
Европт цахилгаан автомашины эрэлт эрчимтэй өсөж, 2026 оны долдугаар сард шинээр бүртгэгдсэн автомашины 25.7 хувь нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байсан байна. Энэ нь шинэ автомашин бүрийн дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болсон гэсэн үг юм.
Европын 16 гол зах зээлд долдугаар сард нийт 224,266 цахилгаан автомашин бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 13.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин 2026 он гарснаас хойш Европ даяар бүртгэгдсэн бүрэн цахилгаан автомашины тоо 1.5 саяд ойртож, жилийн өмнөхөөс 30 орчим хувиар нэмэгдсэн байна.
Франц, Герман өсөлтийг тэргүүлж байна. Цахилгаан автомашины өсөлтөд Европын томоохон зах зээлүүдийн нэг болох Франц, Герман онцгой нөлөө үзүүлжээ.
Франц: шинэ автомашины 35 хувь нь цахилгаан
Герман: 29.3 хувь
Дани: 80.1 хувь
Финланд: 52.6 хувь
Нидерланд: 47.3 хувь
Бельги: 42.8 хувь
Швед: 42.6 хувь
Харин Италид төрөөс олгож байсан зарим дэмжлэг дууссаны дараа цахилгаан автомашины эзлэх хувь 10.1 хувиас 5.9 хувь болж буурчээ. Энэ нь төрийн бодлого, татварын хөнгөлөлт, урамшуулал цахилгаан автомашины борлуулалтад хэр хүчтэй нөлөөлдгийг харуулж байна. Шинжээчдийн үзэж буйгаар цахилгаан автомашины эрэлт нэмэгдэхэд шатахууны үнэ өндөр байгаа, төрийн дэмжлэг, илүү хямд цахилгаан загварууд олширч байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлж байна. Ялангуяа Ираны дайнтай холбоотойгоор нефтийн үнэ өссөн нь Европын хэрэглэгчдийг түлшний зардал багатай автомашин сонгоход түлхэц болжээ.
Л.Баяр























































