-
2016 оны 8 сарын 04
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 18 аймгийн Засаг даргыг батламжилж, үүрэгт ажилд нь томилсон байгаа билээ. Харин өчигдөр аймгуудын Засаг дарга Тамгын газар бүтэц, орон тоо ямар байх талаар баталсан байна.
-
2016 оны 8 сарын 04
Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулна
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахална. Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 60 хоногийн дотор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуультай юм.
Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталлаа. Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталлаа. Нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв. Агентлагуудын тоог хадгалж, заримынх нь чиг үүргийг өөрчиллөө. Нийслэлийн иргэдийн 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тиймээс Залуучуудын хөгжлийн газрыг шинээр нэмж байгуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 45, нийт өрхийн 40 хувь нь нийслэлд амьдардаг юм.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь газар, хэлтэс алба бүхий 12 бүтэцтэй ажиллахаар боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон. Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргаан хэрхэн шийдэгдэхээс үл хамаараад тухайн улсаас захиргааны зардалд гурван сая доллар гаргадаг юм байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, маргаан гарвал цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу дотооддоо шуурхай шийдэж байхад энэ зөвлөлийн ажил чиглэх юм.
Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгалаа
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төслийн гол зохицуулалт нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгах тухай юм. Энэ хугацаанд эдгээр хуулийг дагаж, мөрдөх бэлтгэл ажлуудыг хангах юм.
Сангийн сайдын мэдээллийг хаалттай горимоор сонслоо
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, Засгийн газрын гишүүд 17 цагаас хойш хаалттай горимоор хэлэлцэж байна.
Сангийн сайдын мэдээллийн дараа “бусад асуудал”-ын хүрээнд дэд сайд нарын томилгоог хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Товч мэдээ
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоолоо. Энэ тогтоолын дагуу орон нутгийн онцлог, хүн амын тооноосоо хамаараад аймгуудын Засаг даргын Тамгын газар 29-41 хүртэл орон тоотой ажиллана
-2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө ажиллаж байсан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг буцаан татлаа. Жишээ нь, 2017 оны улсын төвсийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөлөл багтаж байна.
-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
-
2016 оны 8 сарын 04
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь газар, хэлтэс алба бүхий 12 бүтэцтэй ажиллахаар боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон. Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргаан хэрхэн шийдэгдэхээс үл хамаараад тухайн улсаас захиргааны зардалд гурван сая доллар гаргадаг юм байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, маргаан гарвал цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу дотооддоо шуурхай шийдэж байхад энэ зөвлөлийн ажил чиглэх юм.
-
2016 оны 8 сарын 04
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталлаа. Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталлаа. Нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв. Агентлагуудын тоог хадгалж, заримынх нь чиг үүргийг өөрчиллөө. Нийслэлийн иргэдийн 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тиймээс Залуучуудын хөгжлийн газрыг шинээр нэмж байгуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 45, нийт өрхийн 40 хувь нь нийслэлд амьдардаг юм.
-
2016 оны 8 сарын 04
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар арван дэд сайдыг томилж, тогтоол баталлаа. Үүнд:
- Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл
- Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
- Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/
- Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /
- Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр
- Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/
- Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн
- Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/
- Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/
-
2016 оны 8 сарын 04
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.03/ хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.
Тэрээр, “Улсын Их Хурлын тухай хуулийн 42.2-т Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их хурлын төсвийн төслийг Улсын Их Хурлын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн 42.3-т Улсын Их Хурлын Тамгын газар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гарсан саналыг тусгаж, төсвийн эхний хувилбарыг Улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ гэж заасан. Уг саналаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх үүрэгтэй. Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны төсөв улс орны санхүү, төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж 2016 оны төсвийн төслөөс нийт дүнгээр 13390.6 сая төгрөгөөр буурч, 18637.3 сая төгрөгөөр батлагдсан. Иймд төсөв хүрэлцэхгүйд хүрч байгаа учраас Улсын 2016 оны төсвийн тодотголоор Улсын Их Хурлын урсгал төсвийг 2460.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна” хэмээн танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тэвчиж болох зардлуудаа танах, зарим саналыг 2017 оны төсөвт суулгах боломжтой эсэх талаар асууж тодруулав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон одоогоор төсөвт ямар ч мөнгө байхгүй учраас зайлшгүй шаардлагатай байгаа мөнгөө оруулж ирсэн хэмээн хариулав.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан 2016, 2017 оны төсөв хүнд байх тул Улсын Их Хурлын Тамгын газар бусад байгууллагуудад зөв жишиг тогтоох ёстойг сануулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналын төслийг 2014, 2015 оны төсвийн бодит гүйцэтгэлийн тоон үзүүлэлттэй харьцуулан, саналаа гишүүдэд танилцуулах хэрэгтэй хэмээн санал хэлэв.
Ингээд саналт хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж, Сангийн яаманд хүргүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд даалгав.
Үүний дараа Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэв. Танилцуулгыг лсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төсвийг боловсруулахдаа 6 зарчим баримталсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын үйл ажиллагаа хэвийн явуулах, УИХ-ын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц байх, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн талаар байнгын хороо бүрээс санал авч тусгах, орон тоо, цалингийн хэмжээ, хоол унааны зардлыг мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд тооцох гэх зэргээр боловсруулсан байна.
Мөн тэрээр, “УИХ-ын 2017 оны төсвийн хязгаарыг Засгийн газрын 2016 оны 346 дугаар тогтоолоор 14616.8 сая төгрөгөөр баталж ирүүлсэн бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс нийт дүнгээр 8979.4 сая төгрөгөөр, 2016 оны батлагдсан төсвөөс 4020.5 сая төгрөгөөр буурсан. УИХ-ын 2017 оны төсвийн төслийг нийт дүнгээр 27348.0 сая төгрөгөөр тооцсон бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс 3715.8 сая төгрөгөөр, 2016 оны төсвөөс 8710.7 сая төгрөгөөр, Засгийн газраас баталж ирүүлсэн төсвийн хязгаараас 12731.2 сая төгрөгөөр өсч байгаа” гэж танилцуулав. Танилцуулгатай холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 03
Байнгын хороод өнөөдөр хуралдаж Дэд хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9, 24.10 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Дэд хороодын дарга нарыг сонгон Байнгын хорооны тогтоолуудыг баталсан юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Батболдыг сонгов.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ёс зүйн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг нарыг тус тус сонголоо.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Б.Батзоригийг сонгохыг дэмжсэн юм.
Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг сонгов.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдан Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийн тухай, Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 03
Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд болсон Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-ын 19 нэр дэвшигч ялалт байгуулж, олуулаа болсон.
-
2016 оны 8 сарын 03
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болж байна.
-
2016 оны 8 сарын 03
Монгол Улсын Ерөнхий сайд,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын ажлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, Анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна.
Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга сонгогдож, Байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. Түүнчлэн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо.
2000 оноос хойших таван удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн, сонгуулийн дараах Анхдугаар чуулгануудаас хамгийн богино хугацаанд хуралдаж, шинэ Засгийн газрыг ажиллах боломжоор хангасан байна. Монгол Улсын Засгийн газраас монголын ард түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Засгийн газар шуурхай ажиллаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай байна.
Өмнөх Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй гэдгийг энд анхааруулж хэлье. Анхдугаар чуулганы хуралдааны үеэр ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн асуудлыг олон гишүүн асууж, иргэдээс гомдол, шаардлага ихээр ирүүлж байгаа тул энэ асуудлыг Ажлын хэсэг байгуулан, нарийвчлан судлаж Улсын Их Хуралд яаралтай танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгож байна.
Улсын Их Хурлын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, өмнөх Улсын Их Хурлаар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүнчлэн Монгол Улсын 2016 оны Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна.
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөснийг мэдэгдье.
-
2016 оны 8 сарын 03
УИХ-ын Байнгын хороо хуралдаж УИХ-ын дэд хорооны дарга нарыг баталлаа.
-
2016 оны 8 сарын 03
УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хуралдаж, хаалтаа хийсэн.
-
2016 оны 8 сарын 03
АН-аас маргааш сонгуулийн будлианы асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
-
2016 оны 8 сарын 03
УИХ-ын анхдугаар чуулган дөнгөж сая хаалтаа хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг 58 гишүүнээс 21 ги шшүүн нь дэвжин 87.9 хувийн саналаар, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэн Б.Баатарзоригыг 58 гишүүнээс 51 нь дэмжиж 87.9 хувийн саналаар, С.Цэдэндамбыг 58 гишүүнээс 50 нь дэмжиж 86.2 хувийн саналаар тус тус Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо.
Анхдугаар чуулганыг хаахын өмнө УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр ”УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламент нь 2000 оноос хойш хамгийн богино хугацаанд хуралдаж шинэ Засгийн газрыг байгуулсан байна. Засгийн газар шуурхай ажиллаж, мөрийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.
ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлсэн асуудлаар иргэдээс санал гомдол их ирж байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан, яаралтай УИХ-д тайлагнах ёстой. УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлж байна” гэлээ.
-
2016 оны 8 сарын 03
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
Мөн дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.
-
2016 оны 8 сарын 03
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулсан. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.
-
2016 оны 8 сарын 03
Өнөөдөр байнгын хороо хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийн тухай;
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
6.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
7.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
-
2016 оны 8 сарын 03
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
11.00 цагаас:
Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай /үргэлжилнэ/;
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хаалт.
-
2016 оны 8 сарын 02
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулжээ.
-
2016 оны 8 сарын 02
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 11.00 цагт зарлалаа. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм.