Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5827 5828 5829 5830 5831 5832 5833
  • “I phone 6s” гар утсыг худалдаж эхэлжээ
    2015 оны 10 сарын 26
    БНСУ-д өнгөрсөн баасан гаригаас “I phone 6s” гар утсыг худалдаж эхэлжээ.
  • Төвлөрлийг бууруулах ажлын хэсэг хуралдлаа
    2015 оны 10 сарын 26
    “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийн Ажлын хэсгийн хурал боллоо
    2015-10-23 13:19
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг 2015-2018 онд хэрэгжүүлэхээр төслийн баримт бичиг боловсруулан, төслийн нэгжийг байгуулан ажиллуулж эхлээд байна.

    “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл” нь Монгол Улсын Засаг захиргааны болон төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлээр салбарын яам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг зааглаж тодорхойлсон, төсөв санхүүгийн судалгаа шинжилгээнд суурилсан, харилцан уялдаа бүхий, цогц, оновчтой бодлого боловсруулахад туслалцаа үзүүлэх зорилготой гэж төслийн захирал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ. Энэ хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогын бичиг баримт боловсруулах ажилд дэмжлэг үзүүлж, чиглэл өгч, хяналт тавьж хамтран ажиллах үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар ажлын хэсгийн гишүүдэд төслийн талаарх танилцуулга хийж, гишүүдийн үүрэг, оролцоо хамтын ажиллагаа болон бусад зохион байгуулалттай холбоотой асуудлаар ярилцлаа.

    Энэ ажлын хэсэг төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжиж салбар хоорондын уялдааг зохицуулах, бодлогын баримт бичиг боловсруулах ажилд ерөнхий хяналт тавих, холбогдох хууль, эрх зүйн хүрээнд хийж байгаа өөрчлөлт, шинэчлэл, бодит нөхцөл байдал нь олон улсын туршлага болон төвлөрлийг сааруулах стратегид нийцэж байгаа эсэхийг анхаарч, холбогдох санал дүгнэлт өгч мэдээлэл солилцох, төслийн төлөвлөгөө, тайлан, хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцэж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11249#sthash.Zn41RR6D.dpuf
  • ЕС асан Н.Алтанхуяг Л.Гансүхийг эргэжээ
    2015 оны 10 сарын 26
    Гансүхээ дахиад эргэлээ. Өөрийнх нь төлөө санаа тавьж, дэмжиж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлүүллээ.
  • Хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл хангах талаар зөвлөлдөв
    2015 оны 10 сарын 26

    Хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл хангах талаар зөвлөлдөв
  • Эерэг24: Б.Сэр-Од “Осака марафон”-оос хүрэл медаль хүртэв
    2015 оны 10 сарын 26
    Өнгөрсөн ням гаригт Японы улсын Осака хотноо болж өндөрлөсөн “Осака марафон” тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртжээ.
  • Ослын газрыг орхиж явжээ
    2015 оны 10 сарын 26
    Ослын газрыг орхиж явжээ
  • ”Рио-2016”-д оролцох тамирчид Бразилийн багтай хамтарсан бэлтгэл хийнэ
    2015 оны 10 сарын 26
    ”Рио - 2016” Зуны Олимпийн тоглолтод оролцох баг, тамирчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх талаар зарчмын хувьд тохиролцсон байна.
  • Г.Маралмааг хүүтэй нь хамт камертай өрөөнд цагдан хорихоор болжээ
    2015 оны 10 сарын 26
    Дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа Нийслэлийн гуравдугаар амаржих газарт амаржиж хүүтэй болсон.
  • 2587.8 тонн бэлэн хоол, 360.2 тонн чипс импортолжээ
    2015 оны 10 сарын 26
    Энэ оны эхний есөн сарын байдлаар Улаанбаатар хотын гүний гаалийн талбайгаар 65 аж ахуй нэгжийн 2587.8 тонн бэлэн хоол, 58 аж ахуй нэгжийн 360.2 тонн чипс импортолсон байна.
  • Ирэх сарын 7-ны өдрөөс сэлгэн суулт үнэгүй болно
    2015 оны 10 сарын 26
    НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийтийн тээврээр зорчигч өдөртөө нэг удаа 30 мниутын дотор автобус сэлгэн суувал үнэгүй болгох шийдвэрийг нийслэлийн Иргэдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан.
  • С.Бямбацогт: Цалин, тэтгэврийг нэмэх ёстой
    2015 оны 10 сарын 26
    С.Бямбацогт: Шаардлагагүй зардлыг бууруулах замаар цалин, тэтгэврийг нэмэх ёстой
  • Нийслэлийн өдрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөр
    2015 оны 10 сарын 26
    НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

    10 дугаар сарын 23 Баасан гараг

    12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт
    Хаана: Монголын Хүүхдийн ордонд

