-
2017 оны 9 сарын 27
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон Бага хурлынхаа шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “МАН Ерөнхий сайдад
-
2017 оны 9 сарын 27
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон
-
2017 оны 9 сарын 27
Өнгөрсөн даваа гаригт МАН-ын Бага хурал болсон билээ. Тус хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, Шадар сайд У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь Ерөнхий сайд боломж бүрдсэн.
-
2017 оны 9 сарын 27
У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар хэн байх тухай таамаг хэвлэлээр болон сошиалаар цацагдаж эхэллээ. Тэрбээр Ерөнхий сайдаар батламжлагдах нь тодорхой учраас түүний танхим хэрхэн хэнээр бүрдэх нь хэн хүнд сонирхолтой байна. Ер нь У.Хүрэлсүх хэнээр танхимаа бүрдүүлснээс түүний хувь заяа төдийгүй МАН-ын ирээдүй харагдах болно. Цаашилбал тэр танхимаа хэрхэн бүрдүүлснээр МАН-ын их хурлаас намын дарга болох эсэх ч хамаарах учиртай.
Тэгэхээр У.Хүрэлсүх маш ухаантай, холыг харсан томилгоо хийх хэрэгтэй. Түүнд Ж.Эрдэнэбатыг бодвол нэг том давуу тал байна. Хэн нэгний утсан хүүхэлдэй болж Ерөнхий сайдаар томилогдсонгүй. Намын бага хурлаар хар зоригоор, мэдээж бусад фракцын дэмжлэгтэй Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авсан.
Тэр өөрөө толгой мэдэн томилгоо хийх эрхтэй еасгийн тэргүүн болов. Мэдээж намын нөхдийн дэмжлэг, өөрийн тойрон хүрээлэгчдийг харж үзэх нь тодорхой. Гэхдээ л түүнд улс орны эрх ашгийг илүү харах чадвар бий гэж намынхан нь төдийгүй ард түмэн харж байна. Юутай Ардын хэмээх тодотголтой энэ Засгийн газрын Шадар сайд Ж.Энхбаяр, Ч.Улаан нарын нэг. ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ тодорхой. Тэр бол Ерөнхий сайдын баруун гар, нэг нутгийн үнэнч дүү.
Батлан хамгаалах, Хүнс, ХАА, Зам тээврийн салбарыг дан дээлтэй хүн хаших магадлалтай байна. Тухайлбал, генерал Ц.Тогоо Батлан хамгаалахын сайд болж магад. Ж.Эрдэнэбатын Засгийн газар муу ажиллана байна хэмээн огцруулсан 33 гишүүнээс 10-аад хүн сайд болох нь тодорхой. Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Ц.Даваасүрэн гэсэн гишүүд давхар дээл өмсөх нь тодорхой байна.
Учир нь тэд нар бол улс төрийн болон төрийн ажлын туршлагатай мэргэжлийн сайд байж чадах хүмүүс юм. Үнэхээр тэднийг Засгийн газартаа оруулбал гоё бас зөв томилгоо болно. Жишээлбэл, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохыг хүмүүс зөвлөж байна. У.Хүрэлсүх эдийн засагч биш тэгэхээр түүнд энэ талын санй жинхэнэ ясны хүн хэрэгтэй гэдэг үүднээс тэр биз. Цаашилбал, энэ засаг дэд сайдгүй, бас дэд дарга наргүй байвал мөнгө хэмнэхээсээ илүү төрийн данхар бүтэц багасч байна гэдэг талаасаа ард түмэнд таалагдаж эхэлнэ гэсэн үг.
-
2017 оны 9 сарын 27
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна.
-
2017 оны 9 сарын 27
Хэрэв тэд эс чадвал улс төрийн карьертаа төгсгөл хийж ч мэднэ. Учир нь тэд биенээ үл таних хүмүүс биш. Тиймээс МАНАН-гийн өөр нэгэн бүлэглэл төрийн толгойд гарсан хэмээн захын иргэд шүүмжилнэ.
-
2017 оны 9 сарын 27
МАН-ынхан удтал хэлэлцэж, хөнжил дотроо хөлөө жийлцсний эцэст Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Олны анхаарлыг татаж, МАН-ынханг Тусгаар тогтнолын ордонгоор хөл болгуулж дөнгөсөн Ерөнхий сайдын суудалд Шадар сайд У.Хүрэлсүх суухаар намынхаа нөхдийн итгэлийг хүлээгээд буй. Жинхэнэ “Мэргэжлийн” Засгийн газрыг толгойлох хүнээр тодорсон түүнийг ирэх сарын 2-ны өдөр нээх УИХ-ын чуулганаар батламжлах учиртай. Харин шинэ Засгийн газрыг ирэх сарын 10-ны дотор эмхлэнэ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн.
-
2017 оны 9 сарын 26
Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулан ээлжит нэгдсэн сургалтыг өнөөдөр (2017.09.26) Төрийн ордонд зохион байгуулав.
-
2017 оны 9 сарын 26
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.09.26) Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд доктор Шин Ян-суг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд, эртний андын ёсоор дахин уулзаж байгаадаа талархал илэрхийлэв. Мөн тэрбээр, ДЭМБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлт өөрчлөлтийг тууштай дэмжин, байнга туслалцаа дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал донор байгууллагуудын нэг. ”Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030” бодлогын баримт бичиг нь, ДЭМБ-ын “Нэг ч хүнийг орхигдуулахгүй” гэсэн зорилт, зорилготой нэг байгаа. Энэ удаагийн УИХ, Засгийн газар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө эрүүл мэндийн салбарт хамгийн том зорилтуудаа тавьсан. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан, амжилттай эхлүүлээд байгаа. Үүнийг 2020 он гэхэд амжилттай хэрэгжүүлж, элэгний С вирусын халдварыг зогсоож чадвал бүс нутаг дотроо сайн жишгийг тогтоох болно. Монгол Улсын Засгийн газраас халдварт болон халдварт бус өвчний эсрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Ийм хэмжээний хүн амд бодлого нь тодорхой, хэрэгжилт нь үр дүнтэй байвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэх бололцоотой гэдгийг онцлон дурдлаа. Тэрбээр цааш нь, Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад сөрөг хүчний гишүүн байхдаа ч, Байнгын хорооны даргын хувьд ч эрүүл мэндийн салбарыг чухалд тооцож, бусад гишүүдийнхээ хамт энэ салбарт санаа тавьж, хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөн ч МАН УИХ-д 65 суудалтай. Тиймээс өмнөх Засгийн газрын бодлого тогтвортой байж, гаргасан тогтоол, шийдвэрүүдээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана гэдгийг онцолж байлаа.
Монгол Улс 1962 онд ДЭМБ гишүүнээр элсэн орсноос хойш гурван удаа Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ. Хамгийн сүүлд 2010-2013 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажилласан байна. Иймд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн хорооны чуулганы үеэр Монгол Улс Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 2018-2021 он хүртэл ажиллах хүсэлтэй байгааг дэмжихийг доктор Шин-Ян –сугаас хүслээ.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су уулзалтын үеэр Байнгын хорооны даргатай дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа манлайлан ажиллаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиас эхлээд энэ салбарын томоохон хууль, тогтоомжийг эргэн харж, шинэчилэн батласныг тэмдэглэн хэлэхэд таатай байгаагаа дурдав.
Мөн тэрбээр ”Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030” баримт бичгийг талархан хүлээн авсанаа дурдав. Үргэлжлүүлэн, танай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2020 он гэхэд элэгний С вирусыг устгах бүрэн бололцоотой. Энэ хөтөлбөрөө та бүхэн амжилттай хэрэгжүүлж чадвал бүс нутагтаа төдийгүй дэлхийд сайн жишгийг үзүүлсэн орон болно. Түүнчлэн Монгол Улс өмөн үү, зүрх судасны эмгэгээс болсон нас баралтын шалтгаан, үзүүлэлт өндөр байгаа. Энэ бүхэн хүн ам нь нэг газар олноор амьдардаг учир агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдолтой холбоотой. Энэ асуудал санааг минь зовоож байна. Иймд УИХ-ын гишүүд та бүхэн хүн амаа амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэ бодлого, шинэ гаргалгаа, гарц гаргаж ажиллахыг хүсэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 9 сарын 26
МАН-ын Бага хурал өчигдөр шөнөжин хуралдаж үүрээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан билээ.
-
2017 оны 9 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өгөв.
-
2017 оны 9 сарын 26
МАН-ынхан өөрсдийгөө ард түмний захиалгаар сонгогдсон гэж хэлэх дуртай. Өмнөх парламентынхан, ялангуяа АН-ынхан улс орныг, ард түмний амьдралыг итгэтлэн доройтуулсан учраас МАН-ыг энэ бүхнийг засч сайжруулахын тулд сонгосон гэдэг. Энэ тухайгаа гишүүд нь үг хэлэх болгондоо оршил болгон ярьдаг ч үнэндээ тэд арчаагүй царайлсаар. УИХ-д 65 гишүүнтэй бүлэг гэдэг бол маш том эрх мэдэл.
-
2017 оны 9 сарын 26
МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралдаанаар Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өрсөлдөж намын бага хуралд өөрсдийн гаргасан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, асуултад хариулсан.
Үүний дараа санал хураалт явуулав. Санал хураалтад 294 бага хурлын гишүүн оролцсон. Бүх санал хүчинтэйд тооцогдож
1. У.Хүрэлсүх 188
2. Н.Энхболд 5
3. Ө.Энхтүвшин 101 санал авлаа.
Үүгээр МАН-ын бага хуралд оролцсон гишүүдийн 63.9 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо.
-
2017 оны 9 сарын 25
Түр завсарлаад байсан МАН-ын Бага хурал хаалттайгаар үргэлжилж байна. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж буй. Тодруулбал
-
2017 оны 9 сарын 25
МАН-ын Бага хурал түр завсарласан. Тус завсарлагааны үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан товч мэдээлэл хийлээ. “МАН-ын ээлжит Бага хурал болж байна. Энэ удаагийн хурлаар намын 28 дугаар Их хурлыг ирэх 11 дүгээр сарын 20-21 өдрүүдэд хуралдахаар зарласан.
-
2017 оны 9 сарын 25
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж буй. Тэгвэл дөнгөж сая завсарласан байна
-
2017 оны 9 сарын 25
МАН-ын Удирдах Зөвлөлөөс Ерөнхий сайдад гурван хүний нэрийг дэвшүүлсэн талаар бид мэдээлсэн. Эдгээр гурван хүнээс нэгийг нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх юм.
-
2017 оны 9 сарын 25
МАН-ын Бага хурлыг С.Төмөр-Очир даргалж байна
-
2017 оны 9 сарын 25
МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж дуусчээ. Тус зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралдсан ч Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулаагүй завсарласан юм.
-
2017 оны 9 сарын 25
МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхэллээ.