-
2015 оны 12 сарын 29
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо юм. Харин өдгөө тус байгууллагыг толгойлж буй З.Нарантуяа үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ. Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” хэмээжээ.
-
2015 оны 12 сарын 29
ндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний ойн өдөр өнөөдөр тохиож, бүх нийтээр амарч байна.
Эл өдөр харин томоохон зах, худалдааны төвүүд болох “Наран туул”, “Хархорин”, Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Барс-1” , “Сандэй плаза”, “Баянзүрх”, “Номин”-гийн бүх салбарууд ажиллаж байна.
-
2015 оны 12 сарын 29
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит сюрпризээ шинэ жилийн баяртай давхцуулах нь. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бүлгээс Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийн шинэ оны босгон дээр буюу маргааш өргөн барих гэнэ. МАН-ынхан Засгийн газрыг огцруулах асуудлыг аль эртнээс буюу өөрсдөө Засгийн газраас хөөгдсөн өдрөөс хойш ярьж эхэлсэн. Тэгвэл тэд ярьж байсан асуудлаа ажил хэрэг болгохоор хөдөлж эхлэх гэж буй нь энэ бололтой.
-
2015 оны 12 сарын 29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
-
2015 оны 12 сарын 29
өрийн түшээдийн өвөрмөц мэндчилгээ
2015.12.28
Сонин: Улстөрийн тойм сонин
Дугаар : 37545
Төрийн түшээдийн өвөрмөц мэндчилгээ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
Энэ шинэ жил сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлог. Тиймээс шинэ жилийн мэндчилгээнүүд бусад жилийнхийг бодвол тун сонин, бас өвөрмөц содон болж байна.
Тухайлбал, зангиа, цамцтайгаа ширээний ард суун хууль журам ярьдаг төрийн түшээдийн өвөрмөц дүр төрх, жүжиглэсэн байдлыг харж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үсчин болж шинэ жилийн мэндчилгээг тун ч чадамгай жүжиглэж хүргэсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн араас гишүүдийн өвөрмөц мэндчилгээнүүд цахим ертөнцөд түгэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн чамин нүдний шил зүүж, үсээ гялайтал нь хойш самнасан мэндчилгээ багагүй хүнийг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр хөгжилтэй гэгч инээсэн энэ зурагтайгаа хамт “Зул сарын баярын мэнд” гэсэн мэндчилгээг дэвшүүлжээ.
-
2015 оны 12 сарын 28
Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв
-
2015 оны 12 сарын 28
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн баярын өдөр маргааш тохиож, бүх нийтээрээ амарна. Тэгвэл энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг холбогдох албанаас мэдээллээ. Тэгэхээр автомашины хэрэглэгчид ямар нэгэн дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь.
Т.Э
-
2015 оны 12 сарын 28
Л.Пүрэвсүрэн Иран дахь монголч эрдэмтэдтэй уулзав
-
2015 оны 12 сарын 28
Ц.Элбэгдорж: Монгол хэл, соёл гэдэг аугаа зүйл улам өргөжин дэлгэрэх болтугай
-
2015 оны 12 сарын 28
Ням гаригт Австралийн Квинсленд мужийн баруун хойд хэсэгт 200000 литр хүхрийн хүчил тээвэрлэж явсан галт тэрэг замаасаа гарч осолдсон байна. Ослын дараах нөхөн сэргээх ажиллагаа явуулахад тус бүсэд үргэлжилсээр байгаа үер саад болж байна. Цагдаагийн албаны төлөөлөгчийн хэлснээр хүхрийн хүчлийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн тусгай баг мөн ослын газарт очоод байгаа юм.
-
2015 оны 12 сарын 28
Энэ долоо хоногийн сүүлчээр буюу баярын өдрүүдэд Хангай, Хөвсгөлийн уулсаар эрс хүйтрэх ба бусад нутгаар цаг агаар тогтуун байна. Нийслэл хотод 12 дугаар сарын 30, 31, 2016 оны 1-р сарын 1-ний өдрүүдэд өдөртөө 10-13 градус, шөнөдөө 19-21 градус байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 28
Ц.Мөнхтөр МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийг удирдана
-
2015 оны 12 сарын 28
Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ
-
2015 оны 12 сарын 28
Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Сонгуулийн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа, А.Бакей мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ.
-
2015 оны 12 сарын 28
Түүхэнд байгаагүй өртөг ихтэй хурим
-
2015 оны 12 сарын 28
С.Бямбацогт: Ардын намын шахалт, ард түмний хүсэлт биелэх боломж бүрдлээ
-
2015 оны 12 сарын 28
Иракийн арми Рамади хотыг ”Исламын улс” бүлэглэлээс чөлөөлөхөөр тулалдаж байна
-
2015 оны 12 сарын 28
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцов. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардууллаа.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулж, авьяаслаг багачууд урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ.
Уг mongoltoli.mn / монголтоль.мон -ийн нээлтийн ёслол өнөөдөр 14.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.
Нийт 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй хоршоо үг, холбоо үг, хэлцийг багтаасан “Монгол хэлний их тайлбар толь”-иос Та сонирхсон үгийнхээ утгын тайлбар, утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, монгол бичгийн бичлэгийг харж, утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн дуудлагыг сонсох юм.
Мөн уг толь дахь үгсийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, өөрийн нутгийн аялгууны өвөрмөц нандин үгс, холбогдох мэргэжлийн нэр томьёо, шинэ үгийг утгын тайлбар, жишээ, зургийн хамтаар толийн санд нэмэн оруулах бүрэн боломжтой. Ингэснээр дурын уншигч монгол хэлнийхээ хайсан үгийн утгыг хуудуугүй зааж өгдөг “нэгдмэл тайлбар толь”-ийг хамтдаа бүтээх юм.
-
2015 оны 12 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийг ойг тохиолдуулан аж үйлдвэр, эрчим хүч, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн зөвлөх Ламжавын Дүгэрсүрэн, ДЦС-3 ТӨХК-ийн дунд даралтын зуухан цехийн ээлжийн дарга Долгорын Хишигмаа нарыг,
Монгол Улсын Гавьяат багш цолоор СБД-ийн 8-р хорооны иргэн, ахмад багш Сангаширийн Дамдинсүрэн, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш Сандагийн Жамъянхорол нарыг,
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын авто мото спортын холбооны дасгалжуулагч, БХТН-ийн техникийн спортын төвийн ахлах дасгалжуулагч Шагдарсүрэнгийн Эрдэнэбилэгийг,
Монгол Улсын Гавьяат малчин цолоор Булган аймгийн Баян-Агт сумын малчин Шагдарын Дамбийжанцанг,
Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор Хүннү эйр ХХК-ийн сургалтын албаны дарга Гочоогийн Ерөөлтийг,
Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, Пүрэвжавын Өнөрбат, Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, Доржсүрэнгийн Сумъяа нарыг,
Монгол Улсын Гавьяат хуульч цолоор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг,
Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын гишүүн Агыпарын Бакейг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын үнэн сонины гэрэл зургийн албаны сурвалжлагч Ноосонборын Бөхдамбий, Их засаг дээд сургуулийн багш, зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа, Эрүүл идэвхтэй амьдрал клубын тэргүүн Жамбалын Цогтсугар нарыг,
Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Сити дээд сургуулийн дуурийн дуулаачийн багш Жамъянгийн Цэцгээг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор УДБЭЧ-ын ерөнхий удирдаач Намхайн Буянбаатар, Хурд хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр, ХЦДБЧ-ын дарга Бадамдоржийн Ганхуяг нарыг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Баянзүрх дүүргийн Эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч Загдын Оюунханд, Нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Оргойн Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Гомбожавын Тунгалаг, Ховд аймгийн Мөст сумын сум дундын эмнэлгийн хүүхдийн их эмч Дамдиндоржийн Бямбахүү нарыг,
Сүхбаатарын одонгоор Сүхбаатар аймгийн Засаг дарга Жамбын Батсуурийг,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ШШГЕГ-ын Газрын дарга Машлайн Алтан-Очирыг,
Алтан гадас одонгоор Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зам талбайн үйлчлэгч Ваанчигийн Сүрэнжавыг,
Цэргийн хүндэт медалиар БХЯ-ны харъяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчин Галсангийн Гансэлэм, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харуулын дарга Гонгоржавын Сүмбэрэл нарыг тус тус шагналаа.
Шагнагдагсдад хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ
“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ой тохиож буй энэ өдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнд амжилт ололт, хичээл зүтгэлээрээ улс орондоо ихийг бүтээсэн иргэддээ төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монголын төр мянга мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд инженер, нисгэгч, зохиолч, хөгжимчин, зурагчин, малчин зэрэг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж хөдөлмөрлөж яваа иргэдийнхээ зүтгэл сэтгэлийг үнэллээ.
Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн иргэддээ болон Та бүхнийхээ гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Улам их хичээгээрэй.
Та бүхэнд дахин баяр хүргэе!” гэлээ.