    10 дугаар сарын 25 Ням гараг

    10:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн
    Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд

    10 дугаар сарын 26 Даваа гараг

    9:00 “Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал
    Хаана: Хангарди ордны 14 давхарын хуралдааны танхимд

    10 дугаар сарын 27 Мягмар гараг

    11:00 “Хоггүй гудамж-хоггүй хороо” болзолт уралдааны шагнал гардуулах ажиллагаа
    Хаана: Чингисийн талбайд

    14:00 “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа
    Хаана: НЗДТГ-ын Б зааланд


    10 дугаар сарын 28 Лхагва гараг

    10:00 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа
    Хаана: НЗДТГ-ын А зааланд


    12:00 ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандагановын уран бүтээлийн үзэсгэлэн
    Хаана: Уран зургийн галерейд

    15:00 “Эх орны эх орон” хүндэтгэлийн концерт
    Хаана: Соёлын төв өргөөнд


    19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах, шагнах ёслолын ажиллагаа
    Хаана: Шангри-Ла Улаанбаатар олон улсын зочид буудлын “Ballroom” ресторанд


    10 дугаар сарын 29 Пүрэв гараг

    11:30 “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Нийслэл, дүүргүүдэд зохион байгуулах
    Хаана: Чингис хааны талбайд


    11:40 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол
    Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд


    11:40 “Нийслэлийн өөрчлөлт-миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
    Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд


    12:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа
    Хаана: Чингис хааны талбайд

    12:30 “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт
    Хаана: Соёлын төв өргөөнд


    14:00-17:00 Парад зохион байгуулах

    Хаана: Улсын Их дэлгүүр –Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай

    10 дугаар сарын 30 Баасан гараг

    14:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээний хаалт, шагнал гардуулах ажиллагаа
    Хаана: Худалдаа аж үйлдвэрийн танхимд
  • Бие даагчид: ОТ ногдол ашиг тэглэгдээд байгааг хянах хэрэгтэй
    2015 оны 10 сарын 26
    С.Ганбаатар: Жилийн өмнөх 500 мянган төгрөг халаасандаа 250 мянга болж буурсан
    2015 / 10 / 26 | 13:29 | Нийтэлсэн: Б.Туул | 0

    УИХ дахь Бие даагч гишүүд өнөөдөр УИХ-аар хэлэлцэж буй анхаарал татсан гол хуулиуд дээр ямар байр суурь баримталж буйгаа илэрхийлж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

    Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ”Энэ долоо хоногт Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулин дээр авлига, хээл хахуулийн хэргийг өршөөх тухай зүйл заалтыг дэмжихгүй. Гэхдээ авлига, хээл хахуулийн хэргээр ирээдүйд хэрэг үүсч болзошгүй зарим хүмүүс өөрсдийгөө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хамгаалуулсан. Иймд энэ хуулийг эргэж харах хэрэгтэй.

    Түүнчлэн бид төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх нь зүйтэй. Тодотгол хэлэлцэх үеэр зарим дансыг хаасан, гүйлгээ удааширсан гэх зэрэг асуудал орон нутагт үүсч байгаа тул хөдөө дэх төрийн байгууллагын санхүүжилтийг тасралтгүй явуулах үүднээс хуулийн төслийг яаравчлах шаардлагатай байна. Тодотгол дээр бие даагч гишүүд 57 тэрбум төгрөгийн хэмнэлтийг олж, ажлын хэсгээр хэлэлцүүлсэн. Мөн 2016 оны төсөв дээрх цалин хасах тухай шийдвэрээ эрх баригчид бодолцох ёстой.

    Учир нь АН мөрийн хөтөлбөртөө өргөн хэрэглээний барааг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр цалин нэмнэ, цалин тэтгэврийн хэмжээг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэх зэрэг амлалт өгсөн байдаг. Ямар нэг хэмжээгээр худалдан авалтын уналттай уялдуулж цалин тэтгэврийг өсгөх ёстой” хэмээн ярив. Үүний зэрэгцээ “Жилд 2-3 удаа өргөн барьж зүтгүүлж байгаа хуулийн төсөл гэж байх уу” хэмээгээд Гацуурттай холбоотой асуудлыг хөндлөө.

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн Гацууртын асуудлаар Ц.Даваасүрэн гишүүнтэй нэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, “Байгалийн баялгаа ашиглахгүй гэсэн үг биш. Зүй зохистой хэрэглэе гэж яриад байгаа юм. Өнөөдөр манай улс Оюутолгойоос авах ашгаа 15 жилээр хойшлуулчихаад байна. Гацууртын ордын тухайд гэвэл мөнгөөр хэмжиж болохгүй орд газар. Энэ нутгийг Богдхаант төр хамгаалалтдаа авч байсан байхад өнөөгийн Засгийн газар УИХ-д хэд хэдэн удаа хуулийн төсөл оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ ордыг ашиглавал Ноён уул байхгүй болно. Орд газрыг ашиглавал орчмын газар нь маш хортой хүнцэл гэдэг хороор хордоно. Хараа гол энэ хороор хордвол цаашхи олон гол горхи хордож, Хонгор сум шиг юм болох вий хэмээн болгоомжилж байна” гэв.

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ”Засгийн газар цалин тэтгэвэр нэмж чаддаггүй юм аа гэхэд худалдан авалтыг нь унагаж болохгүй. Жилийн өмнөх 500 мянган төгрөг өнөөдөр халаасандаа 250 мянган төгрөг болж буураад байна. АНУ-ын зөвлөх компанид 17,5 тэрбум төгрөгийг Оюутолгойн зөвлөгөө авах нэрээр төсөвлөж, үүнээс 5 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд явуулсан. 2,5 тэрбум төгрөгийг оны сүүлчээр шилжүүлнэ. Ирэх жил 10 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ гэсэн байна. Төрөөр тоглож байгаа энэ үйлдэлд бие даагчид байр сууриа илэрхийлнэ.

    Дээр нь нэмж хэлэхэд, Оюутолгой 2010 онд жил болгон өгөх ногдол ашгийнхаа жагсаалтыг гаргасан. Энэ онд 749 сая ам.долларын ногдол ашиг өгнө гэж заасан. Гэтэл өнөөдөр энэ ногдол ашиг тэглэгдээд байна. 2037 он хүртэл яагаад ашиг авахгүй болчихоод байгааг хянах хэрэгтэй” гэлээ.
  • С.Одонтуяа: Иргэд хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулдаг болжээ
    2015 оны 10 сарын 26
    УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ нарын санаачлан хэрэгжүүлсэн “Ногоон карт” аян өндөрлөж өнөөдөр ажлаа дүгнэлээ. УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд хэлэлцэгдэж байна. Энэ хугацаанд дээрх хуулиудын төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг 06 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 25-ны хооронд улс даяар өрнүүлсэн.
    Уг аяны хүрээнд иргэд олон нийт хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар санад, зөвлөмжж төр засагт хүргүүлж байгаа юм.
    Тэгвэл өнөөдөр тус аяны санал хураалт дуусч аяны богцоо задаллаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт болон ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дэд дарга Т.Түвшин нарын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын хуулиуд хэлэлцэгдэж байна. Зургадугаар сарын 11-нд Хүүхдийн эрхийн төлөө ногоон карт аяныг санаачилж эхлүүлсэн. Өнөөдөр энэ аян дуусаад манай хуулинд нийт 24478 санал ирсэн байна. Ийм их санал өмнө нь УИХ дээр ирж байгаагүй. Тэгэхээр иргэд, төрийн байгууллагууд хүүхдийн хамгаалалд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Өнөөдөр бид энэ танхимд аяны богцоо задлана. Хуулиа хэвлүүлээд улс орон даяар тараасан. Ногоон өнгийн цаасан дээр иргэд, байгууллагууд энэ хоёр хуулинд саналаа ирүүлсэн байна. Нийт 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс, төрийн бус байгууллагууд хамтарч ажилласан. Нийт саналын 35,3 хувь нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд 64,7 хувь нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд саналаа ирүүлсэн байна” гэлээ.
    ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай: “Хүүхэд өөрөө энэ саналд оролцсоноор их онцлог. Нэлээдгүй хувьд нь хүүхдүүд саналаа өгсөн байгаа. Ерөнхийд нь хэд, хэдэн багцад хувааж авч үзэж болно. Тухайлбал, хүүхдийн талаар үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх багц орж ирж байна. Хүүхдийн эрхийн байцаагчийг ажиллуулах, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажилчдын хариуцлагыг сайжруулах, мөн тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудал, хүүхдийн хамгааллын үйлчилгээг хүүхэд нэг бүрт хүргэх асуудал нэлээн туссан. Хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал байгаа юм. Энэ олон саналууд хуулийн төсөлд тодорхой хмжээгээр суух байх гэдэгт итгэтэй байна” гэлээ.
  • Баянхонгор сумын 18 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
    2015 оны 10 сарын 26
    Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2015 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
  • Орон сууцны корпорацийн удирдах зөвлөлийн гишүүдийг томилжээ
    2015 оны 10 сарын 26
    Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах,
  • Дуучин Т.Дэлгэрмөрөн бүсгүйчүүддээ зориулан сэрэмжлүүлэг бичжээ
    2015 оны 10 сарын 26
    Дуучин Т.Дэлгэрмөрөн хэдхэн өдрийн өмнө хайртай гэргийгээ харамсалтайгаар алдсан билээ.
  • З.Энхболд: Цэргийн алба хааж буй залуусыг төмөр замын ажилд дайчилна
    2015 оны 10 сарын 26
    АН ”Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны бодлого”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр болсон талаараа энэ үеэр сэтгүүлчдэд дуулгалаа. Уг асуудал болон бүлгээр хэлэлцсэн бусад асуудлуудын талаар УИХ-ын дарга З.Энхболд болон тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.
  • ”Үүлэн үст” хөл хүнд болжээ
    2015 оны 10 сарын 26
    Кино урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрхийг нэмсэн залуу жүжигчин Б.Мишээлийг Никитоны ”Үүлэн үст” дууны клипэнд тоглосноор нь илүү их таних биз ээ.

    Чадварлаг залуу жүжигчин маань дан ганц жүжиглээд зогсохгүй газрын теннисний улсын гурван удаагийн аварга гэнэ шүү. Тэрбээр 9 настайгаасаа эхлэн тус спортоор хичээллэж эхэлсэн аж. Саяхан хуримаа хийсэн Б.Мишээл удахгүй анхны үрийн зулайгаа үнэрлэнэ.
  • Шүүгчдийн цалинг 30 биш 44-63 хувиар бууруулж байна гэв
    2015 оны 10 сарын 26
    2016 оны төсөвт шүүхийн төсвийг 24, шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулахаар тусгасан. Уг асуудалд ШЕЗ нэлээн шүүмжлэлтэй хандаж буй. Тиймээс шүүхийн төсөв, шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар өнөөдөр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийлээ. Тэрбээр шүүгчдийн цалинг бууруулж болохгүй шалтгаануудыг тайлбарлав.

    ШЕЗ-ын дарга Н.Лүндэндорж “Шүүхийн төсөв нь Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийг хангах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдал, үндсэн хуульт байгууллагыг хамгаалахад чиглэгдсэн байдаг. Гадаад улсуудын шүүхийн төсөв тухайн улсынхаа төсвийн 1-ээс багагүй хувийг эзэлдэг боловч харамсалтай нь Монгол Улсын шүүхийн төсөв 2016 онд нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээний зөвхөн 0.57%-ийг эзлэхээр байна. Энэ нь өмнөх орныхоос 0.3 хувиар буурч байна” гэлээ.

    Шүүхийн төсөв улсын нэгдсэн төсөвт эзлэх хувь

    /тэрбум.төг/

    Он


    ШЕЗ төсөв


    УДШ төсөв


    Шүүхийн Төсөв


    Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ


    Шүүхийн төсөв нэгдсэн төсвын зарлагт эзлэх хувь

    2013


    45.4


    3.0


    48.3


    7,449.2


    0.65%

    2014


    58.4


    3.4


    61.9


    7,313.8


    0.85%

    2015


    54.8


    3.9


    58.7


    7,837.4


    0.75%

    2016


    41.9


    3.0


    44.9


    7,883.0


    0.57%



    Шүүгчдийн цалинг 30 биш 44-63 хувиар бууруулж байна гэв

    Мөн тэрбээр “Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны төсвийг өргөн барихдаа цалин, нийгмийн даатгалын санг 2015 оны батлагдсан төсвөөс 10.8 тэрбум төгрөгөөр бууруулж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн цалинг бууруулах тогтоолын төсөл, шүүх эрх мэдлийг Гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байлгах зохицуулалт бүхий холбогдох хуулийн заалтуудыг хүчингүй болгох хуулийн төслийг эдийн засаг хямарч буй нэрийн доор өргөн барьсан байна. Энэ нь хямралыг туулан гарахад багахан нөлөө үзүүлж болох ч ирээдүйд шүүх эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдлээс хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавих эрсдэлтэй юм.

    Шүүгч иргэний эрхээ хуулиар хязгаарлуулсан, цалингаас өөр орлого олох ёсгүй, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, шударга ёсны манаач билээ. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн төсөлдөө Шүүгчийн албан тушаалын цалинг 30 хувиар бууруулж буй гэсэн боловч бодит байдал дээр Шүүгчийн албан тушаалын цалин 44%-63% буурахаар байна. Шүүгчийн дийлэнх олонх буюу анхан шатны шүүгч, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн (бүх шатны шүүгчдийн 91.5%) албан тушаалын цалин 62%-63% буурч байгаа нь шүүгч нарын албан тушаалын цалин эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн хуулийн заалт зөрчигдөх, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч болзошгүй байна” гэв.
5827 5828 5829 5830 5831 5832 5833
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    4 цаг 57 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    5 цаг 9 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    5 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    5 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    5 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    5 цаг 41 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    5 цаг 41 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    21 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 36 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    21 цаг 51 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    22 цаг 36 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    22 цаг 39 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    23 цаг 6 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    23 цаг 15 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК