-
2016 оны 7 сарын 16
Л.Пүрэвсүрэн: АСЕМ-ын нийт уулзалт, хурлуудад 5600 гаруй хүн гаднаас ирж оролцсон. Зөвхөн дээд түвшний уулзалтаар гэхэд 2600 гаруй зочин Улаанбаатарт саатлаа. Монгол Улсын зүгээс зохион байгуулалтад 9000 гаруй хүн оролцлоо. Дээр нь 1100 гаруй сайн дурынхан, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн бус байгууллага гээд нийтдээ 20 мянга гаруй хүн АСЕМ-ыг сайн зохион байгуулахад гар бие оролцлоо. Та бүхэнд маш их баярлалаа.
-
2016 оны 7 сарын 16
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар оролцсон юм.
Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа. АСЕМ-ын уулзалтын үеэр Монгол Улс зохион байгуулагчийн хувьд соёл уламжлалаа танилцуулж наадам зохион байгууллаа. Дараагийн удаа АСЕМ-ын уулзалт бараг 100 жилийн дараа Монгол Улсад зохион байгуулагдаж магадгүй. Сэтгүүлч нар маань маш сайн ажиллаа. Дэлхийн 1.5 тэрбум хүн та бүхний бэлтгэсэн мэдээллийг үзсэн байгаа. Та бүхэн Монгол оронтой танилцаж амжсан байх гэж найдаж байна. Та бүхнийг эргэж ирэх байх гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Хурлын үеэр олон уулзалтууд боллоо. Улс орон бүр өөр өөрийн гэсэн бэрхшээлтэй. Онцлог шинж чанартай. Гэхдээ төрийн тэргүүнүүд бүгд улс орныхоо төлөө явж байгаа. Энэ уулзалтыг зохион байгуулагч Монгол Улс үнэхээр сайн ажиллалаа. Мэргэжлийн түвшинд өндөр хэмжээнд зохион байгуулсанд талархал илэрхийлж байна. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бол уян хатан байдлаар хамтран ажиллах талбар байдагт баярлаж байна. Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюсельд болно” гэлээ.
Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо “Бид хоорондоо нягт хамтарч ажиллах шаардлага үүссээр байна. Бид өөр өөрсдийн байр суурьтай боловч улс орнуудын харилцан ашигтай байдал дээр хамтрах шаардлага үүсэж байна. Монгол Улсын ард түмэнд гүн талархал илэрхийлж байна. Миний хувьд энэ уулзалтад улс орноо төлөөлөн оролцож байгаа нь нэр төрийн хэрэг юм. Бид байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт гээд олон чухал сэдвүүдийн талаар ярилцлаа. Цаашид АСЕМ-ийг зохион байгуулах өндөр ач холбогдолтой нь харагдаж байна” гэж тодотгосон юм.
-
2016 оны 7 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Раймондс Вейонистэй уулзлаа
-
2016 оны 7 сарын 16
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас АН-ын даргын үүргийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ.
Мөн хуралдаанаас АН-ын даргын үүрэгт ажлаас З.Энхболдыг чөлөөлсөн байна.
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг томилох асуудлыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл сайшаав.
Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.
-
2016 оны 7 сарын 16
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ БҮГД НАЙРАМДАХ ЛИТВА УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АЛГИРДАС БУТКЕВИЧЮСТАЙ УУЛЗЛАА
-
2016 оны 7 сарын 16
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн хүрээнд зохион явууллаа. Уг уулзалтаас хоёр чухал баримт бичгийг гаргасан бөгөөд нэг нь Улаанбаатарын тунхаглал юм.
Тунхаглалыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 16
АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчид эхнээсээ буцаж эхэллээ. Одоогийн байдлаар ОХУ-ын Ерөнхий сайд Д.А. Медведев Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, гэргий Чан Нгуен Тү нар эх орон руу гаа буцаад байна.
Тэднийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаныхан үдэж өглөө.
-
2016 оны 7 сарын 16
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Увс аймгийн Засаг даргаар Дайвийнямын Батсайханыг томиллоо.
-
2016 оны 7 сарын 16
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд Беата Шыдлотой уулзлаа
-
2016 оны 7 сарын 16
Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
-
2016 оны 7 сарын 16
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхий сайд Юуха Сипалатай уулзлаа
-
2016 оны 7 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Финланд Улсын Ерөнхий сайд Юуха Сипила бараалхлаа
-
2016 оны 7 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд Беата Шыдло бараалхав
-
2016 оны 7 сарын 16
АНХААРУУЛГА
Бүгд Найрамдах Турк Улсад Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 16-ны үүрээр цэргийн эргэлт хийх оролдого гарч дотоодын нөхцөл байдал тайван бус байгаатай холбогдуулан нөхцөл байдал тогтворжтол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг тус улсад оршин суугаа монгол иргэддээ байхыг анхааруулж байна.
Яаралтай асуудлаар Анкарад суугаа Элчин сайдын яамны +0312 492 1027, +90538 730 4413, Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын +90553 586 9503 дугаарын утсаар холбогдоно уу.
-
2016 оны 7 сарын 16
АСЕМ-ын төлөөлөгчид “Нүүдэлчдийн наадам” үзлээ
-
2016 оны 7 сарын 16
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт хийлээ. Эрхэм хүндэт Засгийн газрын даргыг Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүрэлцэнд ирсэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийллээ.
-
2016 оны 7 сарын 15
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЭНЭТХЭГ УЛСЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ МОХАММАД ХАМИД АНСАРИД БАРААЛХАВ
-
2016 оны 7 сарын 15
АСЕм-ын зочдод зориулсан бэсрэг наадам зохион байгуулагдаж буй “Чингисийн хүрээ” цогцолборын нэг гэрт уг уулзалтанд исрэн төр засгийн тэргүүн нарын хөрөг зургаар үзэсгэлэн гаргасан байна.
-
2016 оны 7 сарын 15
Ц.Элбэгдорж: Монголчуудын ёслол төгөлдөр, бахдалт их наадмын дээжээс та бүхэндээ танилцуулж байна
-
2016 оны 7 сарын 15
“Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж, АСЕМ-ын түнш орнуудын төрийн тэргүүн нар сүүлийн 20 жилийн улс төрийн хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл-нийгмийн солилцоо, хамтын ажиллагаагаа дүгнэж ярилцлаа.
Уулзалтад оролцогчид мөн АСЕМ-ын дараагийн арван жилийн төлөвлөгөө, төсөөллийн талаар санал солилцов.
Хоёрдугаар хэлэлцүүлэг нь “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр чуулж, Ази-Европын “зөөлөн” болон “хатуу” уялдаа холбоог хөгжүүлэхэд илүү төвлөрч ярилцсан юм. Эдгээр хоёр сэдэв бүхий хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг төгсгөлийн баримт бичгүүдэд тусган, батлах юм.
Нэгдсэн хуралдааны дараа төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг авахуулсан бөгөөд төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж үндэсний уламжлалт баяр “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхоно.