Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5667 5668 5669 5670 5671 5672 5673
  • “Мазаалай” нэрийн флаш гаргаж байна
    2015 оны 12 сарын 28
    Нэг үе жиргээч бүхэн мазаалай жиргэж, фэйсбүүкчин бүхэн мазаалай нэртэй пэйж хуудас ажиллуулж нийгэм даяараа мазаалайд хайр зарласан билээ. Үүний хүчинд мазаалай баавгай олны анхааралд өртөж Н.Алтанхуягийн засгийн газраас чамгүй хэдэн төгрөгийг мазаалай баавгайд зарцуулсан гэдэг. Гэвч монголд моод 3 хоногтойн үлгэрээр мазаалайг хэн ч тоохоо байсан. Энэ бол сэтгэлтэй нь үлдэж сэтэртэй нь орхисон хэрэг л дээ.
    Харин нэг баяртай мэдээ дуулгахад мазаалай баавгай хамгаалах ажлыг санаачилж байсан Г.Эрдэнэбаяр гэж залуу “мазаалай” нэрийн флаш гаргаж байгаа юм байна. Мазаалай флаш нь 8GB багтаамжтай бөгөөд зах зээлийн ханшаар зарагдаж мазаалай баавгай хамгаалах фонд босгох юм байна. Сэтгэлтэй хүн эхлүүлсэн ажлаа орхидоггүйн тод жишээ энэ юм.
  • Прокурор, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
    2015 оны 12 сарын 28
    Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар зарим прокуроруудыг төрийн дээд одон медалиар шагнасан шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт боллоо.

    Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн тушаалаар 2015 онд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж ажилласан прокурор, ажилтнуудыг ч мөн шинэ оны босгон дээр шагнаж урамшуулсан юм.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтныг сонгон шалгаруулна
    2015 оны 12 сарын 28
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:


    1. Ажлын байранд тавигдах шаардлага:
    1.1 Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Шаардлагатай
    Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
    Мэргэжил Нийгмийн ажилтан
    Эрх зүйч
    Мэргэшил Харгалзахгүй
    Туршлага Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх.
    Ур чадвар Судалгааны арга зүй эзэмшсэн байх
    Харилцааны өндөр ур чадвартай
    Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх.
    Багаар хамтарч ажиллах чадвартай байх.
    Баримт бичиг, боловсруулах,
    Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх.
    Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д 2016 оны 01 дүгээр дугаар сарын 15-ны өдрийн 09.00-12.00, 13.30-16.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.

    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

    Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
    Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
    Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
    Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ, диплоын хуулбар
    Ажил байдлын тодорхойлолт
    Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11772#sthash.FcJx94Hn.dpuf
  • Буцалсан ус, хоолонд түлэгдсэн хүүхдийн дуудлага эрс нэмэгджээ
    2015 оны 12 сарын 28
    БЗД-28 “ГССҮТ-д түлэгдэж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ“ гэсэн мэдээллийг 12-р сарын 26-нд авч шалгахад: 12-р сарын 25-ны 17:00 цагт БЗД-28 хороонд оршин суух Х /эм.11с/ гэгч нь ус буцалгагчтай халуун усанд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгийн САТ-т хэвтэн эмчлүүлж байгааг БЗДЦХ-3 шалгаж байна.
    СХД-10. “ГССҮТөвд түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 25-нд авч, шалгахад: Зүүнбаян-Уулын ..... тоотод суух Б /эр.2н/ нь 12-р сарын 25-ны 11:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолонд бөгсөн биеэрээ унаж түлэгдэн эмчлүүлж байгаа хэргийг СХДЦХ-2 шалгаж байна.
    ХУД-16 “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 26-нд авч шалгахад: Уг хороонд оршин суух Н /эм.1н5с/ нь 12-р сарын 26-ны 18:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолыг гишгэж унан зүүн чих, зүүн гар, хөл, цээж нуруу түлэгдэж гэмтэн эмчлүүлж байгаа хэргийг ХУДЦХ-2 шалгаж байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 12 сарын 28

    Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.



    10.00 цагт: Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах арга хэмжээ Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.

    10.00 цагт: Нийслэлийн 2015 оны Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.

    11.00 цагт: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХЗҮХ-гийн захирал асан Х.Номингэрэл, шүүгч Б.Батцэрэн, Ц.Цогт, өмгөөлөгч З.Сүхбаатар, Э.Болорчулуун, Н.Баасанжав, Д.Энхзул, доктор Б.Амарсанаа, Д.Сүнжид, хуульч А.Оюунчимэг, Б.Отгон, А.Анударь, Гадаад харилцааны яамны Эрхзүйн хэлтсийн дарга Н.Анхбаяр нарыг Монголын Хуульчдын холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнах ёслолын ажиллагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

    11.00 цагт: Эрчим хүчний салбарын ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулах, салбарын шилдэгүүдийг тодруулах ёслол болно.

    12:00 13:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд НИТХ-ын дарга Д.Баттулга шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болно.
  • Засгийн газар хуралдана
    2015 оны 12 сарын 28
    Долоо хоног бүрийн даваа гарагт Шийдлийн Засгийн газар хуралддаг билээ. Үүний дагуу өнөөдөр үдээс хойш буюу 16.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан болох юм. Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн хүнийг өөрийн хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Л.Пүрэвсүрэн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга Н.Магнайсүрэн нарын хүмүүсийн цалинг гурван сарын хугацаатайгаар 20 бууруулсан юм.
  • Энэтхэг ламынд багтай этгээдүүд орж олон тооны бурхан, эд зүйл дээрэмджээ
    2015 оны 12 сарын 28
    Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух Энэтхэг улсын иргэн Т.С.К-г гэртээ ганцаараа байхад нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нүүрээ далдалсан үл таних 25-30 орчим насны 3 залуу дайран орж, хохирогчийг зодон гарыг нь ард нь хүлж, хүч хэрэглэн, гэрээс нь Замбала бурхан 2, Бурхан багш 1, Дамдин бурхан 1, Ногоон Дарь Эх бурхан 1, Манзушир бурхан 1 буюу нийт 6 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, “Sony” маркийн камер, зургийн аппарат, хард диск 2 ширхэг, “I phone-6” гар утас, бэлнээр 520,000 төгрөг зэрэг эд зүйлийдийг дээрэмдэж авсан үйлдэлд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дараах нөхцөл байдлууд тогтоогдсон.
    2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагийн үед дээрхи гэмт хэргийн талаархи “алдагдсан бурхад .....убү дугаартай автомашинд байна” гэх анхны мэдээллийг авч эрүүгийн тасгийн болон УБХЦГ-ын ОХГХМХ-ийн алба хаагч нартай хамтран мэдээллийг шалгаж хэрэгт иргэн Н.Э-г сэжигтнээр тооцож байцаахад “2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагийн үед хамаатны Г болон түүний найз нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг байранд оршин суух ламын гэрт слесарь гэж худлаа хэлэн гэрт нь дайран орж, хүч хэрэглэн бэлэн мөнгө хайсан боловч 520,000 төгрөг байсан, тэр ламын гэртээ их хэмжээний мөнгөтэй гэж тооцоолсон байсан, мөнгө байхгүй байсан тул 7 ширхэг бурхан, 1 ширхэг мөнгөн аяга, гар утас, камер зэрэг эд зүйлийг аваад гарсан. Бэлэн мөнгийг нь би авсан, гар утас, камер зэргийг нь Г найзынхаа хамт авсан. Би хохирогчийг огт танихгүй бөгөөд хийдэд ном хураад өргөл барьц гэж их мөнгө авч байхыг нь хараад даган явж гэрийг нь мэдэж авсан гэж мэдүүлсэн.
    Сэжигтэн Н.Э нь бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, 2015 оны 07 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 2,0 сая төгрөгөөр торгуулах ял шийтгэгдэж байсан.

  • Караокены төлбөрөөс болж амиа алджээ
    2015 оны 12 сарын 28
    Өнгөрсөн амралтын өдрөөр Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах караокены цонхоор согтуу хүн унаж нас барсан хэрэг гарчээ.

    Тодруулбал, караокены төлбөрийн маргаанаас болж, Увс аймаг Баруунтуруун сумын харъяат 21 настай Н, Ж нар гурван давхрын цонхоор үсэрч, Н нь нас барсан байна.
    Харин Ж нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.
  • Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
    2015 оны 12 сарын 28
    өнөөдөр 10,00 цагт ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА
    Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 10,00 цагт Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.
    Ёслолын арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон хөрөнгө оруулалтын газар тус үйлдвэрийн удирдлагууд оролцоно.
    “Монцемент үйлдвэр” төслийн хүрээнд хийгдэх Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 монгол иргэдийг ажлын байраар хангахаар тооцоолжээ.
  • Баярын өдрөөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут
    2015 оны 12 сарын 28
    http://ulaanbaatar.mn/content/show/14986
  • Нам, эвслийн бүлэг хуралдана
    2015 оны 12 сарын 28
    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 28-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 28-ны Даваа гарагт:

    Тариалангийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ болон холбох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14 цагаас “B” танхимд;

    Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 14 цагаас “334” тоот өрөөнд.

    12 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:
  • Газар өмчлүүлэх бүртгэл дахин хойшлогдлоо
    2015 оны 12 сарын 28
    Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан ч, ирэх Лхагва гариг буюу энэ сарын 30 ныг хүртэл хойшилжээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой.
  • Маргааш бүх нийтээрээ амарна
    2015 оны 12 сарын 28


    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
    Share
    |
    Маргааш бүх нийтээрээ амарна
    22 минутын өмнө

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш тохионо. Энэхүү баяраар бүх нийтээрээ амрах шийдвэрийг гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож, Монгол Улс даяараа амарч байсан түүхтэй. Энэ жил тэрхүү түүхт баярын 104 жилийн тохиож буй тул маргааш бүх нийтээрээ амарна.

    Баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
    2015 оны 12 сарын 28
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
  • Улаанбаатарт 12 хэмийн хүйтэн байна
    2015 оны 12 сарын 28
    хэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.
  • ТЕГ-аас зөвлөж байна
    2015 оны 12 сарын 27
    УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулан хэрэгжих хугацааг нь 2016 оны хоёрдугаар сарын 20-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар/ТЕГ/-аас дараах зөвлөмжийг гаргаад байна.

    01. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Хувь хүний орлогын албан татварын шинээр гаргасан тайланг/ЭЗИТБТ-06/ зөвхөн Хувь хүн тайлагнана.

    02. Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын шинээр гаргасан тайлангийн/ЭЗИТБТ-11,12/ татвар төлөгчийн тоо багананд орлого, хөрөнгийн дүн шивэхгүй зөвхөн тухайн шинээр мэдүүлсэн орлого хэдэн татвар төлөгчтэй холбоотой болохыг мэдээлсэн татвар төлөгчийн тоог оруулах.

    03. Хувь хүн, хуулийн этгээд нь ЭЗИТБДТ Хуулийн дагуу тайланд мэдүүлэх хөрөнгө, орлогын дүнг төгрөгөөр шивж оруулах

    04. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 12.3.-т: “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ.” гэж заасны дагуу Санхүүгийн тайлан баталгаажуулснаар татварын шинээр гаргасан тайлан хүчин төгөлдөр болох.

    05. Зөвхөн тухайн хувь хүн, хуулийн этгээдийн мэдүүлж буй хөрөнгө орлогод хамаарах татварын төрлөөр тайланг илгээх.

    06. Шинээр гаргасан татварын тайланг буруу мэдүүлсэн тохиолдолд тухайн тайланг хүчингүй тайланд тооцохыг анхаарууллаа.
  • Цас орж, шуурга шуурна
    2015 оны 12 сарын 27
    Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, маргааш буюу энэ сарын 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 27, 29-нд Алтайн уулсаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Хэрлэн, Халхголын сав газраар голын шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын сав газар, Дарьгангын талаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
  • Мөс цөмрөх аюултайг анхааруулж байна
    2015 оны 12 сарын 27
    Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 сантиметр нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Цаг уур орчин шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
  • Маргаашнаас Авто худалдааны цогцолборт төвлөрнө
    2015 оны 12 сарын 27
    Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйл ажиллагаа маргаашнаас Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах болсон байна. Тодруулбал Зам тээврийн сайд болон нийслэлийн Засаг дарга 2012 онд гэрээ байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.Улмаар Авто тээрийн үндэсний төв болон Авто худалдааны цогцолборын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу энэ сарын 28-наас тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйлчилгээ Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах юм
  • 17 настай хүүг үхэлд хүргэчихээд ”би тэгээгүй” гэж мэлзжээ
    2015 оны 12 сарын 27
    Гэмт хэрэг үйлддэг этгээд бүр өөрсдийн үйлдэлдээ тохирсон царай зүс, бие бялдар, оюуны чадамжтай байх ба энэ зурган дээрх этгээд бол олон улсад Sextortion нэршилтэй гэмт хэргийг үйлдэгч Филлипин улсын иргэн. Түүний өөрийн гараар бичсэн ”‪#‎Одоо‬ чамд үхэх л үлдсэн, яг одоо амиа хорло” гэсэн үгнээс болж Англид 17 настай хүү өөрийгөө егүүтгэсэн юм, баригдсныхаа дараа үгүй би тэгээгүй гэж мэлзэж байгаа царай нь...
    Интернэтээр танихгүй хүнтэй бүү харьц, бүү итгэ, үүнийг эцэг, эх бүр үр хүүхэддээ ойлгуулж захиж байхыг бид хүснэ.
5667 5668 5669 5670 5671 5672 5673
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    13 цаг 23 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    13 цаг 36 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    13 цаг 43 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    13 цаг 48 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    14 цаг 4 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    14 цаг 23 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    14 цаг 50 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    15 цаг 13 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    17 цаг 15 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    17 цаг 16 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    17 цаг 43 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    19 цаг 23 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    19 цаг 53 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    20 цаг 20 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    20 цаг 40 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    20 цаг 55 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    21 цаг 12 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    21 цаг 17 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    21 цаг 23 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    21 цаг 47 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК