Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1219 1220 1221 1222 1223 1224 1225
  • Валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 8 сарын 18
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2016.08.18/ ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Ази, Номхон далайн газрын Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

    Уулзалтын эхэнд төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, алхамын талаар санал солилцох зорилгоор уулзаж буйгаа илэрхийлсэн юм.

    Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төлөөлөгчидтэй Монгол Улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар ярилцан, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шинэчлэлийн талаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зоригтой алхмаа зөв шийдлээр үргэжлүүлэхийг ОУВС-гийнхан зөвлөлөө
    2016 оны 8 сарын 18
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Монгол Улс урт хугацаанд ОУВС-тай хамтран ажиллаж ирсэн, энэ уламжлал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

    Харин ноён Коши Матай:

    -Та бүхэн Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад баяр хүргэе. Монгол Улсад өнөөдөр нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэжлүүлэх хэрэгтэй. Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэлээ.

    Нөхцөл байдал ийм хүнд байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг ОУВС-гийнхан онцоллоо.

    Ерөнхий сайд Ж.Эрэдэнбат, манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ давж өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа, эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Засгийн гзарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Төсвийн тодотгол батлагдах хүртэл тендер зарлахгүй
    2016 оны 8 сарын 18
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулах хүртэл зарим арга хэмжээг авахаар бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өгч Засгийн газраас тогтоол баталлаа. Үүнд:

    2016 оны наймдугаар сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй. Энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоох.
    Бүх шатны төсвийн байгууллагын төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болов.
    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг худалдан авахыг шинээр зохион байгуулахгүй байх. 2016 оны наймдугаар сарын 17-ны байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа барилга, байгууламжийн санхүүжилтийг хойшлуулахаар болов.

    ТОВЧ МЭДЭЭ:

    Оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, мал, амьтны гоц халдварт цэцэг, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, ой, хээрийн түймэр, хүчтэй шуурганаар орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
    Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд тусгахаар болов.
    Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, дүнг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгав.

    Шаардлага хангаагүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үүргийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтанд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • АН-ын ҮЗХ-ны хурлаар зарим гишүүдийг хөөнө
    2016 оны 8 сарын 18
    Ардчилсан намын /АН/ Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ энэ сарын 25-нд болохоор товлогдсон. Тус нам дээр байгуулагдсан шинэчлэлийн хорооноос өгсөн мэдээллээр хүн нэг бүрийн алдаа дутагдлыг ярихаас илүү дүрмээ шинэчлэх, тогтолцоогоо шинэчлэх зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудал ч хөндөгдөнө гэлээ.

    Сонгуулийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоол гаргаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах товч дарсан нэр бүхий найман гишүүнийг намаас хасах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн чуулганы хуралдаанд ирээгүй долоон гишүүнийг буруутгах хандлага тус намынханд бий. Тиймээс ирэх долоо хоногт хуралдах ҮЗХ-гоор дээрх 15 гишүүнийг авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

    Дашрамд дуулгахад, эзгүй байгаа намын даргын суудалд Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар горилж байна. Гэхдээ ҮЗХ-оор намын даргаа томилохгүй аж.
  • Танилц: Өчигдөр томилогдсон дарга нар
    2016 оны 8 сарын 18
    Танилц: ЗГХЭГ-ын дэд дарга, дөрвөн агентлагийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчид
  • АН-ын шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна
    2016 оны 8 сарын 18
    Ардчилсан намын шинэчлэлийн ажлыг хэсгээс “Улс төрийн намын шинэчлэл, шийдэл” сэдвээр эрдэмтэн судлаачидтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг 2016 оны 8 дугаар сарын 18 нд Сонгуулийн Ерөнхий хорооны дугуй зааланд 14:00 цагаас эхлэх бөгөөд хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар нийгэмд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдэх шийдлүүд, улс төрийн намын тухай хуулийн төсөл, нээлтэй ил тод байдал, гишүүнчлэл гэх мэт өргөн хүрээний сэдвүүдээр хэлэлцэх болно. Уг хэлэлцүүлэгт улс төрийн намуудын төлөөллийг нээлттэй оролцохыг урьж байна.
  • Эрх баригч намын дарга төрийн албыг төрлийн алба болгосон уу
    2016 оны 8 сарын 18
    Тэгвэл МАН дахь аливаа томилгоо зөвхөн М.Энхболдыг л тойрон эргэлдэж байна. Түүнийг тойрсон томилгооны зургийг ерөнхийд нь ажвал М.Энхболдын улс төрийн “Ургийн бичиг” бараг л тодорхой болохоор. УИХ-ын сонгуульд нэр дэвших квот авснаас эхэлбэл, Баянгол дүүрэгт нэр дэвшиж гарч ирсэн, өмнө нь Гадаад харилцааны яамны цөмийн энергийн асуудал хариуцсан тусгай элчин төлөөлөгчөөр ажиллаж хэл ам таталж байсан А.Ундраа хамаатан садангийн, Эрүүл мэндийн сайдад томилогдсон А.Цогцэцэг худ ургийн, Эрүүл мэндийн дэд сайд болсон Л.Бямбасүрэн ойр төрлийнх нь хүмүүс гэсэн мэдээлэл дуулдаж байгаа.
  • ЗГ-ын хуралдаанаар дараах агентлагийн дарга нарыг томиллоо
    2016 оны 8 сарын 17
    Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоо хийлээ.

    1. Өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг,

    2. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг ,

    3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг,

    4. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг,

    5. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшин нарыг тус тус томиллоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулав
    2016 оны 8 сарын 17
    Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулав
  • ЗГ: Дарга нарын цалинг бууруулах асуудлыг эцэслэв
    2016 оны 8 сарын 17
    Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна
  • Засгийн газрын хуралдаанаар агентлагийн дарга нарыг томилно
    2016 оны 8 сарын 17
    Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг. Энэ хуламжлалын дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаан болох бөгөөд хэд, хэдэн агентлагийн дарга нарыг томилно гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас зарим агентлагийн дарга нарын үүрэг гүйцэтгэгчдийг томилсон. Харин тэднийг хэзээ жинхлэх нь тодорхойгүй байгаа юм. Тэрчлэн Иргэний нисэхийн Ерөнхий газар, ШӨХТГ зэрэг агентлагууд болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилно гэсэн мэдээлэл байна. МАН засгийн эрхэнд гарсантай холбоотойгоор яамдуудад халаа сэлгээ үргэжилсээр байгаа билээ.

    Одоогоор 13 төрийн нарийнаас 10 нь томилогдоогүй, гурвыг нь Засгийн газраас томилоод байгаа юм.
  • НҮБ-ын нөөцийн ангиллын олон улсын сургалт эхэллээ
    2016 оны 8 сарын 17
    НҮБ-ын нөөцийн ангиллын олон улсын сургалт эхэллээ
  • Гадаад паспорт олголт тойрсон хүндрэлийг шийдэх ажлын хэсэг байгуулахаар боллоо
    2016 оны 8 сарын 17
    Гадаад паспорт олголт тойрсон хүндрэлийг шийдэх ажлын хэсэг байгуулахаар боллоо
  • Залуу монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 8 сарын 17
    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан олон улсын залуу монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
  • С.Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдод мэдэгдэл хүргүүллээ
    2016 оны 8 сарын 17
    УИХ-ын дарга М.Энхболдод хандан
  • ҮЗХ-ны хурлаар тодрох АН-ын дараагийн дарга хэн бэ
    2016 оны 8 сарын 17
    Харин Д.Эрдэнэбатыг МҮДН, Шонхор фракци зүтгүүлж байгаа гэх юм. Д.Эрдэнэбатын хувьд энэ жил хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайдаар ажилласан. Өмнө нь Багануур дүүргийн Засаг дарга. ”Ноён” группын ерөнхий захирал. ”Залуучууд зочид буудал”-ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Гэхдээ Ардчилсан нам ялагдахад нөлөөлсөн шалтгаануудыг “Шонхор” болон МоАХ-ноос хайж байгаа нөхцөлд түүнийг намын дарга болгосноор Ардчилсан намын хэрүүл улам лавширч байдал улам хурцдаж магадгүй. Энэ тохиолдолд АН ирэх 2020 онд ялалт байгуулна гэж итгэхэд хэцүү.
  • Кувейтийн сангийн 12 сая долларын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төв барих саналтайгаа хэллээ
    2016 оны 8 сарын 16
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзлаа
  • Шадар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
    2016 оны 8 сарын 16
    Шадар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
  • С.Эрдэнэ: Ерөнхий сайд хууль зөрчсөн мэдэгдэл хийлээ
    2016 оны 8 сарын 16
    http://www.24tsag.mn/content/138530.shtml
  • ИБУИНВУ-аас манай улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолдыг хүлээн авч уулзав
    2016 оны 8 сарын 16
    ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ИБУИНВУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КЭТРИН АРНОЛДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

1219 1220 1221 1222 1223 1224 1225
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    13 цаг 45 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    13 цаг 47 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    13 цаг 51 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    15 цаг 11 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    16 цаг 5 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    16 цаг 30 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    17 цаг 44 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    17 цаг 48 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    17 цаг 54 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    18 цаг 4 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    18 цаг 6 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    18 цаг 8 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    18 цаг 14 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    19 цаг 16 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК