-
2016 оны 7 сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр илгээлээ.
Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд таны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/135 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх саналтай танилцлаа.
Энэхүү санал нь УИХ-д олонхи болсон МАН-ын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, мэргэжлийн, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй байна.
Иймд дахин зөвшилцөнө үү” гэжээ.
-
2016 оны 7 сарын 22
Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 19-ны өдөр болсон. Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгосон юм. Сэлэнгэ аймгийн Засаг даргад тус албыг өмнө нь хашиж байсан С.Бүрэнбат, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ш.Оргил нар өрсөлдсөн юм.
Улмаар Ш.Оргил олонхийн санал авч Сэлэнгэ аймгийн Засаг даргаар сонгогдоод байсныг Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр захирамж гарган баталгаажуулсан юм.
-
2016 оны 7 сарын 22
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж өчигдөр сайд нар болон Байнгын хороодын дарга нарын нэрсийг тодруулсан билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар салбарын сайд нар болон Байнгын хороодын дарга нарыг эцсийн байдлаар тодруулж батлах аж.
Шинэ Засгийн газар 13 яамтай, 16 сайдтай, 13 дэд сайдтай ажиллахаар болсон.
ШИНЭ ЗАСГИЙН САЙДУУД
1. Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.Эрдэнэбат
2. Монгол Улсын Шадар сайд - У.Хүрэлсүх
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.Мөнхбат
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.Оюунхорол
5. Гадаад харилцааны сайд - Ц.Мөнх-Оргил
6. Сангийн сайд - Б.Чойжилсүрэн
7. Хууль зүй, дотоод хэргийн сайд - С.Бямбацогт
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.Номтойбаяр
9. Батлан хамгаалахын сайд - Б.Бат-Эрдэнэ
10. Барилга, хот байгуулалтын сайд - Г.Өнөрболор
11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.Батсуурь
12. Зам, тээврийн сайд - Д.Ганбат
13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.Дашдорж
14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.Анандбазар
15. Эрчим хүчний сайд - Д.Цэнгэл
16. Эрүүл мэндийн сайд - Ж.Цолмон
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАР
1.Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД
2.Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны дарга- Л.ЭНХ-АМГАЛАН
3.Өргөдлийн байнгын хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ
4.Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР
5. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД
6.Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ТЭРБИШДАГВА
7.Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.ЭНХБАЯР
8.Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.ГАРАМЖАВ
-
2016 оны 7 сарын 21
МАН-ын Удирдах зөвлөлөөс сайд нарын нэрсийн тодруулсан бол Бүлгийн хуралдаанаараа УИХ-ын Байнгын хорооны дарга нарынхаа нэрсийг мөн тодруулжээ.
-
2016 оны 7 сарын 21
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарынхаа нэрийг тодруулжээ. Монгол Улсын Шадар сайдаар яригдаж байсанчилан У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,
-
2016 оны 7 сарын 21
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Онцгой комисс байгуулахаар тогтжээ. АН-ын Үндсэн дүрмийн 6-р зүйлийн 6.6.6, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн Онцгой комисс байгуулж даргаар нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон байна.
-
2016 оны 7 сарын 21
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.21/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд гараагүй тул хууль, тогтоолын төслүүдийг нэгбүрчлэн батлах санал хураалтыг явуулсан юм.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах саналыг гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.
Засгийн газар энэ хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулсан арга хэмжээнүүдийг яаралтай авч бэлтгэл хангах нь зүйтэй гэдгийг хуралдаан даргалагч санууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 21
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж, сайд нарын асуудлаа хэлэлцэхээр болсон байна. Хуулийн дагуу УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг баталсан нөхцөлд Ерөнхий сайд Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлдэг.
-
2016 оны 7 сарын 21
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Х.Болорчулуун нарын тавьсан асуулт тодруулгад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хариулт өглөө.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжив. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэнд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр утсаар ярив.
Ярианы эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн саяхан Монгол Улсад болж өнгөрсөн АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай сайн зохион байгуулсанд баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өмнөд Суданд алба хааж буй Монголын энхийг сахиулагчид маш их ачаалалтай ажиллаж байгаа” гээд Энхийг сахиулагчдыг хугацаанд нь шинэ ээлжээр сольж байх боломжийг хамтарч хэрэгжүүлэхийг онцоллоо. Мөн энхийг сахиулагчдын байрлаж буй газрын болон үйл ажиллагааны аюулгүй байдал, нөхөн хангамж дээр онцгой анхаарахыг хүслээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “НҮБ-ын ажилтнууд, түүний дотор энхийг сахиулагчдын аюулгүй байдал бол НҮБ-ын хамгийн чухал асуудал. Бид үүн дээр үргэлж анхаарч ажиллана. Таны ярьж хэлж байгаа зүйлийг бид эндээ авч үзнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ асуудлаар хийх хуралд таны хэлсэн саналыг танилцуулна. Цаашдаа үр бүтээлтэй хамтарч ажиллая, танд амжилт хүсье” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад цаг гарган чухал асуудлаар ярилцсанд нь талархал илэрхийлж, ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлын үеэр уулзахаар тохиров.
-
2016 оны 7 сарын 21
-Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд-
-
2016 оны 7 сарын 21
газрын
бүтэц,
бүрэлдэхүүний
тухай
хуулиудын
төслийн
анхны
хэлэлцүүлгийг
дэмжлээ
Харгалзах огноо: 2016-07-21| Уншсан: 8
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.07.21/ хуралдаан 10 цаг 19 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төслийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Дэлгэрсайхан нар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийн 9 дэх хэсгийн “Зам, тээврийн яам” гэснийг “Зам, тээврийн хөгжлийн яам” гэж гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нар Батлан хамгаалах яамыг Засгийн газрын бүтэц дэх чиглэлийн яамнаас гаргаж ерөнхий чиг үүргийн яаманд хамааруулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ, Т.Гантулга нар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтын “Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэснийг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан уг бүдүүвчийн хавсралтын “Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар” гэснийг “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар нар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлын “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа” гэсэн хэсгийг хасч Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах, мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралт дахь Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдлээ. Мөн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад найруулгын чанартай зарим санал бэлтгэснийг байнгын хорооны гишүүд дэмжив.
Үүгээр тус байнгын хороо дээрх хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтов.
Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 21
2016.07.21
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилэхийн ялдамд, манай сайхан оронд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг хүсэн ерөөе.
Манай улсын Хуульчдын Холбоо нь байгуулагдаад 3 дахь жилтэйгээ золгож байгаа ч Азийн 23 орны 30 Хуульчдын Холбооны тэргүүнийг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн хууль зүйн салбарын том хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж буйд сайшаалтай байна.
Энэ удаагийн чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал: Хуульч ба Хуульчдын Холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачилга” гэсэн олон нийтийн анхаарлын төвд байдаг сэдвүүдийг хэлэлцэхээр сонгожээ. Азийн Хуульчдын Холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалтаар бүс нутгийн хүний эрхийн зөрчлийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, олон нийтийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулах олон санал, санаачилга, үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Ази, Номхон далайн бүсэд хуульчдын хариуцлагыг дээшлүүлэх, хуульчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлаар санал, мэдээлэл хуваалцах орон зай болж, Хуульчдын Холбоодын мэргэжлийн, бие даасан байдлыг хөгжүүлэх, бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх, зүтгэл гарган ажилласаар ирсэн Та бүхний цаашдын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дахин дэвшүүлж, Азийн хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Миеэгомбын ЭНХБОЛД
-
2016 оны 7 сарын 21
Ардчилсан нам сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Ардчилсан намын төв байранд маргааш буюу 07 сарын 21-нд 11.00 цагт хийх юм байна. Намын удирдлагууд ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.
-
2016 оны 7 сарын 21
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүнчлэн Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилсон юм.
Ийнхүү уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар ажил хүлээлцэн, тамгаа шилжүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байлцсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 21
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулга хийлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн болохыг Улсын Их Хурлын дарга мэдээлээд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн тус банкны Ерөнхийлөгчөөр Надмидын Баяртсайханыг томилуулах саналаа танилцуулсан юм.
Н.Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй юм. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.
Тэрээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.
Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулсан юм.
Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, С.Эрдэнэ, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Я.Содбаатар нар байнгын хорооны хуралдаан даргалагчаас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Харин Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан санал хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн захиас зөвлөмж өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, О.Содбилэг, Т.Аюурсайхан, Л.Элдэв-Очир нар саналаа хэлж байр сууриа илэрхийлэв.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь нь Н.Золжаргалыг хүсэлтийн нь дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, гишүүдийн 95.1 хувь нь Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 21
АН-ын гишүүд дэмжигчдийн дунд Ерөнхийлөгчид итгэл суларч, түүнийг АН-ын удирдлагыг авахын тулд МАН-тай сүжирч эхэлсэн гэх хэл ам гарах болсон билээ. Тэгвэл Ерөнхийлөгч МАН-тай сүжрээгүй гэдгээ илтгэж, АН-ын гишүүд дэмжигчдийн итгэл хүндлэлийг хүлээхийн тулд шинэ Засгийн газрын бүтцийг дэмжсэнгүй.
-
2016 оны 7 сарын 21
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эдгээр хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өнөөдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн гэдгээ дурдав.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:
Монгол Улсын Ерөнхий сайд;
Монгол Улсын Шадар сайд;
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
Гадаад харилцааны сайд;
Сангийн сайд;
Хууль зүй, дотоод хэргийн сайд;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
Батлан хамгаалахын сайд;
Барилга, хот байгуулалтын сайд;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
Зам, тээврийн сайд;
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
Эрчим хүчний сайд;
Эрүүл мэндийн сайд.
Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар тусгасан байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаархи саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйтай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Уг тогтоолын төслөөр шинэ Засгийн газар нь тохируулагч 10, хэрэгжүүлэгч агентлаг 17, нийт 27 агентлагтай ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь салгаж Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгох, Газрын тосны газар, Ашигт малтмалын газрыг нийлүүлэх, шинээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулахаар зохицуулжээ. Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Ингэснээр дээр дурдсан агентлагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, нөөцийг зөв хуваарилах, салбарын хэмжээнд төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай, хүртээмжтэй явуулах шаардлага хангагдана гэж үзэж буйгаа Ерөнхий сайд хэллээ.
Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тус байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонхи нь эдгээр хууль тогтоомжийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.
Мөн хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус намын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулав. Тус намын бүлэг зургаан үндэслэл бүхий санал, дүгнэлт гаргаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдсон эдгээр хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Сарангэрэл, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар, Г.Занданшатар, С.Эрдэнэ, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Г.Занданшатар, О.Баасанхүү нар саналаа хэллээ.
Ингээд байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүн санал нэгтэйгээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 21
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, энэ асуудлын талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулга хийсэн юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилуулахаар санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга танилцуулав.
Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.
Тэрээр 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютерийн операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Дараа нь уг асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Тус байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх, Ц.Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү санал хэлсэн юм.
Ингээд өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Б.Болдбаатарыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.9 хувь нь, Цэдэвийн Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг хуралдаанд оролцсон 64 гишүүн санал нэгтэй дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 20
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийв. Тэрбээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчийн байр суурийг тайлбарлалаа.