Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1054 1055 1056 1057 1058 1059 1060
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ
    2017 оны 10 сарын 27
    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн
  • УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар хуралджээ
    2017 оны 10 сарын 27
    Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Засгийн газрын сайд нарын зарим томилгоонд хориг тавьсан билээ. Тус асуудлаар өнөөдөр УИх дахь
  • Ц.Сандуйг чөлөөлж, С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгожээ
    2017 оны 10 сарын 27
    Ц.Сандуйг чөлөөлж, С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгожээ
  • Төсвийн байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2017 оны 10 сарын 27
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.27) хуралдаан 09 цаг 35 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Ингээд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.




    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг төсөлд “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.


    Монгол Улсын Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан заалтыг “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэж өөрчлөхөөр санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.



    Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох” гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив. Иймд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
    2017 оны 10 сарын 27
    УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ
  • Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг үүрэгдэв
    2017 оны 10 сарын 27
    Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар сахилга, хариуцлага, дэг журмыг бүх шатанд чангатгах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

  • Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нарын томилгоонд хэсэгчлэн хориг тавив
    2017 оны 10 сарын 26
    Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нарын томилгоонд хэсэгчлэн хориг тавив
  • Х.Баттулга ”Аж үйлдвэрээ аварч ажлын байраа баталгаажуулъя” сэдэвт уулзалтад оролцов
    2017 оны 10 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Хан-Уул дүүрэгт очиж ”Аж үйлдвэрээ аварч ажлын байраа баталгаажуулъя” сэдэвт уулзалтад оролцон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй харилцан ярилцсан юм.
  • “МАЗ” компани тусгай зориулалтын автомашин нийлүүлэх хүсэлтэй байна
    2017 оны 10 сарын 26
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Беларусь Улсын “МАЗ” компанийн ерөнхий захирал Д.С.Катеринич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.



    Беларусийн тал Онцгой байдлын ерөнхий газарт гамшигтай тэмцэх тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Энэ хүрээнд гал унтраах, аврах ажиллагаанд зориулсан 12 төрлийн 39 автомашин нийлүүлэхээр хоёр улсын холбогдох яам, агентлаг, компани урьдчилан тохиролцсон байна. Монгол, Беларусийн Засгийн газар хооронд энэ тухай хэлэлцээр байгуулснаар 10 хүртэл жилийн хугацаатай, 15 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэх юм.

    Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийг сайжруулж чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ. Тэрээр жил гаруй хугацаанд яригдаж байгаа дээрх төслийг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэлээ.

    Төслийг хэрэгжүүлснээр онцгой байдлын албанд ашиглаж байгаа автомашины чанар сайжирч, энэ хэрээр аюулт үзэгдэл, гал түймрийн голомт зэрэгт түргэн шуурхай очих, иргэдийн амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах илүү боломж бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
    2017 оны 10 сарын 26
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.26/ нэгдсэн хуралдаан 10.30 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийлж үг хэлсэн. Тэрбээр, “Энэ сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авиралт хийж явсан 17 уулчин амь насаа алдсан харамсалтай явдал тохиолоо.

    Осолдож амь эрсэдсэн уулчдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, танил дотно бүх хүнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ. Мөн эрхэм гишүүд суудлаасаа босож тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм.




    Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай байлаа.




    Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

    Эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 5.3 хувьд хүрэн сэргэж байна хэмээн Сангийн сайд хэллээ. Тэрбээр, нүүрсний экспорт эрчимтэй нэмэгдэж, голлох ашигт малтмалын үнэ харьцангуй өндөр түвшинд хүрсэн нь уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарт өсөлт бий болж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт нэмэгдсэн зэрэг нь 2017 онд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давж биелэхэд нөлөөлсөн байна.




    ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг 2017 оны долдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын хоёрны өдрийн хооронд ажлын хэсгийн түвшинд хийж зорилтот үзүүлэлтүүдийг шинэчлэн тохирсон. Хөтөлбөрийн хүрээнд тохирсны дагуу төсвийн давсан орлогын тодорхой хэсгийг дараахь үндэслэл, шаардлагын дагуу зарцуулах шаардлагатай байна гэлээ. Тухайлбал, хүүхдийн мөнгө хөтөлбөрийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах зардлыг төсөвт тусгах, өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах, 2018 он болон түүний дараагийн жилүүдэд төсөвт дарамт үзүүлэхгүй, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий нэг удаагийн шинжтэй зардлыг тусган хэрэгжүүлэх зэрэг зайлшгүй шаардлага үүссэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг Төсвийн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэллээ.




    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр макро эдийн засгийг тогтворжуулан эдийн засгийн өсөлтийг хангаж, инфляцийг нам түвшинд барих замаар монгол төгрөгийг үнэгүйдлийг багасгах, мөн арилжааны банкуудад бага хүүтэй зээл өгч, буцаад өндөр хүүтэйгээр Засгийн газрын бонд гаргаснаас болж төсвийн алдагдал гардаг явдлыг зогсоох хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.

    Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ц.Даваасүрэн, М.Билэгт, З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийлсэн.

    Гишүүд, 2018-2019 оны төсвийн төсөөлөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тусгаж өгсөн үү, төсвийн орлогыг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хэрхэн тусгасан, төсвийн алдагдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх санхүүжилтийг тусгасан эсэхийг лавлаж байлаа.




    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2018-2019 оны төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Эдийн засагт байгаа нөөц боломжийг бүрэн ашиглах талаар ярилцсан. Төсөв дэх цалингийн сан 1.8 их наяд, тэтгэврийн сан 1.4 их наяд төгрөг байгаа. Гэтэл тэтгэврийн сантай тэнцэх хэмжээний мөнгийг авсан зээлийн хүүд төлж байгаа. Юуны түрүүнд өндөр хүүтэй зээлийн хүү төлж буй хамгийн үр ашиггүй зардлын суудалд анхаарал хандуулж, Засгийн газрын хөрөнгийг зөв менежментээр зарцуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

    Тэрбээр, 2017 онд төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөг байгаа гээд 2018 онд төсвийн алдагдлыг 300 тэрбумаар бууруулахаар тусгасан хэмээн онцолсон. Түүнчлэн 2018 оны төсөвт бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох, гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох санхүүжилтийг тусгасан гэж Сангийн сайд хэлсэн. Энэ арга хэмжээнд 380 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэмээн тайлбарлалаа.

    Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.8 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

    Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

    Дараа нь Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

    УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж буй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн. Ингээд уг тогтоолоор УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар, Цэдэнбалын Цогзолмаа нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Жадамбын Бат-Эрдэнэ нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Батжаргалын Батзоригийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Цэрэнпилийн Даваасүрэн нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Нямтайширын Номтойбаяр, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Дамдины Цогтбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Янгугийн Содбаатар нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Мөн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

    Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.



    Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн юм. Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлт болон УИХ-ын гишүүд, аж ахуйн нэгж байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг судлан үзэж, зарчмын зөрүүтэй санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

    Тус ажлын хэсгээс гаргасан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгох 72.6 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас хасч, 2017 оны төсвийн орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотойгоор урсгал зардлыг 55.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт өөрчлөлт оруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

    Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 16.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас, аудитын дүгнэлт гараагүй 32.6 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй дөрвөн төсөл, арга хэмжээний жагсаалтаас тус тус хасаж, Үндэсний аудитын газрын дүгнэлтийн дагуу хоёр төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 1.2 сая төгрөгөөр бууруулах саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжжээ.

    Ингээд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй санал тус бүрээр санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • С.Баатаржавыг Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томиллоо
    2017 оны 10 сарын 26
    С.Баатаржавыг Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томиллоо
  • Ц.Нямдорж: Б.Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг хилсээр шийтгүүлсэндээ сандарч байна
    2017 оны 10 сарын 26
    Ц.Нямдорж: Б.Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байна
  • Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар юу хэлэв
    2017 оны 10 сарын 26
    Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц мэдээлэл хийж, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар хэд хэдэн ноцтой зүйл ярив. Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар юу хэлэв гэдгийг ишлэлээр хүргэж байна.
  • Уулчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийллээ
    2017 оны 10 сарын 26
    Уулчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийллээ
  • Ши Жиньпин: МУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэнэ
    2017 оны 10 сарын 26
    Хамгийн олон буюу 89 сая 447 мянган гишүүнтэй Хятадын Коммунист намын XIX их хурал энэ сарын 18-25-ны өдрүүдэд Бээжин хот болж өнгөрсөн. Уг хурлын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тус намын 19 дэх Төв хорооны хурал дээр 18 дахь Төв хорооны нэрийн өмнөөс илтгэл тавьсныг онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр БНХАУ 2050 он гэхэд Хятадын онцлогтой социализм бүтээн байгуулах зорилтыг энэ удаагийн их хурлаас дэвшүүлсэн болохыг хэллээ.
  • У.Хүрэлсүхийн Засгийн газар эхний дүнгээ 300 мянган төгрөгийн тэтгэлгийн асуудлаар тавиулах нь
    2017 оны 10 сарын 26
    Манай улсыг халамжийн бодлогодоо идэгдсэн гэдэг. Сонгууль болгоноор мөнгө амлаж, түүнийгээ биелүүлэхийн тулд ашигтай, ашиггүй наймаа хэлцэж, цаашлаад улс орныг дааж давашгүй өрөнд оруулж байгаа нь өнөөгийн үнэн төрх. Хэдэн жилийн өмнө халаагаа өгч буй МАН-ын Засгийн газар Хүний хөгж­лийн мөнгөний үлдэгдэл сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дэд гурав хувааж өгөхөөр болсон.
  • Засгийн газрын хуралдаан өнөөдөр үргэлжилнэ
    2017 оны 10 сарын 26
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.
  • Н.Багабанди, С.Баяр нарын улс төрийн арга барил юу байв
    2017 оны 10 сарын 26
    Н.Багабанди, С.Баяр нар нь ерөнхийдөө хүчирхийллээр асуудлыг шийдэх арга барилтай хүмүүс юм. 1998-онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт зарцуулж, уг үйлдвэрийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг хувьчлаж авах гэж байсан Ш.Отгонбилэгийн хэрэг илчлэгдэж, ЗГ шүүхэд шилжүүлсэн байв. Ш.Отгонбилэгийг шүүх дээр Алтанхуяг (хожим нь Е-Прокурор болсон), Ганбат(ерөнхий шүүгч болсон) нар өмгөөлж байв.
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана
    2017 оны 10 сарын 26
    Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана



    Ирэх сард ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.



    Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.



    Тухайлбал ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.



    Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Шадар сайд ахална



    Талуудын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэн зохицуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах шаардлагыг харгалзан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол-Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргаар томиллоо.

  • Засгийн газар стартегийн салбар болох МЦХ компанийн хувьцааг худалдаж авна
    2017 оны 10 сарын 26
    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    Засгийн газар 20 жилийн дараа стратегийн салбар болох “МЦХ” компанийн хувьцааг худалдаж авна

    “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2. 550, 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох агентлагийн дарга нарт даалгав.

    “Монголын цахилгаан холбоо” компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг мөн үүрэг болголоо. Тус компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг юм. “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа энэ оны зургаадугаар сард ирүүлжээ.



    Талуудын хоорондох харилцан ойлголцлын Санамж бичгийн төсөлд тусгасны дагуу төлбөрийн нөхцлийг судлан, төлбөрийг үе шаттай хийх чиглэлээр хэлэлцээ хийх юм.

    Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компани суурин утасны 28.19, интернетийн 12, кабелийн телевизийн тав, лавлах утасны 12, олон улсын ярианы зах зээлийн 16 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Компани 1996 оноос хойш өнөөг хүртэл 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж Засгийн газарт 10 гаруй тэрбумын ногдол ашиг хуваарилжээ.

    Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана

    Ирэх сард ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.

    Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

    Тухайлбал ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

    Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Шадар сайд ахална

    Талуудын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэн зохицуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах шаардлагыг харгалзан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол-Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргаар томиллоо.

    Эрэн хайх, аврах ажиллагааг зогсоолоо

    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авирч байгаад осолдсон 17 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийв.

    Осолдсон иргэдийн цогцсыг олж Улаанбаатар хотод авчирсан бөгөөд ар гэрийнхэнд нь таниулж дууссан байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй аврагч, уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, цагдаа, эмнэлгийн байгууллагын 200 гаруй хүн ажиллажээ.

    Цаашид ямар уул, хайрханд хэзээ авиралт хийж байхыг хатуу журамлах, холбогдох төрийн төрийн бус байгууллага хяналтаа чангатгаж, иргэд сахин биелүүлж байх хэрэгтэйг Шадар сайд онцоллоо.

    Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг Засгийн газрын маргаашийн /2017.10.26/ хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1054 1055 1056 1057 1058 1059 1060
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    3 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    29 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    57 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    57 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    16 цаг 34 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    17 цаг 9 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    17 цаг 18 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    17 цаг 20 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    17 цаг 43 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    17 цаг 59 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    18 цаг 20 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    19 цаг 31 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    19 цаг 50 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    20 цаг 22 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    20 цаг 46 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    20 цаг 57 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    21 цаг 1 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    21 цаг 32 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    21 цаг 35 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    21 цаг 52 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК