Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5653 5654 5655 5656 5657 5658 5659
  • Сэрэмжлүүлэг: Газын хий дэлбэрсэн байна
    2016 оны 1 сарын 06
    ХУД-11 “Богд-Хан” амралтын газрын гал тогооны өрөөнд гал гарлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгахад: Тус амралтын газрын “Чингисийн өргөө” зоогийн газрын гал тогооны өрөөнд баллонтой газын хий дэлбэрсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

  • “Astra Villa” хотхоны барилгын ажилчин бэртжээ
    2016 оны 1 сарын 06
    ХУД-11 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгахад: “Astra Villa” хотхоны баригдаж байгаа барилгын 3-н давхраас блок зөөвөрлөж байсан “........” ХХК-ний туслах ажилтан, БЗД-24. хороонд суух И /эр.22н/ нь унаж гэмтсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.
  • Захирлууд 3.1 тэрбум төгрөгийн хохирол учруулав
    2016 оны 1 сарын 06
    Автобус компанийн захирлуудын хэргийг шалгаж дуусчээ
    “Тэнүүн огоо”, ‘Тулга огоо” ком- панийн захирал АГанхуяг, ‘Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энх- болд, нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэнд холбогдох хэр- гийг шалгаж дуусаад өдгөө яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хэрэгт сэ- жиглэгдсэн төрийн болон хувийн хэвш- лийн байгууллагын албан тушаалтнууд бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж, 3.1 тэрбум төгрө- гийн хохирол учруулсан нь мөрдөн байдаалтын явцад тогтоогдсон талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээлэв. Өнгөрсөн оны тавдугаар сард ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дээрх хумүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
    Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад “МТ-150” маркийн байршил тогтоогч GPS тө- хөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг байсан богөөд замын хажууд тавьсан хянагч аппаратаар дамжин нийслэлийн Тээврийн газарт байх төв серверт нь аль компанийн хэд гэсэн дугаартай автобус хаана явж байгаа талаар мэдээллээ дамжуулдаг байсан. Гэтэл дээрх гурван аж ахуйн нэг- жийнхэн явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж аваад ху- вийнхаа сууддын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг буртгүүлж, нөхөн олговор авч байсан. Нэг автобус 60-70 цагийн эргэлт хийх ёстой байхад Тээврийн газрын ахлах мэргэжилтэн 100 цагийн ажлын гүй- цэтгэл бичиж, санхуүгийн албандаа өгч байсан хэрэгт тэднийг буруутгаж буй юм.
  • Барак Обама хуулиа чангатгалаа
    2016 оны 1 сарын 06
    Ерөнхий Прокурор Лоретта Линч, Холбооны Мөрдөх Товчооны дарга Жеймс Комей болон бусад хууль тогтоогчид Ерөнхийлөгчтэй уулзсан байна. Ерөнхийлөгч галт зэвсгийн хуулийг 2 дахь удаагаа чангатгаснаар 2016 онд гарч болзошгүй зэвсэгт халдлагуудаас сэргийлж чадна гэж харж байгаа юм. Хэдийгээр Конгресст дийлэнхийн суудал эзэлсэн Бүгд Найрамдахчууд Барак Обамагийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч энэ удаад Конгрессийн дэмжлэг шаардлагагүй юм байна. Барак Обама ”Шинэ он гарахаас өмнө би нөлөө бүхий эрхмүүдтэй санал солилцож АНУ-д гарч болохуйц зэвсэгт халдлагуудаас сэргийлэх арга хэмжээ авах тухайгаа дурдаж байсан. Бид дөнгөж саяхан шийдэлд хүрлээ. Өнөөдөр гаргасан шийдвэрийг АНУ-ын галт зэвсэг эзэмшигч иргэн бүр ойлгож хүлээж авч чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
  • МИ-8 нисдэг тэрэгний осолтой холбоотойгоор хурандаа Ш.Энхбат ажлаа өгөх өргөдлөө өгчээ
    2016 оны 1 сарын 06
    Энэ сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн алба хаагчид осолдсон харамсалтай явдал тохиосон. Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш залуу, халуун насаа зориулан ажилласан манай эрэлхэг хөвгүүдийн нэг амиа алдсан харамсалтай явдал учирсан. Бусад цэргийн алба хаагчдын хувьд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэсээр байна. Болсон үйл явдалтай холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон амиа алдсан алба хаагчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлээд салбарын зүгээс ар гэрийхэнд нь тусалж дэмжих ажлын хэсэг байгуулж, осолдсон цэргийн алба хаагчдад онцгой анхаарал хандуулан ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн юм. Харин тэрээр өнөөдөр өөрийн биеэр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагчдыг эргэж, эмчлэгч эмч нараас нь биеийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар асууж тодруулсан. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг дагалдаж БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Д.Номт болон тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, ЗХЖШ-ын Ар тал, хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан байлцав.



    Ц.Цолмон сайд өвчтнүүдтэй уулзахдаа ”Та бүхэн нэрэлхэж эмээлгүй өвчин зориураа хэлж байгаарай. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Цаашид ч авч ажиллана. Хамгийн гол сэтгэл санаа өөдрөг, тогтвортой байх ёстой. Эмчилгээ хийлгэж байхад эерэг бодол чухал шүү. Албан үүргээ гүйцэтгэж явсан цэрэг эрсээ бид ямар ч үед анхаарч ажиллана” хэмээгээд эмчлэгч эмч нараас ямар, ямар эмчилгээ хийлгэсэн, цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг асууж тодруулсан. Түүний асуултад Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатар ”Осолд өртсөн цэргийн алба хаагчдад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Өнөөдөр амь насанд эрсдэлтэй нөхцөл үүссэн алба хаагч байхгүй. Дөрвөн алба хаагчийн биеийн байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Үлдсэн алба хаагчиддаа шаардлагатай бүх эмчилгээг цаг алдалгүй хийж байна” гэв. Энэ үеэр Ц.Цолмон сайд ”Ослын эмгэг нь хэсэг цаг хугацааны дараа илрэх тохиолдол байдаг. Энэ эрсдлээ тооцож аль болох урьдын адил эрүүл саруул залуус болгохын төлөө манай цэргийн эмнэлгийнхэн хичээж ажиллаарай. Гэхдээ бид эмчилж чадна гээд өөр эмчилгээ шаардлагатай байгаа хүнд эрсдэл учруулах вий. Манай улсад байгаа бусад үндсэн мэргэжлийн эмч нараас зөвөлгөө авч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол даруйхан мэдэгдэх ёстой” гэсэн юм. Эмчилгээний талаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатараас цөөн асуултад хариулт авлаа.



    -Өвчтнүүдийн биеийн байдал ямар байгаа бол. Энэ талын мэдээлэл өгөөч?



    -Энэ сарын 23-нд ослын улмаас гэмтсэн 10 цэргийн алба хаагч манай эмнэлэгт ирсэн. Бид яаралтай бүх арга хэмжээг авч ажилласан. Нийтдээ 4 цэргийн алба хаагч хагалгаанд орсон байгаа. Үлдсэн 6 алба хаагчийн хувьд зөөлөн эдийн гэмтэлтэй, хагалгаанд орох шаардлагагүй юм. Эмчилгээний байдлаас хамаараад 4 цэргийн алба хаагчийн бие байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Одоогоор амь насанд эрсдэл үүссэн нэг ч алба хаагч байхгүй.



    -Танай эмнэлгийн зүгээс шаардагдах эмчилгээ, сувилгаанд хэрхэн анхаарч ажиллаж байна?



    -Бид бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна. Бүх эмчилгээ, эм тариаг өөрсдийн нөөцөөр хангаж байгаа. Түүнээс гадна БХЯ, ЗХЖШ-аас шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж байна. Түүнчлэн үндсэн чиглэлийн эмч нар харилцаатай байна. Ялангуяа, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нараас зөвөлгөө авч, шаардлагатай үед хагалгаанд хамтран оролцож байгаа” гэсэн юм.

  • НХҮЕГ-ын дарга асан Д.Баярсайхан нар 1.3 тэрбум төгрөг завшсаныг тогтоожээ
    2016 оны 1 сарын 06
    Д.Баярсайхан нар 1.3 тэрбум төгрөг завшсаныг тогтоов
    Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар (НХҮЕП-ын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, тус газ- рын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган на- рын 10 хүнд холбогдох хэргийн мөр- дөн байцаалт дуусчээ. Эрүүгийн хуу- лийн 148.4-т заасан онд их хэмжээний эд хөрөнгө залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ма- найд шилжүүлсэн хэмээн Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэ- дээллээ. Уг хэргийг шалгахын тулд ЦЕГ-ын даргын тушаалаар төв орон нутгийн газар, хэлтсййн 30 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэй тус- гай ажлын хэсэг томилогдсон бөгөөд өнгөрсөн арваннэг, арванхоёрдугаар сард Д.Баярсайхан нарт хавтаст хэргийг нь танилцуулж дууссан байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх хү- мүүс Нийгмийн халамжийн сангийн хөрөнгөөс хуурамч баримт бүрдүүлэн садан төрлийнхөө нэр дээрх төрийн бус байгууллагуудад шилжүүлэн зав- шиж, 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь батлагдсан бөгөөд шүүх эцсийн байддаар гэм буруутай эсэх, хэчнээн хэмжээний хохирол учруулс- ныг тогтоох юм.
  • Д.Оюунтуул VS Ц.Алдармаа: Тэд одоо ч нэгнээ уучлаагүй юу?
    2016 оны 1 сарын 06
    Ц.Алдармаа уржигдар “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, цензургүй ярисан. Тэрбээр энэ үеэрээ “Шүүх хурлын үеэр гэмээ ухаараад дуугүй байсан”, “Халуун ус цацах хүртэл тэвчээрийг барагдуулах нь өөрөө аймшигтай зүйл”, ”Хэрэг дууссан гэж бодож байтал Д.Оюунтуул эгч надаас дахин 35 сая төгрөг нэхэмжилсэн” хэмээн өгүүлсэн.
  • Цэцийн гишүүд 65 нас хүрээд тэтгэвэрт гарна
    2016 оны 1 сарын 06
    Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 болгохыг дэмжив
    2016 / 01 / 05 | 17:24 | Нийтэлсэн: Б.Туул | 0

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл, цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон цэц маргааныг дахин хянан үзэх зэрэг асуудлыг зохицуулахаар тусгасан.

    Тодруулбал, Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно. Цэцийн даргын түр эзгүйд цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ гэж заасан.

    Тэтгэвэрт гарах насыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно гэж тусгасан аж. Өөрөөр хэлбэл, 60 насанд хүрсэн бол ажлаас чөлөөлөгдөхөөр хуулийн төсөлд оруулжээ.

    Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гаргасан цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан заалтаар жишиг болгоё буюу 65 байх нь зүйтэй гэсэн санал олонхийн дэмжлэг хүлээв.
  • Иран улстай Бахрейн, Судан,Кувейт улсууд дипломат харилцаагаа цуцаллаа
    2016 оны 1 сарын 06
    Иран улстай Бахрейн, Судан,Кувейт улсууд дипломат харилцаагаа цуцаллаа
  • Ц.Элбэгдорж: Бүх хүүхдэд мөнгө өгнө
    2016 оны 1 сарын 06

    Хүүхэд бүрт мөнгө олгохоор боллоо
    Өчигдөр 19 цаг 23 минут
    Илгээх
    Хэвлэх

    Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

    Улмаар өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн юм. Журам энэ сараас хэрэгжиж эхэлсэн.

    Гэвч олон нийтийн зүгээс хүүхдүүдийг амьдралын боломжоор нь ялгаварлаж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн сайхан мэдээ дуулгалаа. Тодруулбал төрийн гурван өндөрлөг хүүхдийн мөнгийг хуучин жишгийн дагуу буюу бүх хүүхдүүдэд олгоход санал нэгджээ.

    Ерөнхийлөгч энэ тухайд “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм” хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
  • Байнгын хороодын хуралдаантай
    2016 оны 1 сарын 06
    Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.01.06/

    Байнгын хороодын хуралдаан:

    01 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нар 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл/Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нууц асуудал /хаалттай/;

    Бусад.

    4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх.
  • Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
    2016 оны 1 сарын 06
    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
  • Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр эхэлнэ
    2016 оны 1 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 01 сарын 6-наас эхлэн 01 сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан 2016 оны Цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб цэргийн бүртгэл явуулах бэлтгэл ажлаа хэрхэн хангасан тухайгаа танилцуулж, цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгөв.
    Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явуулахад бэлэн болж, дүүргүүд энэхүү ажлын хүрээнд цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулж байна. Мөн албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангаж, тоо бүртгэлийн ажилд хяналт тавьж ажиллах зэргээр бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар дүүргүүдийн цэргийн штабын дарга нар танилцууллаа.
    Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ”Цэргийн үүрэгтний бүртгэлийг зохион байгуулахдаа хуулиа дээдлэх, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх, иргэн цэргийн үүргээ биелүүлэх бүхий л боломжийг хангаж ажиллах, тоо бүртгэлийн явцад нэмэгдсэн иргэдийн мэдээллийг мэдээллийн санд үнэн зөв, бүрэн оруулах, Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах иргэдийн судалгааг гаргах, мэдээллийн аюулгүй байдал, нууцын журмын чанд мөрдөж ажиллах”-ыг үүрэг болголоо.
    Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Улаанбаатарт 17 хэмийн хүйтэн байна
    2016 оны 1 сарын 06
    Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын сав газраар 18-23, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 16-18 градус хүйтэн байна.
  • АСЕМ-ын зочдод үйлчлэх 800 хүн байнгын ажилтай болно
    2016 оны 1 сарын 05
    АСЕМ-ын зочдод үйлчлэх 800 хүн байнгын ажилтай болно
  • “Ороолон” УСК-ны нээлт энэ сарын 15-ны өдөр болно
    2016 оны 1 сарын 05
    ”Кино цамхаг” студийн бүтээл ”Ороолон” аймшгийн уран сайхны киноны нээлтийн тов гарчээ. Тус киноны найруулагчаар Ө.Мөнгөнтулга, продюсераар Э.Дэлгэржаргал, зохиолчоор Б.Цогт-Эрдэнэ нар ажилласан байна.
  • Солонгост ажилладаг залуус гар утас хулгайлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодов
    2016 оны 1 сарын 05
    Гадны улс оронд ажиллаж амьдарч буй монголчууд гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл ойрын үед нэлээд гарах болсон.
  • Осолд орсон алба хаагчдын тав нь эмнэлгээс гарчээ
    2016 оны 1 сарын 05
    Налайхад осолдсон Ми-8 нисдэг тэрэгний ослын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүнийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчилж байсан юм.
  • Хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас авчрах гэрээг үзэглэнэ
    2016 оны 1 сарын 05
    Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд гэрээ байгуулахаар болжээ.
  • ”Дүнчүүр” маани хөгжөөнө
    2016 оны 1 сарын 05
    Энэ сарын 9-ний 12:30 цагт ”Дүнчүүр” маани хөгжөөхөөр болжээ.
5653 5654 5655 5656 5657 5658 5659
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    7 цаг 31 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    7 цаг 44 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    7 цаг 50 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    7 цаг 56 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    8 цаг 11 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    8 цаг 31 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    8 цаг 58 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    9 цаг 20 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    11 цаг 22 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    11 цаг 23 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    11 цаг 51 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    13 цаг 30 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    14 цаг 1 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    14 цаг 27 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    14 цаг 47 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    15 цаг 3 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    15 цаг 20 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    15 цаг 24 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    15 цаг 31 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    15 цаг 55 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК