Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1051 1052 1053 1054 1055 1056 1057
  • ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар А.Гансүхийг томиллоо
    2017 оны 11 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.

  • Ерөнхийлөгч төсвийн тодотголд хориг тавилаа
    2017 оны 11 сарын 03
    Ерөнхийлөгч төсвийн тодотголд хориг тавилаа
  • Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2017 оны 11 сарын 03
    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Бусад;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” .
  • Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял байхгүй
    2017 оны 11 сарын 02
    НББСШУ, ХЗБХ-ны хамтарсан ажлын хэсгээс өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
  • Г.Занданшатар: Хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Европын холбоо түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

    Монгол Улс 1990-ээд оны эхээр бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж эхэлснээсээ хойш хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ зорилтын хүрээнд Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг гэдгийг тэрээр уулзалтын эхэнд хэллээ. Европын холбоог нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах гарцыг эрэлхийлэхэд түшиг тулгуур болох чухал түнш гэж үздэг. Хүнд хэцүү цаг үед биднийг үргэлж дэмжиж, туршлагаасаа хуваалцан, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.



    Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэхдээ ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг үргэлжүүлэн хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг сайжруулж, үргүй зардлыг багасгаж, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлж ажиллана. Мөн мэргэшсэн төрийн албыг бэхжүүлж алигатай тэмцэж, хууль дээдлэх зарчмыг бүх түвшинд баримталж, шударга ёсыг тогтооно. Эдгээр зарчмыг тусгасан “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгавар гаргасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.

    Мөн манай улс хоёр хөрштэйгөө уламжлалт, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Мөн гуравдагч хөршийн бодлогыг улам бэхжүүлнэ. Энэ хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт та бүхэнтэй өргөнөөр харилцана гэлээ.

    Европын холбоотой хөгжүүлж болох хамтын ажиллагааны боломжуудыг бүрэн нээж чадаагүй байна. Тодорхой салбаруудад Европын холбооны эдийн засгийн бодит ашиг сонирхлыг бий болгоход анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайд нараас хүслээ.

    Манай Засгийн газар уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа хөгжүүлэхийг зорьж байна. Тэр дундаа иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслүүд болон бусад салбарт Европын холбооны гишүүн орнуудын хөрөнгө оруулагчид, Европын банк, санхүүгийн байгууллагуудыг татан оролцуулах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд Элчин сайд нарын дэмжлэг туслалцаа чухлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Ерөнхий сайдын төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үг
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын дарга,

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Манай Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш долоо хоногийн хугацаанд Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

    Манай Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга дэг журмыг тогтоох, авлига хээл хахуулийг хазаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг төсвийн төсөлд тусгалаа.

    Ирэх онд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжиж, татварын тогтолцоог илүү энгийн ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай, тэгш шударга болгоно. Түүнчлэн төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөгжлийн гарцад түүчээлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд бид 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

    Би Ерөнхий сайдаар томилогдсон өдрөө төсвийн сахилга батыг чангатгаж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, өрийн дарамтыг бууруулна гэж амласан. Үүнийгээ ажил хэрэг болгож өмнөх жилүүдэд гарч байсан улсын төсвийн алдагдлыг ирэх онд ДНБ-ий найман хувьд хүргэн бууруулна. Цаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ.

    Бид төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг бодитойгоор төсөөлж боломжит эх үүсвэрийг дайчлан орлогын бааз суурийг нэмэгдүүлэхээр тооцсон.

    Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно.

    Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд дараахь бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд:

    Нэг. Ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Нийгмийн шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон. Манай Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, улмаар цөөн хэдхэн компани, хувь хүмүүс хэдэн зуугаар нь эзэмшиж түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх замаар худалдан борлуулж татвар төлдөггүй буруу жишгийн үндсийг таслах зорилгоор тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэ арга хэмжээний үр дүнд 2018 онд улсын төсөвт 36 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолж байна.

    Хоёр. Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийнэ. Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах замаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулна.

    Цаашид арилжааны банкнуудаас гадна гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцох оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулна. Түүнчлэн санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгох замаар засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг 130.0 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцлоо.

    Гурав. Ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа жирийн иргэдийн хүүхдийн сургалтын орчинд анхаарал тавих цаг болсон. Монголын төр бяцхан үрсээ сугалааны аз, хонжвороор алагчлахгүй ээ. Нийслэлийналслагдсан дүүрэг, захын хороололд амьдардаг өрхүүдийн хүүхдүүд боловсролын үйлчилгээнд эрх тэгш хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Иймд тэргүүн ээлжинд нийслэлийн гурван ээлжээр хичээллэж байгаа, хэт ачаалалтай 28 сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, он дамжин баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байрыг барьж дуусгах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээр хөрөнгийн эх үүсвэрийг тусгалаа.

    2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн, Японы Засгийн газрын 2.4 тэрбум иений буцалтгүй тусламжийн болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ.

    Дөрөв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үр ашгийг иргэд даатгуулагч, эмнэлэг хангалттай хүртэж чадахгүйгээс даатгалын ач холбогдол буурсан байна.

    Иргэдийн халааснаасаа төлдөг эмийн зардал нэмэгдсээр байна. Даатгалтай иргэд, ялангуяа ахмадууд эмээ даатгалын хөнгөлөлттэй үнээр авахын тулд сард хоёр удаа урт дараалалд зогсож, түүнээс цөөн тооны иргэд л хөнгөлөлттэй үнээр эмээ авч байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сан сүүлийн гурван жилд дунджаар 300 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөнгө нь байгаа боловч зарцуулж чаддаггүй, эмнэлэг нь үйлчилгээ муутай, эм тарианы хомсдолтой, даатгуулагч иргэд нь цөхөрсөн байдлыг бид өөрчилж, энэ салбарт бүтцийн шинэчлэлийг эхлүүлнэ.

    Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс Нийгмийн даатгалаас тусад нь бие даалган ажиллуулахаар төлөвлөлөө. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг даатгуулагч төвтэй байх тогтолцоог бий болгохын зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан жилийн нийт орлого тухайн жилдээ эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагддаг болно.

    Түүнчлэн төрийн өмчийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангаж санхүү, төсвийн талаархи шийдвэр гаргах эрх мэдлийг тухайн эмнэлгийн Удирдах зөвлөлд хариуцуулах, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит үр дүнд үндэслэн санхүүжүүлэх зэрэг бодлогын өөрчлөлтийг эхлүүлж 2019 онд бүрэн нэвтрүүлж хэрэгжүүлнэ.

    Тав. Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлнө. Боловсролын зээлд тавигдах шаардлагыг хөнгөвчилж оюутны сургалтын зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр шууд Боловсролын зээлийн санд хариуцуулж зээлийн үйлчилгээг шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцдаа, өөрт нь дарамт үүсгэхгүйгээр бүрэн төлж барагдуулах боломж олгох тогтолцоог бүрдүүлнэ.

    Үүний үр дүнд Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуульд элсэн суралцагч нийт 37 мянга орчим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ. 2018 онд Боловсролын зээлийн санд нийт 118.9 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 75.0 тэрбум нь оюутны хөгжлийн зээлд зарцуулна.

    Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас олгогддог бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн гишүүн нь хөдөлмөрийн чадвараа алдсан оюутны болон нэг өрхийн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа нэг оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид зарцуулах хөрөнгийг 2017-2018 оны хичээлийн жилтэй харьцуулахад 50 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөлөө.

    Зургаа. Орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оны түвшинтэй харьцуулахад ойролцоогоор 40 хувиар буурсан байна. Үүний улмаас орон нутагт хийгдэх шаардлагатай зарим хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт тасалдаж, өр төлбөр үүссэн, эдийн засгийн идэвхжил суларсан, ажилгүйдэл нэмэгдсэн байдалтай байна. Иймд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг аймагт дунджаар долоо орчим, нийт 147.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шилжүүлэхээр төлөвлөлөө.

    Долоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50.0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг,эхэд улирал бүр 240.0 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ арга хэмжээнд нийт 72.8 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар төлөвлөлөө.

    Найм. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. Нийт 400 гаруй мянган хүний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний тэтгэвэр, 50.3 мянган хүний асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.8 тэрбум төгрөг тус тус нэмж төлөвлөлөө.

    Ес. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулна. Малчдын нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжүүлэхэд зориулж 44.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс Тэтгэврийн санд шилжүүлж зарцуулна. Ингэснээр цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлд, жилийн дөрвөн улирал тасралтгүй хөдөлмөрлөж нийгмийн даатгалд хамрагдаж байгаа эрэгтэй 54-58, эмэгтэй 49-53 насны нийт 13.5 мянган иргэн тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж, тэдний нийгмийн баталгаа сайжрах болно.

    Түүнчлэн эрүүл мэндийн даатгалд маш цөөн тоогоор хамрагдаж байгаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалд сар бүр төлөх шимтгэлийг 50 хувиар бууруулж тэднийг эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.

    Арав. Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж шинэчлэх ажлыг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд үүнд ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.

    Арван нэг. Төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулна. “Нэмсэн бол хас” зарчим нэвтрүүлж төсөв хэлэлцэн батлах тогтолцоог хөгжсөн улс орнуудын сайн жишигт хүргэнэ. Эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг халах, төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн төсвийн шинэчлэл хийх зорилгоор төсөв хэлэлцэн батлах үйл явцад зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

    УИХ, Засгийн газрын өргөн мэдүүлсэн жилийн төсөв, түүний тодотголыг Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж хэлэлцэн батлахдаа нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, хэрэв тодорхой хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төслийг нэмэгдүүлэх бол бусад хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлаас мөн хэмжээгээр бууруулдаг байх, татварын хэмжээг бууруулах бол зардлыг мөн хэмжээгээр бууруулдаг байх зарчмын өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган өргөн мэдүүлээд байна.

    Түүнчлэн Төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус, бие даасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулахаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

    Бусад хөгжсөн оронд байдаг нийтлэг жишгийн дагуу эрүүл, зөв төсвийн тогтолцоотой болоход энэ өөрчлөлтийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн ойлгон хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна

    Арван хоёр. Төсвийн сахилга хариуцлагыг чанд мөрдүүлнэ. “Хямарсан эдийн засагтай Монгол Улсын төсөв мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн.

    Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална. Ард түмний хөрөнгийг хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна ” гэдгээ Ерөнхий сайдаар томилогдох үедээ энэ индрээс би хэлж байсан.

    Манай улсын эдийн засаг хүндрэлээс бүрэн гараагүй, зарим талын бэрхшээл тулгарсан хэвээр байна. Үүний шалтгаан нь төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой бий болсон гэж олон улсын банк, санхүүгийн байгууллагууд дүгнэж байгаатай Ерөнхий сайд миний бие санал нэг байна. Бид олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хамтран сахилга хариуцлагыг тогтоож, эдийн засгийг хөгжлийн зөв голдрилд нь оруулна.

    Сахилга хариуцлага гэж юу байх, үүнийг хэрхэн дагаж мөрдөхийг төрийн алба, бүх шатны төсвийн байгууллагаас эхлэн тогтоон мөрдүүлнэ. Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар багш, эмч, төрийн бусад албан хаагчдийн цалин орлого, нийгмийн баталгааг шат дараатайгаар шийдэх боломж бий болно гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

    Төрийн албан хаагчдын цалинг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн дагуу 2019 он дуустал нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын амлалтаа хэрэгжүүлнэ. Харин хэн үр дүнтэй, идэвх санаачилгатай ажиллаж байна тэр албан хаагч нэмэлт урамшуулал авдаг байх зарчимд шилжинэ. Энэ талаар бүх шатны төсөвт байгууллагын захирагч нарт Албан даалгавар хүргүүлсэн.

    Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, сахилга, хариуцлага, ажлын үр дүнг харгалзан урамшуулдаг тогтолцоог бий болгох замаар тэдний орлогын баталгааг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны хуулийн төсөл болон эдгээр хуулийн хамт өргөн барьсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзав
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.11.02) Бүгд Найрамдах Киргиз Улсаас /БНКУ/ Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзав.



    Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, хоёр орны найрамдалт харилцаа амжилттай үргэлжилж байгааг онцлоод, хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл урлагийн салбарын ажлыг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Элчин сайд Азамат Усенов, Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, БНКУ-ын парламентын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Шагиев Аскарбек Алимбаевичийн мэндчилгээг уламжлав. Мөн энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа, киргизчууд шинэ Ерөнхийлөгчөөрөө Сооронбай Шарипович Жээнбековыг сонгосон талаар мэдээллээ. Шинээр томилогдсон Элчин сайдын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

    Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын баруун бүсэд замын сүлжээ байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг дэмжих боломж нээгдэж байгаа, мөн батлан хамгаалахын салбарт энхийг сахиулах ажиллагаанд Киргизийн цэргийн алба хаагчдыг хамруулахыг хөндөж ярилаа.

    Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл урлагийн салбарт эрчимжүүлэхэд хоёр тал санал нэгдэв.

    Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БНКУ-д Монгол Улсын элчин сайдын яам байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ.
  • У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар УИХ-ын чуулганы танхимд ширүүн маргалдав
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байгаа билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чуулганы танхимд
  • Азийн сайд нарын бага хурал Монгол Улсад болно
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нарыг өнөөдөр/2017.11.02/ хүлээн авч уулзлаа.
  • Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэв
    2017 оны 11 сарын 02
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.02) хуралдаан 11 цаг 05 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтлоо.





    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэлцэж байгаа асуудлын талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгааг дурдав.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж. Мөнхбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас “Хотгор шанага” ХХК-ийн уул уурхайн лицензтэй холбоотой асуудлын талаар тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Миний бие болон манай гэр бүл, ах дүүс Монгол Улсын өмч хувьчлалтай холбоотой, ард түмний өмч хөрөнгөнөөс нэг ч хөрөнгө аваагүй. Мөн уул уурхайн лиценз, болон улсын төсвийн хөрөнгөөр баригдсан тендер, концессоос нэгийг ч авч байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Ч. Улаан нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.



    Ингээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн авахыг дэмжсэнгүй.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэсэн Монголын Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулав. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсүгэй хэмээн тусгасан байв. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • З.Энхболд: Ч.Хүрэлбаатарын ах нарын нэр дээр лиценз байхгүй байгаа нь үнэн
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхи
  • УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ
    2017 оны 11 сарын 02
    УИХ дахь Төсвийн байнгын хороогоор Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж, гишүүдийн 91,2 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.
  • УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдал гишүүдээ зутрааж эхэлжээ
    2017 оны 11 сарын 02
    УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, “33”-ын, “32”-ын гэдэг албан бус бүлэгтэй болсон билээ. Тус бүлгүүд өдгөө ч улс төрийн үйл
  • Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 58 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх юм.
  • Ц.Нямдоржийн хэлснээр Б.Хурц чөлөөлөгдсөн ч хоосон хоцорсонгүй
    2017 оны 11 сарын 02
    Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэндээ хүрч, хүслээ гүйцэлдүүллээ. Хэдхэн хоногийн өмнө Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Хурц “Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг улс төрийн зорилготой С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг тараадаг. Ер нь түүнд ямар нэгэн эрх ашгийн сонирхол байгаа учраас энэ хэрэгт анхаарал хандуулаад байна” гэдгийг мэдэгдэж, Хууль зүйн сайдыг “тулаанд” дуудсан.
  • 220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
    2017 оны 11 сарын 02
    220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
  • Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор болжээ
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдын томилолтын хугацаа нь дууссан учир эгүүлэн татахаар болжээ.

  • УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
    2017 оны 11 сарын 02
    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Ажлын хэсгүүд байгуулах тухай;
    Бусад.
    2.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
    3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Бусад.
    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    Бусад.
  • Б.Хурцыг чөлөөлж, Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томиллоо
    2017 оны 11 сарын 01
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томилсон байна.
1051 1052 1053 1054 1055 1056 1057
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    15 цаг 18 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    15 цаг 53 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    16 цаг 2 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    16 цаг 4 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    16 цаг 27 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    16 цаг 43 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    17 цаг 4 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    18 цаг 15 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    18 цаг 34 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    19 цаг 6 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    19 цаг 30 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    19 цаг 41 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    19 цаг 45 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    20 цаг 16 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    20 цаг 19 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    20 цаг 36 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    21 цаг 11 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    22 цаг 36 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    23 цаг 16 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    23 цаг 36 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК