Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1220 1221 1222 1223 1224 1225 1226
  • Ж.Ганбат: Зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулна
    2016 оны 8 сарын 16
    Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат өнөөдөр тайлбар хийлээ. Тэрээр:

    -2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд, улс төрийн болон төрийн зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах санал тусгасан байгаа. Аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга, харин хотод агентлагийн даргаас дээш албан тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдана гэсэн үг. Харин эдгээрээс доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй байх үүргийг Ерөнхий сайдаас өгсөн. Ингэснээр энэ оны хувьд гэхэд нийтдээ гурав орчим, ирэх жилд найм орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой. Үүнээс гадна Төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хэмжээнд бууруулах, улсын төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг энэ оны хувьд бүрэн зогсоох, төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын утасны төлбөр, шатахууны зардалд тодорхой хэмнэлт хийх, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгаад байгаа гэв.
  • Төрийн нарийн бичгийн даргын суудлын үнэ өндрөө авсаар...
    2016 оны 8 сарын 16
    Эрх баригчид зарим яамны төрийн нарийн бичгийн даргын томилгоог сонгон шалгаруулахаар болж уг албан тушаалд томилогдох ажилтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн баасан гаригт хүргүүлсэн байна. Хэдий ийм ч МАН-ын Удирдах зөвлөлөөс төрийн нарийнуудын томилгоог нууцаар тодруулж эхэлсэн гэх сурагтай. Наанаа хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарласан мэт харагдавч цаанаа төрийн нарийн бичгийн даргын суудлыг 500 саяас нэг тэрбум хүртэл үнэлж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд ч яригдаж байна. Тодруулбал, аль хэдийн төрийн нарийнд горилогчдын дунд марафоныг явуулж эхэлжээ. Хэн их мөнгөтэй нь өндөр албан тушаалд очно, мэдлэг, туршлага огт хамаагүй гэдэг зарчим МАН дотор үйлчилж буй бололтой. Төрийн нарийний сунгаад оролцогчдоос намдаа хамгийн их хандив өгсөн сонгуулийн үеэр эдийн засгийн болоод бусад зүйлээр ихэд тусалсан хүмүүсийг сонгохоор болсон гэх мэдээлэл байна.
  • АН-ын бүлгээс мэдээлэл хийнэ
    2016 оны 8 сарын 16
    нөөдөр 10.30 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна. Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийж, олон хүчин зүйлээс тэр дундаа өмнөх Засгийн газрын алдаатай бодлогуудаас болж эдийн засаг хүндэрсэн. Тиймээс цаашид төсөвт тодотгол хийж танах ёстой зардлуудаа танана. Тэр дундаа цалинг бууруулж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгоно гэдгийг мэдэгдсэн билээ. Мөн Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан ”Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосон.

    Энэ бүхний талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр байр, сууриа илэрхийлж магадгүй байна.
  • Сургууль, цэцэрлэгийн төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонслоо
    2016 оны 8 сарын 16
    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нийслэлийн дүүргүүд дэх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2016.08.15/ уулзлаа. Тэрбээр Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд багш нар, тэр дундаа залуу багш нарт тулгарч буй асуудлын талаар ярилцан, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах асуудлаар санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэн хэлсэн юм.

    УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын залуу багш нарын холбоо боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байгаа хэмээгээд энэ хүрээнд багш нарт тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах гарцыг бий болгоход энэхүү уулзалт түлхэц өгнө хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

    Дүүргүүдийн сургуулийн удирдлагууд залуу багш нарын нийгмийн асуудалд нэн түрүүн анхаарах шаардлагатай байгаа талаар ярьж байлаа. Багш нарын цалин бага, нийт багш нарын 80-85 хувь нь цалингийн зээлтэй аж. Багш нарт орон сууцны зээл авах боломж тааруу байдгийг уулзалтад оролцсон сургуулийн удирдлагууд хэлсэн. Түүнчлэн багш нарыг мэргэжил дээшлүүлэх давтан сургалтад хамруулах, гадны орны туршлагыг судлах боломжоор хангах, залуу багш нарын хандлагыг өөрчлөх асуудлыг ч сөхөн ярьсан юм. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгаас үүдэн нэг анги 28-35 сурагчтай хичээллэхээр заасан ч 50-60 сурагчтай хичээллэж байгаа талаар багш нар дурдаад нэг ангид хичээллэх хүүхдийн тоог хэтрүүлсэн асуудлаар захирлуудад арга хэмжээ авдаг хэмээсэн.

    Түүнчлэн уулзалтын үеэр сургуулийн цайны газрын бүтээгдэхүүний чанар, эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, багшийн үнэлэмж, сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг багш нарын ачааллын талаар хөндөн ярилцсан юм.

    УИХ-ын гишүүн Н.Учрал багш нарын саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ уулзалтын үеэр хэлсэн. Уулзалтад Монголын залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар, Б.Сүхбаатар нар оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
    2016 оны 8 сарын 15
    Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
  • Ерөнхийлөгч Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Наоко Итог хүлээн авч уулзлаа
    2016 оны 8 сарын 15
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ЯПОНЫ “ЁС ЗҮЙН НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТЭРГҮҮН, ХАТАГТАЙ Н.ИТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
  • Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
    2016 оны 8 сарын 15
    Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
  • Ж.Эрдэнэбат: Цалинг бууруулж, халамжийн мөнгийг зорилтот бүлэгт өгнө
    2016 оны 8 сарын 15
    Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон
  • Ц.Элбэгдорж: Эрдмийн хүрээнд нутгархах үзэл, багш шавийн уламжлалаар талцах хэрэггүй юм
    2016 оны 8 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп эхэллээ

  • Ж.Эрдэнэбат: Монгол судлалын чанар, үр дүнг шинэ шатанд гаргах хэрэгтэй
    2016 оны 8 сарын 15
    Ж.Эрдэнэбат: Монгол судлалын чанар, үр дүнг шинэ шатанд гаргах хэрэгтэй
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ
    2016 оны 8 сарын 15
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.08.15/ 13:00 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн хурал Төрийн ордон, Иргэний танхимд болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
  • Ерөнхий сайдыг Владивостокын эдийн засгийн форумд урилаа
    2016 оны 8 сарын 12
    Ерөнхий сайдыг Владивостокын эдийн засгийн форумд урилаа
  • Хувийн хэвшлийнхнийг АХБ-ны бизнесийн зээлд хамруулахыг хүслээ
    2016 оны 8 сарын 12
    Хувийн хэвшлийнхнийг АХБ-ны бизнесийн зээлд хамруулахыг хүслээ
  • БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 8 сарын 12
    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ИБУИНВУ-аас Монголд суугаа Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдыг хүлээн авч уулзлаа
  • Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 8 сарын 12
    ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоол зэргийг нийтэлжээ.

    УИХ-ын тогтоолоор, Балдангийн Баатарзориг, Самдангийн Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсон юм.

    Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам батлаж, мал эмнэлгийн хяналтын цэгийн байршил тогтоожээ.

    Журмаар, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоосон бүс, дэд бүсэд тандалт судалгаа хийх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг явуулах, мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, эдгээр бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчингүй тайван статусыг тодорхойлон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан байна.
  • Ц.Элбэгдорж: ”Оюутан цэрэг” бол иргэдийг дэмжлэгийг хүлээсэн төрийн ажил
    2016 оны 8 сарын 12
    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд хэлсэн үг
  • Хүнс, хөдөө аж, ахуйн салбарт Солонгостой хамтарна
    2016 оны 8 сарын 12
    ЭЛЧИН САЙД У СУН-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун-г өнөөдөр /2016.08.11/ хүлээн авч уулзлаа.
    Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрамдалт харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хөгжиж Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал идэвхжиж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
    Сайд П.Сэргэлэн хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтын ажиллагаа идэвхитэй байгааг онцлон тэмдэглээд сүүлийн жилүүдэд Солонгосын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын шугамаар Монголын мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэгийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлэн цаашид үргэлжлүүлэх, цар хүрээг нь нэмэгдүүлэх хүсэлтийг илэрхийллээ.
    Тэрээр цаашлаад шинээр эмхлэгдэн байгуулагдсан Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ард иргэдээ баталгаатай хүнсээр хангах чиглэлээр хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаагаа дуулгаад Монгол улсын хүнсний салбарт Солонгосын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж хамтран ажиллах хүсэлтийг тавив.
    Элчин сайд У Сун тавьсан саналуудыг нааштай хүлээн авч идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлээд Солонгосын аж үйлдвэржсэн туршлага, “Шинэ тосгон” хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж турших хүсэлтийг уламжлаад хөрөнгө оруулах сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгааг хэллээ.
    Уулзалтын төгсгөлд сайд П.Сэргэлэн манай улсын мал эмнэлэгийн чадавхи төдийлөн сайн биш, ялангуяа хурдан морь эмчлэх мэдлэг хомс байгаа, энэ чиглэлээр дагнасан малын эмнэлэг байгуулах хүсэлтэй явдгаа Элчин сайдад дуулгав. Элчин сайд энэ саналыг сонирхон хүлээн авч өөрийн орны холбогдох байгууллагуудад нь уламжлан хамтран ажиллах боломжийг судлана гэлээ.


  • Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 8 сарын 11
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа
  • ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 8 сарын 11
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 8 сарын 11
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
1220 1221 1222 1223 1224 1225 1226
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    13 цаг 45 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    13 цаг 47 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    13 цаг 51 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    15 цаг 11 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    16 цаг 5 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    16 цаг 30 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    17 цаг 44 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    17 цаг 48 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    17 цаг 54 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    18 цаг 4 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    18 цаг 6 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    18 цаг 8 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    18 цаг 14 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    19 цаг 16 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК