-
2016 оны 10 сарын 28
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.55 цагт эхэлж, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар оролцсон юм.
-
2016 оны 10 сарын 28
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд, ”2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Ардын намын мэргэжлийн гэх “Мэргэжлийн бус” Засгийн газрын 100 хоногийн ажлынхаа талаар хийсэн хэвлэлийн хурал дээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Засгийн газрын гишүүд зарим нэг зардлаасаа татгалзах санал оруулсан боловч харамсалтай нь УИХ дээр Ардын нам ард түмнийхээ цалин тэтгэврийг хасч, танаж эхэллээ гэж сөрөг хүчин улстөржүүлсэн тул уг санал буцсан” гэх хариуцлагагүй мэдэгдлийг олон нийтийн хэрэгслээр цацлаа.
“Мэргэжлийн бус” Засгийн газрын2016 оны 08 дугаар сарын 23-нд 8 төрлийн татвар нэмэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулах, тэднийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг 1-12 сар хүртэл багасгах, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчид олгож байсан 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг 3 сар болгох, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох, Хүүхэд хамгаалах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулийн үйлчлэлийг хойшлуулах, хүчингүй болгох, Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэг, гадаадын их дээд сургуульд засгийн газрын тэтгэлгээр сургаж байсан тогтолцоог хүчингүй болгох хуулийн төслүүдийг өргөн барьсан.
Гэвч төсвийн тодотголтой холбогдуулж оруулж ирсэн нийт 40 гаруй хуулиас 70 гаруй хувь нь нийгмийн бухимдал, сөрөг хүчний шаардлага, УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч УИХ-ын гишүүдийн олонхийн шийдвэрээр хууль санаачлагчид буцсаныг монголын ард түмэн мэдэж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах асуудлыг дэмжиж байсан төдийгүй 16 дэдсайдын орон тоог хасч Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан, одоо ч энэ шаардлагыг тавьсаар байгаа болно.
Өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ сөрөг хүчнээс болсон мэтээр тайлбарлаж, ард түмэндээ амласан амлалтаасаа буцсан бодит үнэнээ нуун хайцаалах гэсэн увайгүй оролдлогоо зогсоох нь зүйтэй гэж МАН-ын Засгийн газарт хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон Улсын “Фронтиер” компанийн захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Маса Игата “Инвест Монголиа конференц”-ийг Монгол улсад 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа талаараа Засаг даргад танилцуулав. Ноён Маса Игата “Есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг 10 дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулах гэж байна. Уулзалтаас гарсан олон сайхан санал санаачилгыг бид эмхтгэл болгон гаргадаг. Үүнийг та бүхэн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилдаа тусган ажиллах боломжтой юм.
Шинээр сонгогдон ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айчлал Япон Улс байсан. Энэ айлчлалын үр дүнд Япон Монголын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдээд байгаа юм. Дан ганц Засгийн газар хоорондын харилцаанаас гадна хоёр улсын нийслэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх нь чухал юм. Арванхоёрдугаар сард Япон улсад зохион байгуулагдах Инвест Монголиа чуулга уулзалтад таныг өөрийн биер оролцохыг урьж байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Урилгыг талархан хүлээн авч байна. Өөрийн биеэр оролцох болно. Манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд энэ төрлийн яриа хэлэлцээр маш чухал гэж бодож байна. Энэ эмхтгэлд Улаанбаатар хотод хэрэгтэй зүйлс ихээр багтсан байна. Бидэнд хийж, хэрэгжүүлэхээр бэлдсэн олон төслүүд бий. Энэ төслүүдээ уулзалтын үеэр танилцуулна” гэдгээ хэллээ гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд авлигад өртөх эрсдэл бүхий ямар салбар байгааг гишүүн Ж.Ганбаатар асуусан юм. АТГ-ын дарга н.Энхжаргал “Авлигын эрсдэлд өртөх магадлалтай салбарыг иргэний байгууллагын судалгаагаар тодорхойлж гаргадаг. 2015 оны байдлаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарын жагсаалтад яамдаас Барилга хот байгуулалтын яам тэргүүлж, удаад нь Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Байгаль орчин_ ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд тус тус багтсан байна. Харин агентлагуудаас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг нэгдүгээрт бичигдэж, АМГ, ГЕГ мөн багтжээ. Харин аймгуудаас Баян-Өлгий, Завхан, Дундговь, Өмнөговь багтсан байна” хэмээсэн юм.
Олон улсын байгууллагын судалгаагаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарт улстөрчид, хууль хяналт, мэргэжлийн хяналт, яамд багтдаг байна.
-
2016 оны 10 сарын 28
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Азийн оюутны аварга, Азийн элсний наадмын мөнгөн медальт Монгол улсын сагсанбөмбөгийн шигшээ баг тамирчдыг төрийн ордонд хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэх ажээ.
Энэхүү уулзалтын үеэр Ази тивийн түвшинд бахдам амжилт үзүүлээд байгаа баг тамирчид маань Монгол улсын 4 дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид #4 номерийн дугаартай цагаан өнгийн өмсгөлөө дурсгал болон өгөхөөс гадна аваргын тоглолтын гарын үсэгтэй бөмбөг, торыг дурсгал болон өгөх юм.
-
2016 оны 10 сарын 28
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Уг нь ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед эдийн засгийн хүнрэлээс гарах хөтөлбөрийг хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлж байсан.
Тус хөтөлбөр нь эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилготой гэдгийг Сангийн сайд онцлов. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй юм байна. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн тэнцлийг сайжруулж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, бодлогын хэрэгжилтийн үр дүнд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.
Макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3.0 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна. Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжрах, эдийн засгийн цар хүрээ өргөжих боломж бүрдэх тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө хэмээн тооцсон байна.
Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос эхлэн 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэх аж. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурах тооцооллыг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.
Түүнчлэн, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өснө хэмээн тооцсон байна.
Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх, улмаар хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг нэмэгдэж урсгал дансны алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцлийн дарамт буурч дунд хугацаанд ашигтай гарах, түүнчлэн валютын ханшид эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарах талаар тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.
-
2016 оны 10 сарын 28
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын сонгуулийн дараа хэсэгтээ чимээгүй байсан ч энэ намраас зарим нэг хэвлэлээр хатуухан үг дайсан ярилцлага өгч эхэлсэн.
-
2016 оны 10 сарын 27
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан болж өндөрлөлөө. Чуулганаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 86.1 хувь нь дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд Арбитрын үйл ажиллагааг сайжруулж, шүүхт анхаарлаа хандуулж ажиллах талд нэг байр суурь илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Энхбаатар: Арбитрын хуулийг сайжруулснаар Монголд Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулна.
“ Арбитрын тухай шинэчилсэн хуулийг дэмжиж байна. Арбитр бол талуудын оролцоотой явдаг зүйл. Талууд харилцан тохиролцдог тул өргөн оролцдог. Ганцхан асуудалд шүүх оролцдоггүй. Арбитраар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд шүүх таслан зогсоодог. Байнгын Арбитр нь ажлын албатай үйл ажилгаа байнга явуулдаг. Худалдаа Үйлдвэрлэлийн Аж ахуйн танхимын дэргэд Арбитр байсан. Үүнийг үйл ажиллагааг нь цааш өргөжүүлээд байнгынх болгож болно гэж үзэж байнаа. Ер нь Арбитр хоёр янзын чиглэлтэй. Манай Улсын хувьд байнгын арбитр хэрэгжүүлэх заалт байвч боловсон хүчин шаардлагатай Улаанбаатарт аж үйлдвэрийн тэнхимд болон бусад газруудад Арбитр байгуулсан. Олон маргаан шийдвэрлэсэн зүйл алга. Арбитрын хуулийг сайжруулснаар Монголд Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулна”
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Арбитрын үүрэг тодохой биш
“Энэ хуулийг дэмжиж байна. Арбитрын үүрэг тодорхой биш болсон. Яг маргааныг Арбитр эцэслэн шийддэг үү.”
УИХ-ын гишүүн Х.Баттөмөр: Цаашид Арбитраар худалдааны зохицуулалтын хууль гарах шаардлагатай байна
“Арбитрын хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна. Ямар хууль сайн хууль вэ гэхээр ямар ч хүн ойлгохоор хуулийг хэлнэ. Арбитрын хуульд Найруулгын чанартай заалтыг шинэчилмээр байна. Манайд хөрөнгө оруулалтын орчин муу гэдэг. Цаашид Арбитраар худалдааны зохицууллатын хууль гарах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Шүүх өөрсдийнх нь дээр хөх тэнгэр л байгаа гэж хардаг. Шүүхийнхэнд анхаарлаа хандуулна уу С.Бямбацогт сайд аа
“Арбитрын шинэчилсэн найруулгын хуулийг дэмжиж байна . Өнөөдөр Шүүхийн систем муу байна. Шүүх баялаг бүтээгчдийг шантаажилдаг. Үүнд С.Бямбацогт сайдыг анхаарлаа хандуулхыг хүсч байна. Иргэний захиргаа дээр 33 мянган хэрэг шийдвэрлэгдэж байхад Арбитрт 100 маргаан л шийдэгдэж байна. Арбитр бол хамгийн зөв үнэнийг баталдаг. Өнөөдөр Иргэний шүүх нь мафийн сүлжээнд орсон. Шинжээч, өмгөөлөгчтэйгээ холбоотой. Манай Улсад хөрөнгө оруулалт хийдэг баялаг бүтээгч салбарыг шантаажилдаг. Шүүх өөрсдийнх нь дээр хөх тэнгэр л байгаа гэж хардаг. Энэ талаар шүүхийнхэнд анхаарлаа хандуулна уу гэж хэлмээр байна С.Бямбацогт сайдаа.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал : Монголын Арбитрт Манай улсад ажиллаж байгаа гадны байгууллагууд итгэдэггүй.
“Монголын Арбитрт Манай улсад ажиллаж байгаа гадны байгууллагууд итгэдэггүй. Миний ойлгож байгаагаар бусад газруудад Арбитр байгуулна гэвэл хөгийн юм болно. Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгаа Арбитрын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Монголын Арбитрт гарсан шийдвэр Олон Улсад шийдвэрлэгдэггүй, хүчин төгөлдөр болдоггүй гэдгийг ойлгосон. Энэ асуудал их амаргүй. Гадны байгууллагатай хийсэн хөрөнгө оруулалттай асуудлыг Арбитр шийддэг. Бусад орнууд хүлээн зөвшөөрхөөр Конвенцд оролцох, Арбитраас гаргасан шийдвэр хүчтэй байснаар олон улсад зөвшөөрөгднө . Арбитрын нэг давуу тал нь Дээд шүүхэд явагддаг асуудал байхгүй. Нэг шийдвэр гаргасан бол дахиж хэлэлцдэггүй. Арбитрын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулмаар байна”
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Арбитрт аж ахуйн хэрэг маргааныг шийддэг болмоор байна
“ Арбитрын тухай энэ төсөл олон жил боловсрогдсон учраас энэ төслийг дэмжинэ. Арбитрын байгууллагын үүргийг өндөр болгох шаардлагатай. Ихэнх хүмүүс шүүх рүү яваад байдаг. Аль болох шүүхээс гадуур аж ахуйн хэрэг маргааныг Арбитр шийддэг болбол эрх зүйн орчинд дэмжлэг болгох хэрэгтэй. Олон Улсын шүүхүүдийн ажилладаг шалгуурт дөхөж очих шаардлагатай байна. С.Бямбацогт сайдад хэлхэд Арбитрын үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартайгаа уялдуулах ёстой. Үйл ажиллагааг сайжруулах тал дээр хамтарч ажиллах болно.
Байнгын хорооны саналаар 49 гишүүн оролцож 86.1 хувиар санал хэлэлцэгдэж Хуульзүйн байнгын хороонд анхны байдлаар шилжүүлж буйг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэнээр хурлыг өндөрлүүлэв.
-
2016 оны 10 сарын 27
Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа сайд нарынхаа хамтаар оролцсон юм.
-
2016 оны 10 сарын 27
8 сарын байдлаар М 110 маргаан авч 58 хэргийг шийдвэрлэжээ. Арбитрын хүртээжм хангалттгүй байна. О
-
2016 оны 10 сарын 27
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор “Төрийн өмчийн хороо татан буугдсанаар төрийн өмчийн 89 компанийн гааль, нийгмийн даатгал, Сангийн яаманд, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудад байгаа санхүүгийн тоо баримт маш их зөрчилтэй байгаа нь хүндрэл учруулж байна.
Үйл ажиллагаа явуулж тайлан тооцоо гаргаж байгаа нь 89 компани байна. Засгийн газраас шийдвэр гарсан тамга тэмдэгтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй 7-8 компани бий. 2012 оны эцсийн байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчит оролцоотой компаниуд гурван их наяд төгрөгийн өртэй байжээ.
2015 оны эцсийн байдлаар 10,5 их наяд төгрөгийн өртэй болсон. Өрийн хэмжээ 2012 оныхоос гурав дахин нэмэгдсэн. Авлага нь 2012 оны эцсээр 1,2 их наяд байсан. Хөрөнгийн үнэлгээ 21 их наяд болсон” гэдгийг мэдэгдлээ.
Эдгээр алдагдалтай компаниудыг цаашид яах вэ гэсэн асуудлыг гарц хайж өнөөдөр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газар хуралдаж байна. Ингээд ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн болон оролцоотой компаниудын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах юм байна.
Урьдчилсан байдлаар эдгээр компаниудад дөрвөн чиглэл барьж цаашид ажиллахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
Эхний чиглэл нь үйл ажиллагаа явуулдаггүй “Мах корпораци”, Дарханы газрын тосны үйлдвэр зэрэг 7-8 газрыг татан буулгахаар төлөвлөжээ.
Хоёрдугаар чиглэл өөрчлөн байгуулж нэгтгэнэ. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний хүрээлэн, Эрчим хүчний судалгааны төв гээд байгууллагуудыг нэгтгэж болох бүтцийн өөрчлөн байгуулалт хийх 10 гаруй компани байна. ТОСК, Барилгын хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төв гээд компанийн засаглал биш хувь хүний тоглолт явагддаг 8-9 байгууллагад өөрчлөлт хийж хяналтын системийг илүү болгоно.
Гурав дахь чиглэл нь хувьчлал. Төрийн өмчийн 89 компаниас 30 орчим нь ашигтай байна. Үлдсэн нь компаниуд нь алдагдалтай ажилладаг. Засгийн газрын хуралдаанд танилцуулаад УИХ-аар орж байж хувьчлах эсэх нь асуудал шийдэгдэнэ.
Дөрөв дэх чиглэл нь дулааны болон цахилгаан станц, МИАТ, Төмөр зам, томоохон стратегийн орд газруудын менежмент удирдлагын бодлогыг сайжруулах, өр зээлнээс нь гаргах, үйл ажиллагааг сайжруулна гэдгийг Ц.Ням-Осор дарга хэллээ.
Ц.Ням-Осор дарга “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал зөв буруу гэдэгт би дүгнэхгүй. Өмнө нь явагдчихсан зүйл учраас. Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын зүгээс бол 49 хувийг худалдаж авсан талтай хурлаа хийе гээд дөрвөн удаа хэлцэл хийсэн.
Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр эцсийн хэлцэл хийнэ. ТУЗ болон захирлыг хоёр жилээр томилох эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэх байх. Бусад нь бол тохирчихсон. Бүтэц зохион байгуулалт гээд зарчмын тал дээр нэлээд сайн тохирсон.
Саналын зөрүүтэй 8-9 асуудал байсан ч тохиролцож чадсан. 49 хувийг эзэмшигч талаас ТУЗ-ийн дарга, захирлыг хоёр жилээр ээлжлэн томилно гэдэг санал тавиад байна.
-
2016 оны 10 сарын 27
Герман улсын Физик техникийн хүрээлэнгээс манай улсын эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөл нь 600 мянган еврогийн төсөл бөгөөд тус ажлыг манай улсад хэрэгжүүлэхээр ажиллаж буй Герман улсын Физик техникийн хүрээлэнгийн төлөөлөгчдийг өнөөдөр Шадар У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх “ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн Монгол Улсын стандарт, хэмжил зүйн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаад Монгол улсын Засгийн газрын зүгээс талархал илэрхийлж байна. Хоёр улсын байгууллагын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд өмнө нь Стандарт, хэмжил зүйн салбарт хэд, хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархаж байна. “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэх үзүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллага солох Стандарт, хэмжил зүйн газрын хамтын үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газрын зүгээс бүрэн дэмжин ажиллах болно” гэлээ.
Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжих ба салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-г олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон европын холбооны улсуудын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилготой юм.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг уялдуулах нь ач холбогдолтой бөгөөд эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд Германы Физик, техникийн хүрээлэнгийн олон улсын сайн туршлагаас суралцах буюу хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэхүү уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Уг төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.
-
2016 оны 10 сарын 27
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж 15:00 цагаас хуралдахаар болсон. Учир нь яг одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төрийн ордонд сэтгүүлчидтэй уулзаж байна. Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байгаа учраас 100 хоногийн хугацаанд ямар ажлууд хийсэн талаараа мэдээлэл өгөх аж. Мөн яамдууд 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тус, тусдаа тайлагнаж байгаа юм. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм. Тиймээс Ерөнхий сайдын уулзалтын дараа чуулган үргэлжлэн хуралдах юм байна.
-
2016 оны 10 сарын 27
ААНОАТ-ын хуульд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихийг санал болголоо
-
2016 оны 10 сарын 27
Энэ сарын 19-ний өдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн дүн гарсан.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 79 тойргийн 213 санал авах байранд ирц хүрээгүй. Иймд нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд явуулсан.
Харин 19 аймагт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулах юм. Дахин санал хураалтыг энэ сарын 29-нд явуулахаар болжээ.
-
2016 оны 10 сарын 27
Тусгааар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг иргэн М.Энхээ цагдаагийн байгууллагад өгчээ. Түүнийг сонгуульд санал өгөхгүй гэдгээ нүүр хуудастаа бичсэнтэй нь холбогдуулан ТВ-7 хоног сэтгүүлийн эрхлэгч гомдол гаргуулсан аж.
Энэ талаар Г.Уянга нүүр хуудсандаа “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс ярьж байна. “ТВ 7 хоног” гэдэг сэтгүүлийн эрхлэгч М.Энхээ гэдэг хүн миний эсрэг гомдол гаргажээ. Тэрээр цагдаад биеэр очиж гомдол гаргасан байна. ”Би саналаа өгөхгүй” хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг олон нийтэд санал өгөхгүй байхыг уриалсан, үүнээс болоод ирц хүрээгүй гэж үзжээ. Намайг ийнхүү байлдан дагуулах чадвартай хэмээн өндрөөр үнэлсэн М.Энхээд маш их баярлалаа. Энэ их үнэлгээг чинь алдахгүйг хичээж олон түмэнтэйгээ ойр, тэдэнд нөлөөтэй байхыг хичээж ажиллах болно оо” гэж бичсэн байна.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өмнө тэрбээр өөрийн нүүр хуудастаа “Би сонгуульд саналаа өгөхгүй! Энэ бол миний хувьд ихээхэн чухал шийдвэр. Манай гэр бүлийн гурван сонгогч сонгуульд ухамсартайгаар оролцохгүй ч бидний өмнөөс ямар нэг “царцаа” санал өгч байгаа эсэхт хяналт тавих болно” гэсэн бичвэр байршуулж байсан билээ.
-
2016 оны 10 сарын 27
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар нөхцөл байдалд байгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
-
2016 оны 10 сарын 26
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол горимын санал гаргаж, Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулахыг хүсэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэнээр уг тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлууллаа.
-
2016 оны 10 сарын 26
Монголын консерватив нам яг одоо Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж байна.
Тэд үндэсний аюулгүй байдал алдагдчихаад байхад Монголын эрх баригчид юу ч ярьж, хийхгүй байгаа талаар мэдээлж буй юм.
-
2016 оны 10 сарын 26
Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохиролд 2013-2015 онд нийт 164 гүйцэтгэх баримт бичгийн 15,319,861,889 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 23 аж ахуйн нэгжид 25 гүйцэтгэх баримт бичгийн 11,843,753,084 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Нөхөн төлбөр төлөх болсон шалтгааныг судлаж үзвэл: Худалдан авагчаас шилжүүлсэн мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан Төрийн өмчийн хорооны ажилтнуудтай холбоотой, татварын өрөнд хуулийн этгээдээс хураасан орон сууцыг завшсан сумын Засаг даргатай холбоотой, шан харамж өгөөгүйгээс онцгой албан татвар төлүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан гаалийн байцаагчтай холбоотой төрийн албан хаагчдад холбогдох нэхэмжлэлд хохирол нөхөн төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байна.