зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1169 1170 1171 1172 1173 1174 1175
  • АН-ын дэд даргад Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ
    2016 оны 7 сарын 05
    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ. Мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.
  • МАН-ын бага хурлаас С.Бямбацогт, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэгийг ерөнхий сайдад дэвшүүлнэ
    2016 оны 7 сарын 05
    Эх сурвалжийн мэдээлж УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын нэр Ерөнхий сайдад хүчтэй яригдаж байгаа аж. МАН-ынхан сонгуульд оролцсон цагаасаа фракцын томилгоотой бус мэргэжлийн Засгийн газар байгуулахаа илэрхийлсэн. Мөрийн хөтөлбөртөө ч энэ тухайгаа тодорхой тусгасан байдаг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурласан ч дараагийн Ерөнхий сайд сайн эдийн засагч эсвэл улс төрийн туршлагатай хүнийг томилохоор байгаа юм. Энэ үүднээс авч үзвэл дээрх гурван хүний хэн нь ч Ерөнхий сайд болох боломжтой. Гэхдээ нэг асуудал бий.
  • З.Энхболдыг чөлөөлж Д.Эрдэнэбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилов
    2016 оны 7 сарын 05
    Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч амжилт хүсэв
    2016 оны 7 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдыг өнөөдөр хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэн ерөөлөө.

  • МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг томиллоо
    2016 оны 7 сарын 05
    УИХ дахь МАН-ын бүлгийн анхдугаар хуралдаанаар бүлгийн даргаар Д.Хаянхярвааг 100 хувийн саналаар дэмжлээ. Мөн УИХ-ын дэд даргад Ц.Нямдоржийг нэр дэвшүүллээ.
    Khajidsuren Nyamsuren’s photo.
    Khajidsuren Nyamsuren’s photo.
  • МАН-ын бүлэг хуралдаж байна
    2016 оны 7 сарын 05
    Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон байна. УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр парламентад ажиллах юм.
  • АН-ын бүлгийн даргаар С.Эрдэнэ томилогдлоо
    2016 оны 7 сарын 05
    Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон байна. УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр парламентад ажиллах юм.
  • Шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө
    2016 оны 7 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг гаргаж, товлон зарласны дагуу Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган өнөөдөр /2016.07.05.Мягмар гараг/ 11.00 цагт эхэллээ.

    Анхдугаар чуулганд Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл хүлээн Улсын Их Хурлын гишүүнээр шинээр сонгогдсон 76 гишүүн хүрэлцэн ирж чуулганы нэгдсэн хуралдааны танхимд суудлаа эзэлсэн байв. Энэ удаагийн сонгуулиар МАН-аас 65, АН-аас 9, МАХН-аас 1, бие даан нэр дэвшигч 1 гишүүн сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулсан тул тэдэнд Сонгуулийн ерөнхий хороо гишүүний түр үнэмлэх олгосон юм.

    Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна. Сонгуулийн шат шатны байгууллага сонгуулийн санал хураалтын дүнгээ нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Сонгуулийн ерөнхий хорооноос өөрөөр сонгогдсон гишүүний асуудлаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна.

    Энэ удаагийн сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд эмх цэгцтэй сайн зохион байгууллаа. Иргэд сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ирц анх удаа өмнөхөөсөө давсан дүнтэй гарсан байна. Мэдээлэл технологийн автомат машин үр дүнгээ өглөө. Сонгуулийн дүнг иргэд олон нийтэд ил тод зарлан мэдээллээ гээд сонгуульд олонх болсон улс төрийн нам иргэдэд сонгогчдодоо өгсөн амлалтаа шударгаар биелүүлж ажиллах, Улсын Их Хурал хариуцлагын хуулийг хэлэлцэн батлахаас ажлаа эхлээсэй гэдгийг онцлов. Мөн Засгийн газрыг ард түмэндээ өгсөн амлалтын дагуу хариуцлагатай, мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллах, төрийн албыг хариуцлагатай, тогтвортой ажиллуулах, өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй сайн ажлыг үргэлжлүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж ажиллахыг хүслээ.

    Ерөнхийлөгч эцэст нь түүхт төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түшээ болно гэдэг эрхэм нэр төр. Үүнийг мөрдөж ажиллаарай. Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Та бүхний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ гэж үзэж байна гээд Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэв. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэхэд хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, шинээр сонгогдсон гишүүд болон Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгчид, албаны хүмүүс босч хүндэтгэлээ.

    Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг долоо дахь удаагаа зохион байгуулж, сонгуулийн дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн. Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн олонхын тогтолцоогоор явууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1998 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 31 баг зохион байгуулж, тэдгээрт 20 мянга гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч ажиллалаа. Сонгуулийн үйл явцыг дэлхийн 43 улс орон болон олон улсын байгууллагаас 436 ажиглагч, сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 100 мянга гаруй ажиглагчид санал авах байруудад ажиллалаа.

    Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль анх удаа Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт явагдсан, сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн утгаар нь төгс хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгор эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, бар кодтой, брайль үсгийн хавтастай зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль болсныг онцлов.

    Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын энэ удаагийн сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 1 911 047 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 406 123 нь буюу 73.58 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд улс төрийн 12 нам, 3 эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан. Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авсанаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчидийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа.

    Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон тогтоол гаргаж түр үнэмлэх олголоо.

    Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Ардын Намаас 65, Ардчилсан Намаас 9, МАХН-аас нэг, бие даан нэр дэвшигч нэг хүн тус тус сонгогдлоо. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн 21 нь эрх зүйч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, нэг нь агрономич, 18 нь урлаг, спорт, улс төр, нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүс байна.

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон тул Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож түр үнэмлэх авсан 76 гишүүний тангарагийг нь өргүүлж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна гэлээ.

    Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлтэй холбогдуулан шинээр сонгогдсон гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Н.Номтойбаяр, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авав.

    Ингээд шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлж, энэ удаагийн Улсын Их Хурлын хамгийн ахмад гишүүн Ч.Улаан индрээс гишүүний тангаргыг уншихад бусад гишүүд дагаж уншив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар хоёр хоёроор нь дуудахад гишүүд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, гишүүний тангаргын бичигт гарын үсэг зурж энгэрийн тэмдгээ гардаж авлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • М.Энхболд: Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно
    2016 оны 7 сарын 05
    -Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы хуралдаанд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг-

    Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Хүндэт зочид оо,

    Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

    Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож зөв мэргэн сонголт хийсэн туурга тусгаар Монгол орныхоо бүрэн эрхэт ард түмэндээ гүн талархал илэрхийлье.

    Улсын Их Хурлын сонгууль хуульд заасан журмын дагуу зохих ёсоор зохион байгуулагдсан гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг зарлан хуралдууллаа.

    УИХ-ын ээлжит сонгуульд сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж, төрийн сүлдэндээ сүслэн гишүүний тангаргаа өргөсөн УИХ-ын эрхэм гишүүддээ баяр хүргэе.

    Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, гишүүд тангаргаа өргөснөөр төрийн эрх барих дээд байгууллага УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй боллоо.

    УИХ-ын даргын өндөр хүндтэй албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан УИХ-ын эрхэм гишүүддээ Талархал илэрхийлье.

    Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга зарчим, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах болно.

    УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид УИХ-аас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх асуудлууд байгаад Та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ.

    Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна.

    Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.

    Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй.

    Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх УИХ-ын үед шийдвэрлэгдэж чадалгүй үлдсэн байна.

    Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй.

    Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага ч тулгарч байна.

    Наадмын дараа намар гэдэг. Шинээр байгуулагдах Засгийн газар, улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.

    Эрхэм хүндэт ард иргэд ээ!

    Манай намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-д олонхи болгож, өндөр итгэл, өргөн хариуцлага хүлээлгэсэнд сонгогч түмэндээ иалархал илэрхийлье.

    Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно.

    Бид намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ.

    Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж, айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно.

    Монгол түмний минь сүлд нь гийсэн хийморь дээшээ, сүүн цагаан заяа нь өөдөө байх болтугай!

    ТӨРИЙН НУРУУ ТӨВШИН

    ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ

    2016.07.05
  • УИХ-ын даргаар М.Энхболд томилогдлоо
    2016 оны 7 сарын 05
    УИХ-ын шинэ гишүүд тангаргаа өргөж дууслаа дараа УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганаар УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд 86.8 хувь нь дэмжлээ. Ингэснээр ирэх 4 жилд шинэ парламентыг М.Энхболд ахалж ажиллахаар болов.



    МАН энэ удаагийн сонгуулиар 65 суудал буюу олонх болсон тул УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхтэй болсон.

    ​
  • Шинэ гишүүд тангараг өргөж байна
    2016 оны 7 сарын 05
    Шинэ гишүүд тангараг өргөж байна
  • Ч.Содномцэрэн: Саналын хуудасны тоо зөрөөгүй
    2016 оны 7 сарын 05
    Саналын хуудсны тоо зөрсөн, саналын хуудсанд илүү хуудас орсон зүйл байхгүй
  • Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн өрөөнд оруулсангүй
    2016 оны 7 сарын 05
    Ерөнхийлөгчийн хамгаалагчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчтэй уулзуулахгүй хэмээн дотогш нэвтрүүлэхээс татгалзлаа.
  • Ерөнхийлөгч чуулганыг даргалж байна
    2016 оны 7 сарын 05


    УИХ-ын долоо дахь удаагийн анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхий Ц.Элбэгдорж үг хэлж нээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхдугаар чуулганыг нээсэн үгэндээ “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. СЕХ УИХ-д сонгогдсон гэсэн гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Иймээс УИХ-ын анхдугаар чуулган хуралдуулахад бэлэн боллоо. УИХ-ын шинэ гишүүдэд хандаж хэлэхэд Хариуцлагын тухай хуулийг хэлэлцэх, мэргэжлийн Засгийн газар байгуулах, иргэдийн талархал хүлээж байгаа ажлуудын тасалдалгүй хөгжүүлэх, Монгол Улсын нээлттэй, тууштай төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж ажиллах хэрэгтэй” гэлээ.

    Анхдугаар чуулганы хуралдаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, УИХ-ын шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн хүлээн зөвшөөрөх ёстой гэж Сонгуулийн Ерөнхий хороо үзэж байгаагаа илэрхийллээ. Дараагаар нь СЕХ гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна.
  • Анхдугаар чуулган нээлтээ хийж байна
    2016 оны 7 сарын 05
    ИХ-ын 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч С.Жавхлан нар ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийж, шинэ парламент тангараг өргөж байна.
  • Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярилцжээ
    2016 оны 7 сарын 05
    МАН-ын Бага хурал маргааш хуралдана. Хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Намын дарга УИХ-ын дарга болох тул Ерөнхий сайдыг УИХ-ыгн гишүүд дотроосоо томилох нь зөв гэдэг дээр МАН-ынхан тохирчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайдад Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэх бололтой. Харин У.Хүрэлсүхийг шадар сайдаар тоилох бололтой.
  • М.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
    2016 оны 7 сарын 05
    МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад М.Энхболдыг, УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг, бүлгийн даргаар Д.Хаянхярваа нарын нэрийг дэвшүүлэхээр эцэслэн тохирсон байна.
  • МАН-ын УЗ хуралдаж байна
    2016 оны 7 сарын 05
    МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Уг хуралдаанаар УИХ-ын даргаар хэнийг нэр дэвшүүлж томилуулах тухай хэлэлцэж байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулганыг товлосон. Анхдугаар чуулганаар шинэ гишүүд тангараг өргөнө, мөн УИХ-ын даргыг томилох юм.

  • Н.Энхбаяр, З.Энхболд хоёр анхдугаар чуулганыг эсэргүүцэж мэдээлэл хийж байна
    2016 оны 7 сарын 05
    АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. АН-ын дарга З.Энхболд сонгуулийн хуулийг зөрчсөн дөрвөн асуудлыг хууль хүчний байгууллагаар шалгагдсаны дараа анхдугаар чуулганыг хуралдуулах ёстой гэдэг байр, суурийг илэрхийллээ. Өнөөдөр яарч, сандран хуралдах шаардлагагүй. Тэрбээр уг мэдэгдлийн дараа Ерөнхийлөгчтэй уулзаж анхдугаар чуулганыг хойшлуулах хүсэлтийг өргөн барина гэв. Түүний шалгуулах ёстой гэсэн дөрвөн асуудлыг энд дарж уншина уу.


    Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуулийг ингэж луйвардаж болохгүй. Ард түмэн Ардчилсан намд шүүмжлэлтэй хандаж болох ч ийм үр дүн гарна гэж байхгүй шүү дээ. МАХН ялагдсан байж болно. Гэхдээ луйврын шинжтэй асуудлууд их байна. Чуулганыг зарлахаас өмнө луйврын асуудлыг шийдэж, шалгах ёстой. Ерөнхийлөгч ийм луйвруудыг дэмжээд анхдугаар чуулганыг хуралдуулах захирамж гаргаж байгаа бол өөрөө энэ асуудлыг зохион байгуулсан гэсэн үг. Хэн ялах нь хамаагүй шударгаар л ял” гэлээ.

    Т.Энхэлээ
  • 24 баримт: Ц.Элбэгдорж ”АСЕМ Монголчууд биднийг нэгтгэнэ”
    2016 оны 7 сарын 05
    АСЕМ-ын уулзалт болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сарын 1-нийг “АСЕМ”-ийн өдөр болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын талаар олон нийтэд зориулж илтгэл тавьж байсан байна билээ. Тэгвэл Ерөнхийлөгч АСЕМ-ын талаар илтгэлдээ юуг онцлож байсныг эргэн 24 баримтаар хүргэж байна.
1169 1170 1171 1172 1173 1174 1175
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
    9 цаг 5 мин
  • Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа
    9 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Явган зорчигчдод зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар
    9 цаг 16 мин
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    9 цаг 27 мин
  • “Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно
    9 цаг 44 мин
  • Ирэх сараас МИАТ ТӨХК Баянхонгор чиглэлд нислэг үйлдэнэ
    9 цаг 52 мин
  • Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
    10 цаг 1 мин
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
    10 цаг 3 мин
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
    10 цаг 18 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    10 цаг 27 мин
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
    10 цаг 27 мин
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
    11 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
    12 цаг 15 мин
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
    12 цаг 27 мин
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    12 цаг 46 мин
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
    12 цаг 52 мин
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
    12 цаг 53 мин
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    13 цаг 3 мин
  • Нэгдсэн төслийн удирдлагын газар болон Монголын Төмөр замын инженерүүдийн холбоо хамтран ажиллана
    13 цаг 35 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    13 цаг 46 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • Есдүгээр сард гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна
  • Дэлхийн II дайны төгсгөл
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЗГ: Багшийн хөгжлийн гурван жилийн төлөвлөгөө боловсруулж, багшийн дундаж цалинг нэмэгдүүлэхэд анхаарна
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцоно
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК