-
2016 оны 7 сарын 20
Ардчилсан нам сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Ардчилсан намын төв байранд маргааш буюу 07 сарын 21-нд 11.00 цагт хийх юм байна. Намын удирдлагууд ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.
-
2016 оны 7 сарын 20
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр /2016.07.20/ өргөн мэдүүллээ.
-
2016 оны 7 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
-
2016 оны 7 сарын 20
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барьсан боловч, Ерөнхийлөгч бүцтийг зөвшилцөхөөс татгалзан.
-
2016 оны 7 сарын 20
Нийлсэлийн аудитын газраас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд оролцох нам, эвсэл тус бүрийн зардлын дээд хэмжээг 1.142.5 сая төгрөгөөр тогтоолоо.
-
2016 оны 7 сарын 20
Мэдэгдэл
-
2016 оны 7 сарын 20
“Рио-2016” зуны олимпийн XXXI наадам, паралимпийн XV наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслол Чингисийн талбайд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн Ш.Магван, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олимпод оролцох тамирчид, үе үеийн олимпийн медальтнууд, иргэд оролцлоо.
Ёслолын ажиллагааг нээж Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрээр,
“Монголчууд бидний хүсэл тэмүүлэл, итгэл найдварыг тээсээр “РИО-2016” зуны олимпийн XXXI наадамд 42, паралимпийн зуны XV наадмыг зорих 8 тамирчнаа үдэн мордуулахад бэлэн боллоо.
Хүн төрөлхтний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон Олимпийн наадамд манай Монгол Улс 1964 оноос оролцож эхэлснээс хойш өнөөг хүртэл чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл нийт 24 медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хороо баг тамирчдаа олимп, паралимпийн наадамд амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоогоор хангахад онцгойлон анхаарч ажилласан.
Мөн их спортод хайртай ард түмэн, зон олон та бүхний баг тамирчдаа гэсэн урмын дэмжлэг, уухайн түрлэг, сэтгэлийн хандив чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэе.
“Рио-2016” олимп, паралимпийн наадамд оролцох Монголынхоо баг тамирчдыг сэтгэл санаа, санхүүгийн хувьд дэмжиж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд маань тамирчиддаа туслах аяныг буухиалан үргэлжлүүлсний дүнд Олимпийн хөгжлийн сангийн тэтгэлгийг баг тамирчиддаа олгож байна.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд, манай улсын баг тамирчид Бээжин, Лондонгийн олимпод үзүүлсэн амжилтаа ахиулж эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулна гэдэгт итгэл дүүрэн байна.
“РИО-2016” олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа намирч
Монгол Төрийн дуулал дахин дахин эгшиглэхийн билэгтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом үндэсний хэмжээнд аялсан. Энэ санд цугласан хандиваас олимпод оролцох тамирчдад тэтгэлэг олголоо. Зуны олимпийн наадам энэ оны 8 дугаар сарын 5-нд, паралимпийн наадам 9 дүгээр сарын 7-нд эхлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан бичиг илгээв.
-
2016 оны 7 сарын 20
Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Гааль, Татварыг салгахаар болжээ
-
2016 оны 7 сарын 20
Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг тус тус байгуулсан байна.
Мөн дугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай Улсын ИХ Хурлын тогтоолыг нийтлэв.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс товлон зарлаж, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоожээ.
Эмхэтгэлд, Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах үйл ажиллагаанд дагаж мөрдөх ажээ.
Тогтоолоор, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэлийг хэрхэн хөтлөх, мөнгөн төлбөрийг хэрхэн төлөх, хураан авах, мөнгөн төлбөрийг ямар зориулалтаар зарцуулах, хэрхэн хяналт тавьж, хариуцлага тооцох зэргийг нарийн тогтоож өгсөн байна.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлд “ Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн заалт нэмсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв
-
2016 оны 7 сарын 20
Аймгуудын шинэ Засаг дарга нар эхнээсээ тодорч байгаа талаар бид мэдээлсэн.
-
2016 оны 7 сарын 19
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа.
-
2016 оны 7 сарын 19
гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулагдсан хандив, тусламжийг олгох явцад хяналт тав
-
2016 оны 7 сарын 19
Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг өнөөдөр 11.40 цагт үргэлжлүүлэхээр болсон ч цуцлагдсан байна. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хуралдаан өчигдөр 19 цаг өнгөрч байхад эхэлсэн бөгөөд ҮЗХ-ны хуралдаан 139 гишүүний ирцтэйгээр хуралдаанаа нээсэн юм. Ардчилсан намын ҮЗХ нь нийт 210 гаруй гишүүнтэй. Иймээс өнөөдрийн хуралдаанд ирсэн гишүүдийн ирц 50 гаруй хувьтай байна гэсэн үг юм.
ҮЗХ энэ удаагийн хуралдаанаараа дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,
Ардчилсан намын даргыг томилох тухай,
Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,
Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай,
Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,
Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах
Харин Намын Их хурал 12 дугаар сарын 05-06 болохоор боллоо.
-
2016 оны 7 сарын 19
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж аймгуудын засаг дарга нарыг урьдчилсан байдлаар тодруулжээ. Тодруулбал,
-
2016 оны 7 сарын 19
Улсын баяр, АСЕМ зэрэг олон үйл явдлын үүд хаагдангууд Монголын улс төр бужигнаж эхэллээ. Тодруулбал өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бол УИХ-ын сонгуульд арайхийж бүлэг байгуулах хэмжээний санал авсан АН-ын ҮЗХ мөн хурдалдаж байна.
-
2016 оны 7 сарын 19
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр товлосон цагаасаа хоёр цаг орчмын дараа эхэлж, шүрүүхэн өрнөсөн бөгөөд хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал Ардчилсан намын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар тогтжээ.
-
2016 оны 7 сарын 19
АН-ын ҮЗХ маргааш 11:40 цагт үргэлжилнэ
Намын Их хурал 12.05-12.06 болохоор боллоо. Харин ҮЗХ -ны хурал маргааш 11:40 цаг хүртэл завсарлав.
-
2016 оны 7 сарын 19
Шинэчлэлийн ЗГ-ыг унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярина
Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хуралд Р.Амаржаргал, Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт нар эсрэг санал өгсөн бол С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Арвин, Д.Ганбат, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ш.Түвдэндорж нарын долоон гишүүн чуулганы хуралдаанд ирээгүй юм.
-
2016 оны 7 сарын 19
ҮЗХ-ны хуралдаанаар Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахын төлөө кноп дарсан гишүүддээ хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг хөндөж, гишүүдийн олонхи дэмжсэнээр асуудлыг Их хурлаараа хэлэлцэхээр болжээ.
22:22 2016.07.18
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хуралдаан үргэлжилж байна. 19 цаг өнгөрч байхад эхэлсэн ҮЗХ-ны хуралдаан 139 гишүүний ирцтэйгээр хуралдаанаа нээсэн юм.
Ардчилсан намын ҮЗХ нь нийт 210 гаруй гишүүнтэй. Иймээс өнөөдрийн хуралдаанд ирсэн гишүүдийн ирц 50 гаруй хувьтай байна гэсэн үг юм.
ҮЗХ энэ удаагийн хуралдаанаараа дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,
Ардчилсан намын даргыг томилох тухай,
Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,
Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай,
Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,
Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах