-
2015 оны 10 сарын 07
НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш шинэ бүрэлдэхүүнтэй хуралдана
-
2015 оны 10 сарын 07
байнгын хороо
-
2015 оны 10 сарын 07
Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэнэ. Ингээд 2016 оны Төсвийн төслийн талаарх 24 баримтыг хүргэе.
-
2015 оны 10 сарын 07
Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга лхагва гарагт 10 цагаас эхэлнэ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-10-05 12:39:07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 7-ны өдөр буюу Лхагва гарагт Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ж.Болдбаатар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү нар мэдээлэл өглөө.
Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больжээ. 1994 оноос хойш хэд хэдэн удаа Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг нь сэргээжээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тэнгэрийг тайх тахилга 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу 17 жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан бэлэгт сайн өдөр болж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр тус ёслолын ажиллагаанд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөсөн. Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын дагуу зохион байгуулах юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар 10 дугаар сарын 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тахилга тус өдрийн 10:00 цагаас Цэцээ гүний оргил дээр эхлэх бөгөөд иргэд Төр хурахын ам - Цэцээ гүн, Манзушир хийд - Цэцээ гүн гэсэн албан ёсны хоёр маршрутаар алхаж тахилгад оролцоно. Харин тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглосон. Мөн иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судалж тахилгад оролцохыг анхаарууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 07
Өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна
-
2015 оны 10 сарын 07
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн “Цемент шохой” ХК-иас манай сурвалжлах баг ээлжит мэдээллээ хүргэх гэж байна.
Өдгөө хүчин чадал өндөртэй, зардал багатай үйлдвэр болсон Хөтөлийн “Цемент шохой” ХК нь 1983 онд байгуулагдаж, 2011 онд шинэчлэгджээ.
-
2015 оны 10 сарын 07
Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
-
2015 оны 10 сарын 07
зорилгодоо хүрэх сайхан боломжтой өдөр
-
2015 оны 10 сарын 07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 10 сарын 07
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 1-6 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 06
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/ts1XPreojFw” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 10 сарын 06
МҮЭХ-ноос намын бүлгүүд, Бие даагчдын зөвлөлд санал хүргүүлжээ
УИХ дахь МАХН, МҮАН, Шударга ёс эвслийн бүлэг, МАН-ын бүлэг, Ардчилсан намын бүлэг болон Бие даагчдын зөвлөлд тус бүрт нь МҮЭХ-ноос тодруулга, санал энэ сарын 5-нд хүргүүлжээ.
-
2015 оны 10 сарын 06
Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоцгоож чадсан авъяаслаг уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 9-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглох гэж байгаа билээ.
Сүүлийн үед олон сайхан хайрын дуунуудаараа түмэн олныг баясгаж яваа авъяаслаг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хошин урлаг болоод нийтийн дууг хоршуулж байгаагаараа онцлог бөгөөд тоглолтонд урилгаар “Шинэ үе” продакшн, МУСТА Э.Төрмандах, Дуучин О.Гансувд, дуучин П.Баярцэнгэл, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “Маршал” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, Циркийн уран бүтээлчид оролцох юм.
Тоглолтын билет энэ сарын 1-ны өдрөөс эхлэн худалдаанд гарсан бөгөөд худалдаалагдаж эхэлсэн даруйдаа Бөхийн өргөөний касс үзэгчдийн хөлд дарагдаж нилээдгүй эрэлттэй байсан юм. Тэгвэл тус тоглолтын билет хэдийнээ дуусч эрхэм уран бүтээлчид маань үзэгч сонсогчдын хүсэлтээр энэ сарын 12-ны өдөр дахин тоглох болсныг ”Mobile news” буландаа онцлон хүргэж байна. Иймд та ”Хайрын тэнгэр диваажин” тоглолтын тасалбарыг хараахан авч амжаагүй байгаа бол 12-ны өдрийн билетийг худалдан авч үзэх боломжтой юм байна шүү.
-
2015 оны 10 сарын 06
НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш шинэ бүрэлдэхүүнтэй хуралдаж, “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Зарим гудамж байгууламжийг нэршүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмыг хэлэлцүүлэх юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд НИТХ-ын ээлжит 29-р хуралдаанаар өөрчлөлт оруулсан бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр Ц.Алтанцэцэг, Д.Амарбаясгалан, Ц.Баатархүү, Ц.Буяндалай, Н.Баяраа, С.Үнэн, Д.Энхсайхан нар сонгогдон ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 06
Хууль зүйн байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
-
2015 оны 10 сарын 06
Ч.Улааныг ТБХ-ны даргаар томилохыг дэмжив
-
2015 оны 10 сарын 06
Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 7-9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
-
2015 оны 10 сарын 06
Ц.Оюунгэрэл 45 мянгын Nokia утастай болжээ
-
2015 оны 10 сарын 06
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 9 бүлэг 53 зүйл бүхий барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Энэ үеэр БХБ-ын сайд З.Баянсэлэнгээс цөөн зүйлийг тодруулж амжлаа.
-
2015 оны 10 сарын 06
Элэгний шинжилгээнд үнэгүй хамрагдах хуваарь