-
2016 оны 4 сарын 21
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд олонх “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн тул хууль санаачлагчид буцаахаар боллоо.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 4 дэд бүлэг, 42 зүйлтэй. 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдсэн тул одоо мөрдөж буй Үндэсний аюулгүй байдлын тухай 2001 оны хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай 1992 оны хуулийг түүнд нийцүүлэх, нөгөөтэйгүүр одоо мөрдөж буй хуулиудын зохицуулалт тодорхойгүй, оновчтой бус, давхардал ихтэй байгаагаас зарим бэрхшээл тулгарч байгаа тул тэдгээр хуулийг нэгтгэн шинэчлэн найруулах шаардлагатай болсон хэмээн үзэж, Ерөнхийлөгчөөс уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан,“Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол албан тушаалтныг хална гэж заасан байна. ҮАБЗ үндэсний аюулгүй байдлын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн хүчний байгууллагын удирдлагуудыг халж солих нь. Монгол төр тогтвортой байх ёстой. Үүн дээр анхаараарай. Үндэсний аюулгүй байдал гэдэг дарангуйлал тогтоох боломжийг дарангуйлагч нарт олгодог гэдгийг бүү мартаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “ҮАБЗ-өөс эдийн засгийн гол агуулгыг хангадаг гааль татварын байгууллагын төлөөллийг хасч, зөвхөн хүчний байгууллагууд байхаар тусгасан байгааг юу гэж ойлгох вэ” гэсэн асуудлыг тодруулсан. ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав гишүүний асуултад, “Эдийн засгийн чиг үүрэгтэй байгууллагууд нь Засгийн газрын чиглэлд хамаардаг. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагаанд оролцохгүй байх үүднээс энэ зохицуулалтыг тусгасан” гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль хүчний байгууллагын хараат бус байдлыг аливаа хууль хангасан байх ёстой. Гэтэл эдгээр байгууллагыг хараат байдал руу оруулж байна гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхийлөгчөөс өргөн барьсан багц хуулиудыг хэлэлцэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд ”Хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага байна уу. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хаврын чуулганы үлдэж буй хугацаанд ямар хууль тогтоолын төсөл хэлэлцэх вэ гэдэг дээр тогтож ярих шаардлагатай. Ер нь хуулийн төслийг татаж авах нь зүйтэй юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “ҮАБЗ бол зөвлөмж гаргадаг. Тавантолгой дээр 10-аад зөвлөмж гаргасан байдаг. Гэтэл эдгээр зөвлөмж хэрэгжээгүй. Бид үндэсний аюулгүй байдлын асуудлыг ярих цаг нь болсон уу гэвэл болсон. Гэхдээ өнөөгийн түвшинд ярилцах хугацаа нь биш” гэсэн юм. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мөн хуулийн төслийг хэлэлцэх хугацаа нь хараахан болоогүй байна гээд “Үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн Ерөнхийлөгчөө сонгож, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийсний дараа үндэсний аюулгүй байдлын тухай асуудлыг хөндөх хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байлаа. Тэрбээр, “Одоо үйлчилж байгаа үндэсний аюулгүй байдлын тухай хуультай энэ хуулийн төсөлтэй адил. Хуулийг хэлэлцэх явцдаа ҮАБЗ гэдэг нь гүйцэтгэх эрх мэдэлтэй байх уу, зөвлөлдөх байдлаар оршин тогтнох уу гэдэг дээр байр сууриа нэгтгэх ёстой. Шинэ хуулинд 3-4 шинэ зүйл заалт орж ирсэн. Бусад нь хуучин хуулийн агуулгаараа байгаа” хэмээлээ.
Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулахад 67.4 хувь нь үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэнгүй.
-
2016 оны 4 сарын 21
Монгол Улсын Их Хурал, Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 4 сарын 21
БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог Чингисийн талбайд угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ Чингисийн талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.
Үүний дараа Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарын албан ёсны хэлэлцээ эхэллээ.
Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 21
Мөрийн хөтөлбөрөө эцэслэлээ
Сонгуулийн тухай хуулиар 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТX-ын сонгуульд оролцох нам, эсвэл, бие даан нэр дэвшигчид Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх сүүлийн хугацаа өчигдөр байв. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан 11:30 цагт мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж салхийг хагалсан бол улс төрийн томоохон хүчнүүд оройхон гарч ширүүхэн дайрав.
Өмнөх 2012 сонгуулиар иМонгол хүн-2020” хөтөлбөр боловсруулсан АН-ынхан энэ удаагийн сонгуульд уг хөтөлбөрөө өргөжүүлсэн хувирбараа 18:00 цагийн үед хүргүүлсэн бол үүнээс өмнө МАН-аас УИХдахь МАН-ын бүлгийн дарга С.Баямбацогт тэргүүтэй хүмүүс аудитыг зорьжээ. МАН мөрийн хөтөлбөртөө энэ удаа цалинтай ээж, бүх оюутанд 70 мянган төгрөг олгох асуудлыг тусгахаас гадна 1072 хувьцааг амь оруулах, үр өгөөжийг гаргах асуудлыг онцолжээ. Тэгвэл МАХН- ынхан 17:10 цагийн үед 10+30+60=100: Арван жилийн дотор 60 тэрбум ам.доллар зарцуулж, хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтана,Мянганы төмөр зам барих ажлаа эхлүүлнэ, орон сууцгүй байгаа бүх өрхийг “О” түрээсийн зарчмаар орон сууцтай болгох, 150 000 хүнтэй аж үйлдвэр инновацийн цогцолбор найман хотгой болгох зэрэг бодлогууд тусгасан мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.
Энэ үеэр Эх орончдын эвсэл ч Үндэсний аудитын газарт ханджээ. Тэд төр, засгийн 20 жилийн алдаа оноог засч, нийгмийг сууриар нь өөрчлөх хөтөлбөр боловсруулсан гэнэ. Харин Монголын Ногоон намынхан ирээдүйн сан байгуулж нөхөн сэргээгдэх байгалийн баялгийн 10 хувийг энэ санд төвлөрүүлэхээс гадна ураны асуудлыг хөндсөн мөрийн хөтөлбөр хүргүүлжээ.
-
2016 оны 4 сарын 21
Монгол Улсын Их Хурал, Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Ингээд тус уулзалтын хүрээнд дэх хөтөлбөрийг танилцуулж байна.
-
2016 оны 4 сарын 21
Б.Дэлгэрмаа В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
-
2016 оны 4 сарын 21
Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
-
2016 оны 4 сарын 21
Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт болох гэж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
-
2016 оны 4 сарын 21
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах заал танхимууд болон зочид төлөөлөгч байрлах газруудын галын аюулгүй байдлыг хангахад зориулж Япон Улсын “Хацүта” компаниас 160 ширхэг “Calmie” гал унтраагуурыг буцалтгүй тусламж болгон хандивлалаа.
Маргааш эхлэх Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд эдгээр гал унтраагуураас 60 ширхэгийг Төрийн ордны “Их танхим” болон бусад хурлын заал орчимд байрлуулахаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, Монголын Галын инженер техникчдийн холбооны тэргүүн Д.Бямбацогт нар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Б.Цэвээнпүрэвт 4 дүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөв.
Үлдсэн гал унтраагуурыг дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчид байрлах “АСЕМ Вилла” болон “Шангри Ла” зочид буудалд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохих цэгүүдэд байршуулах юм.
Энэхүү “Calmie” гал унтраагуур нь хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн, гаднаасаа нэвт харагддаг савлагаатай, 10 жилийн баталгаат хугацаатай бөгөөд манай улсад хэрэглэгдэж байгаа галын хоруудтай харьцуулахад ашиглах хугацаа болон гал унтраах хүчин чадлын хувьд дэвшилттэй аж.
-
2016 оны 4 сарын 21
Мөн МАН-ынхан 8 хувийн ипотекийн зээлийг 20 хувьд шилжүүлэх гэж байна хэмээн гүтгэж байв. МАН-ын зүгээс Л.Эрхэмбаярыг худал мэдээлэл, цуурхал тараасанд буруутгаж шүүхэд өгсөн. Харин Л.Эрхэмбаяр андуурснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ мэт намын хариуцлагатай албан тушаалтнаас гарахааргүй хариуцлагагүй үйлдлүүд нь мөн ажил хийдэггүй байдал нь түүнийг огцруулах үндэслэл болж байгаа аж. Үүнийг нь ч намын дарга нь мэдэж түүнийг огцруулахаар сэтгэл шулуудсан гэж эх сурвалж мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 21
чуулган
-
2016 оны 4 сарын 20
хойшлуулав Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.04.20/ хуралдаан 14 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүнээс 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Харин Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хийж, санал, дүгнэлтээ хараахан ирүүлж амжаагүй байгаа учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.
Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх байсан юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Ингээд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хуулийн төслийн талаар байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэлээ ч энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг байна. Мөн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хоёр удаа хэлэлцдэг. Түүнчлэн гарын үсэг зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах үүргийг Улсын Их Хурлаас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүйгээс гэрээнүүд хэвлэн нийтлэгддэггүй зэрэг олон хүндрэл учирдаг байна.
Иймээс дээрх нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох үүднээс Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, батлуулах үүрэг, зөвлөмжийг Засгийн газарт өгсний дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 37 зүйлтэй юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо биш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх ёстой. Чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлтт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачилж оруулж ирж байгаа нь ч буруу. Энэ нь Төрийн байгуулалтын байнгын хорооны үндсэн асуудал учраас энэ хуулийн төслийг манай байнгын хороо хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй юм гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү энэ саналыг дэмжиж буйгаа хэлсэн юм. Ингээд гишүүдийн гаргасан горимын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах үүднээс уг асуудлыг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 20
Металлург, машин байгууламжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд “ТОГТВОРТОЙ ЗАХИАЛГА, ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” сэдэвт үзэсгэлэнг “Экологбус” ХХК-ийн байранд зохион байгуулж байна. Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус үзэсгэлэнд оролцож, аж үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийнхантай уулзан санал хүсэлтийг нь сонсч, тэдний бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого гарч, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсаны болон үйлдвэрүүдийг хөрөнгө санхүүгээр дэмжсэний үр дүн энэ үзэсгэлэнгээс харагдаж байна.
Чингис бондын хөрөнгийн 28 хувийг зам барилга, 72 хувийг үйлдвэрлэлийг дэмжихэд зориулсан. Тухайлбал, бондын хөрөнгөөс 1200 үйлдвэр санхүүжилт авсан гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
-
2016 оны 4 сарын 20
Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.20/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Францын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буйд нь талархал илэрхийлэв. Ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурласан Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Улсын Их Хурлын дарга энэ үеэр илэрхийлээд хоёр улсын хууль тогтоох байгууллага дахь парламентын найрамдлын бүлэг хооронд харилцан айлчлал тогтмолжиж, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжиж байгаад баяртай байгаагаа онцлов.
Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартье Ази-Европын парламенчдын өргөн бүрэлдэхүүн оролцсон энэхүү нэр хүндтэй томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах гэж байгаад Монгол Улсад баяр хүргээд Ази-Европын Парламентын Түншлэлийн энэ удаагийн уулзалт нь дэлхийн парламентууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсыг дэлхий дахинд таниулж сурталчлахад чухал үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Монгол, Францын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Үндэсний Ассамблейн гишүүн Ж.Шартьег тусгайлан анхаарч ирсэнд Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн салбараас хараат байдлыг арилгахыг зорьж байгааг тэмдэглээд Франц Улстай аялал жуулчлал, соёл урлаг, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон Францын Үндэсний Магистратын Их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хамтарсан сургалт зохион байгуулах, тус сургуульд суралцах манай хуульчдын тоог нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлсэн юм.
Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартье хууль эрх зүйн чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагуудын хамтран ажиллах асуудлыг ажил хэрэг болгох боломжтойг дурдаад хоёр орны нотариатчдыг харилцан солилцож туршлага судлах, дадлагажуулах ажил үр дүнтэй явагдаж байгааг онцоллоо.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд энэ зун Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад БНФУ-ын Ерөнхийлөгч оролцохоор төлөвлөж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын арга хэмжээнд амжилттай оролцохыг хүсэв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс оролцлоо.
БНФУ-ын Үндэсний Асамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартьег хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 2007 онд “Найрамдал” медалиар, 2014 онд “Алтан гадас” одонгоор шагнасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 20
Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 23 дугаар хуралдаан болж, уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Ази, Европын дээд түвшний XI уулзалтын нэгдсэн хөтөлбөрийг эцэслэн баталсан. Мөн АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалт хөшөө байгуулах эрх олгох болон зочид, төлөөлөгчдөд зориулсан гар утасны аппликейшн бүтээх тухай асуудлыг хэлэлцээд холбогдох дэд ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
АСЕМ Вилла зочид буудлын үйлчилгээ, бэлэг дурсгалын санхүүжилтийг дэд ажлын хэсгүүд ахин нягталсан талаар мэдээллэв. Эдгээр санхүүжилтийг Сангийн яамаар хянуулан батлуулахаар тогтлоо.
Үүнээс гадна Турк улсын Засгийн газраас үзүүлэх техникийн буцалтгүй тусламжийн асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлыг Хууль зүйн яам нягталсны дараа дэд ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 20
Металлург, машин байгууламжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд “ТОГТВОРТОЙ ЗАХИАЛГА, ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” сэдэвт үзэсгэлэнг “Экологбус” ХХК-ийн байранд зохион байгуулж байна. Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус үзэсгэлэнд оролцож, аж үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийнхантай уулзан санал хүсэлтийг нь сонсч, тэдний бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого гарч, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсаны болон үйлдвэрүүдийг хөрөнгө санхүүгээр дэмжсэний үр дүн энэ үзэсгэлэнгээс харагдаж байна.
Чингис бондын хөрөнгийн 28 хувийг зам барилга, 72 хувийг үйлдвэрлэлийг дэмжихэд зориулсан. Тухайлбал, бондын хөрөнгөөс 1200 үйлдвэр санхүүжилт авсан гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/13138#sthash.SlxtKDEN.dpuf
-
2016 оны 4 сарын 20
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2016.04.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, “Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл бүрэн хангагдлаа. Өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын дарга 3 /Энэтхэг (Доод танхим), Итали (Сенат), Тайланд/, дэд дарга 11 /Австрали, Итали (Төлөөлөгчдийн танхим), Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испани (2 танхимын 4 дэд дарга)/ оролцохоор байна. Мөн хоёр олон улсын байгууллага оролцохоор бүртгүүлсэн. Бүгд Найрамдах Энэтхэг улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан даваа гарагт Монгол Улсад хүрэлцэн ирж, албан ёсны айлчлалаа үргэжлүүлж байна. Өнөөдөр орой Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассо манай улсад хүрэлцэн ирнэ.
2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох бөгөөд хамгийн эхнийх нь Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Уг уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү уулзалт нь өөрийн хурлын дэгтэй бөгөөд уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд нэгээс хоёр өдөр үргэлжилдэг. Нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж, санал дүгнэлтээ гаргаснаар нэгдсэн хуралдаандаа оруулдаг. Ингээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Тунхаглал гаргадаг бөгөөд уг тунхаглал АСЕМ-ын хурлын баримт бичигт тусгалаа олдог” хэмээн хэлсэн.
Түүнчлэн энэ үеэр Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг олон нийтэд мэдээлэх хэвлэл мэдээллийн ажилтнуудад сурвалжлах албан ёсны мандат, гарын авлагыг гардуулан өглөө. Энэхүү уулзалтыг дотоодын 62 сэтгүүлч сурвалжлах бөгөөд тэднийг ажиллах таатай бүхий л нөхцлийг ханган ажиллах байгаагаа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар онцлов. Тухайлбал, тус хурал нь олон нийтэд нээлттэй явагддаг учраас хуралдаануудыг youtube хуудсаар шууд дамжуулах бөгөөд гар утасны АСЕМ 11 гэсэн нэртэй аппликейшнийг ажиллуулж байна. Сэтгүүлчдэд зориулсан тусгай танхимууд байгаагийн зэрэгцээ мэдээ, мэдээллээ түргэн шуурхай дамжуулах интернет сүлжээний хурдыг нэмэгдүүлсэн байна. Мөн сэтгүүлчдэд зориулсан ярилцлага авах болон мэдээ, мэдээллээ дамжуулах хэвлэлийн өрөөг тусгайлан бэлтгэсэн байна.
Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын оролцогчдоос ярилцлага авах цэг
Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын оролцогчдоос ярилцлага авах цэг
Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын оролцогчдоос ярилцлага авах цэг
Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн өрөө
Мөн хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчдэд мандат, гарын авлага материалыг хэвлэлийн ажилтнуудад олголоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 20
МАН-ын дарга М.Энхболд болон ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд ”Бид өчигдөр орой хүртэл МАХН-ыг эвсэхийг хүлээж хүлээцтэй хандлаа. Гэсэн ч МАХН-ын дарга Н.Энхбаяр эцсийн мөчид тохиролцсон ярианаас буцаж, илүүг шаардаж, бусад улс төрийн намуудтай мөн тохиролцох яриа хэлэлцээрийг хийж Улс төрийн шоу хийлээ. Төрийн ордноо МАХН-ын дарга Н.Энхбаяртай өчигдөр орой 3 цаг орчмын хугацаанд уулзаж ярилцсан. Гэсэн ч Н.Энхбаяр тохиролцсноос илүү ихийг шаардсан. Иймээс МАН өчигдөр оройг хүртэл мөрийн хөтөлбөрөө батлалгүй хүлээсэн. Гэтэл МАХН-ынхан 15 цаг гэхэд мөрийн хөтөлбөрөө баталчихсан байсан юм билээ. Иймээс 2016 оны сонгуульд МАН дангаараа оролцох нь тодорхой боллоо. Энд нэг зүйлийг онцолмоор байна. МАН цаашид МАХН-тай нэгдэх, эвсэх итгэлээ хэвээр хадгалсаар байх болно” гэж мэдэгдсэн юм.
Дашрамд дурдахад, МАН өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлжээ.
-
2016 оны 4 сарын 20
МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар МАН-ын Бага хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан ч өчигдөр МАХН эвсэх саналаасаа татгалзсан юм.
Тэд өчигдөр гурван цаг гаруй хуралдсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс МАН сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргажээ. Хоёр нам эвсэх асуудал нь хэдхэн хоногийн өмнөөс яригдсан асуудал биш хоёр нам салснаас хойш намын гишүүд дэмжигчдийн тавьж байсан асуудал. Тиймээс цаашид ч хоёр нам эвсэх асуудал нээлттэй хэвээр гэлээ. МАН өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлжээ.
-
2016 оны 4 сарын 20
Анхны дарга нь Ц.Баянбилэг гэх хүн бөгөөд тэрбээр 10 хоногийн өмнө Г.Уянгад ажлаа хүлээлгэж өгчээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгын “халаасных” гэх тус нам өнгөрсөн даваа гаригт анхны өргөтгөсөн хуралдаанаа хийсэн юм. АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хуралтай зэрэгцэн хийсэн тус намын хуралдааныг ”С1” телевизээр шууд дамжуулсан бөгөөд хуралд УИХ-ын гишүүн Л.Цогоос гадна Х.Баттулга гишүүний хөтөлдөг ”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочид очиж шууд дамжуулалтын найруулагчаар Б.Баатар ажилласан нь Х.Баттулгынх гэдгийг олон нийтэд ил болгосон юм. Энэ үеэр тус намын дарга Г.Уянгын ”Х.Баттулга гишүүнийг ирвэл манай нам хоёр алгаа тосоод хүлээж авна” хэмээн хэлсэн нь дээрх таамаглалыг бүрэн баталж, энэ бол аль эрт төлөвлөгдсөн жүжиг гэдэг нь тодорхой болсон.