зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1215 1216 1217 1218 1219 1220 1221
  • Барууны Инженер
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрогт, Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч Бүдээгийн МӨНХТУЯА
  • Ж.Мөнхбат Архангай аймгийн сумдуудад ажиллаж байна
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын сонгуулийн 3-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Архангай аймгийн Эрдэнэмандал, Батцэнгэл, Цэцэрлэг сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа.
  • Гэр хорооллынхонд газраа үнэд оруулах боломж бүрдэнэ
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын 71-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Өлзийхутагийн Пүрэвбаатар 31-р хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтад Нийслэл хотын Засаг дарга Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл уригдан ирж, оролцсон юм.
  • УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Завхан аймагт ажиллав
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар өнөөдөр /2016.06.19/ Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж, тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.
  • Гэр хорооллынхонд боломж олговол хот 10 жилийн дотор утаагүй болно
    2016 оны 6 сарын 19
    Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд Н.Нацагдорж нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 9, 17, 19, 22, 24 дүгээр хорооны иргэдтэй уулзлаа. “Да хүрээ” захад болсон энэхүү уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл намын нөхдөө дэмжиж оролцсон юм. Мөн тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа байлцлаа.
    Уулзалтын үеэр хотын Засаг дарга Баянзүрх дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаасаа танилцуулав. Хотын төсвөөр болон Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр олон ажил хийжээ. Үүний нэг нь Амгалангийн дулааны цахилгаан станц. Энэ станцыг ашиглалтад оруулахаас өмнө хотын зүүн хэсгийн өрхүүд ТЭЦ-IV-ээс дулаанаа авдаг байсан. Улаанбаатарын баруун талаас зүүн талын өрхийг дулаанаар хангахад өртөг зардал өндөр, дулааны алдагдал их байсан нь ойлгомжтой. Харин одоо Баянзүрхийн айлууд өвөл даарахын зовлонгүй болсон. Түүнээс гадна цэвэр усны асуудлыг шийдчихсэн. Тиймээс Баянзүрх дүүргийн гэр хорооллын иргэд хашааны газар дээрээ хамтарч орон сууц барих эсвэл инженерийн шугамд холбогдсон тохилог амины сууцанд амьдрахад асуудалгүй болсон гэж ойлгож болно. Одоо хашаатай айл бүр “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах л үлдээд байгаа. Энэ бүхэнд иргэдийн өөрсдийн санал, санаачилга оролцоо хурд чухал гэдгийг хотын дарга уулзалтад оролцохоор ирсэн иргэдэд тайлбарлав.
    Улаанбаатар гэр хорооллыг орон сууцжуулж байж утаанаас сална. Өөр сонголт байхгүй. ТОСК орон сууцны хорооллыг маш хурдан барьж байгаа. Гэхдээ жилд 1200 айлын орон сууц л барьдаг. Харин иргэдэд өөрсдөд нь боломжийг нь олгочихвол ердөө 10 жилийн дотор гэр хорооллынхон байр сууцныхаа асуудлыг шийдчих боломжтой гэдгийг нийслэлийн Засаг дарга хэлж байлаа. Мөн Улаанбаатарыг утаагүй болгохын тулд айл өрх бүр хүчин чармайлт гаргахыг хотын дарга Э.Бат-Үүл уриаллаа.
    Түүнчлэн автомашины зах байрлаж байгаа “Да хүрээ”-гийн газарт “Да хүрээ” хотхон босгох, ингэхдээ эргэн тойрныхоо гэр хорооллын айлуудтай хамтарч энэ ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг тайлбарлав.

    НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ
  • ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ: МАН-ын “ХОЦРОГДОЛ” болон АН-ын “ДЭВШИЛ” хоёрын хооронд тэмцэл өрнөж байна
    2016 оны 6 сарын 19
    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар өнөөдөр /2016.06.18/ Ховд, Баян-Өлгий аймагт ажилласны дараа Увс аймагт ажиллаж, тус аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Тус уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах Дархан аварга Хорлоогийн Баянмөнх оролцов.
  • Н.Алтанхуяг Увсынханы хүслийг биелүүлэв
    2016 оны 6 сарын 19
    Монгол Улсын Засгийн газраас Төр нийгэм, цэргийн нэр зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг энэ сарын 16-ны өдөр гаргажээ. Ингэснээр олон жил яригдаж, Увс аймгийнханы чих давин хүлээж байсан ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.
  • АН-ын дарга З.Энхболд, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Асашёрюү Дагвадорж нар Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзалт хийв
    2016 оны 6 сарын 18
    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар өнөөдөр /2016.06.18/ Баян-Өлгий аймагт ажиллаж, тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

    З.Энхболд: Бүгд уул уурхай руу хошуурч байхад А.Бакей нь

    мал аж ахуйн үнэ цэнийг мартаагүй, үнэлж чадсан гишүүн

    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Ардчилсан нам Баян-Өлгий аймгаас УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргоос УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг нэр дэвшүүлж байна. Тэрээр УИХ-ын хамгийн чухал байнгын хорооны нэг болох Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж байгаа гишүүн. Монголчууд бүгд уул уурхай руу хошуурч байхад А.Бакей гишүүн мал аж ахуйн үнэ цэнийг өндрөөр үнэлж, мал аж ахуйг эдийн засгийн гол тулгуур байлгах ёстой гэдгийг байнга хэлж ирсэн хүн. Түүний хийж бүтээсэн ажил их төрийн түшээ мөн гэлээ.

    Авто замын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтад

    Х.Ержаны гүйцэтгэсэн үүрэг их

    УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойргоос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Х.Ержаныг нэр дэвшүүллээ. Өнгөрсөн жилүүд бол Монгол Улсын зам тээврийн сүлжээнд шинэчлэл хийгдсэн он жилүүд байлаа. Авто замын сүлжээг сүүлийн 4 жил урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр тэлж чадсан ажлын ард Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан байсан, өөрөөр хэлбэл авто замын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтад Х.Ержаны гүйцэтгэсэн үүрэг их. Хэрвээ түүнийг Баян-Өлгийчүүд сонговол Баян-Өлгий аймгийг Улаанбаатартай нэн тэргүүнд холбох ажлыг тэрээр хийж чадна. Тэрээр энэ чухал ажлыг амаараа биш, гараараа, гардан гүйцэтгэх хүн гэлээ.

    Д.Мурат бол зөвхөн Баян-Өлгийг гэлтгүй бусад аймгийн

    олон айлыг “дулаан байлгаж” буй хүн

    УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойргоос Д.Муратыг нэр дэвшүүллээ. Түүнийг Монголчууд “Зуухны Мурат” гэдгээр нь сайн мэднэ. Учир нь тэрээр Монгол Улсынхаа олон айлыг дулаан байлгахын тулд, өөрийн бор зүрхээрээ хөдөлмөрлөж буй хүн. Тэрээр хөдөө орон нутагт нам даралтын зуухыг суурилуулан орон сууц барьж буй зэрэг түүний ажлуудыг Баян-Өлгийчүүд сайн мэднэ. Үнэлж ч байгаа. Тэрээр мөн орон нутгийнхаа дэд бүтцийн ажилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа, барьж байгуулсан зүйлийг нь Баян-Өлгийчүүд мэднэ. Иймээс бид энэхүү бүтээлч залуу боловсон хүчнээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байна гэв.

    Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлууд, ирэх 4 жилд хийх ажлуудаа танилцуулан, мэдээлэл өгч, иргэдтэй харилцан санал солилцов.

    Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга 2012-2016 онд хийсэн ажлуудаа танилцуулав. Тус хугацаанд Ардчилсан нам ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох шаардлага гарсан гэв. Бид энэ хугацаанд мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож, малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч үргэлжилнэ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа. Мөн 82 мянган өрх орон сууцанд орж, 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн. Нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-ээр нэмэгдүүлснээр 163 мянган айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдээд байна гэлээ.

    Зам тээврийн салбарын хувьд өнгөрсөн 4-н жил бол үсрэнгүй хөгжлийн, бүтээн байгуулалтын жил байлаа. Замын ажил дээр МАН болон Ардчилсан намын ялгаа харагдана. Энэ хоёр намд ялгаа байхгүй ээ. МАНАН ш дээ гэж хэлэх хүн бий. Гэтэл бодит байдал бид их ялгаатай. 1921-2012 он хүртэлх 91 жилд МАН 2,964 км зам барьсан. Харин Ардчилсан нам засаг барих хугацаандаа 2013-2015 оны хоорондох 3 жилд 2,720 км зам барьсан бол 2016 онд 1,284.05 км замын ажил хийгдэж байна. Ингээд бодохоор МАН жилдээ 32,6 км зам барьж байхад Ардчилсан нам нэг жилд 1000 км зам барьж байна. Энэ бол МАН болон АН-ын авто замын салбарт хийсэн ялгаа. Баян-Өлгий аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Х.Ержан дэд сайд ажиллаж байх хугацаандаа 2720 км замыг ашиглалтад оруулж чадсан гэв.

    Ардчилсан нам “Таван сайн” хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

    Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр хөтөлбөрүүд өнгөрсөн хугацаанд биелэлээ олж үр дүнгээ өгсөн. Үүнд, сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлсэн. Харин сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрүүдийг энэ жилээс хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

    Сайн малчин.... эрүүл малтай, үйлдвэрлэгч малчин,

    “Сайн малчин” гэдэг нь малаа эрүүл байлгасан, малчны данс ашигладаг, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөг малчныг сайн малчин хэмээн тодорхойлж, тэдэнд 10 хувийн хүүтэй малчны зээл олгож эхэлсэн. Энэ нь үйлдвэрлэгч, бүтээлч малчныг дэмжиж, тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ хөтөлбөр өөрөө махны экспортоос эхэлсэн. УИХ-ын гишүүн Р.Бурмаа сайд малын мах экспортлох гэрээ хийгээд ирсэн. Гэтэл эрүүл мал нийлүүлэх аймгийн тоо ердөө 6 байсан. Харин цаашид энэ 6 гэдэг тоог нэмэгдүүлэхийн тулд “сайн малчин” хөтөлбөр эхэлсэн түүхтэй гэлээ. Үүний тулд Ардчилсан намынхан малыг яаж эрүүлжүүлэх вэ гэдэг асуудлаа ярилцаж эхэлсэн. Ингээд бид 2015 оны сүүлээр малаа эрүүл байлгаж чаддаг малчдыг дэмжиж, малчны зээлийг 10 хувь болгон бууруулая, харин малаа эрүүлжүүлээгүй бол өмнөх шигээ 30 хувийн хүүгээр зээл авдаг байг гэж бид шийдсэн гэв. Мөн Баян-Өлгийгөөс Арабын орнууд руу өмнө нь мах экспортлодог байсан. Үүний дагуу малчид малаа эрүүлжүүлснээр, бид гадаад улсууд руу махны экспортоо нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ гэв.

    “Сайн оюутан” ...эцэг эхийнхээ нураан дээрх ачааг хөнгөвчлөе

    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэлэхдээ, Сайн оюутны зээл нь оюутан өөрөө зээл авч суралцах боломжийг бүрдүүлж байна. Одоо эцэг эхээ зовоохоо больцгоо оюутнуудаа. 9 сарын нэгний өдөр бүгд банк руу явж байхаар өнөөдөр банкин дээрээ очоод эртхэн зээлээ хөөцөлдөх хэрэгтэй. 18 хувийн хүүтэй биш, харин 5 хувийн хүүтэй зээл авах боломжтой болсон Цаашид эцэг эхийнхээ нуруун дээрх ачааг хөнгөвчлөн оюутнууд сургалтын төлбөрийн зээлийг 10 жил хүртэлх хугацаатай авах боломжтой болж байна. Сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй оюутны зээлд шилжүүлж болно гэв.

    “Сайн хашаа” сонгосон газартаа амьдрах таатай орчноо бүрдүүлцгээе

    УИХ-ын дарга “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар танилцуулахдаа, хүн болгон өндөр үнэтэй орон сууцанд орохыг хүсдэггүй. Зарим иргэд хашаанд өөртөө тохитой байшин бариад амьдрахыг хүсдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн банкнаас хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ. Ингэснээр иргэд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцтай болно. Мөн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгож, орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэлээ.

    “Сайн экспорт” хадаас байтугай нарны

    зай үйлдвэрлэдэг болсон Монгол

    Ардчилсан нам үйлдвэржилтийг энэ тэргүүнд тавин ажиллаж ирсэн. Цаашид үйлдвэржилтийг хот хөдөөгүй, орон даяар эрчимтэй өрнүүлэх бодлого барьж байна. Уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлж, 2 ТЭРБУМ ДОЛЛАРТ хүргэнэ. Бид өмнө нь уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлодог байсан. Харин цаашид түүхий эдээ боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох бодлогыг барьж байгаа. Би энэ сарын эхээр Япон Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Японд байхдаа хэд хэдэн үйлдвэрийн газраар орсон. Тэнд гурван монгол залуу эх орондоо нарны панель үйлдвэрлээд Япон Улс руу экспортлон, эрчим хүч түгээж ажиллаж байна. Энэ бол сайн экспортын жишээ юм гэлээ. Япон улсад цаашид тус улсын өндөр технологийг сургахаар дадлагажигч ажилтнуудыг гаргах гэж байна. Хоёр улсын яамд хооронд санамж бичигт гарын үсэг зурагдсан гэлээ.

    “Сайн бизнес” нь орон сууцны ипотекийн зээлийн үргэлжлэл мөн

    “Сайн бизнес” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны ипотекийн үргэлжлэл юм. хамгийн эхний ээлжинд энэ ондоо Улаанбаатар хотын барилга, орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа эрхэлж буй жижиг, дунд бизнесийг дэмжинэ. Бизнес эрхлэгч үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 5 хувийн хүүтэй зээлийг авах боломж бүрдэнэ.ингэснээр өрх бүр үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид болж чадна гэв. Мөн УИХ-ын дарга цаашид ахиулан хийх ажлуудаа Баян-Өлгий аймгийн иргэдэд танилцуулсан юм.

    УИХ-ын даргын дараа Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, хөгжил нь жижиг зүйлээс эхэлдэг. Эрүүл мэндийн сайдын албан тушаалд 2008 онд томилогдоод Баян-Өлгийгөөс анхны ажлын томилолтоо эхэлж байв. Багаар нь сонгож байж хөгжил ирдэг. 2012 онд ихэнх баруун аймгуудад Ардчилсан нам ялсан. Үүний үр дүнд тус аймгуудын хөгжил замаасаа эхэлсэн. 2016 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн үргэлжлэл юм. Ардчилсан нам алс хэтийг хардаг. Ардчилсан нам бол сэтгэлгээний хурдтай, ярьж хэлж буй зүйл нь бодитой, боловсруулж танилцуулж буй хөтөлбөр нь алсын хараатай, утга агуулгатай байдаг. Баян-Өлгий аймагт миний дотнын андууд нэр дэвшиж байна. Баян-Өлгийчүүд та бүхэн энэ жилийн сонгуулиар УИХ болон Аймгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй, тэгэж байж хөгжил хурдасна. Х.Ержан өнгөрсөн хугацаанд баруун бүсийн замын холболтын 100 км-ийг нь тавьчихсан байгаа. Ардчилсан намынхан цаашид энэ ажлаа үргэлжлүүлэх ёстой гэлээ.Баян-Өлгийгөөс нэр дэвшиж байгаа А.Бакей, Х,Ержан, Д.Мурат болон аймгийн ИТХ-д нэр дэвшигчид бол цэвэр бүтээгч хүмүүс, тиймээс бүтээлч сэтгэлгээгээр нь тэднийг парламентад сонгох ёстой, Өлгийчүүддээ итгэж байгаа гээд тус аймагт эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл өгсөн юм.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж хэлэхдээ, УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийсэн. Энэ айлчлалаар Монгол Улсын хөгжлийн түүхэнд гайхамшигтай гэрээ хийгдсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Уул уурхайн яам Япон Улсын холбогдох яамдуудтай санамж бичгийг үзэглэсэн. Энэхүү санамж бичиг Япон Улсын Ерөнхий сайдын албан өрөөнд хийгдсэн. Гэрээгээр Япон Улсад монголчууд олон мянган дадлагажигчдыг бэлтгэхээр болсон. 1960-1990 он хүртэл хуучнаар ЗХУ руу 100 мянга гаруй инженер болон мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан. Яг энэ жишгээр бид Японд дадлагажигчдаа бэлтгэх гэж байна. Мөн 06 дугаар сарын 07 ны өдрөөс эхлэн Монгол Японы Эдийн засгийнг хэлэлцээрийн дагуу хоёр орны хооронд 9000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй болсон. Мөн хоёр улсын хооронд дадлагажигч илгээх үүд хаалга нээгдсэн. Япон Улсад очсоноороо Монгол залуус маань хөдөлмөрч япончуудаас их зүйл сурна гэж энэ ажлыг эхлүүлсэн болохыг тодотгов.

    Мөн Япон Улсын Ерөнхий сайдын өргөөнд болсон ёслолын дараа бид Ерөнхий сайд Абе Шинзотой өдрийн зоог хамт барьсан. Энэ үеэр бид маш чухал ажлуудыг ярилцсан. Хоёр орны хооронд хийгдсэн санамж бичиг нь гэрээ, протоколоор баталгаажсан байгаа. Гэтэл үүнийг үгүйсгэх гэсэн зарим оролдлогууд гарч байна. Сонгуулийн өдөр ойртох тусам бие биенээ үгүйсгэсэн, бодит хийж хэрэгжүүлсэн ажлыг харлуулсан мэдээлэл гарч буйд харамсаж байна гээд ажлын айлчлалын талаарх фото зургаар харууллаа. Үүний дараа Баян-Өлгийчүүд Ардчилсан намын хийж бүтээж буй ажилд сэтгэл хангалуун байгаа, бидний нүдэн дээр илт байдаг, цаашдаа хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх ёстой хэмээн хэлж байв. Мөн монгол залуусын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийх ажлуудын талаар иргэд санал хэлж, Ардчилсан намд амжилт хүсч байв.

    Түүнчлэн Засгийн газраас 1072 хувьцааны 30 хувийг худалдан авахтай холбоотой асуултыг УИХ-ын даргаас асуулаа. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга хариулахдаа, 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдах нь сайн дурын ажил. Та заавал хувьцааныхаа хувийг зарах ёстой гэж ойлгож болохгүй, та хувьцаагаа зарахгүй байж ч болно. Энэ үйл ажиллагаанд улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүй байгаа, та хувьцаагаа зарах хүсэлтээ илэрхийлсэн мэдээллийг бөглөж өгснөөс хойш таны мэдээллийг 7 хоногийн хугацаанд шалгаад таны данс руу 3 хувааж хийх журмын дагуу явагдаж байгаа ажил. Хэрвээ энэ үйл ажиллагааг сонгуультай холбоотой гэж үзвэл хувьцаагаа зарахгүй байх хэрэгтэй, эсвэл та сонгуулийн дараа ч хувьцааныхаа хувийг авч болно. Энэ нь сонгуультай холбоогүй, сайн зүйлсэд садаа мундахгүй гэдэг. Энэ ажлыг харлуулах хэрэггүй гэв.
  • Баянзүрх дүүргийн иргэд шинэ Улаанбаатарын төлөө нэгдэхээ илэрхийлэв
    2016 оны 6 сарын 18
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчидтой яг одоо уулзалт хийж байна. Уулзалтад нийслэлийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу 23, 28, 20, 11 дүгээр хороонд АН-аас нэр дэвшигч Б.Отгонбаяр хамтран оролцлоо.
    Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Баянзүрх дүүрэгт сүүлийн дөрвөн жилд хийсэн гол ажлын талаар танилцууллаа. Энэ хугацаанд тус дүүргийн гол замыг шинэчилсэн байна. Мөн өдөрт 23 мянган шоо метр ус гаргах хүчин чадал бүхий цэвэр усны байгууламж барьжээ. Түүнчлэн Амгалангийн дулаан станц ашиглалтад оруулсан. Эдгээр бүтээн байгуулалт нь гэр хорооллыг орон сууцжуулах хөрсийг бүрдүүлж өгсөн гэсэн үг. Ингэснээр иргэд ирэх дөрвөн жилд иргэд хашааны газраараа хоршин орон сууцаа барих боломжтой болжээ. Түүнчлэн Засгийн газраас гаргасан “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд амины орон сууцтай болох боломжтой болсон гэдгийг хэлэв.
    ТОСК жилд 1200 орчим айлын орон сууц ашиглалтад оруулж байна. Хэрвээ ТОСК-ын барьсан барилгаар Улаанбаатарыг орон сууцжуулна гэвэл 200 жил шаардлагатай. Харин иргэд өөрсдөө орон сууцаа барьвал 10-20 жил л шаардлагатай гэдгийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Баянзүрх дүүргийн иргэд ч шинэ Улаанбаатар хотыг бүтээлцэхэд нэгдэнэ гэдгээ илэрхийллээ.
    НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ
  • Нэр дэвшигч З.Алтангэрэл Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллалаа
    2016 оны 6 сарын 18
    х
  • Н.Алтанхуяг, Ж.Батмөнх агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ
    2016 оны 6 сарын 18
    Увсаас төрсөн хоёр дахь Ерөнхий сайддаа хүндэтгэл үзүүллээ. Монголчууд бид, Ардчиллынхан бид Ж.Батмөнх гуайд талархаж явах учиртай юм аа.
  • Б.Энхболд: Дотуур байрны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ
    2016 оны 6 сарын 18
    Б.Энхболд: Дотуур байрны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ
  • Төр, төрийн албан хаагчдаа дэмжинэ
    2016 оны 6 сарын 18
    Төр, төрийн албан хаагчдаа дэмжинэ
  • Ардчилсан намын дарга З.Энхболд Ховд аймагт ажиллав
    2016 оны 6 сарын 18
    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Ховд аймагт ажиллав
  • Б.Цэрэн: Хотын дарга аа, хүүгийнхээ оффшортой холбоотой асуудалд зоригтой хариулт өгөөч
    2016 оны 6 сарын 18
    Б.Цэрэн: Э.Бат-Үүл ээ, хүүгийнхээ оффшортой холбоотой асуудалд зоригтой хариулт өгөөч
  • Нийслэлийн МАН-ын хорооноос мэдэгдэл гаргалаа
    2016 оны 6 сарын 18
    НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ МЭДЭГДЭЛ
  • А.Сүхбат, Т.Энхсайхан нарын ”хайрын романс”
    2016 оны 6 сарын 18
    А.Сүхбат, Т.Энхсайхан нарын хайрын романс
  • Э.Бат-Үүлийн эсрэг сөрөг сурталчилгаа хийсэн залуусын өмнөөс ИЗНН-ын дарга С.Оюун уучлал гуйлаа
    2016 оны 6 сарын 18
    Үүнтэй холбоотойгоор ИЗНН-ын дарга С.Оюун сөрөг сурталчилгаа хийж буй намынхаа залуучуудын өмнөөс уучлал гуйж, сонгуульд шударга өрсөлдөхийг уриалсан юм.

    Тэрээр “Нийслэлийн ИЗНН-ын удирдлага гэх залуучууд хотын дарга Э.Бат-Үүл болон түүний баг руу дайрсан сөрөг мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. Бас эсэргүүцэж байна. Сонгуульд бодлогоороо, хийсэн ажлаараа өрсөлддөг болохоос биш явцуу сонирхолд хөтлөгдсөн сөрөг сурталчилгаагаар явж болохгүй ээ залуучуудаа. Тэдгээр залуучуудын өмнөөс уучлал гуйж байна. Хэдийгээр би ИЗНН-ын дарга ч гэсэн Э.Бат-Үүл дарга болон түүний баг өнгөрсөн дөрвөн жилд урд өмнө нь байгаагүйгээр хотыг сэтгэл гарган удирдаж, маш амжилттай ажилласан гэж дүгнэдэг. Тиймээс улс төрчийн хувьд нийслэлийн Засаг дарга болон түүний багийг дэмжиж байгаа.
  • ”Хар машин”-ыг маргааш гэхэд бүх аймгуудад хүргэнэ
    2016 оны 6 сарын 18
    Хар машины баталгаажуулалт энэ сарын 20-нд дуусна
  • Д.Зоригт: 18-39 насны залуус Японд хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо
    2016 оны 6 сарын 18
    18-39 насны залуус Японы өндөр технологийн салбарын зах зээл дээр хөдөлмөр эрхлэн эргээд их орондоо мэргэжилтэй боловсон хүчин болон ирж хамтдаа хөгжих сайхан боломж бүрдэж байна
1215 1216 1217 1218 1219 1220 1221
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    17 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    1 цаг 4 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 15 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 28 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    1 цаг 31 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    1 цаг 51 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    2 цаг 5 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    2 цаг 15 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    2 цаг 20 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    17 цаг 39 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    18 цаг 50 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    19 цаг 24 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 31 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    19 цаг 59 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    20 цаг 38 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    20 цаг 52 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    21 цаг 9 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    22 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 47 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    22 цаг 52 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК