Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5666 5667 5668 5669 5670 5671 5672
  • Б.Хурцад хошууч генерал цол олгов
    2015 оны 12 сарын 28
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ТЕГ-ын дарга Батын Хурцад өнөөдөр хошууч генерал цол олгов.
  • Д.Дэмбэрэлнямбад ”Технологийн дэвшлийн шагнал” гардууллаа
    2015 оны 12 сарын 28
    Монгол Улсын Засгийн газраас өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, байгууллагад 2 жил тутамд ”Технологийн дэвшлийн шагнал” олгодог. Энэ жилийн шагналыг химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-д олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм.

    Тэрээр “Адуу” брэндийн “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-ийг олон жилийн судалгааны ажлын үр дүнд, орчин үеийн биотехнологи, биохимийн нарийн аргуудыг ашиглан гарган авсан байна. Нөхөн сэргээгдэх хоёрдогч түүхий эд болох адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалан зохион бүтээсэн уг экологийн цэвэр бүтээгдэхүүн нь мэдлэг шингэсэн, анагаах чадавхи сайтай импорт орлох, экспортлоход чиглэсэн, манай орны шинэ “брэнд” бүтээгдэхүүн болж чадсан байна.

    “Технологийн дэвшлийн шагнал” гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Технологийн дэвшлийн шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, 100 сая төгрөгийн батламжийгхимийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбад гардууллаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрдэмтэнд баяр хүргэж үг хэлэхдээ “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бүтээгдэхүүн нь кальцийн бусад бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд гурав дахин өндөр, яс сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй, ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй хүн, амьтны биед шингэц сайтай биологийн кальци болох нь гадаад, дотоодын лабораториудад хийгдсэн шинжилгээний дүгнэлт, судалгаагаар нотлогдсон байна.

    Малын дайвар түүхий эдийг өндөр технологид тулгуурлан, гүн боловсруулж, импортыг орлох ба экспортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгон, нотолгоонд суурилсан үр дүнгээр баталгаажуулж, яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, нөхөн төлжүүлэхэд өндөр үр дүн үзүүлж байгаа тул химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-д энэхүү шагналыг олгож байна” гэлээ.

    Эрдэмтэн, судлаачдын мэдлэг, оюуны бүтээл бүхэн эдийн засгийн эргэлтэд орж, судалгаа–сургалт–үйлдвэрлэл гэсэн нэгэн цогц тогтолцоонд түшиглэн баялаг бүтээх үйл явцыг хурдасгах учиртай.

    Технологийн дэвшлийн хойноос дагах бус, харин хийж бүтээснээрээ өрсөлдөх илүү хүнд шалгуурууд бидний өмнө тулгарч байна. Бусад улс оронд байхгүй зөвхөн Монголд л байгаа судалгааны нөөц, мэдлэг, туршлагаараа дэлхийн хэмжээнд мэдлэг, технологи, бүтээгдэхүүн экспортлох, олон улсын талбарт шинжлэх ухаанаар бизнес хийж, өөрийн гэсэн өвөрмөц, шинэ технологи бүтээх замаар өрсөлдөхөөс өөр гарцгүй гэдгийг онцоллоо.

    Бид бахархах эрдэмтэн судлаачидтай, баялаг ихтэй эх оронтой. Манай эрдэмтэн, судлаач­дын бүтээл туурвил амжилт, ололтоор дүүрэн байж, олон улсын түвшний судалгааны ажлуудыг гүйцэтгэж, олон арван бүтээл туурвин, дэлхийн шинжлэх ухааны хөгжил, дэвшилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ шинэ мэдлэгийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна гээд “Монгол Улс мэдлэгт суурилан хөгжин бадрах болтугай. Энэ жилийн ”Технологийн дэвшлийн шагнал”хүртсэн химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбад баяр хүргэе” гэлээ.

    “Нэр хүндтэй шагнал гардан авсандаа туйлын баяртай байна, цаашид хийж бүтээх урам зоригийг минь сэргээж байна. Шагналын 100 сая төгрөгөө үе мөч, зүрх судасны өвчнийг анагаах байгалийн гаралтай эм бэлдмэл хийхэд зориулна.

    Аливаа улсын хөгжлийн тулгуур нь шинжлэх ухаан, технологийн хөгжил байдаг. Манай улсын Засгийн газрын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, инновацийг дэмжих чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг нь энэ шагнал юм гэж химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба хэллээ. Судалгаанд суурилсан бүтээл, бүтээгдэхүүн, ажил бол өрсөлдөх чадвар өндөртэй, ямагт хөгжин дэвшиж байдаг. Шинжлэх ухаан, нано технологи болон амьд биеийн хөгжлийн нууцад нэвтэрдэг химийн энэ сайхан мэргэжлийг эзэмшихийг залуучууд, өсвөр үеийнхэндээ зөвлөөд “Залуучууд, ирээдүй үеийнхнээс маань олон олон эрдэмтэн төрөн гарч улс орноо хамгийн өндөр хөгжилтэй болгон хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11778#sthash.WNb7E9qr.dpuf
  • Д.Эрдэнэбат: Үндэсний хөрөнгө оруулагчид 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна
    2015 оны 12 сарын 28
    Д.Эрдэнэбат: Үндэсний хөрөнгө оруулагчид 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна

    -“Монцемент” төслийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа-
    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмын дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд өнөөдөр /2015.12.28/-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Энэ нь төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэр юм.

    Хөрөнгө оруулагч тал болох “Монполимет” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худагийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “Монцемент Билдинг Материалс” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ.

    Жилд 21.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, 375 Монгол иргэнийг ажлын байраар хангана
    Төслийн компанийн хэрэгжүүлж буй “Монцемент үйлдвэр” дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 984 мянган тн чулуунцар /клинкер/, 1. 000. 000 тн цемент, 100 мянган тн шохой үйлдвэрлэнэ. Төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Үлдэгдэл 48.8 тэрбум төгрөгийг Хөрөнгө оруулагч, Олон Улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.

    Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 монгол иргэнийг ажлын байраар хангах ажээ. Гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн болон бусад асуудлыг тусгасан байна.


    Д.Эрдэнэбат: Ирэх оныг “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил” болгоно

    Гарын үсэг зурах арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээг онцоллоо. Тодруулбал, “Хөх цав” цементийн үйлдвэрт нийт 351 сая долларын хөрөнгө төсөл хийж 263.6 сая хөрөнгө оруулалт хийгдсэн, “Цагаан суварга”-ийн төсөлд нийт 1.031 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байснаас 344.4 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн, “Монцемент” төсөлд нийт 261.1 сая доллар шаардлагатай байснаас 232.1 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн, “Дархан төмөрлөг”-ийн үйлдвэрт нийт 730 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байснаас “Кью Эс Си” ХХК 150.0 сая долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн. Энэ бол өмнө нь хийгдэж байгаагүй том хөрөнгө оруулалт болохыг Аж үйлдвэрийн сайд тодотгосон юм. 2015 онд үндэсний хөрөнгө оруулагчид 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс бодит хөрөнгө оруулалт хийгдсэн мөнгөн дүн 1.9 их наяд төгрөгт хүрчээ. Тэрбээр цааш нь 4.6 их наяд төгрөг бол Монгол Улсын жилийн төсвийн тэн хагас нь болохыг онцлоод зоригтой алхам хийн ажиллаж байгаа үндэсний хөрөнгө оруулагчдаа Засгийн газар дэмжин ажиллах учиртайг онцлов. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч цаашид монголчууд Монголдоо бүтээх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн бодит баталгаа юм. Түүнчлэн ирэх оныг “Борлуулалтыг дэмжих жил”, “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил” болгохоор төлөвлөснөө энэ үеэр дуулгасан юм.

    Ц.Гарамжав: 24 жилийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангаж өглөө
    /“Монполимет” группын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга/
    -Монгол Улсын Засгийн газар “Монцемент” үйлдвэрийн төслийг дэмжиж татварын орчинг тогтвортой байлгах, татварын болон татварын бус зохицуулалтын дэмжлэгийг үзүүлэх гэрээг байгуулж байгаад талархаж байна. Энэ төсөл найм дахь жилдээ үргэлжилж, энэ жил үйлдвэрийнхээ эхний хэсэг болох цемент үйлдвэрлэх хэсгийг ашиглалтад оруулсан. Ингэснээр цаашид жилдээ нэг сая орчим тонн стандартын чулуунцар, нэг сая орчим тонн хуурай аргын технологиор гарган авсан стандарт цемент үйлдвэрлэх юм. Энэ нь барилгын салбарт анх удаа импортыг орлох экспортыг дэмжих бүтээгдэхүүн гаргаж, экспортод бүтээгдэхүүнээ гаргах үүд хаалгыг нээж байна. Бид олон жилийн судалгааны үндсэн дээр тулгуурлаж дэлхийд цөөхөн байдаг эко үйлдвэрийг сонгож, ашиглалтад оруулсан. Түүнчлэн үйлдвэрлэлийн явцад гарах илүүдэл дулаанаа эрчим хүч болгон хувиргадаг, агаарт байх тоосжилтын хэмжээг хамгийн бага төвшинд байлгах зэрэг экологид ээлтэй байх шийдлүүдийг оруулж өгсөн юм. Засгийн газар үйлдвэрлэгч нарыг дэмжиж 24 жил тогтвортой ажиллах нөхцлөөр хангаж өгч байгаад баярлаж байна.






    Д.Эрдэнэбат: Ирэх жил зэсийн үйлдвэр, нефть, ган хайлуулах үйлдвэр сууриа тавина
    Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааны дараа УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас зарим асуултад хариулт авлаа.
    -Хөрөнгө оруулагчид Дорноговь аймагт өөрийн хөрөнгөөр орон сууц болон цэцэрлэг сургууль, худалдааны төв барина гэсэн байна. Энэ нь хэдий хугацаанд хийгдэж хүлээлгэж өгөх бэ?
    -Төслийн хүрээнд нийгмийн шинжтэй барилга байгууламжууд баригдах ёстой. Энэ нь хоёр жилийн хугацаанд хэрэгжиж дуусах байх. Дорноговь аймгийн хувьд олзтой жил болж байгаа. Төсөлд хөрөнгө оруулалт хийгдэж байгаа компаниудын ихэнх нь Дорноговь аймагт байгаа. Тэгэхээр Дорноговийн ирээдүй гэгээлэг байгаа.
    -Ирэх оны нэг сарын нэгнээс аж үйлдвэрийн яамтай холбоотой хэрэгжиж эхлэх хуулийн тухай?
    Аж үйлдвэрийн яам байгуулагдсаны дараа бодлогоо тодорхойлж Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг Их хурлаар батлуулж тодорхойлуулсан. Одоо Худалдааны тухай хуулийг УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байна. Түүнчлэн шинээр Төр хувийн хэвшилийн түншлэлийн тухай, Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Аж үйлдвэрийн салбарын эрхзүйн орчинг өнгөрсөн жил бүрдүүлж ажиллалаа. Нийгмийн сэтгэлзүйд ч хүрсэн гэж бодож байна. Харин 2016 онд үйл ажиллагааны жил гэж харж байгаа. Хамгийн гол нь бодлогын хэрэгжилтийг хангахад Засгийн газар, Аж үйлдвэрийн яам ямар ажил хийх ёстой вэ гэдэгт тулгуурлаж ажиллана. Тэр дундаа 2016 онд төлөвлөж байгаа гол ажил нь борлуулалт болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил болгоно.
    Зээл төслүүдийг бүгдийг нь бодлогын зээл болгох ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл Монголд хийж бүтээж байгаа хүмүүст суурилсан тэдний үйлдвэрлэн гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн борлуулалтийг дэмжиж, таниулах жил болгохоор ажиллаж байна. Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед дотоодын үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Сайд бэрхшээлийн эрхзүйн орчны зохицуулалтыг Засгийн газраас зохицуулж өгөх болно. Үүний үндсэн дээр 2016 оны нэгдүгээр сард дотооддоо үйлдвэрлэгч нарын үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголд юм хийж байгаа, үйлдвэрээ байгуулаад ажиллаж байгаа, хийж байгаа хүмүүст итгэл үзүүлж хамтран Монголоо сэргээе гэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол зөвхөн миний гэхээсээ илүү үйлдвэрлэгчдийн санаа, хүсэл учраас дэмжээд явна. Хоёрдугаарт төрийн худалдан авалтыг илүү их нэмэгдүүлнэ.. Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам хамтран санамж бичигт гарын үсэг зурсан. Батлан хамгаалах яамны 80 хувийг дотоодын үйлдвэр хангаж байна.Үүний дараа БСШУЯ-тай хамтран санамж бичгийн төслийг хэлэлцэж байна. Боловсролын салбарт хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээс Монголд үйлдвэрлэх боломжтойг нь дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэх болох талаар ярилцаж хэлэлцээд дуусч байна.
    2016 онд бол бидний төсөөлж байгаагаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өсөхгүй байх. Эсрэгээрээ буурах байх. Тиймээс гаднаас валют олохыг чухал зүйл гэж харахгүй байгаа. Харин бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд эсрэгээрээ экспортод гаргах ямар боломж байна гэдгийг судлах нь чухал гэдгийг онцолж хэлмээр байна.
    -2015 онд ЖДҮ-ийг дэмжих зээл их олгогдсон. Гэхдээ эргэн төлөлт муу байгаа талаар мэдээлэл гарсан байсан. Энэ талаар таны бодол?
    -ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт 95 хувьтай байгаа. Үүнийг муу үзүүлэлт гэж үзэхгүй байна. Эдийн засгийн байдал хүнд байгаа ч гэрээнийхээ нөхцөл байдлыг ойлгож үйлдвэрлэгчид ззээлээ төлж байгаа. Харин зээлийн оруулсан хөрөнгө оруулалт үр ашиг байна уу гэдгийг харж байна. Хэдий зээлийн эргэн төлөлт байгаа ч бодит бий болсон үйлдвэрлэлүүд өнөөдрийн хэрэгцээт байдлыг хангаж чадаж байна уу, үнийн хувьд зөв явж байна уу өрсөлдөх чадвар байна уу гэдгийг бид хянах ёстой. Үйлдвэрлэгчид олон ажлын байрыг шингээж байгаа учраас бидний хувьд ач холбогдолтой. 2016 онд шинэ төслийг өнгөрсөн жилийнх зарлаж авахгүй. Мэдээж бодлогын зээлийн хувьд тодорхой хэмжээний мөнгийг Засгийн газар гаргах байх. Энэ зээлүүдийг бид бодлогын чиглэлээр ямар салбарт хэрхэн гаргах талаар уралдаан шалгаруулалт явуулж гаргах болно. Гол шалгуур нь бодит үйлдвэрлэгч болсон байх шаардлагатай. Үүн дээр би хөдөө орон нутгийг онцолж байна. Бараа бүтээгдэхүүн байнга борлогддог иргэддээ танигдсан хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлийг л дэмжих нь амин чухал зүйл болсон байгаа. Энэ нь дотоодын цусны эргэлийг сайжруулах чухал үйл ажиллагаа болох юм.
    -2016 онд хийгдэх хамгийн том төсөл талаар дурьдвал. Мөн яамны мэдээллийн сангийн талаар?
    -2016 онд ашиглалтанд орох үйлдвэр дандаа жижиг дунд үйлдвэр байгаа. Цементийн хоёр үйлдвэр байгаа. Үйлдвэр ганц жилийн дотор байгуулагддаг зүйл биш. Ирэх жил зэсийн үйлдвэр, нефть, ган хайлуулах үйлдвэр сууриа тавина. Гурван жилийн дараа хэрэгжилтээ хангаад явахад бэлэн болно. Мэдээлийн санийн тухайд нэг сард үйлдвэрийн улсын тооллого анх удаа явуулах гэж байна. Хийж бүтээж байгаа үйлдвэрүүдийг салбар салбараар нь ангилж үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэрийг ялгаж ангилаад олон нийтэд танилцуулах болно.

  • Оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна
    2015 оны 12 сарын 28
    Оны онцлох 24 үйл явдлууд
    Улиран одож буй 2014 он олон нийтийн анхаарал хандуулсан онцлох үйл явдлаар дүүрэн жил байсныг хэвлэл мэдээллүүд дор бүрнээ өөрийн “үзэмж”, “үзэл сурталын” өнцөг гарган үнэлж дүгнэдэг заншилтай.
    Тэгвэл 24tsag.mn энэ онд улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
    Монголчууд гурван саяуулаа болов
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдүгээр сарын 24-ний морин цагт Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг айлтгаж билээ. Манай улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 24-ний өглөө Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болж мэндэлсэн юм.
    Гурван сая дахь иргэний аав, ээж нь охиндоо нэр өгөөд байсан ч Монгол Улсын ерөнхийлөгч Монголжин хэмээн өөрчилсөн юм.
    Засгийн газраас гурван сая дахь иргэнээ 70 сая хүртэлх төгрөгөөр, түүнтэй нэг өдөр төрсөн 181 үе чацуутанд тус бүр гурван сая төгрөг өгөхөөр шийдвэрлэлээ.

    С.Зоригийн хэрэг дахин сөхөгдөж, шуугиан тарив
    “Ардчилалын алтан хараацай” гэгдэх С.Зориг агсны хэрэг дахин сөхөгдөж, эхнэр Д.Булганыг нь саатуулав. Иргэд энэ асуудлаас болж хоёр талд хуваагдлаа. Зарим нь сонгуулийн өмнөх шоу гэж байгаа бол үлдсэн хэсэг нь одоо л энэ хэрэг илрэх гэж байна хэмээж байна.
    Уг хэрэгт Д.Булганаас гадна хоёр иргэнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийг уг хэрэгт холбогдуулсан жиргээ сошиал ертөнцөд нэг хэсэгтээ л шуугиан тарив.
    С.Зоригийн хэргийг мөрдөж буй ажлын хэсгийнхэн илрүүлэлт 65 хувьтай байгааг онцолсон бол Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Дорвитой” мэдээлэл өгсөнгүй. Эл хэрэг нууцлалын зэрэг маш өндөртэй байгаа учир хэвлэл мэдээллийнхэн ч дэлгэрэнгүй мэдээлэл олж чадахгүй байгаа юм.
    Харин энэ хэрэгт Хотын дарга Э.Бат-Үүлийн нэр холбогдогдуулан сонин хэвлэлээр бичсэн нь түүнийг хууль хяналтын байгууллагад хандахад хүргэв. Юутай ч эл хэргийг “шоу” болгоогүй байгаасай гэж хүсэх ард олон байна.




    Ерөнхийлөгчийн хоригоос болж хэсэг саатсан Өршөөлийн хууль хэрэгжив
    2015 оны наймдугаар сарын 11-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар Анхны ардчилсан сонгуулийн болон Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хуулийг батлав.
    Уг хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжилгүй сунжирсаар өнгөрсөн сарын 5-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч зарим заалтад нь хориг тавьж асуудлыг дахин дахин нухацтай хэлэлцсэний эцэс дээр шоронгоос 4340 хоригдол суллагдав.
    Харин зарим нь ял хасуулж, тэнсэн харгалзах ялтай хүмүүс ялгүй болж өршөөгдөв. Харамсалтай нь уг өршөөлийн хуулиар суллагдсан 26 иргэн дахин гэмт хэрэг үйлдэж “төрхөмдөө” буцсан юм.

    “Шатах ёстой бол шатая”
    “Тавантолгой”-н ажилчдын эрх ашгийг хамгаалагч “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хорооны дарга С.Эрдэнэ хэвлэл бага хурал хийж өөрийгөө шатаах оролдлого хийв.
    Өөрийгөө шатаахыг оролдогч С.Эрдэнийг МоАх-ны дарга Х.Баттулгын захиалгаар ийм үйлдэл хийсэн гэх хардлага цахим орчинд тарав. Уг хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэсэг шалгаж байгаа. С.Эрдэнийг хохирогчоор татан эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.
    Монголд өмнө нь өөрийгөө шатаах оролдлого тэр бүр гарч байгаагүй учир энэ бүхэн олон нийтэд их л сонин тусав.
    Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэв

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд орших Их Монгол улсын түүхийг агуулсан Бурхан Халдун уулыг дэлхийн өв соёл хэмээн ЮНЕСКО-д бүртгэж авчээ. Энэ сарын 1-нд Парис хотноо болсон ”Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх” НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова гардуулсан байна.
    АН-ын шийдвэрээр МАН-ын сайд нарыг хөөв
    УИХ-ын ээлжит бус чуулган 2015 оны наймдугаар сарын 6-нд хуралдаж АН-ын шийдвэрээр МАН-ын зургаан сайдыг огцруулж, МАН-ын төлөөллийг Шийдлийн тодотголтой Засгийн газраас хөөж гаргав.
    АН нь сайдуудынхаа тоог нэмж, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс сайдуудын тоог нэмэгдүүлэн томилов.
    Хамгийн сүүлд МАН-ын дэд сайдуудыг ч суудлаас нь буулгав. Энэ бүхний эцэст иргэдийн зүгээс Тавантолгой, Оюутолгой мэтийн томоохон орд газруудыг өөрсдийн санаснаар хөдөлгөнө хэмээн харж байгаа юм.

    Хүлээлт үүсгээд байсан сонгуулийн хууль батлагдлаа
    Нийгэмд нэлээн хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн хуулийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Сонгуулийн хууль батлагдсанаар ийм нөхцөл байдал үүслээ. Доорх линкээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
    http://www.24tsag.mn/content/128380.shtml
    Дэлхийн сонгодог урлагт Монгол иргэн манлайлав

    Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И. Чайковскийн нэрэмжил олон улсын уралдааныг ОХУ 2015 онд 15 дахь жилдээ зохион байгуулав. Тус уралдаанд манай улсаас таван дуучин оролцсоноос сүүлийн шалгаруулалтад гавьяат жүжигчин Г.Ариунбаатар үлдэж, тэргүүн байр эзэлсэн юм.
    Эцсийн шатанд тэрбээр “Трубадур” дуурийн Дилунагийн ари, “Пиковая дама” дуурийн Елецскийн арийг тус тус дуулжээ. Өмнөд Солонгос, Хятад, Орос, Армен зэрэг улсын дуучидтай Г.Ариунбаатар өрсөлдөж ийнхүү ялагчаар тодорсон юм.
    Сэтгүүлчийн нас баралт одоо ч олны анхаарлын төвд байсаар...
    “Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өнгөрсөн сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч урьдчилсан байдлаар харвалтын улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан юм. Тиймээс ар гэрийнхэн нь болон найз нөхөд нь нарийн шинжилгээний дүгнэлт гартал худал ташаа мэдээлэл хэвлэлээр цацахгүй байхыг хүсч байв.
    Тэгвэл Л.Болормаа агсанд хийсэн задлан шинжилгээний хариу өнөөдөр гарчээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн нарийн шинжилгээгээр түүний нас барсан шалтгааныг дагзны яс нь хугарсанаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж тогтоосон байна. Харин талийгаачийн дагзны яс юунаас болж хугарав гэдгийг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн энэ талаар мэргэжлийн эмч ”Энэ төрлийн гэмтэл савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс болдог” гэж тайлбарлажээ.
    Тэгэхээр Л.Болормаа агсан гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох юм байна.





  • Дуучин Д.Болдын ээж УГЗ тэмдгээр энгэрээ мялаалгалаа
    2015 оны 12 сарын 28
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа.

    Тодруулбал, “Авьяаслаг монголчууд” наадмын тэргүүн шагналт “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхорол Монгол Улсын гавьяат багш болсон бол Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа.

    Түүнчлэн Мото спортын дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Жүдоч, ОУХМ Ж.Сумьяа нар Монгол Улсын Гавьяат Тамирчин, ”Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, Үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий, ДБЭТ-ын хөгжимчин Ж.Цэцэгээ /Дуучин Д.Болдын ээж/ нар Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.
  • ”Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш гавьяат боллоо
    2015 оны 12 сарын 28
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа. Шагнал гардагсдын дунд хэвлэл мэдээллийн салбарынхны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байгаа нь Үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий юм. Түүнийг хэвлэлийн салбарын хэн бүхэн таних бөгөөд “Дамбий ах” хэмээн авгайлан дууддаг. Гэрэл зурагчин Н.Бөхдамбий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм алдрыг хүртлээ.

    Мөн “Авьяаслаг монголчууд” наадмын тэргүүн шагналт “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхорол Монгол Улсын гавьяат багш болсон бол Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа.

    Түүнчлэн Мото спортын дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Жүдоч, ОУХМ Ж.Сумьяа нар Монгол Улсын Гавьяат Тамирчин, ”Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, ДБЭТ-ын хөгжимчин Ж.Цэцэгээ /Дуучин Д.Болдын ээж/ нар Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.
  • Хурдын Д.Ганбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
    2015 оны 12 сарын 28
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа.
  • Н.Бөхдамбий Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
    2015 оны 12 сарын 28
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа. Шагнал гардагсдын дунд хэвлэл мэдээллийн салбарынхны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байгаа нь Үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий юм. Түүнийг хэвлэлийн салбарын хэн бүхэн таних бөгөөд “Дамбий ах” хэмээн авгайлан дууддаг. Гэрэл зурагчин Н.Бөхдамбий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм алдрыг хүртлээ.
  • Ерөнхий сайд Харшийн сүлд модны наадамд оролцлоо
    2015 оны 12 сарын 28
    Монголын хүүхдийн ордон 1958 оноос эхлэн 57 дахь жилдээ Хүүхэд багачуудын Харшийн сүлд модны наадмыг зохион байгуулж байна.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Харшийн сүлд модны наадамд оролцож, хүүхэд багачуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхний дундаас ирээдүйн төр, нийгмийн зүтгэлтнүүд, багш, инженер, барилгачин, малчин, эмч гээд бүх мэргэжлийн хүмүүс төрж гарна. Хамгийн гол нь сайн хүн болох хэрэгтэй. Та бүхнийг сайн хүн болгож төлөвшүүлэхийн төлөө төр, засгийн бүх бодлого чиглэгддэг юм шүү гэж Ерөнхий сайд хэлээд, ирж байгаа шинэ жилдээ сурлагын их амжилт гаргахыг ерөөлөө.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар нар Харшийн сүлд модны наадамд оролцсон хүүхдүүдийн төлөөлөлд шинэ жилийн бэлэг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11777#sthash.BaVJMbmg.dpuf
  • “Есөн шижир” ХХК-ийн согтуу жолооч хүн мөргөжээ
    2015 оны 12 сарын 28
    СБД-14 Чингэлтэйн өргөн чөлөө, 7-н буудлын эцэст “Есөн шижир” ХХК-ийн Toyota Harrier автомашины жолооч Ц нь явган зорчигч ЧД 19-р хороонд оршин суух Б /40н.эм/-г мөргөж гэмтээсэн.
    Жич: Жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:2.40%/
    СБД-13 хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын замд амины Toyota Prius автомашины жолооч Ө нь амины Toyota Carina машины жолооч Ц, амины Hyundai Verna Х жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч БЗД 9-р хороонд оршин суух С /48н,эм/ нарын 2 хүн гэмтсэн.
    Жич: Жолооч Ө гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

    СБД-ийн 14-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 7-н буудлын эцэст “Есөн шижир” ХХК-ийн Toyota Harrier автомашины жолооч Ц нь явган зорчигч ЧД-ийн 19-р хороонд оршин суух 40 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна. Жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

  • Намын бүлгүүд хуралдахгүй гэв
    2015 оны 12 сарын 28
    Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах ёстой ч шинэ жил ойртсон учраас тэр бололтой, хуралдаануудаа үндсэндээ цуцалжээ.

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг тус бүр хуралдсангүй. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
  • Aqua fitness төв энэ оны сүүлийн SUPER SALE зарлалаа
    2015 оны 12 сарын 28
    index
  • Хан-уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
    2015 оны 12 сарын 28
    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 ортой 230 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа тав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан.
    Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Баяарс констракшн ХХК” гүйцэтгэв.
    Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 гаруй хүүхэд байна гэсэн стастистик тоо байдаг бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдан сурч байгаа юм.
    Тус цэцэрлэг нь 150 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар Нисэхийн 269 хүүхэд 6 бүлэгт хуваагдан шинэ цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороонд 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • “Молор трейд” ХХК-д эд хөрөнгийн нөхөх олговор олгоно
    2015 оны 12 сарын 28
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/995 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 22-ын хуучин товчооноос мал бордох хүртэлх 1,7 км авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон “Молор трейд” ХХК-д эд хөрөнгийн нөхөх олговор олгоно.
    “Молор трейд” ХХК-ийн эзэмшил газрыг чөлөөлөх зардал болох 22 сая 673 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
    Аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 24 баримт: Сонгуулийн шинэ хууль
    2015 оны 12 сарын 28
    Нийгэмд нэлээн хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн хуулийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Уг хууль яаж батлагдсаныг 24 баримтаар хүргэж байна.
  • Эмэгтэй гишүүдийн шинэ жилийн гоёл
    2015 оны 12 сарын 28
    УИХ шинэ жилийн баяраа өчигдөр ”Их тэнгэр” цогцолборт тэмдэглэжээ. Урьд жил шинэ жилийн баяр дээрээ хип хоп дуу дуулж бут авч байсан эмэгтэй гишүүд энэ жил ингэж гоёжээ.
  • Иргэд ebarimt.mn сайтанд НӨАТ-ын буцаалт авах хүсэлтээ илгээж байна
    2015 оны 12 сарын 28
    Иргэд ebarimt.mn сайтанд НӨАТ-ын буцаалт авах хүсэлтээ илгээж байна
  • Дүүргүүдийн гэр хороололд нэгдсэн арга хэмжээ болж байна
    2015 оны 12 сарын 28
    Нийслэлийн Онцгой байдлын газарт 2015 онд ирсэн гал түймрийн нийт дуудлагын 80 гаруй хувийг гэр хороололд гарсан гал түймэр эзэлж байна. Уг гал түймэрт 20 том хүн, 15 бага насны хүүхэд өртөж амь насаа алдсан харамсалтай дүн мэдээ байна.

    Иймд гал түймрийн тоо хохирлыг бууруулах, баяр амралтын өдрүүдэд иргэдийн гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргүүдийн гэр хороололд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

    Арга хэмжээний нээлтийн ажиллагаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд өнөөдөр 10.00 цагт болох бөгөөд сурагчдын хичээлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр хорооллын галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл хүргэнэ.
  • Алтанбулаг боомт 24 цагаар амралтгүй ажиллана
    2015 оны 12 сарын 28
    Маргааш бүх нийтийн амралтын өдөр тохиож байна. Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр авто замын хилийн боомтууд амрах юм байна. Мөн хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу шинэ жилийн баяр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр авто замын хилийн боомтууд амрах юм байна. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллах аж.
  • Сурагч тархиндаа цус харваж нас баржээ
    2015 оны 12 сарын 28
    Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү энэ сарын 23-ны өдөр тархиндаа цус харваж нас барсан байна. Хэрэг гардаг өдөр хүү доод ангийнхаа хүүхдэд таагүй хандсан хэргээр аймгийн цагдаагийн газарт хүргэгдэж иржээ. Ингээд орой сургуульдаа буцан ирж, анги цэвэрлэх ажилдаа оролцож байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин түүнийг тархиндаа цус харваж нас барсан болохыг Шүүхийн эмнэлэг тогтоожээ. Хүү цагдаагийн газраас сургууль дээрээ шууд ирсэн бөгөөд энэ үеэр ангийн хүүхдүүддээ хандаж, “цагдаа нар намайг зодсон, толгой өвдөөд байна” гэж өгүүлжээ.
5666 5667 5668 5669 5670 5671 5672
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    12 цаг 30 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    12 цаг 43 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    12 цаг 49 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    12 цаг 55 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    13 цаг 11 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    13 цаг 30 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    13 цаг 57 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    14 цаг 20 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    16 цаг 21 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    16 цаг 22 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    16 цаг 50 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    18 цаг 29 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    19 цаг 0 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    19 цаг 27 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    19 цаг 47 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    20 цаг 2 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    20 цаг 19 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    20 цаг 24 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    20 цаг 30 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    20 цаг 54 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК