-
2017 оны 10 сарын 02
УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээлтэд юуг онцлов
-
2017 оны 10 сарын 02
Танилц: Намрын чуулганы нээлтэд оролцсон гишүүдийн ирц
-
2017 оны 10 сарын 02
аваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг.
-
2017 оны 10 сарын 02
Намрын чуулган нээлтээ хийлээ
-
2017 оны 10 сарын 02
УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг уламжлалтай. Харин энэ жил 10 дугаар сарын нэгний өдөр амралтын өдөр таарсан тул нээлтийг аравдугаар сарын 2-нд нээх болж буй юм.
-
2017 оны 10 сарын 02
Х.Баттулга: Буянт буурлууд минь урт наслаж, удаан жаргаарай
-
2017 оны 10 сарын 02
УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг.
-
2017 оны 10 сарын 01
УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг уламжлалтай. Харин энэ жил 10 дугаар сарын нэгний өдөр амралтын өдөр таарсан тул нээлтийг хойшлуулж хоёрны өдөр нээхээр болсон билээ.
-
2017 оны 9 сарын 30
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 69 дүгээр тогтоол,
-
2017 оны 9 сарын 30
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр (2017.09.29) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өргөн мэдүүллээ.
-
2017 оны 9 сарын 30
Өнгөрөгч баасан гарагт болсон НИТХ-ын хуралдаан Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн ч шинэ даргаа тодруулж чадалгүй завсарласан.
-
2017 оны 9 сарын 30
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.09.29) Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
-
2017 оны 9 сарын 30
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.09.29) Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
-
2017 оны 9 сарын 29
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт бүсийн уралдааны үеэр иргэн Б-г зодож, хүнд гэмтэл учруулсан
-
2017 оны 9 сарын 29
Энэ сарын 25-ны өдөр МАН-ын IX Бага хурал хуралдаж гишүүдийн дийлэнх нь У.Хүрэлсүхийг дэмжиж, Ерөнхий сайд хэн болох бэ гэсэн асуултад хариулт өгөв. Тодруулбал,
-
2017 оны 9 сарын 29
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өнөөдөр (2017.09.29) төслийн талаар мэдээлэл хийлээ.
-
2017 оны 9 сарын 29
УИХ-ын гишүүн Д.Гантулга гэмт хэрэгт холбогдсон. Уг хэргийг шалгуулахын тулд хохирогчийг төлөөлж нэр бүхий
-
2017 оны 9 сарын 29
УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл түүнийг хохирогчийн өмгөөлөгч түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа нь
-
2017 оны 9 сарын 29
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж 100 хувь дэмжлээ.
-
2017 оны 9 сарын 29
Удахгүй болох “Монголын Ахмадын өдөр”-ийг угтан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа өнөөдөр (2017.09.29) хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн мөн Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан 80 гаруй ахмадтай юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Олон Улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдрийг угтан УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын нэрийн өмнөөс Та бүхэнд баярын мэнд хүргэе. УИХ-ын дэргэдэх ахмадын хороо онцлогтой байгууллага, 80 гаруй хүний бүртгэлтэй. Эдгээрийн 60 гаруй нь УИХ-ын гишүүн байсан бөгөөд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож, орчин цагийн Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгоход гар бие оролцон, оюун ухаанаа зориулсан нийгмийн нэрт зүтгэлтнүүд байдаг юм.
2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Их Хурал жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Гурав хоногийн дараа намрын ээлжит чуулган эхлэнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ахмад настны нийгмийн халамжийг сайжруулах чиглэлд Улсын Их Хурлаас тодорхой арга хэмжээ авч ажилласан. Өнгөрсөн хугацаанд ахмадууддаа зориулж “Насны хишиг” хүртээж эхэлсэн.
Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэрийг гаргасан. Зорилтот бүлгийн 100 гаруй мянган ахмадуудад чиглэсэн арга хэмжээний хүрээнд хүү, шимтгэлтгүйгээр гурван сар хүртлэх хугацааны тэтгэврийг олгож байх эрх зүйн орчныг бий болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас анхаарал тавьж, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн байгаа. Цаашдаа энэ хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, ахмуудын хуримтлуулсан туршлага, чадавхийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэхэд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр ажиллана. Өнөөдөр Засгийн газраас 2018 оны төсвийн төслийг надад өргөн барих гэж байна. Энэ төсвийн төсөлд ахмуудын тэтгэврийг нэмэхээр 162.5 тэрбум төгрөгийг нэмж суулгасан байгааг хэлье. Бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэврийг ахиу нэмье. Өндөр тэтгэвэр авч байгаад нь бага нэмье гэсэн бодлогыг Засгийн газар барьж 2018 оны төсвийн төслөө өргөн барих юм ” хэмээн онцоллоо.
Дараа нь ахмадуудаа төлөөлөн Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ардын Их Хурлын депутат асан Ж.Гомбожав үг хэлж, улс орны өмнө тулгамдаад буй асуудлыг нэн даруй шийдэх, удахгүй томилогдох Ерөнхий сайд түүний кабинет мэргэжлийн түвшинд ажиллаж, ард иргэдийн хүсэн хүлээж буй бодлого, шийдвэрийг гарган ажиллахад анхаарал хандуулахыг УИХ-ын даргаас хүссэн юм.
Хүндэтгэлийн уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.