-
2017 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв.
-
2017 оны 11 сарын 01
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.11.01) хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа нийслэлийн Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэнээс ирүүлсэн дээрх мэдээллийг хэлэлцсэн байна. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргажээ. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажилласан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн.
Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 11 сарын 01
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.
Манай Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зоримог, тууштай, бүтээлч ажиллаж, үр дүнд суурилсан, хариуцлагатай, сахилгатай Засгийн газар байх болно гэдгийг аймгийн Засаг дарга нарт хэллээ.
Сүүлийн жилүүдэд манай улсад сахилга, хариуцлага бүх шатанд суларч, дэг журам, шударга ёс алдагдсан. Засгийн газар өөрөөсөө эхэлж, хариуцлага сахилга батыг эрс сайжруулан үлгэрлэн манлайлж, төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сайжруулахыг шаардана. Орон нутгийн удирдлагууд та бүхэн ч нутаг дэвсгэртээ энэ асуудлаар өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ийм зарчим барьж ажиллаарай гэлээ.
Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгавар гарсан. Энэ даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас ангид байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах зэрэг тодорхой асуудлыг тусгасан. Засгийн газар нутгийн захиргааны бүх шатны байгууллагад зөвхөн хууль дээдлэх, ёс суртахуунтай байх зарчмыг шаардаж ажиллана гэдгийг Г.Занданшатар сайд анхааруулаад аймгийн Засаг дарга нар өгсөн үүрэг даалгаврынхаа гүйцэтгэл, дотоод хяналт, шалгалтаа эрс сайжруулж, бодит үр дүн шаардаж ажиллахыг үүрэг болгов.
Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр энэ өвөл цас ихтэй, хүйтэн өвөл болох төлөвтэй. Намрын дунд сард багагүй хэмжээний цаг орж, эхний дохио өглөө. Өнгөрөгч зун манай орны нийт нутгийн 75 хувь нь гантай, гандуу байлаа. Иймд орон нутгийн удирдлагууд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч, болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, төлөвлөж ажиллах хэрэгтэй. Алслагдсан болон даваа саад ихтэй сумын төв, суурин газруудад нүүрс, шатахууны нөөцийг хангалттай бүрдүүлэх, гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай суурин газарт 50 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлж, ажиллах ёстойг хэллээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар цахим хурлын үеэр аймаг орон нутгийн удирдлагын санал хүсэлтийг сонсч, тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Эдийн засаг хүнд байгаа ч манай Засгийн газар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, аймаг, нийслэлд цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл нэмж барина. Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно гэлээ. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, Цагаанхадны гаалийн хяналтын бүсийн нөхцөл байдлыг сайжруулахаар Уул уурхайн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажиллуулна. Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг ажлын байртай болгоход зарцуулахаар төлөвлөсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймгийн удирдлагуудын асуултад хариулах үеэрээ хэллээ. Бусад асуудлыг судалж үзээд шуурхай шийдвэрлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 01
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр НҮБ-ын Суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.
Шадар сайдаар томилогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч, үр дүнд хүрч байгаад талархал илэрхийлэв. Энэ зорилт олон салбар, өргөн хүрээг хамардаг учир цаашид салбар хоорондын уялдааг сайжруулж, нэгдсэн бодлогоор зангидах шаардлага байгааг Беате Транкман хэллээ.
2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, үр шимийг нь бүх иргэнд хүртээмжтэй хүргэхэд НҮБ-аас үзүүлж буй хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархаж байдгаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.
НҮБ нь Онцгой байдлын албаны орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийг гамшгаас хамгаалах бэлтгэл эзэмших төсөл хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлээс хамгаалах төрийн бодлого боловсруулахад их хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Өнгөрсөн өвлийг өнтэй даван туулахад НҮБ болон олон улс, донор байгууллагаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж нэн чухал байсныг Шадар сайд онцоллоо. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар саяхан Засгийн газартай хамтарч бүх аймгийн удирдлага, Онцгой байдал, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлсэнд талархал илэрхийлэв.
Мөн уулзалтаар ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 01
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын даргын томилгоог хэлэлцэхээр товложээ.
ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг томилуулах санал орж гэдгийг эх сурвалж хэллээ. Д.Гэрэл нь тус газрын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан билээ. Тэрээр уг албыг хашихаасаа өмнө Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
Түүнийг ажлаас сольсон шалтгаанаа Ерөнхий сайд нь хэлэхдээ, “ТЕГ-ын дарга бол Монгол улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж байжээ.
Өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн энэ албан тушаалд томилогдох магадлалтай хүнээр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан А.Дулаанжаргал, ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх нар яригдаж байсан юм.
-
2017 оны 11 сарын 01
МАХН-ын Бага хурлын гишүүд шуурхай хэвлэлийн хурал зарлаж, нам дотроо буглаад байгаа асуудлаа нэн даруй шийдвэрлэхийг мэдэгдлээ.
-
2017 оны 11 сарын 01
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.01) хуралдаан 10 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалав.
-
2017 оны 11 сарын 01
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бусаар хуралдлаа. Тус намын бүлэг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоон дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм.
-
2017 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк Винк, Бүгд Найрамдах
-
2017 оны 11 сарын 01
2016 оны УИХ-ын сонгуульд олонх болж, 65 суудал авсан МАН-ын амлалт ажил хэрэг болж хөрсөн дээр буухыг ард түмэн хүлээж сууна. Тэд иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсноосоо хойш өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийж, хэлсэн амалсанаа хэрэгжүүлсэнгүй . Үүнийг өөрсдөө ч хэдэнтэй хэлж, 2020 оны сонгуульд намаараа лааз өшиглөхгүйн тулд дангаараа бүрдүүлсэн Мэргэжлийн Засгийн газраа хүртэл огцруулаад авсан.
-
2017 оны 11 сарын 01
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана
-
2017 оны 11 сарын 01
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Бусад.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт;
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Бусад.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт;
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Бусад.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Мэдээлэл сонсох /Гадаад харилцааны сайдын/;
Бусад.
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Дэд хорооны даргыг сонгох тухай /Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо/;
Бусад.
-
2017 оны 10 сарын 31
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
-
2017 оны 10 сарын 31
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.31) нэгдсэн хуралдаан 11 цаг 08 минутад 64.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын нэр бүхий 12 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн. Байнгын хорооноос хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зарчмын зөрүүтэй 80 гаруй саналын томьёолол бэлтгээд байгаа юм.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар үргэлжлүүлэн санал хураалт явууллаа. Төслийн “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэсэн 42 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Тухайлбал, төслийн 42 дугаар зүйлийн 42.1.13 дахь заалтыг “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой албан бус байр суурь илэрхийлэх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх”-ийг төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хориглох санал дэмжигдлээ.
Мөн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, төслийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг “Тор орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол заримх бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
Түүнчлэн төслийн 55 дугаар зүйлийг “55.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, “55.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавина. Нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.
Байнгын хорооны санал дэмжигдсэнээр төрийн албан хаагч нь “ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгох”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”-аар болж байгаа юм. Мөн төслийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бол төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж өөрчлөн найруулахаар боллоо.
Мөн энэ хуулиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, шинжилгээ хийх, энэ талаар бодлого боловсруулагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн үүрэг бүхий Засгийн газрын харьяаны төрийн албаны сургалтын байгууллага ажиллах юм байна. Харин Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд тэдгээрт Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурал зөвлөлийн гишүүдийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд нэг удаа улиран томилогдох эрхтэй байхаар зохицуулахаар болов.
Түүнчлэн төслийн 56 дугаар зүйлд “улирлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох” гэсэн агуулгатай 56.1.4 дэх заалт нэмэх, төслийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 89.2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 89.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, мөн хуулийн 92.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.
Дараа нь Байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал төслийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг “төрийн тэргүүлэх үйлчилгээний алба” гэж өөрчлөн найруулж багш, эмч нарыг энэ ангилалд хамааруулах, харин төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “төрийн бусад үйлчилгээний алба” гэсэн агуулгатай 9.1.5 дахь заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй таван санал гаргасан үндэслэлээ тайлбарлаж үг хэллээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд энэ хуульд ийм саналын томьёолол орвол түүхий болоход хүрнэ, харин салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хүрээнд энэ саналаа гаргаж хуульд тусгуулахад анхаарах нь зүйтэй гээд том хуулийнхаа ерөнхий агуулга, үзэл баримтлалыг эвдэхгүйн үүднээс саналаа татаж авахыг Н.Учрал гишүүнд санал болгосон юм. Мөн Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил ч ийм саналтай байгаагаа хэллээ. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал саналаа татаж авч буйгаа хэлээд энэ асуудлыг ажлын хэсэг дээр анхаарч сайн ярилцаад дахин оруулж ирвэл сайн байна, цаашдаа Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлд энэ асуудлыг тусгуулахын төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.
Эцэст нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учраас ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 10 сарын 31
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
-
2017 оны 10 сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галтыг бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Монголд ажилласан хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.
Өнгөрсөн долдугаар сард Элчин сайд Женнифер Зимдал Галттай уулзахдаа Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох талаар санал дэвшүүлж байсан тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад үүнийг Конгрессоор оруулж дэмжүүлж өгөхийг хүслээ. Монголын талаас хуульчид АНУ-ын лобби бүлгийн хүмүүстэй энэ талаар ажиллаж байгаа бөгөөд ирэх 12 дугаар сарын эхээр тэдгээр хүмүүсийг Монголд ирүүлэхээр урьсан байна.
Элчин сайд Женнифер Зимдал Галт хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг бэхжүүлэх чиглэлд хийгдэж буй хоёр ажлын талаар ярилаа.
Нэгд, Мерси Кор олон улсын байгууллагаас Монголын махны экспортыг дэмжих 10 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд малын өвчнөөс шалтгаалан мах экспортлоход хүндрэл учирч байгаа тул АНУ-ын ХААЯ-ны Амьтан, ургамлын эрүүл мэндийн хяналтын албатай хамтран монгол малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнийг оношлох, тодруулах чиглэлд хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Монгол Улсад зөвхөн хоёр хөршдөө төдийгүй бусад олон улс оронд мах экспортлох өргөн нөөц боломж байгааг тэрээр мөн онцоллоо.
Хоёрт, Мянганы сорилтын сангаас Монголд хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэхэд 700 сая ам.долларын өртөг бүхий Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөл ихээхэн хөшүүрэг болох талаар дурдлаа. Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг 350 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжүүлэх зөвшөөрөл олгогдсон байна. Хэдийгээр Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд хөрөнгө оруулахгүй гэж шийдсэн боловч бусад донор байгууллагуудтай хамтран цогцоор шийдэх ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлд мөн анхаарах ажээ.
Элчин сайд саяхан Монголын 120 манлайлагч залуусыг хүлээн авч уулзсан байна. Тэдний дундаас ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрнө гэдэгт итгэж байна гэлээ.
Элчин сайд Женнифер Зимдал Галт Монголын энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буйг АНУ-ын зүгээсс өндрөөр үнэлдгийг мөн тэмдэглэн хэлж байв.
-
2017 оны 10 сарын 31
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Душан Беллаг хүлээн авч уулзав.
Монгол Улс Европын холбоо болон гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Европын холбоотой байгуулсан Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа нь Словак Улстай харилцах харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байгааг Шадар сайд тэмдэглэв.
Хоёр орны улс төрийн харилцаа хэвийн ч эдийн засгийн салбарт анхаарал хандуулж, өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. 12 дугаар сарын эхээр Словак Улсын Шадар сайд П.Пелегрини тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлал үүнд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв.
Айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, бизнес форум зохиохоор төлөвлөсөн байна. Айлчлалын бэлтгэлийг хангаж, үр дүнд хүргэхийн тулд Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 31
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогджээ. Хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
-
2017 оны 10 сарын 30
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг өнөөдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас хүслээ.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, Катарын тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэлээ.
Катар Улстай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Санхүүгийн чадавхитай Катар улс Монголд хөрөнгө оруулалт хийх өргөн боломжтой гэж үзэж байна. Катарын тал Монголд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа хэллээ.
Катар Улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүхий л салбарт хамтран ажиллахад Элчин сайдаас шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр, дээд түвшний айлчлал чухал гэдгийг Элчин сайд тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Катар Улсад айлчлахыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 30
Монгол Үндэсний Ардчилсан Намын шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.