоор тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд асуулт асууж тодруулсан юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын санаачилж, энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулсан юм.
Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг өнгөрсөн оны сүүлчээр батлагдсан Сонгуулийн тухай хуультай нийцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Хуулийн төсөл нь 1 зүйл, 1 заалттай юм.
Уг хуулийн төслөөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж өөрчлөн найруулахаар тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
-
2016 оны 1 сарын 27
Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НҮБ-ын Хүүхдийн сангийн Нью-Иорк дахь зөвлөх Басил Родрикстэй уулзаж ярилцлаа.
-
2016 оны 1 сарын 27
Морин төвөргөөн Хятадыг донсолгов
Зураач Б.Ариунбаатарын “Морин төвөргөөн” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд зөвхөн морины тухай өгүүлэх 24 зургийг дэлгэсэн байна. Үүнээс “Шөнийн талд адуу янцгаана”, “Монгол хүлэг”, “Хүлэг минь, нутаг минь” бүтээл нь содон аж. Б.Ариунбаатар зурахаас гадна баримал, сийлбэр хийдэг аж. Тиймээс түүний урласан морины барималууд ч үзэсгэлэнг нь чимжээ. Тэрээр сүүлийн нэг жил Хятадад амьдарч, уран бүтээл хийж байгаа юм. Өмнө нь эх орондоо гурван удаагийн үзэсгэлэнгээ гаргасан туршлагатай уран бүтээлч. “Морин төвөргөөн” үзэсгэлэн Хятадын мужуудаар хоёр cap үргэлжлээд эх орныхоо уран зураг сонкрхогчдын мэлмийг баясгах юм байна.
-
2016 оны 1 сарын 27
Өршөөлөөр суллагдсан 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээр болжээ.
-
2016 оны 1 сарын 27
Энэ жил менингит өвчний дэгдэлт гарах өндөр магадлалтай байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
-
2016 оны 1 сарын 27
ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төвийн Халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний хөтөлбөрийн дарга доктор Бабатунде, ДЭМБ-ын зөвлөх Грехам нартай ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа уулзлаа.
-
2016 оны 1 сарын 27
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/NDmfZ8VxxGQ” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 1 сарын 27
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дөнгөж сая ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын даргаас Үндсэн Хуулийн Цэцийн Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзсэн учраас Дээд шүүхэд хандаж, дөнгөж сая байнгын хороогоор чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж, УИХ-ын нэр хүндэд халдсан зүйл зөндөө гаргасан. Байнгын хорооны дагуу 3 хоногийн өмнө танилцуулах ёстой. Гэнэт асуудал оруулж ирээд хэлэлцээд байгаа нь зөв үү. Нэг байгууллагаас бичиг явуулаад ингээд байгаа нь болж байгаа юм уу. Дээд шүүхийн холбогдох хуулиудыг зөрчөөгүй байна гэсэн хариу иржээ. Энэ асуудлаа хойшлуулаач гэсэн саналтай байна” гэсэн юм.
Харин Хуульзүйн байнгын хорооны дарга “Хэлэлцэх асуудлаа баталсан” гэж хариулсан. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Цэцийн дарга өөрөө асуудалд яарч хандсан. Энэ нь өөрөө уг асуудлыг хэлэлцэх болсон гэсэн үг. УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр очсон гишүүнийг шүүгдэгч та гэсэн байна. Ингэж болж байгаа юм уу” гэв.
Ингээд байнгын хороо Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлаар санал хураахад хуралд оролцсон нийт 15 гишүүний 9 нь огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал өглөө. Ингэснээр уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
-
2016 оны 1 сарын 27
hhhhhh
-
2016 оны 1 сарын 27
СХД-ийн нутаг Тээвэрчдийн гудамж, БГД дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд замд Т.Mark-2 маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 50 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Цайз захын урд замд Трансбус ХХК-ны Daewoo BS маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 29 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
-
2016 оны 1 сарын 27
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 1 сарын 27
Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн онд учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүний үхлийн шалтгаан өнөөдөр ч тодорхойгүй байгаа.
-
2016 оны 1 сарын 27
2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 423 хүлээн авснаас зам тээврийн ослын 364 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 0 , явган зорчигч 5. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2016 оны 1 сарын 27
ОБЕГ-ын албан хаагчид шинэ он гарснаас хойш 840 иргэнийг осгож, хөлдөх аюулаас аварчээ.
-
2016 оны 1 сарын 27
Монгол дуу дэлхийд” уралдааныг 10 сувгаар гаргахаар болжээ
Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдсан уртын болон ардын дуунаас эхтэй орчин цагийн дуу хуурын баялаг өв бий. Гэсэн ч Монголын орчин үеийн дууны урлагийг дэлхий нийтийн хуртээл болгох, монгол нэрийг дэлхийд алдаршуулах санаачилга хангалттай бус байгаа юм. Тиймээс Монголын шилдэг non дууг гадаад хэлээр дуулж, олон улсад монгол аялгууг дэлгэрүүлэх, соёлын нөлөөг өргөжүүлэх зорилготой “Монгол дуу дэлхийд” уралдааныг БСПГУ-ы сайд Л.Гантөмөр санаачилжээ. Уг уралдааны хамтран зохион байгуулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы “Doly’s pro¬duction” ажиллаж буй. Өнгөрсөн есдүгээр сараас оролцогчдоо бүртгэж эхэлсэн тус уралдааныг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох аж.
“Монгол дуу дэлхийд” уралдааныг “25 дугаар суваг”, UBS, VTV, SCH, “Стар”, “Роя&л”, “Парламент”, “World”, “11 channel” зэрэг телевизийн 10 сувгаар, баасан, бямба, ням гаригт зэрэг үзүүлэх гэнэ. Уралдааныг дөрвөн уе шаттай явуулах бөгөөд шүүгчээр гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин К.Номинжин нар ажиллах ажээ.
-
2016 оны 1 сарын 27
Оросын ТНТ телевизийн хамгийн алдартай шоу бол “ “Зөн билгийн тулаан”. Өнгөрсөн сарын 20-нд энэхүү шоуны 15 дахь дугаарын ялагчаар Жулия Ванг хэмээх үзэсгэлэнт бүсгүй тодорсон юм. Далдыг харах увидасаа нээн илрүүлэхээсээ өмнө тэрээр дуучин, жүжигчин, загвар өмсөгч гээд багагүй түүхийг бүтээж чадсан нэгэн байв.
Загвар зохион бүтээж, үнэртэн шинээр гаргаж ер нь олны танил болчихоод байсан бүсгүй гэнэт далдыг харагчаар орж ирсэн нь олон хүн энэ шоуг сонирхон үзэхээс гадна “жинхэнэ шоу, энэ бол зохиомол зүйл юм” гэж үзэхэд хүргэсэн аж.
Гэвч бүсгүйн үйлдэл бүр хүмүүсийг алмайруулж, дараагийн үйл явдлыг тэсэн ядан хүлээхэд хүргэж байлаа. Уралдаант шалгаруулалтын эхний өдөр хүн бүрийн мэддэг том гарааш дүүрэг машинд нуусан хүнийг олох сорилт байдаг. Жулиягийн хувьд энэ бол ёстой хамгийн амархан сорилт байсан бөгөөд зөвхөн хүн нуусан машиныг олоод зогсохгүй гараашт байгаа машины эздийг тун тодорхой хэлж, юу хүсч мөрөөдөж байгааг нь хүртэл камерын өмнө тодорхой өгүүлсэн. Харин энэ удаагийн төсөлд тэрээр үл итгэгч Сафрановыг илт доромжилж бүдүүлэг харилцаж байсан аж. Түүний оролцсон нэвтрүүлэг хийгээд даван туулсан сорилтыг олон нийтийн сүлжээнээс түвэггүй үзчихэж болох юм.
Ингээд түүний талаархи сонирхолтой мэдээллээс хүргэе.
Хүүхэд нас
Түүний ээжийн ярьснаар Жулия уйлж биш дуулж төрсөн гэнэ. “Охиноо төрүүлж байх үед төрөх өрөөнд зөвхөн цагаан халаадтай эмч сувилагчаар гадна хар хувцастай хүмүүс намайг тойрчихсон зогсохыг харсан. Охин маань бусад хүүхдээс арай өөр хоолойгоор уйлах шиг болсон. Охиныг эрүүл саруул төрсний дараа хар хувцастай хүмүүс яг л хананд уусчих шиг санагдсан. Жулия хүүхэд байхын онцгой авьяастай нэгэн гэдгийг би мэдэж байлаа” хэмээн Жулияг ээж нь тодорхойлсон байдаг. Ой гаран настай бяцхан охин ойр дотныхоо хүмүүст тэдний ирээдүйн тухай хэлж, ярьж эхэлсэн нь олон хүнийг эвгүйцэхэд хүргэжээ. Охины гэр бүл хэсэг хугацаанд цэргийн баазанд амьдарч байх хугацаанд бяцхан охин ер бусын хачин зургууд зурж байв. Тэр хар нар, сансар огторгуй, сахиусан тэнгэр, олон гартай хүн гээд л үеийнхээ хүүхдүүдээс тэс өөр зураг зурсаар байлаа. Гэхдээ охиныг диваажин, чөтгөр, тамын орон, амьдрал, сүнс, үхлийн тухай шүлэг бичиж эхлэхэд ойр дотныхон нь жинхэнэ шоконд оржээ. Долоохон настай бяцхан охины шүлэгт хүсэл тачаалын тухай өгүүлж байсан аж. Жулия сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан бөгөөд баруун европын болоод скандинавын орнуудын гүн ухааны уран зохиолыг уншиж эхлэв. Зөвхөн яруу найраг уншаад зогсохгүй энергийн чулуу цуглуулж эхэлсэн байна.
Жулия өөрийнхөө цагийг маш гайхалтай хувиарлаж чаддаг байв. Тэр хөгжим бичиж, загвар зохиож, үнэртэн бүтээж, телевизийн маш олон бичлэгтэй байсан ч бүх ажлыг амжуулж чаддаг байлаа. Тэрээр барууны томоохон их дээд сургуулийг зорин очиж хэрэгтэй гэсэн боловсролоо эзэмшиж байлаа. Москвагийн томоохон клубуудэд ди-жей хүртэл хийж, зарим дуучны вокалаар ч ажиллаж үзэж.
Жулия Ванг томоохон компанийн зар сурталчилгаанд тоглосон байдаг. Мөн Москвад зохиогдсон Версаче, Карл Лагерфельд, Нина Риччи, Валентин Юдашкины загварын үзээлбэрт түүнийг заавал урьдаг байлаа. 200 онд өөрийн зохиосон гоёлын даашинзны загвараа олонд дэлгэж байсан юм. Зөвхөн өөрөө гэрэл зурагчны өмнө зогсч зургаа авхуулаад зогсохгүй өөрөө ч бусдын зургийг авч чаддаг гайхалтай авьяастай бүсгүй дэлхий нийтийн анхаарлыг далд увидасаараа ийн татаад байгаа гэнэ. Бүсгүй далдын увидасыг өвлөж авдаг гэдэгтэй санал нийлдэггүй. Харин өөрөө тэрхүү далд увидас нь байдаг гэж хэлдэг. Тэр өөрийгөө Хаосын сүнс хэмээдэг