-
2016 оны 4 сарын 26
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдөр гаргасан 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авахыг дэмжлээ.
Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Одоо уг асуудлыг 14.00 цагт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ.
Үүний дараа буюу ирэх пүрэв гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрвээ УИХ хүлээж авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Хүлээж авахгүй Цэц их суудлын хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Ингэснээр намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болох юм.
-
2016 оны 4 сарын 26
МАНАН-ын захиалгаар бий болсон олонхийн тогтолцоог дархлах гэж байгаа зарчмыг бий дэмжихгүй байна. Би ганцаараа аль нэг тойргоос гарч магадгүй. Гэхдээ энэ зөвхөн Н.Энхбаярын эрх, ашиг биш юм байна. Энэ бол нийт арчдилалын хувь заяа юм байна гэж бодож буй учир энэ талаар өөрийнхөө үгийг хэлж байна. Өнөөдрийн 51 хувийг бүрдүүлж буй хүмүүс цөөнх 49-ийгөө ад үзэж янз бүрээр дарангуйлж байна. Маргааш нөгөө 51 хувийг бүрдүүлж буй хүмүүс 49 хувь болж болно шүү дээ. Харин нөгөө 49 хүн өшөө хонзон санаж нөгөө 51 ийгээ устгана шүү дээ. Ийм харгис дэглэмийг хүсээд байгаа юм уу. Бид гуравхан сая хүн амтай мөртлөө 49 хувийн саналаа хаях гээд байгаа юм уу. МАНАН-г хүсэхгүй байгаа хүмүүсийн саналыг яаж байгаа юм бэ. Яагаад ийм муухай захиалгат үйл ажиллагаа явуулж байна вэ. Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эвсэл аврагч гэж дүгнэж болохгүй шүү дээ. 2012 онд Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгохыг хууль зөврчөөгүй гэж үзчихээд өнөөдөр хууль бус гэж байна. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь МАНАН-ийн захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна. Тиймээс онол, практикийн аль алиных нь хувьд Монголын ардчилалд асар том аюул занал учруулсан шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа. Монголчуудыг хагалган бутаргасан большвик дэглэм рүү ойртуулсан аюултай алхам гэж үзэж буй учир энэ саналыг хэлж байгаа юм. Түүнээс биш ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгох гээд байхад нь бид саад учруулах гэсэнгүй. Сант-Маралын судалгаагаар МАН 21, АН 17, МАХН 11 хувийн рейтингтэй байна. Энэ гурван нам нийлээд 49 хувийн рейтингтэй байна. Энэ гурван намыг дэмжиж байгаа хүмүүс Монголын нийгмийн 49 хувь нь л юм байна. Тэгвэл нөгөө 51 хувь яах юм бэ. ИЗНН, МҮАН болон бусад нам дээрх 51 хувийн тодорхой хувийг эзэлж байгаа байх. Ингээд хуулийг бага, багаар үгүйсгэж байна. Нөгөө 51 хувь цөөнх болоод байна шүү дээ. Ийм шударга бус зүйл рүү шилжих гээд байгаа учир би эсэргүүцэж байна. Хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдийгөө дархалж, нийгмийн тал хувийн саналыг хогийн сав руу хаях гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн олон орон мажоритор, пропорциональ системийг хослуулж байж хууль бус олон асуудлаа шийдэж чадсан. Харин манайхан бие, биенийгээ саналыг ингэж хулгайлж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь Монголын ардчилал, зөвшилцлийг устгах эв нэгдлийг бусниулах байгууллага болсон гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Ер нь улс орныг том баг удирдана. Багийг сонгосноор нэгдмэл бодлогын ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно. ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжвэл Монголын хувь заяа үүрд ийм болно. Бид дахиад МАНАН-г арилгаж чадахгүй. МАНАН-ийн үед Оюутолгойн буруу шийдвэр гардаг Тавантолгой хэдхэн хүний гарт ордог. МАНАН-ийн хүмүүс нь олон жижиг тойрогт очоод мөнгөөр сонгогчдын саналыг хувааж авдаг. Зөв зүйл яриад нэмэргүй. МАНАН-ийнхан зориудаар ард иргэдийг ядуу байлгаад саналыг худалдаж авах гэж байна. Иргэд ядуу учраас зөв сонголт хийж чадахгүй байна. Одоо энэ шийдвэрээр хуучин нөхдүүд дахиад сонгогдоно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ.
Хуулийн талаас нь харсан ч ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. УИХ-аар баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос зургаан сарын дотор хуулийг өөрчилж болохгүй гэж заасан байдаг. Бүр хориглоно гэсэн байдаг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг бүдүүлгээр зөрчиж байна. Тоглоомын дүрмээ бүгдэд нь ойлгомжтой болгох ёстой биз дээ. Гэтэл сонгуулийн хууль, дүрмийг хоёрхон сарын дотор өөрчилж байна. Ийм бүдүүлэг, хууран мэхлэх үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Шүүмжлэх амархан. Харин ямар гарц байна вэ. Би хувьдаа ийм хувилбар байж болно гэж бодож байна.
Нам бүр 76 хүний нэрийг дэвшүүлнэ. Жагсаалтаа гаргана. Сонгогчид санал өгөхдөө намын жагсаалтын аль нэгэн хүнийг дугуйлна. Намыг биш хүнийг дугуйлна. Мэдээж сонгогчид олон юм чинь ганцхан хүнд бүх санал ирэхгүй шүү дээ. Дор хаяж 20-30 хүний саналыг аль нэг намын гишүүн авна. Тэр саналыг бүгдийг нь гээгдүүлэхгүйн тулд тэр саналыг тухайн намд, хүнд өгсөн санал гэж үзэх хэрэгтэй. Тэгээд аль намын хэн нь илүү санал авсан байна түүгээр нь эрэмбэлэх хэрэгтэй. Тэр нь тухайн намд нь өгсөн санал болж тооцогдох ёстой. Үзэл бодол, үнэт зүйл, хамт олон багт нь өгсөн санал гэж тооцох ёстой. УИХ-д ч олон хүний санал авсан эрэмбээрээ орж ирэх ёстой.
Ингэх юм бол нэг ч хүний санал гээгдэхгүй. Ийм хувилбарыг бид гаръя. Гэхдээ АН, МАН хоёр хэлэлцэхгүй л дээ хараарай. Монгол улс нэг л тойрог байна. Улс төрчид Монголын бүх суманд сургууль, цэцэрлэг барихгүй шүү дээ. Харин нэг суманд нэр дэвшиж байгаа хүмүүс сургуулв, цэцэрлэгээр хуураад байна.
-
2016 оны 4 сарын 26
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн шатанд Сангийн сайд Б.Болор, ”Тус зээлийн асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор ярихад заавал төмөр замд хөрөнгө оруулна гэж нарийвчлан тусгах шаардлага байна уу. Үүний оронд хөрөнгө оруулах салбарын нэр заалгүй дэд бүтцийн салбарт зээлийг авья гэсэн байдлаар тусгах нь зүйтэй” гэсэн байр суурьт нэгдсэн гэхэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, ”Энэтхэгийн Засгийн газартай тохиролцсон зарчмаа хатуу барих хэрэгтэй. Төмөр замд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол энэ тохироон дээрээ манай улс байх ёстой. Засгийн газар яагаад анхнаасаа тохирсон тохиролцоогоо хадгалахгүй байна вэ. Бид тохирооноосоо буцаад байвал Энэтхэг гэлтгүй хөрөнгө оруулагчдад төрүүлэх итгэлээ алдах болно” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн уг зээлийг авснаар өрийн босгыг давах юм биш биз гэсэн асуудлыг тодруулахад Сангийн сайд Б.Болор, ”Хуульд заасан өрийн босгод багтана” гэсэн тайлбарыг өгч байв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэхүү зээлийн багахан хувийг ХАА-д авах саналтай байгаагаа хэлсэн. Байнгын хорооны дарга Ч.Улааны хувьд, ”Энэ зээлийг авах нь зөв. Тус зээл нь хөнгөлөлттэй хэлбэрээр олгогдох учир манай улсын төсөвт ачаалал болох нь бага. Харин үр ашигтай зарцуулахад анхаарах хэрэгтэй. Эхнээсээ төмөр замд зээл авахаар ярьсан тул ийш тийш тараан хуваарилах нь оновчтой биш. Ч.Хүрэлбаатар гишүүний ярьсан шиг төмөр замд зээлээ авья гэсэн зарчим дээрээ байж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал хүргүүлье” гэсэн юм.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх зөвшилцөх нь зүйтэй хэмээн үзлээ.
-
2016 оны 4 сарын 26
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
-
2016 оны 4 сарын 26
Дэмпингийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
-
2016 оны 4 сарын 26
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барина
-
2016 оны 4 сарын 26
Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Одоо уг асуудлыг 14.00 цагт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ.
-
2016 оны 4 сарын 26
УИХ-ын дэд дарга, МАХН-ын гишүүн Л.Цог өнөөдөр намаасаа гарах өргөдлөө өгсөн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга цахим хуудастаа бичжээ.
-
2016 оны 4 сарын 26
Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн
-
2016 оны 4 сарын 26
Намын жагсаалтыг хүчингүйд тооцсон Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар намын бүлгүүд өчигдөр шийдлээ. Ингэснээр сонгуулийн газрын зургийг шинээр зурахаар болж МАН, АН-ынхан албан бусаар уулзаж эхэлжээ. Уулзалтын үр дүнд сонгуулийг нэг тойрог-нэг мандат бүхий жижиг 76 тойргоор явуулж, жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд 50:50 хувиар буюу адил тэнцүү хуваахаар урьдчилан тохирсон байна. Өөрөөр хэлбэл, хотод 14, хөдөөд 14 мандат нэмнэ. Гэхдээ АН-ынхан хотод ядаж 16 мандат нэмье гэж байгаа бол, МАН-ыхан тэгвэл том тойрог-олон мандатаар сонгуулиа явуулъя гэж байгаа юм байна.
Хотын хувьд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, бусад дүүрэгт тус бүр хоёр мандат нэмнэ. Харин хөдөөд одоо нэг мандаттай байгаа Булган, Говь-Алтай , Сүхбаатар, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймагт тус бүр нэг, харин хамгийн олон хүн амтай Архангай, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай зэрэгт найман аймагт тус бүр нэг мандат нэмэхээр тохирчээ.
Нэг тойрог-нэг мандат бүхий 76 жижиг тойрог бол аймгуудыг дотор нь хэсэгчлэн хуваадаг, сонгогчийн санал хамгийн их гээгддэг тогтолцоо. 2000 оны сонгуулиар гэхэд сонгогчдын 48 орчим хувийн санал УИХ-ын гадаа үлдэж, 51 хувийн саналыг авсан одоогийн МАН парламентын 72 суудлыг авч байлаа. 1996-2004 оны УИХ-ын сонгуулиудыг энэ тогтолцоогоор явуулсан бөгөөд МАН хоёр ялж, нэг ялагдсан бол АН ердөө ганц удаа, 1996 онд ялж байсан юм.
Том тойрог-олон мандат бол аймаг, дүүргээрээ нэг тойрог болдог, хамгийн сул тал нь нэг намынхан хоорондоо өрсөлддөг юм. Сонгогчдын санал ч гээгддэг. Манай улс энэ хувилбараар ердөө ганц удаа буюу 2008 оны УИХ-ын сонгуулийг явуулж, долдугаар сарын 1-ний хэрэг явдал гарч байсан түүхтэй. Энэ хувилбараар явуулсан 2008 оны сонгуульд МАН 45 суудал авч байсан ч, тухайн үеийн намын дарга- Ерөнхий сайд С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулж, улстөрд стандарт бус жишиг тогтоолоо гэж шүүмжлүлж байсан юм.
АН, МАН-ынхан сонгуулийн тогтолцоогоо өнөөдөр эцэслэж, ирэх пүрэв гаригт Сонгуулийн хуулиа батлахаар тохирчээ.
-
2016 оны 4 сарын 26
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хурлаар батласан УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов /2016.04.26/
-
2016 оны 4 сарын 26
Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц хуралдаж УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Үндсэн хуулийн дээрх дүгнэлтийг УИХ энэ долоо хоногтоо багтаа хэлэлцэж шийдвэр гаргана. УИХ хүлээж авбал Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна. Хүлээж авахгүй бол Цэц их суудлаа хуралдуулж баталгаажуулснаар эцсийн шийдвэр гарах юм. Тэгэхээр УИХ ямар ч шийдвэр гаргасан уг дүгнэлт хэрэгжинэ. Тийм тохиолдолд намын жагсаалтаар УИХ-д сонгогдох байдал байхгүй болох юм.
УИХ-ын гишүүдийн зарим нь уг дүгнэл эсэргүүцэж байгаа бол зарим нь дэмжиж байгаа. Ингээд тэдний байр, суурийг хүргэе.
-
2016 оны 4 сарын 25
Химийн хог хаягдлыг аюулгүй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов
-
2016 оны 4 сарын 25
ИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ээлжит хуралдаан хойшиллоо. Бүлгийн дарга Н.Батцэрэг нь гадаадад ажиллаж байгаа тул дээрх хуралдааныг маргааш дахин зарлах юм байна.
Энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Иймээс тус бүлэг энэ асуудлыг маргаашийн дотор хэлэлцэх шаардлагатай болж буй аж.
-
2016 оны 4 сарын 25
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.12 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай тогтоол гаргалаа.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд орсон, сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас сонгуулийн хороодод өмнө нь ажиллаж байсан ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь нийт долоогоос есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 аймаг, нийслэлд байгуулагдаж тэдгээрт 196 төрийн албан хаагчид ажиллана.
Мөн тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулж, ажиллуулахыг Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болголоо гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 25
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхи нь “Цэцийн шийдвэрийг хүлээн авах ёстой” хэмээн үзжээ. Гэхдээ энэ тухай мэдээллийг бүлгээс албан ёсоор хийсэнгүй.
Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 22-нд хуралдаад иргэн Ц.Намсрай нараас ирүүлсэн УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэсэн мэдээлэл ирүүлснийг хүлээн авсан байсан юм.
-
2016 оны 4 сарын 25
Ч.Сайханбилэгт Истанбул хотын захирагч Кадир Топбаш бараалхлаа
-
2016 оны 4 сарын 25
МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжив
-
2016 оны 4 сарын 25
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдэд ээлтэй гишүүн” боллоо
-
2016 оны 4 сарын 25
АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй