Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1172 1173 1174 1175 1176 1177 1178
  • АН-ын Их хурал түр завсарлалаа
    2016 оны 12 сарын 06
    Х.Тэмүүжин танилцуулж байна. Тэрбээр “Ардчилсан намд эв нэгдэлтэй байж чадаагүй гэдэг. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг бишээ. Ардчилсан намын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрмэн дээрээ нэгдэхийг хэлнэ. Ардчилсан нам бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг. Ардчилсан намыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна. Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхүү хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагсдан хүмүүсийн тэмцэлийн талбар болно. Ардчилсан намд шинэ салхи хэрэгтэй байна. Тогтмол ус үмхийрдэг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ. Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам гэдэг энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно” гэв. Шинэтгэлийн хөтөлбөрт АН-ын ҮЗХ-г 330 хүнтэй болгох, Гүйцэтгэх зөвлөлийг Ерөнхий зөвлөл болгох, ҮЗХ-ны гишүүдийн нэг жилийн татварыг таван сая төгрөгөөр тогтоож байгаа юм байна.

    Их хурал түр завсарлаад байна.
  • З.Энхболд: АН цаг үргэлж ачааны хүндийг үүрдэг
    2016 оны 12 сарын 06
    АН-ын дарга З.Энхболд ” Бид эрх барьж байхдаа ямар ч улстөржилтгүйгээр, аль нэг нам эсвэл гэлгүй бондын санхүүжилтыг олгосон. Бондоос мөнгө авсан 60 хувь нь МАН-ын гишүүдийнх байна. Чингис бондын мөнгийг МАН их шүүмжилдэг.

    Үнэндээ МАН-ын дарга нарын баяр баясгалантай тууз хайчилж байгаа үйлдвэр, замууд бол бондын үр дүн. Цаашид МАН олон тууз хайлчлах байх. Бид эдийн засгийг солонгоруулах анхдагч нөхцөлийг бүрдүүллээ.

    Гишүүд улсын нэр дээр авсан зээлээ хугацаанд нь төл. МАН төр барьж байх үед өрхийн бодит орлого 64.9 хувиар нэмэгддэг бол АН 171.4 хувиар нэмэгдсэн.

    Хөдөлмөрийн зах зээл илүү тогтвортой болсон. Монголын эдийн засаг суурь өвчнөсөө салсан. 2012-2015 оны хооронд 334.9 мянга, барилгын салбар 77.1 мянган ажлын байр нэмэгдүүлсэн.

    ХАА-н бүтээгдэхүүн экспорт 6 сая доллараар өссөн. Эдгээр статистик мэдээ бол дөрвөн жилийн ажлын тайлан.

    Бид 2016 оны сонгуульд ялалт байгуулсан бол 2012 оны бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх байв. Өнгөрсөн дөрвөн жилд ажил эрхлэгчдийг дэмжих замаар сайн хашаа, сайн бизнзс бүхнийг гэр хорооллын бүх айлыг хөрсний бохирдлоос салгах байсан. Энэ бүхэн зогссон.

    Сайн малчин хөтөлбөрөөр малчин хүн 10 хувийн зээл авч байсан бол 30 хувь болжээ.Сайн бизнес ипотекийн зээл байгуулах 100 хувийн зогсолт хийсэн байна.

    Энэ сонгуульд манай нам ялж чадаагүй нь 26 жилийн түүхэн дэх хүнд зүйл тохиосон.

    АН цаг үргэлж ачааны хүндийг үүрдэг. 1997-1998 оны АЗийн хямрал, Орсын хямрал, 2012 онд эрдэс баялаг түүхий эд унасан үе таарсан. Гадаад орчноос хамааралтай энэ хүнд бэрхшээл тулгарсан. Яагаад сонгуулийн санал хураалтаас өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гаргасан юм бэ эгж асуусан. Энэ бол МАН-ын башир арга байсан юм. Сурталчилгааны явцад хууль хүчний байгууллагаар дарамталж харлуулах явц чөлөөтэй гарч байлаа. АН мөнгөний сонгуулийг эсэргүүцэж ирсэн. Харин МАН мөнгө өгч байхад хуулийнхан нүдээ аниад өнгөрсөн. Царцааны нүүдэл сонгогчдыг олноор нь шилжүүлэх үйл явдал боллоо. Нэг хүнийг хэд хэд санал өгүүлсэн ноцтой тохиолдол гарсан. Энэ талаар шинэ байгуулагдсан УИХ-аар хэлэлцэх ёстой” гэлээ.
  • Яг одоо: МАН-ынхаан, ажлаа хийцгээ
    2016 оны 12 сарын 06
    Яг одоо Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавьж байна.
  • Танилц: АН-ын Их хурлын албан ёсны хөтөлбөр
    2016 оны 12 сарын 06
    Ардчилсан намын Их хурал өнөөдөр морин цагт буюу 11.40 минутад Соёлын төв өргөөнд эхэллээ.
  • Яг одоо: АН-ын Их хурал эхэлж байна
    2016 оны 12 сарын 06
    Ардчилсан намын VI их хурал яг одоо Соёлын төв өргөөнд эхэлж байна. Энэ удаагийн Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд хуралд оролцох гишүүдээ өглөөний 07:00 цагаас эхлэн бүртгэж эхэлсэн юм. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөн өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа оруулсан билээ.
  • Г.Уянга: Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэл байна
    2016 оны 12 сарын 06
    “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам”-ын дарга Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлээ танилцууллаа. Тус намынхны үзэж буйгаар Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэл байгаа юм байна.
  • АН-ын Их хурал эхлээгүй байна
    2016 оны 12 сарын 06
    Ардчилсан нам Их хурлаа өнөөдөр 10.00 цагт товлосон ч хараахан эхлээгүй байна. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас Их хуралд оролцохоор ирсэн 1000 гаруй төлөөлөгч дөнгөж сая Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг татуулаад хурал болох Соёлын төв өргөөнд ирж байна.

    Их хурлаар тус намын гишүүд Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм.
  • Шуурхай: АН гишүүдээ 07:00 цагаас эхлэн бүртгэж эхэлжээ
    2016 оны 12 сарын 06
    Ардчилсан намын VI их хурал маргааш Соёлын төв өргөөнд 09:00 цагт эхэлнэ. /2016.12.06-2016.12.07/ Их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм байна. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Мөн энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгох гэнэ.



    Ардчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллаж байгаа юм.
  • АН-ын VI их хурал өнөөдөр болно
    2016 оны 12 сарын 06


    Ардчилсан намын VI их хурал маргааш Соёлын төв өргөөнд 09:00 цагт эхэлнэ. /2016.12.06-2016.12.07/ Их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм байна. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Мөн энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгох гэнэ.



    Ардчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллаж байгаа юм.
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 12 сарын 06
    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:



    12 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:



    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Ажлын хэсэг байгуулах тухай;
    Бусад.

    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
  • Инновацийг дэмжих лобби бүлэг байгуулав
    2016 оны 12 сарын 05
    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар Улсын Их Хуралд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.12.05/ хүргүүлжээ.
  • Н.Алтанхуягийн өмгөөлөгч шаардлага хүргүүлжээ
    2016 оны 12 сарын 05
    Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өнгөрсөн 11 сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газраас зарлан дуудах хуудас ирүүлж, улмаар дөрвөн цаг орчим байцаалт авсан үйл явлын талаар бид мэдээлсэн билээ.
  • Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслол боллоо
    2016 оны 12 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргасан Хөрс, бэлчээр хамгаалах талаар Засгийн газарт чиглэл өгсөн 158 тоот зарлигийг БОАЖЯ, ХХААХҮЯ-нд гардуулан өгөх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Олон улсын Хөрс хамгаалах өдөр өнөөдөр тохиож байгаа тул уг үйл явдлыг бэлгэдэн уг зарлигийг холбогдох яамдын төлөөлөлд ийнхүү гардуулсан юм.
  • Ж.Батзандан МАН-тай тохирсон уу?
    2016 оны 12 сарын 05
    Шинэ парламент бүрэлдэхэд АН арай гэж нэг бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Гэтэл олонхиос АН-ыг бүлэггүй сул гишүүд болгохын төлөө урвалт хүсч, бялууны зүсмээр намаа худалдаж чадах хэн нэгнийг хайж эхэлсэн сураг дуулдаад өнгөрч байсан билээ. Тэгвэл саяхнаас тэрхүү “урвагч” нь Ж.Батзандан байсныг батлах яриа ордноор түгжээ. Тэрээр сайдын тамга өгвөл намаасаа урвах тохироо ярьсан байж. Харамсалтай нь МАН доторх фракцууд Засгийн газрын гишүүний төлөө хүчтэй өрсөлдсөн тул юун Ж.Батзандан манатай байв.

    Харин одоо Ж.Батзандан АН-ын даргын төлөө өрсөлдөөд ялагдвал энэ намын хаалгыг савж гарна гэсэн тооцоотой яваа аж. Хэрэв Ж.Батзандан шуударвал АН-аас дахин ганц гишүүн “сугалж” бүлэг байгуулах чадамжгүй болгож орхих нь МАН-ын чин зорилго. Бүлэггүй сул АН-ын гишүүд завсарлага авах ч эрхгүй болж, МАН-ын зүтгүүлсэн ямар ч асуудалд бойкот хийх боломжгүй болно.

    АН дотор ч Ж.Батзанданг даргаар сонгохгүй бол УИХ дахь хэдийгээ орхиод МАН-д дагаар орох гэж байгааг мэджээ. Тиймээс энэ шум Ж.Батзанданг намын даргад дэмжихэд нөлөөлнө гэж тооцсон аж. Гэвч энэ нь агсам морь шиг АН-ынхны дургүйг л хүргэнэ үү гэхээс дэмжлэг авна гэдэг юу л бол

    Л.Лхагва
  • Яг одоо: АН-ын ҮЗХ хуралдаж байна
    2016 оны 12 сарын 05
    Ардчилсан намын ҮЗХ-ны хурал “Чингис” зочид буудалд эхэллээ. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаараа маргааш болох Их хуралд хэлэлцэх дүрмийн төслөө хэлэлцэх юм байна.

  • Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлийг зарлана
    2016 оны 12 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлийг зарлаж ТусгаарТогтнол Эв Нэгдлийн Намаас маргааш 11 цагт Монгол Ньюс компанийн байранд хэвлэлийн хурал зарлаж байна.
  • Хууль зүйн сайд ОХУ-д айлчилж байна
    2016 оны 12 сарын 05
    ЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦЕГ-ын дарга Р.Чингис, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, ХСИС-ийн захирал С.Баатаржав, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон яамны холбогдох мэргэжилтэн багтаж байгаа аж. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтыг уг айлчлалын үеэр ОХУ-ын Хууль зүйн сайд Александр Владимирович Коновалов, Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев нар хүлээн авч уулзалт хийх юм байна.
  • МАН-ын бүлэг: Огцруулах сайдуудын асуудлыг хэлэлцэнэ гэв
    2016 оны 12 сарын 05
    МАН-ын бүлэг мөн ордноос гадуур хуралдахаар шийджээ. Тусгаар тогтнолын ордонд өргөтгөсөн хурлаа хийж байна. Мөн л хаалттай энэ удаагийн хурлаар Засгийн газар эдийн засгийн хүндрэлийн үед хэрхэн ажиллах. Ямар арга хэмжээ авах, хүндрэлийг даван туулах, зах зээлд гэрэл тусгах боломж байгаа эсэхийг хэлэлцэж байна. Эрх баригч намын хувьд энэ л асуудлаас болж хэвлэлээр байнга шүүмжлүүлж байгаа.

    Мөн сүүлийн үед Засгийн газрын дөрвөн сайдыг шүд сугалах замаар өөрчлөх тухай яриа гарсан. Энэ талаар ч яригдах сурагтай. Гэхдээ огцруулах бус Засгийн газрыг тогтвортой байлгаж шахаж ажиллуулах тухай ярьж байгаа гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Ямар боловч нэр дурдагдсан сайд нар хатуухан банга хүртэж байгаа нь ойлгомжтой.
  • МАН бүлгийн хаалттай хуралдаан үргэлжилж байна
    2016 оны 12 сарын 05
    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж байна.

    Тус намын бүлэг даваа гараг бүрт Төрийн ордонд хуралдаж, тухайн долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэдэг. Өнөөдрийн хувьд МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд Удирдах зөвлөлтэйгээ хамтарсан хуралдаан хийж байгаа аж.

    Хуралдаан 10 цагт эхэлсэн ба хаалттай горимоор болж байна. МАН-ын бүлэг 2016 оны сонгуулийн дүнд 65 гишүүнтэйгээр байгуулагдсан буюу дийлэнх олонх болсон юм. Одоогоор ямар асуудал хэлэлцэж байгаа болон хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх эсэх нь тодорхойгүй байна.
  • АН-ын VI их хурал маргааш болно
    2016 оны 12 сарын 05
    АРДЧИЛСАН НАМЫН VI ИХ ХУРАЛ УЛААНБААТАР ХОТ, СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ 2016.12.06-2016.12.07
1172 1173 1174 1175 1176 1177 1178
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    24 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    28 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    34 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    45 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    46 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    48 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    54 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    1 цаг 56 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    22 цаг 52 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК