-
2016 оны 5 сарын 02
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ.Нам нь сонгуульд оролцохгүй хэрнээ тус намаас 20 хүн бие даан нэр дэвшинэ гэж Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн тус намын дэд дарга С.Боргил онцлов. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулав.
-Танай нам АН-ыг дэмжиж ажиллана гэсэн үнэн үү?
-Сүүлийн үед Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд бие даан оролцохгүй, АН-ыг дэмжихээр болсон гэх зэрэг мэдээллүүдэд албан ёсоор залруулъя. Хөдөлмөрийн үндэсний нам 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан оролцох хүсэлтээ, аудитын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрийн хамтаар Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн.
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн албан ёсны мэдээлэлд 2016 оны сонгуульд 13 нам, гурван эвсэл сонгуульд оролцохоор нэр заагдсаны дотор Хөдөлмөрийн үндэсний намын нэр байгаа. ХҮН 2016 оны сонгуульд оролцоно гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье. 2016 оны сонгуульд манай намын дунд болон анхан шатны нэгжүүд намын төв аппарат эрчимтэй бэлдэж байгаа. Бид сонгуулийн хуулинд заасан хугацаанд намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах болно.
-Танай намыг СЕХ-оос төлөвшөөгүй учраас сонгуульд оролцуулахаас татгалзлаа гэсэн байсан?
-Энэ бол ташаа мэдээлэл. Манай намын гишүүн н.Ганболдоос гаргасан албан бичиг дээр төлөвшөөгүй гэдэг үг орсон байна лээ. Сонгуулийн ерөнхий хороо ийм шалтгааны улмаас намыг сонгуульд оруулна, оруулахгүй гэдэг заалт хуулинд байхгүй.
Бидний хүсэлтийн хариуг Сонгуулийн ерөнхий хороо хуулинд заасан хугацаандаа гаргах байх. Ер нь нам төлөвшсөн, төлөвшөөгүй гэдэг дээр Сонгуулийн ерөнхий хороо байр суурь илэрхийлэхгүй байх.
-Танай намын дарга яг хэн нь вэ. Н.Ганболд гэдэг хүний гарын үсэгтэй албан бичиг яваад байгаа?
-Хөдөлмөрийн үндэсний намын даргаар би сонгогдсон. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр бичигдсэн намын дарга нь ч бас би. Дөрөвдүгээр сарын 27-нд манай намын төв хорооны хурал болсон. Үүгээр сүүлийн саруудад үүсээд байгаа үл ойлголцол, зөрчилдөөнийг намжаах зорилгоор нийт гишүүдийнхээ хурлыг хийсэн.
Энэ хурлаар С.Боргил миний бие намын даргаар сонгогдсон. Дээд шүүхийн лавлагаан дээрээс харж болно. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн албан бичиг дээр би гарын үсэг зурж, тамга дарсан.
-Нэр дэвшигчдээ тодруулсан уу?
-Нэр дэвшигчид тодорхой хэмжээгээр нэрээ гаргаж байгаа. Хуульд заасан хугацаандаа нэр дэвшигчдээ тодруулна.
-Таныг мөрийн хөтөлбөрөө өгөхдөө өөрөө бие дааж нэр дэвших хүсэлтээ давхар өгсөн гэсэн байсан. Энэ үнэн үү?
-Манай нам нэр дэвшихээр өөрсдөө шийдсэн хүмүүсээ бүгдийг нь бие даан нэр дэвшүүлэхээр болсон. Улс төрийн бусад хүчнүүд болон өөр ямар нэгэн байдлаар манай намыг сонгуульд оруулахгүй байх тохиолдолд бие даан нэр дэвших юм. Ийм нөхцөл байдал эрсэд бий гэж бид харж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар бусдыг хардаж сэрдэхгүй.
-Намаас нэр дэвших болон бие даан нэр дэвших хоёрыг давхардуулах нь хууль зүйн хувьд боломжтой юу?
-Зөрчилгүй гэсэн тайлбарыг бид авсан.
-Танай намын тамга хэдэн хувь байгаа вэ?
-Хоёр тамга байгаа. Эхний тамгыг бид албажуулахаар хүсэлт гаргаад явж байна. Энэ асуудлыг бид ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
-Бие дааж нэр дэвших хэчнээн хүн байгаа вэ?
-Бие дааж нэр дэвших 20 орчим хүн байгаа. Манай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн эрсдэл бий. Намыг сонгуульд бүртгэвэл намаасаа нэр дэвшээд явна. Энэ нам өөрөө улс төрийн төлөвших процессынхоо дунд явж байгаа. Яг улс төрийн нам гэж яваад нэг жил хүрэхгүй хугацааг л туулсан байна. Энэ агуулгаараа бид төлөвшлийн хүнд хэцүү процесс дунд явж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
-
2016 оны 5 сарын 02
Миний бие ”Шударга ёс” бүлгийн гишүүнээс гарах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бүлгийн дарга О.Баасанхүү-д мэдэгдсэн. Тэвчээр хязгаартай
-
2016 оны 5 сарын 02
Японы парламентын гишүүд Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон Улсын нисэх буудлын ажлын явцтай танилцав
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуягийн урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2016 оны 4 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд айлчилж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака, Дайширо Ямагива нар багтсан байна.
Төлөөлөгчид өчигдөр /2016.04.30/ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцлаа. Олон Улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөснөөрөө 76 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаны хүмүүс танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нь Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар 10 орчим жил ажиллаж байна. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд түүний нэг нь Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх буудал юм. Уг бүтээн байгуулалтын анхны санаачлага нь 2005-2006 онд гарч, 2008 онд төслийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар батлагдаж байсан. Олон Улсын нисэх буудал гурван жилийн өмнөөс баригдаж эхэлсэн. Одоо ашиглалтад ороход багахан хугацаа үлдсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг Япон Улсын парламентын гишүүдэд дуулгав. Мөн Ази, Европ болон Ази, Хойд Америкийн агаарын замын дунд байрладагаараа энэхүү нисэх буудал онцлогтой төдийгүй Зүүн Азийн зангилаа буудал болох боломжтой гэдгийг ч тэрээр хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг олон улсын нисэх буудлыг түшиглэн Худалдаа, үйлчилгээний чөлөөт бүс байгуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсныг Японы парламентын гишүүдэд хэлсэн юм гэж Улсын Иx Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 02
Иргэний Зориг Ногоон намаас ирүүлсэн намын дарга нарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
-
2016 оны 5 сарын 02
Н.Номтойбаяраар
-
2016 оны 5 сарын 02
ааааа
-
2016 оны 5 сарын 02
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2016.05.02/ уулзав.
Уулзалтын эхэнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч буйд Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлээд Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө өөрийн орны парламентдаа найрамдлын бүлэг ажиллуулж, идэвхи зүтгэлтэй байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Мөн тэрээр манай хоёр орны стратегийн түншлэл, салбар бүрийн хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн онд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд үүний тод илрэл хэмээн үзэж байна. Цаашид энэхүү уулзалт, хэлэлцээрийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь чухал байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай болбол манай хоёр улсын эдийн засагт олон эерэг үр дүнг үзүүлэх байх гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Монгол Улсад айлчлах урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баяртай байна хэмээгээд манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үед Японы Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж байсанд талархаж байдгаа илэрхийлэв. Япон Улс бол манай улсын стратегийн түнш бөгөөд энэ нь бидний хамтын ажиллагааны үнэ цэнэ юм. Монгол Улсын тхуайд анхлан Япон Улстай эдийн засаг, чөлөөт худалдааны хэлэлцээ хийсэн нь эдийн засгийн хувьд хамтран ажиллах таатай эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан гэж үзэж байна. 2004 оноос улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглүүштэй гурван төслийн онцлон тэмдэглэмээр байна. Жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан хоёр шатны зээл, Олон Улсын шинэ нисэх буудал, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гурав юм гэдгийг дурдав.
Мөн талууд мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, уул уурхай салбарын хамтын ажиллагаа, аж үйлдвэрлэл, түүний технологийг нэвтрүүлэх, давхар татварын асуудлыг шийдвэрлэх, аялал жуулчлал хөгжүүлэх залуучуудын байгууллагуудын холбоо харилцааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.
Уг уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Даваасүрэн, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака, Дайширо Ямагива, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон албаны бусад хүмүүс оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 02
Өнөөдөр үдээс өмнө хуралдах товтой байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал үдээс хойш 14.00 цаг болон хойшиллоо.
Харин МАН-ын бүлэг “Б” танхимд ээлжит хуралдаанаа хийж байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах эсэх одоо хэр нь тодорхойгүй байна.
-
2016 оны 5 сарын 02
Сонгуулийн тухай хуулийн зарим заалтҮндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг лхагва гаригийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвслүүд энэ сарын 5 буюу ирэх пүрэв гаригаас нэр дэвшигчдээ тодруулах юм. Гэвч хуулийг нэг мөр болгоогүйгээс нэр дэвшүүлэх ажиллагааг хойшлуулахаар болжээ.
Тодруулбал, хуульд өөрчлөлт оруулж 14 хоногоор хойшлуулахаас өөр аргагүй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр онцлов. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор нөгөөдөр хэлэцэхэр төлөвлжээ.
-
2016 оны 5 сарын 02
НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
-
2016 оны 5 сарын 02
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
-
2016 оны 5 сарын 02
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас ЗГ-ын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2016 оны 5 сарын 02
Үүгээрээ тэрбээр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлснээс гадна үүнийг хуйвалдааны төрийнхөн буюу АН, МАН-ынхан захиалсан гэдгийг бататган хэлж өгөв. Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон намынхаа зарим нөхөдтэй ил, цагаан үзэж тарж буй тэрбээр намаа хуйвалдааны төр гэж нэрлэлээ. Үүнээс үзвэл тэрбээр намынхантайгаа бодлого, шийдвэр таарахаа больсон нь тодорхой байна.
-
2016 оны 4 сарын 30
Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.
-
2016 оны 4 сарын 30
Тэгэхээр тус нам өмнөх сонгуульд оролцсон “Монгол хүн 2020” хөтөлбөрөө жаахан засаад энэ жилийн сонгуулиар орох нь. Үүнийг сонссон улс төрийн хүрээнийхэн АН-ыг ямар өрөвдөлтэй юм бэ гэж хэлж байна. Эрх барьж буй улс төрийн намд шинэ мөрийн хөтөлбөр боловсруулаад ороод ирэх хүч байсангүй юу. Эсвэл фракцийнхаа зодооныг зохицуулаад өөр мөрийн хөтөлбөр боловсруулах завгүй байв уу. Найман жилээр боловсруулсан мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жил хэрэгжиж чадсан уу гэдэгт дүн тавих эрт ч бодитой хийгдсэн хэдэн том бүтээн байгуулалтаас өөр бариад зогсох зүйл байхгүй нь харамсалтай.
-
2016 оны 4 сарын 29
Ардчиллын төлөөх намууд нэгдэж УИХ-ын сонгуульд оролцохоор болж байна. Монголын Үндэсний ардчилсан нам уржигдар хуралдаж УИХ-д нэр дэвшүүлж оролцохгүй, Ардчилсан намыг дэмжихээр шийдвэрлэсэн. Өнөөдөр Эх орон нам мөн ийм шийдвэр гаргалаа. Иргэний зориг, ногоон нам ч сонгуульд ардчиллын төлөө Ардчилсан намыг дэмжихээр болсон гэнэ. Ингэснээр олон жилийн дараа ардчиллын төлөөх намууд нэгдэж УИХ-ын сонгуульд оролцохоор боллоо. Одоогоос 16 жилийн өмнө ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 16 жилийн дараа ардчиллын төлөөх намуудын хоёр дахь их нэгдлийг Ардчилсан намын дарга З.Энхболд эхлүүлж чадлаа.
-
2016 оны 4 сарын 29
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас ирсэн шинээр сонгогдсон намын дарга болон намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
-
2016 оны 4 сарын 29
Импортын татвар нэмэгдүүлсэн ч үнээ өсгөхгүй гэв
-
2016 оны 4 сарын 29
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
2016 оны 4 сарын 29
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг гаруйгаар хоцорч 15.20 цагийн орчимд эхэллээ. Гишүүдийн ирц бүрдэхгүй байсан нь чуулганы хуралдаанд нөлөөлөв.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийлээ. Түүгээр иргэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтаас бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээлэл бүхий баримт бичгийн хуулбар, лавлагаа зэргийг хасч, улсын бүртгэгч мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл, нотлох баримт бичигт үндэслэн бүртгэлийг хөтлөх, түүнтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгажээ.
Мөн иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх одоо мөрдөгдөж буй хугацааг хэвээр хадгалж, иргэний бүртгэлийн байгууллагаас баримт бичгийг хүлээн авч, бүртгэл хөтлөх хугацааг судалгааны үндсэн дээр, боломжит байдлаар тогтоож, бүртгэл тус бүр дээр хугацаа зааж, тодорхой болгосон байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлийн асуудлыг холбогдох бусад хуультай нийцүүлэх чиглэлээр бүртгэл тус бүрт өөрчлөлт оруулжээ.
Сум, дүүрэг, хорооны улсын бүртгэгч, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтны иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг тодорхой болгон өргөжүүлж, зарим төрлийн иргэний улсын бүртгэл хийх боломжийг шинээр бүрдүүлсэн байна.
Шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, хүйс өөрчлөгдсний, овог, нэр өөрчлөлтийн бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэдэг байхаар тусгасан бол зарим төрөл (овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсний, гэрлэлт цуцалсаны, үрчилсний)-ийн бүртгэлд бүртгэлийн гэрчилгээг олгодог зохицуулалтыг хасч, зөвхөн төрсний, гэрлэсний, нас барсны бүртгэлд гэрчилгээ олгож байхаар шийдвэрлэж, бусад бүртгэлд зөвхөн лавлагаа олгодог байхаар зохицуулжээ.