-
2016 оны 7 сарын 28
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын нар өнөөдөр /2016.07.28/ Улсын Их Хурлын Тамгын газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах арга хэмжээний дараа зочид, төлөөлөгчид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн ”Цахим парламент” төсөлтэй танилцсан юм. Эхлээд Төрийн ордны зүүн жигүүрт байрлах парламентын сэтгүүлчдийн өрөө, техникийн удирдлагын төвөөр зочилж, дараа нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон цахим системийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад техник, технологийн орчин үеийн ололтыг тусгасан программ хангамж, дуу, дүрсний систем бүхий хуралдааны иж бүрэн цахим системийг шинээр суурилуулсан юм. Тухайлбал, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд ашиглах Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуульд бүрэн нийцсэн программ хангамж, техникийн өндөр үзүүлэлт бүхий тоон системийн нийт 16 ширхэг камер, чадлын өсгөгч бүхий 18 ширхэг чанга яригч, дэлхийн олон орны парламентад ашиглагддаг 230 ширхэг микрофонт гар, чуулганы хуралдааны 5 танхимын дуу, дүрсний удирдлагын систем, чуулганы хуралдааны бие даасан сүлжээ, нөөцлөх төхөөрөмжүүд болон дагалдах техник хэрэгслүүдийг суурилуулсан аж. Эдгээр техник, тоног төхөөрөмжийг суурилуулснаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд төдийгүй Байнгын, дэд, түр хороодын хуралдаанд цахим системийг ашиглах боломж бүрдэж байгаа аж.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх гэрээг анх 2012 онд үзэглэж, хугацаанаас нь нэг жилийн өмнө буюу 2014 оны 9 дүгээр сард амжилттай хэрэгжүүлж дуусгасан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 28
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Шадар сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд ардчилсан сонгуулийн дүнд Монгол Ардын Нам ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар бүрдсэнд баяр хүргэлээ.
-
2016 оны 7 сарын 28
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны 7 дугаар сарын 27-нд хийж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа.
-
2016 оны 7 сарын 28
УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.
-
2016 оны 7 сарын 28
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны долдугаар сарын 27-ны өдөр хийлээ.
-
2016 оны 7 сарын 27
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа өнөөдөр /2016.07.27/ Олон Улсын физикийн 47 дахь удаагийн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Тус олимпиад энэ сарын 11-17-ны өдрүүдэд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан бөгөөд 90 орны шилдэг 450 сурагч оюун ухаанаа сорьж, уралдсан байна.
Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Хасгэрэлийн Цэрэнчимэг мөнгөн медаль, Лхагвадоржийн Дөлгөөн, Луубаатарын Оюунтөгс, Эрдэнэчулууны Гарьд нар хүрэл медалийн эзэд болсон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 27
Мэргэжлийн Засгийн газар анхны хуралдаанаа эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэж буй аж.
-
2016 оны 7 сарын 27
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Биате Транкманыг өнөөдөр /2016.07.27/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өнгөрсөн жилүүдэд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хуль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Улсын Их Хуралтай хамтран тодорхой төсөл хэрэгжүүлж ирсэнд баяртай байгаа, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Хатагтай Биате Транкман НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, Монгол Улсын Их Хурал, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Байнгын хорооны даргад мэдээлэл өгөв.
Дээрх төсөл нь Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах; иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх; НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэхэд чиглэгджээ. Мөн Улсын Их Хурал, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Эдгээр төсөл нь энэ оны сүүлчээр хэрэгжиж дуусах юм.
Иймээс дээрх хоёр төслийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгүүдийг боловсруулаад байгаа юм байна. Уг төслийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Төслийн хамрах хүрээ нь үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ, баг, хорооны Нийтийн хурал, Улсын Их Хурлын Тамгын газар бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага нь Улсын Их Хурлын Тамгын газар байх юм байна.
Түүнчлэн төрийн албаны мэргэшсэн байдлыг хангах хууль эрх зүйн болон бодлогын орчинг бэхжүүүлэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхийг сайжруулах, төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлыг үнэлэх иргэн төвтэй тогтолцоо бүрдүүлэх зорилтын үүднээс “Мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслийг боловсруулах явцад зүүн 5 аймаг, нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөл, 8 аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй төслийн хэрэгцээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.
Байнгын хорооны дарга Н.Энхболд, Суурийн төлөөлөгч хатагтай Биате Транкман нар уулзалтын үеэр дээрх төслүүдийн баримт бичгийн боловсруулалтын явц, хэрэгжүүлэх арга зам, төслийг үр өгөөжтэй байлгахад хоёр талаас анхаарах асуудал болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах тоо баримт, шалгуур үзүүлэлтийг бүрдүүлэх, хийх ажлыг жил, жилээр хувааж тодотгох, салбар хоорондын болон төв, орон нутгийн уялдааг хангах, хөгжлийн санхүүжилтийг үр дүнтэй нь уях чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа талаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 27
Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2016.07.27/ Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзав
-
2016 оны 7 сарын 27
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Цээпил өнөөдөр ажлаа нийтлэлч Г.Отгонбаярт хүлээлгэн өглөө.
-
2016 оны 7 сарын 27
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу долдугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.
-
2016 оны 7 сарын 27
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.07.27/ БНХАУ-ын “Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 7 сарын 27
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа.
Энэхүү захирамжаар Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгасан байна. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат
2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тус тус хариуцах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 27
МАН-ын Мэргэжлийн Засгийн газрын дөрвөн яам сайдгүй байгаа.
-
2016 оны 7 сарын 27
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар /2016 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар/ 18 аймгийн Засаг даргыг томилоод байна. Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдсан, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаанаа хийгээгүй байна.
-
2016 оны 7 сарын 27
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдахаар болсон. Тиймээс шинэ Засгийн газрын хуралдаан өнөөдөр 15 цагт товлогджээ. Одоогоор хэлэлцэх асуудлын жагсаалт задраагүй байна.
Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар бямба гаригт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар даваа гаригт хуралддаг байсан юм.
-
2016 оны 7 сарын 27
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд, цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Син Хаймин Гадаад харилцааны сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын шинэ Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн зүгээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд ирүүлсэн баяр хүргэсэн захидлыг гардууллаа.
-
2016 оны 7 сарын 26
Барилга, хот байгуулалтын сайдад ”Сөүл” группын ерөнхийлөгч Г.Өнөрболорыг нэр дэвшүүлсэн нь олон нийтийн, МАН-ынхны төдийгүй тус салбарынхны дургүйцлийг төрүүлжээ.
-
2016 оны 7 сарын 26
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг 2016 оны 7 дугар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.
-
2016 оны 7 сарын 26
Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.