Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1056 1057 1058 1059 1060 1061 1062
  • Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж
    2017 оны 10 сарын 23
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

    Үндэсний чуулганаас зөвлөмж гаргасан юм. Зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа танилцуулав.

    Уг зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах, Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлын хүрээнд Нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлогыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, төрийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг уялдуулах, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах ажил, арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” амжилттай болж өндөрлөлөө.

    Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Ахлах зөвлөх, Цаг уур орчны шинжилгээний газар, Авто тээврийн үндэсний төв, ХБНГУ-ын Байгаль орчны агентлагийн мэргэжилтэн, Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэд, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ, Майдар төсөл, Эко клуб ТББ болон эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1600 хүн оролцож бодлого шийдлийг хэлэлцэн, энэхүү зөвлөмжийг гаргалаа.

    1. Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд:

    Агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга нь барилгажилт гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 онд зогсоосон ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;
    Агаарын бохирдлыг бууруулахад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
    Нийслэлийн төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, нүүлгэн шилжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх.
    Хөдөө орон нутагт шилжин суурьшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих, урамшууллын механизмыг бий болгох талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх.
    2. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:

    Дулаан алдагдлыг багасгаж, айл өрхөөс гарах агаарын бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор үндэсний үйлдвэрийн дулаалгын материалаар гэр, байшингаа дулаалах; уг ажлыг төр засгаас бодлогоор дэмжсэн хүүгүй зээлийн тогтолцоог бүрдүүлэн хамруулах; үүгээр дамжуулсан агаар, орчны бохирдол үүсгэгчийн хариуцлагыг шинэ шатанд гаргах;
    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх хугацааг үргэлжлүүлж, цахилгаан халаагуурын технологийг нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжих;
    Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологи үйлдвэрлэх, худалдан авахад банк, санхүүгийн байгууллагууд болон “Ногоон зээлийн сан”-гаас дэмжлэг үзүүлж хүү багатай зээл олгох;
    Түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах, угаасан нүүрсний хувьд бохирдлыг 60% хүртэл бууруулах боломжтой тул нүүрсийг угааж хэрэглэх ажлыг яаралтай эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх;
    Агаар бохирдуулагчаас авах татварыг нэмэх, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулж татварыг төвлөрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах, олон нийтийн оролцоо, хяналтыг ханган ажиллуулах;
    Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодитой арга хэмжээнд зарцуулах;
    Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, шинэчлэх.
    3. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

    Зах зээл дээр бэлэн байгаа 42 мянган айлын орон сууцыг төр худалдан авч, гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээл, түрээсээр эзэмшүүлэх.
    Орон сууцны 8 хувийн ипотекийн зээлд гэр хорооллын айл өрхийг хамруулах, 30 хувийн урьдчилгааны асуудлыг тэдэнд ашигтайгаар зохицуулах.
    Гэр хорооллыг дэд бүтэцжүүлж инженерийн шугам сүлжээгээр хангах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй “сервис центр” зэрэг төслүүдийг эрчимжүүлэх.
    Гэр хорооллын орон сууцжуулалт, дахин төлөвлөлтийг нийслэлийг нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхтэй уялдуулах.
    4. Нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

    “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг баталж хөдөөг үйлдвэржүүлэх, ажлын байраар хангах, хөгжүүлэх
    Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, агаарын болон орчны бохирдлыг багасгах, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зэрэг нийслэлийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэх, цаашилбал иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг төрөөс баталгаатай хангах зорилгоор нийслэлийг нүүлгэн шилжүүлэх талаар УИХ-аас зарчмын шийдвэр гаргах.
    Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх нутаг дэвсгэрийн талаар зохих судалгааг хийж дүгнэлт гаргах.
    УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хийх тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д заасан Налайх, Багануур, Багахангай, Хөшигийн хөндий, Эмээлт-Аргалантын дагуул хот, Гачуурт, Өлзийт, Туул, Био-Сонгино, Партизан-Жаргалантын дагуул тосгоныг хөгжүүлэх арга хэмжээ авах, юуны өмнө техник-эдийн засгийн үндэслэлийг яаралтай хийх.
    Нийслэлээс их дээд сургуулиуд, төмөр зам, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх, “Богдхан” төмөр замыг барих ажлыг эхлүүлэх[1].
    “Хот байгуулалтын эрдэм шинжилгээний институт” байгуулах
    Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж УИХ-аар батлуулах.
    Агаарын бохирдлыг бууруулах үйл хэрэгт төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг чуулганд оролцогчид зөвлөмж болгож байна.22017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр,

    Улаанбаатар хот”
  • Я.Содбаатар: Дэд сайдын албан тушаалыг бүлгийн хурлаар ярихгүй, нам дээр хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 23
    УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр гараад сураггүй болсон 17 иргэний мэдээлэл сонсч, мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал болон зарим дэд хороо, байнгын хорооны дарга нарыг томилох асуудлаар бүлгийн гишүүд санал солилцлоо.
  • УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө
    2017 оны 10 сарын 23
    УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дуусчээ. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын
  • Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө
    2017 оны 10 сарын 23
    - Улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье-
  • У.Хүрэлсүх: Хүн бүхэнд, хүүхэд бүрт эрүүл агаар, цэвэр орчин олгохын төлөө хичээн зүтгэе
    2017 оны 10 сарын 23
    “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”- д Монгол улсын ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.
  • Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг С.Чинзориг сайд төлөөлнө
    2017 оны 10 сарын 23
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсч цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь зөв хэмээн үзэж буй юм. Тэрбээр үүний тулд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээтэй холбоотой асуудлыг шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцүүллээ. Засгийн газрын хуралдаанаас нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийг дэмжиж, Засгийн газрыг төлөөлөх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг өнөөдөр эхлүүлэхээр боллоо.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан юм. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Мөн Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа. Тиймээс нэмэлт хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах юм.

    Хэлэлцээр өнөөдөр /2017.10.23/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд 14.00 цагаас эхэлнэ.
  • МАН-ын албан тушаалын бялуу хуваалт ЗГ-аар танигдаж, Л.Энх-Амгалангаар баталгаажив
    2017 оны 10 сарын 23
    МАН-ынхан албан тушаалын бялууг хэрхэн хуваагдагыг яруу тодоор харууллаа. Шинэ Засгийн газрыг бүрдүүлэх үйл явц тус намынханг албан тушаалын бялууг хэрхэн хувааж чаддаг болохыг олон нийтэд ил цагаахан харуулж дөнгөв. Үүгээр зогсохгүй МАН-ын “тохирооны” Засгийн газарт багтаж чадалгүй хаалганы гадна үлдээд байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ч хоосон хоцролгүй намынхаа бялуунаас хүртсэн нь энэхүү үйл явдлыг баталгаажуулсан хэрэг боллоо.

  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд орон нутагт ажиллана
    2017 оны 10 сарын 23
    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Тус хэлэлцүүлэгтэй холбоотойгоор У
  • УИХ-ын шинэ дэд дарга Л.Энх-Амгалангийн CV
    2017 оны 10 сарын 23
    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувийн дэмжлэгээр УИХ-ын дэд даргаар сонголоо.
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 10 сарын 23
    Танилц: Ирэх долоо хоногт УИХ болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
  • АН-ын бүлэг хуралдахгүй
    2017 оны 10 сарын 23
    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр хуралдахгүй нь.
  • У.Хүрэлсүхийн кабинетийн сайд нарын ажил, мэргэжлийн туршлагатай танилц
    2017 оны 10 сарын 21
    Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг шинээр томилсон. Шинээр томилогдсон сайд нар өчигдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орсон юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн кабинетийн сайд нарын ажил, мэргэжлийн туршлагыг сонирхуулж байна.
  • Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо
    2017 оны 10 сарын 21
    Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо
  • Байнгын хороо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ
    2017 оны 10 сарын 20
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    2017 оны 10 сарын 20
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний
  • УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгалан нэр дэвшихээр болжээ
    2017 оны 10 сарын 20
    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо,
  • ЗГ: Цалин нэмэх асуудлыг шийдэхдээ улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх чиглэл баримтална
    2017 оны 10 сарын 20
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа.

  • У.Хүрэлсүх: Төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана
    2017 оны 10 сарын 20
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа.
  • Шинэ Засгийн газрын гишүүдийг томилсны дараа УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв
    2017 оны 10 сарын 20
    Шинэ Засгийн газрын гишүүдийг томилсны дараа УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв
  • Улаанбаатарын иргэдийн эрх ашгийг улс төрийн тохиролцоогоор сольсон эрхэмүүд
    2017 оны 10 сарын 20
    Монгол улсын хүн амын тэн хагас нь суурьшдаг Улаанбаатар хотыг сая гаруй хүн амтай метрополис хот хэмээн өргөмжлөх нь бий. Метрополис хот болохын тулд
1056 1057 1058 1059 1060 1061 1062
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    4 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    11 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    19 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    29 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    48 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    1 цаг 1 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    1 цаг 13 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    1 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    1 цаг 43 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    2 цаг 11 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    2 цаг 11 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    17 цаг 48 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    18 цаг 23 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    18 цаг 32 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    18 цаг 34 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    18 цаг 57 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    19 цаг 13 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 цаг 35 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    20 цаг 46 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    21 цаг 4 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК