-
2016 оны 5 сарын 15
МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилж байсан хүний гавьяат эмч Л.Жамбалжав тус намаас гарахаа мэдэгдлээ.
-
2016 оны 5 сарын 15
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ХОМ-ын бүрдүүлэлтийг жил бүр АТГ-аас авдаг. Тэгвэл энэ жилийн ХОМ-ын мэдээ гарч, олны анхаарлыг татаад байгаа юм. Бид энэ удаа Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хөрөнгө орлогын онцлон хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 14
НИТХ-ын нэр дэвшигчийн бүртгэл энэ сарын 14-нд дуусна
-
2016 оны 5 сарын 13
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2016.05.13/ хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Хэвлэлийн хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог хэлэхдээ, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олон нийтийг түгшээж буй оффшор дансны асуудлаар, тэр дунд Улсын Их Хурлын гишүүд, сайд нарын нэр холбогдож байгаатай холбогдуулан Та бүхэнд хандлаа. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор бүсийн дансан дахь 1 сая ам.долларын эх үүсвэрийг шалгуулах албан ёсны хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагуудад хүргүүлнэ гэв. Түүнчлэн уг асуудлыг шалгах явцад өөрийн биеэр хяналт тавьж ажиллахаа дуулгасан юм. Тэрээр “Уг асуудлыг шалгах явцад би хяналт тавина, шаардана. Хэрэв шалгахгүй, хааж, хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ гэж бодож байна. Тун тодорхой асуудал учраас үүнийг хуулийн байгууллагаас шударгаар шалгах нь зүйтэй” хэмээн хэлэв.
Мөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгийн цахим хуудаст байршуулан, олон нийтэд дэлгээд буй Панамын баримт бичиг хэмээх мэдээлэлтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
-
2016 оны 5 сарын 13
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалтыг өнөөдөр Монгол Улсын нийт шүүх даяар нэгэн зэрэг явуулжээ.
-
2016 оны 5 сарын 13
15 шүүх шинээр байгуулахаар шийдвэрлэв
-
2016 оны 5 сарын 13
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 5 сарын 13
Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийлээ
4 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.
Өнөөгийн байдлаар манай улсын хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18.0 хувийг бүтээж, энэ салбарт нийт ажил эрхлэгчдийн 30 гаруй хувь нь ажиллаж, хөдөлмөрлөж байна. Цаашид ч эдийн засгийн бүтцийг солонгоруулан төрөлжүүлж, зохистой бүтцийг бүрдүүлэх, олон улсын зах зээлд экологийн гаралтай цэвэр хүнсний экспортын бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд хөдөө аж ахуйн салбар, түүний дотор мал аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар малчин өрхийн аж байдлыг сайжруулах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
1. Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сард баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх, мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, мал, амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, бэлчээрийн даац, төлөв, байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох зэрэг тулгамдсан олон асуудлыг цогц шийдвэрлэхэд чиглэгдэж байна.
2. Малчдын ирээдүйн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулахад шимтгэл төлөх хугацаагаа өөрсдөө сонгож сар, улирал, хагас жил, жилээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болсон бол өнгөрсөн оны эцэст Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1 жилийг нь шимтгэл төлж ажилласан 1 жил 2 сараар байхаар тооцох арга хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
3. Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөнгөн,хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:
-Засгийн газраас 2014 онд Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах ажлыг Монгол банктай хамтран зохион байгуулснаар зарим аж ахуйн нэгж эргэлтийн хөрөнгөтэй болж, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна;
-Малчдын орлогыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан түүхий эдийн борлуулалтыг түргэтгэх зорилгоор боловсруулаагүй түүхий арьс, шир, үүний дотор адууны ширийг 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд нэг удаагийн арга хэмжээ болгон экспортод гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд малчид, түүхий эд худалдаалагчдын гар дээр хуримтлагдсан 200 гаруй мянган арьс шир арилжаалагдан, малчдын гар дээр үнэгүйдэн хуримтлагдаад байсан мал аж ахуйн түүхий эдийг эргэлтэд оруулснаар мал бүхий иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон.
-Малчдаас үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байна. 2015 оны байдлаар улсын төсвөөс малчдад арьс, ширний урамшуулалд 8.9 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 18.3 тэрбум төгрөг буюу нийт 27.2 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгожээ.
-Мах экспортлох асуудлаар гадаад улс, оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгоод байна. 2015 онд манай улсын 12 компани гадаадын 4 улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна.
4. Хөдөлмөрийн яам малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулж, 4821 байнгын ажлын байр бий болгоод байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Засгийн газар энэ оны эхнээс “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна.
Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу дунджаар жилийн 29.5 хувийн хүүтэй малчдын зээлийн хүүг энэ оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 18 хувь, 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 хувь болгон тус тус бууруулснаар малчны зээлийн хүү 3 дахин буураад байна. Малчин өрх үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх, хөдөө, орон нутгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гаргахад малчны 10 хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 18,635 малчин өрх буюу нийт малчин өрхийн 12.1 хувьд 71,6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нэг малчин өрхөд дунджаар 3.8 сая төгрөгийн зээл олгосон байна. Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулснаар малчдад жилд 13.9 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт эдлүүлэх тооцоотой байна
Малчны зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа Хаан банк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам хооронд 3 талт “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр эцэслэн тохирч байгуулан ХААН банкинд нийт 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж, малчны зээлийг 10 хувь болгон бууруулах боломжийг бүрдүүллээ. Энэхүү малчны зээл олгох арга хэмжээнд ХААН банк оролцож эхэлснээр малчны зээл нийт малчдыг хамрах нөхцөлийг бүрдүүллээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/13569#sthash.O0G2l3vs.dpuf
-
2016 оны 5 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд албан үүргээ авснаас хойш анх удаа Сөүлд айлчлахаар болжээ. Сөүлийн талаас мэдээлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх пүрэв гаригт /V.19/ Сөүл хотноо Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Гын Хетэй уулзах гэнэ. Айлчлалаар хоёр орны хооронд харилцаагаа улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэг олон салбарт өргөжүүлэх боломжийг хэлэлцэх аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх Лхагва гаригт Сөүлд газардаж, гурав хоног саатах гэнэ.
Монгол улс нь Өмнөд Солонгостой 1990 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосон юм.
-
2016 оны 5 сарын 13
Чуулганы танхимд МАН-ын бүлгийн гишүүд орж ирэхгүй байгаа юм. Тэд АН-ын бүлгийг дангаараа ирцээ бүрдүүл гэж шаардаж байгаа юм. Өчигдөр сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай тогтоолыг Ардчилсан намынхан хүч түрэн баталсан гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж буй нь энэ аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Та нар хүч түрээд явдаг, сонгууль үймүүлэх гэж байна. Ингэж болохгүй” гэсэн тайлбарыг хэллээ.
Чуулганы хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАН-ын бүлгийн гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг шаардсар байна. Мөн тэрбээр ”Сонгогдсон хугацаандаа сайн ажиллаж байж дараагийнхаа сонгогдох асуудлыг ярих ёстой биз дээ” гэж хэллээ. Одоо хоёр гишүүн нэмж орж ирэхэд л ирц бүрдэж чуулганы хуралдаан эхлэх юм. Чуулганы хуралдаан эхэлсэн нөхцөлд Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.
-
2016 оны 5 сарын 13
2016 оны Сонгуулийн тоглоомын дүрэм тодорхой болов. Өчигдөр чуулганы хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцэж баталлаа. Энэ тогтоолын төслийг батлах хуулийн хугацаа ням гаригт дуусгавар болж байгаа тул УИХ өчигдөр орой цаг сунган хуралдаж гишүүдийн 61,9 хувийн саналаар дараах байдлаар баталсан юм. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эхлэхээсээ л маргаан дагуулсан уг тогтоолын төсөл УИХ-ын зарим гишүүний сонирхлыг бүхэлд нь ил гаргав. Уг нь хүн амын тоо нутаг дэвсгэрийн хэмжээ хязгаараас хамаарч сонгуулийн тойрог мандатын хувиарлалтыг хийх нь зүйн хэрэг, Үндсэн хуульд нийцэх ёстой байв.
Ингээд 2016 оны сонгуулийг дараах байдлаар буюу хөдөөд 48, хотод 28 тойрог мандаттай байхаар хуваарилж өглөө. Үүнд,
Тодруулбал, Аймгуудын тухайд,
Дорноговь, Дундговь, Сүхбаатар Булган, Говь-Алтай, Говьсүмбэр аймаг тус бүр нэг,
Өмнөговь Дорнод, Завхан, аймаг тус бүр хоёр,
Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Архангай, Баян-Өлгий, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай байх юм.
Харин нийслэл хотын тухайд,
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр зургаа,
Баянгол дүүрэг дөрөв,
Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж дөрөв,
Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж дөрөв,
Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж дөрвөн мандаттай байхаар хуульчилж өглөө.
-
2016 оны 5 сарын 13
Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 5 сарын 13
МАН-ын бүлэг өчигдөр баталсан сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай тогтоолыг Ардчилсан намынхан хүч түрэн баталсан гэсэн байр суурьтай байгаа учраас олонхийн бүлэг өөрсдөө ирцээ бүрдүүлээд чуулганы нэгдсэн хуралдаанаа эхлүүлэх ёстой гэсэн байр суурь барьж буй аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Та нар хүч түрээд явдаг, сонгууль үймүүлэх гэж байна. Ингэж болохгүй” гэсэн тайлбарыг хурал даргалагчид хэлээд мөн л картаа уншуулахгүйгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг шаардлаа.
-
2016 оны 5 сарын 13
Сайдад нэр дэвшигчээ буцааж татлаа
-
2016 оны 5 сарын 13
Улс төрд 16 жил зүтгэсэн УИХ-ын гишүүн С.Оюун улс төрөөөс зодог тайлж буйгаа өчигдөр мэдэгдсэн.
-
2016 оны 5 сарын 13
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 15 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсох юм байна. Тодруулбал, Засгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон малчны зээлийн хүүг бууруулж байгаа ажлын талаар мэдээлэх сонсох аж.
-
2016 оны 5 сарын 13
УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа
-
2016 оны 5 сарын 13
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 13 нам, хоёр эвслээс нэр дэвшигчид тавдугаар сарын 12-ны 17.00 цагаас өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстой. АН, МАН, МАХН-ын нийслэлийн хороод хуралдаж НИТХ-ын сонгуулийн 45 тойрогт хүч үзэх 45 дэвшигчээ эцэслэн баталжээ. 2016 оны сонгуульд АН, МАН, МАХН-аас НИТХ-д нэр дэвшигчийг танилцуулж байна.
-
2016 оны 5 сарын 13
...Баатар аавын хүү сандрахдаа ”Ерөөсөө данс нээгээгүй, дансгүй учраас мөнгө ч орж гараагүй” гээд хий алдчихав. Харин баатар аав нь ”Хүүгээ оффшорт данстай байсныг хэвлэлийн буянаар олж мэдлээ” гэх нь энэ оффшорт оффшогүй болох жүжгийн өрнөл төгсгөл хоёр нэг л таарч өгөхгүй зөрөлдөх болов...