Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5664 5665 5666 5667 5668 5669 5670
  • Бөхийн барилдааныг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ
    2015 оны 12 сарын 29
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм.
    Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ, Энэхүү өргөөнд хуран цугларсан бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд, нийт иргэдийнхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.
    Та бүхэндээ үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголд 104 жилийн өмнө болсон түүхэн үйл явдал бол Их Монгол Улсаа байгуулснаас хойш болсон хамгийн гайхамшигтай түүхэн үйл явдал байсан гэж хэлж болно. Их Монгол Улсаа байгуулж, дэлхийн гүрнийг зарлаж явсан монголчуудад уруудаж доройтох цаг байсан. Гэхдээ бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргэж сэргээн олж авсан. Энэ эрх чөлөө, тусгаар тогтнолоо бид 104 жил эрхэмлэн хамгаалж яваа.
    Энэ ойн баяраараа он гарсаар хамгийн сайн барилдаж байгаа 128 шилдэг бөхчүүдээ барилдуулж, улс орон даяар энэ их баяр наадмаа бид тэмдэглэдэг уламжлал тогтоод байна. Энд байгаа бөхийн хорхойтнуудтайгаа шинэ оноо Бөхийн өргөөндөө угтдаг ийм уламжлал тогтож байна. Надтай хамт, бидэнтэй хамт шинэ жилээ угтаж байгаа, энэ баярыг хамтран тэмдэглэж байгаа бөхийн хорхойтнууд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний маань хийморь өндөр байх болтугай.buhИрэх жил сайхан жил гарч байна. Монголын төрд олон тэгш ой тохиосон жил гарч байгаа. Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ. Энэ ойн 10, 10 жил дээр 1024 бөхөө барилдуулж наадмаа хийдэг. Ирэх жил бөхийн хорхойтнууд, бөхчүүд, бөх сонирхогчдын сайхан наадам болно гэж бодож байна.
    Ингээд шинэ жилийг хамтдаа угтаж, хамтдаа монгол ёсоор шинэ жилээ угтан тэмдэглэж, өвөг дээдсийнхээ аугаа үйлсийг, үйл хэргийг үргэлжлүүлэн хамтран баярлаж байгаа иргэддээ баярлалаа.
    Нийт иргэд, ард түмэндээ дахин энэ ойн мэндийг дэвшүүлье. Шинэ оны мэндийг дэвшүүлье. Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэв.
  • Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
    2015 оны 12 сарын 29
    Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

    Ус судлалын сектор
  • Өнөөдөр автозамын хилийн боомтууд амарна
    2015 оны 12 сарын 29
    Өнөөдөр автозамын хилийн боомтууд амарна
  • Цахим газар өмчлөлийн бүртгэл маргааш дуусна
    2015 оны 12 сарын 29
    Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан ч, ирэх Лхагва гариг буюу энэ сарын 30 ныг хүртэл хойшилжээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой.
  • Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл ирэх сарын 6-нд эхэлнэ
    2015 оны 12 сарын 29
    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлнэ
  • Баярын өдрөөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут
    2015 оны 12 сарын 29
    http://ulaanbaatar.mn/content/show/14986
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элслээ
    2015 оны 12 сарын 29
    Улс төрийн хүрээн дэх зул сарын сюрпризүүд эхнээсээ задарч эхэллээ. Оны хамгийн сүүлийн бүлгийн хуралдаанаа хийснийхээ дараа МАН-ынхан Засгийн газарт “бэлэг” барихаар зэхэж буйгаа мэдэгдсэн, АН-ынхан алдаагаа ард түмнээс асууя гэсэн гээд сюрприз дүүрэн байна. Гэхдээ энэ бүхнээс илүүгээр ирэх өдрүүдийн улс төрийг сонирхолтой өрнүүлэх үйл явдал өнөөдөр болов. Үндэсний эрх чөлөөний баяр, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн эл өдөр УИХ-д суудалтай намын тоо нэгээр нэмэгдлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр морин цагт ХҮН-д элсэж, намын батлахаа гардаж авсан юм. Ингэснээр парламент бие даагч хоёр гишүүнтэй, АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН, ХҮН гэсэн зургаан намын төлөөллөөс бүрдэх болов. Боловсролтой, салбар бүрийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгээд байсан ХҮН парламентад суудалтай нам болсноор улам хүчирхэгжлээ гэж хэлж болно. Учир нь, Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар УИХ-д суудал бүхий нам нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын асуудлыг УИХ-ын гишүүнээрээ дамжуулан парламентад оруулах бүрэн эрхтэй болох юм.

    Өнгөрсөн хугацаанд бие даан ажилласан С.Ганбаатар гишүүн судалгаагаар ТОП улстөрчдийн жагсаалтыг тогтмол тэргүүлж байгаа бөгөөд боловсролтой залуусын нэгдэл хэмээгдэж буй ХҮН-ыг ийнхүү сонгожээ. Нэг талаар С.Ганбаатар гишүүний ганцаарчилсан тоглолт энэ хүрээд өндөрлөж байгаа бол нөгөө талаар парламентад суудалтай нам болон ХҮН хүчирхэгжжээ.
  • С.Ламбаа төрийн нарийн болов
    2015 оны 12 сарын 29
    Тус яамны сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг авлигын хэргээр шалгагдаж байгаа юм. Энэ салбар эзэнгүй болсоор хоёр сарын босгон дээр ирээд байна. Тиймээс яаралтай томилгоо хэрэгтэй байгааг УИХ дахь эмэгтэй гишүүд сануулсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар Төрийн нарийн бичгийн даргаар С.Ламбааг томилсон гэж тус яамны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн н.Намуун мэдээллээ.
  • Барилгаас унасан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
    2015 оны 12 сарын 29
    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны 26 дугаар байрны дөрвөн давхраас хүн унаж гэмтжээ.

    Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О /34 настай, эрэгтэй/ барилгын дөрөвдүгээр давхраас нэгдүгээр давхрын өргөтгөл дээр унаж хүзүү, нуруундаа гэмтсэн байсныг буулган яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
  • Автозасварын газарт автомашин шатжээ
    2015 оны 12 сарын 29
    Автозасварын газарт автомашин шатаж, хүмүүс түлэгдэж, гэмтсэн хэрэг өнгөрөгч хоногт гарчээ.

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд авто засварын газарт автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд оройн 18:45 цагт иржээ.

    Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймэрт иргэн О /28 настай, эрэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нар түлэгдсэнийг Яаралтай түргэн тусламжийг эмчид хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
  • Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв
    2015 оны 12 сарын 29
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг нар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны түүхт 104 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов.
    Монгол төрийн тамганы хөшөөг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Монгол төрийн тамгыг бар бариултайгаар бүтээж, хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулжээ. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдэлж ирсэн монгол олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байдаг юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна
    2015 оны 12 сарын 29
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн баярын өдөр маргааш тохиож, бүх нийтээрээ амарна.
  • Фото: Харшийн шинэ жил өргөн дэлгэр боллоо
    2015 оны 12 сарын 29
    Хуучин оноо үдэж шинэ оноо угтах хамгийн том Харшийн шинэ жил Shangri-La hotel-д боллоо.
  • Бэлгийн карт баглаа цэцэгтэй боллоо
    2015 оны 12 сарын 29
    Бэлгийн карт баглаа цэцэгтэй боллоо
  • Монголд оршуулгын зан үйл буруу явагдаж байна
    2015 оны 12 сарын 29
    Монгол дахь оршуулгын газруудын нууц эзэн бурханч лам Г.Пүрэвбат мөн үү? гэх асуудлаар Цензургүй яриа ээлжит ярилцлагаа хийжээ.

    Тэгвэл Г.Пүрэвбат лам Улаанбаатар буян болоод бусад оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд буруу зан үйл хэрэглэдэг гэдгийг онцолсон юм. Энэ нь багагүй асуудал үүсгэх нь дамжиггүй болоод байна.

    Мөн нэвтрүүлгийн хамт олон Монголд үйл ажиллагаа явуулдыг оршуулгын газруудын цаад эзэн хэн бэ гэдгийг илрүүлжээ.
  • Д.Ганхуягийн шинэ жилийн өвөрмөц мэндчилгээ
    2015 оны 12 сарын 29
    өрийн түшээдийн өвөрмөц мэндчилгээ
    2015.12.28
    Сонин: Улстөрийн тойм сонин
    Дугаар : 37545
    Төрийн түшээдийн өвөрмөц мэндчилгээ
    УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

    Энэ шинэ жил сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлог. Тиймээс шинэ жилийн мэндчилгээнүүд бусад жилийнхийг бодвол тун сонин, бас өвөрмөц содон болж байна.

    Тухайлбал, зангиа, цамцтайгаа ширээний ард суун хууль журам ярьдаг төрийн түшээдийн өвөрмөц дүр төрх, жүжиглэсэн байдлыг харж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үсчин болж шинэ жилийн мэндчилгээг тун ч чадамгай жүжиглэж хүргэсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн араас гишүүдийн өвөрмөц мэндчилгээнүүд цахим ертөнцөд түгэж байна.

    УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн чамин нүдний шил зүүж, үсээ гялайтал нь хойш самнасан мэндчилгээ багагүй хүнийг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр хөгжилтэй гэгч инээсэн энэ зурагтайгаа хамт “Зул сарын баярын мэнд” гэсэн мэндчилгээг дэвшүүлжээ.
  • Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
    2015 оны 12 сарын 29
    Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа энэ 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно.

    Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв. Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх уран мэхийг уралдуулж хүч чадлаа үзэхээр болоод байна.
  • Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2015 оны 12 сарын 29
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн баярын өдөр маргааш тохиож, бүх нийтээрээ амарна. Тэгвэл энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг холбогдох албанаас мэдээллээ. Тэгэхээр автомашины хэрэглэгчид ямар нэгэн дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь.

    Т.Э
  • Өнөөдөр бүх нийтээр амарна
    2015 оны 12 сарын 29
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш тохионо. Энэхүү баяраар бүх нийтээрээ амрах шийдвэрийг гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож, Монгол Улс даяараа амарч байсан түүхтэй. Энэ жил тэрхүү түүхт баярын 104 жилийн тохиож буй тул маргааш бүх нийтээрээ амарна.



    Баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
  • Хүүхдийн мөнгө ирэх сард орж магадгүй
    2015 оны 12 сарын 29
    Ирэх жилээс ялгавартай олгогдохоор болсон хүүхдийн 20 мянган төгрөг одоог болтол хүүхдүүдийн дансанд ороогүй байна. Уул нь сар бүрийн 25 гэхэд мөнгө хүүхдүүдийн дансанд орсон байдаг.

    Тэгвэл энэ мөнгө ямар учраас буухгүй байгаа талаар Сангийн яамны эх сурвалж “Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир энэ сарын мөнгө ороогүй байгаа. Гэхдээ энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно” гэсэн байна.

    Одоогоор хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирээгүй байгаагаас болоод хүүхдийн мөнгө буугаагүй гэнэ. Ямартай ч ирэх оны нэгдүгээр сарын 10-нд багтааж, 12 дугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох бололтой.
    Эх сурвалж www.wikimon.mn
5664 5665 5666 5667 5668 5669 5670
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    12 цаг 17 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    12 цаг 30 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    12 цаг 36 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    12 цаг 42 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    12 цаг 58 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    13 цаг 17 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    13 цаг 44 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    14 цаг 7 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    16 цаг 8 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    16 цаг 9 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    16 цаг 37 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    18 цаг 16 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    18 цаг 47 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    19 цаг 14 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    19 цаг 34 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    19 цаг 49 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    20 цаг 6 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    20 цаг 11 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    20 цаг 17 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    20 цаг 41 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК