-
2016 оны 4 сарын 22
Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд 29 төлөөлөгч оролцсон байна.
-
2016 оны 4 сарын 22
Энэхүү хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Цэц үзээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн шийдвэрлэлээ.
_DSC0446
Иймд Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, 2016 оны 05 дугаар дүгнэлтээ гаргалаа.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
-
2016 оны 4 сарын 22
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 4 сарын 22
Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв
-
2016 оны 4 сарын 22
Монгол Улсын Их Хурал Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт нь Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын хүрээнд болох хэд хэдэн цуврал арга хэмжээний эхнийх нь юм.
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Бэлтгэл хурал өнөөдөр /2016.04.21/ 15 цаг 30 минутад Төрийн ордны хуралдааны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун даргалж, Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн улс орнуудын парламентын төлөөлөгчид оролцлоо.
Хуралдаан даргалагч Ази-Европын парламентын түншлэлийн энэ удаагийн уулзалтад одоогоор дэлхийн 32 орны парламентын төлөөлөгчид оролцохоор ирээд байгааг хуралдааны эхэнд дуулгаад маргааш нээгдэх Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хөтөлбөрийн төслийг парламентын гишүүдэд танилцуулсан юм.
Ази, Европын парламентын түншлэлийн хуралдааны дэгийн дагуу Нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд даргална. Энэ удаагийн уулзалт нь “Ази-Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдах бөгөөд “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн сэдвээр хоёр салбар хуралдаан хийх юм.
Бэлтгэл ажлын энэ удаагийн хуралдаанаар Ази-Европын парламентын түншлэлийн хуралдааны журмын дагуу хоёр салбар хуралдаан болон нэгдсэн хуралдаануудад илтгэл тавих орнуудын төлөөлөгчдийг хэлэлцэж тогтов. Уулзалтын орчуулгыг англи, монгол, орос, хятад, япон, итали хэлээр явуулах юм байна.
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 09 цагаас Төрийн ордны Их танхимд болж, уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ази, Европын парламентын түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо нар үг хэлэх юм.
Бэлтгэл ажлын хурлын дараа Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Төслийн /баримт бичгийн/ хорооны хуралдаан болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун даргалав. Төслийн хорооны хуралдаанаар Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглалын төслийг хэлэлцлээ. Тунхаглалын төслийг уулзалтад оролцох орнуудын парламентын төлөөлөгчдөд урьдчилан хүргүүлж, ирүүлсэн саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг уулзалтад оролцож буй орнуудын парламентын төлөөлөгчдөд тараасан байна.
Ази-Европын парламентын түншлэлийн хуралдааны журамд Тунхаглалын баримт бичгийг хэрхэн хэлэлцэж батлах талаар тодорхой заасан байдаг аж. Энэ дагуу хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн С.Оюун Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглалын төслийг заалт тус бүрээр нь парламентын гишүүдэд уншиж танилцуулан саналыг нь сонсов. Төслийн хорооны хуралдаанд оролцсон парламентын төлөөлөгчид Тунхаглалын төсөлтэй холбогдуулан саналаа хэлж, төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, утга агуулгыг сайжруулах зэрэг засвар оруулан нэгдсэн байр суурьт хүрсэн тул Тунхаглалын төслийг маргааш үдээс хойш болох Нэгдсэн хоёрдугаар хуралдаанд оруулж батлуулахаар тогтов.
Тунхаглалын төслийг хэлэлцэхэд Ази, Европын улс орнуудын парламентын төлөөлөгчид маш идэвхтэй оролцож, үнэтэй санал гаргаж төсөлд тусгуулан ажил хэрэгчээр хандсанд нь Төслийн хорооны хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун талархал илэрхийллээ. Тунхаглалын төслийг хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Төслийн хорооны хурал даргалагч С.Оюун Нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын төгсгөлд Тунхаглалыг батлах бөгөөд энэхүү баримт бичигт Ази-Европын парламентын түншлэлийн үүрэг болон хоёр тивийн цаашдын хамтын ажиллагаанд гүйцэтгэх парламентчдын үүрэг, оролцоог тусгахаар төлөвлөжээ. Уг Тунхаглал нь дэгийн дагуу АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр танилцуулагдах юм байна.
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад нийт 32 орон (Монгол Улсыг оролцуулан) болон Европын Парламентаас 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Үүний дотор Энэтхэг, Тайланд, Итали (Сенатын танхим) гэсэн 3 улсын парламентын дарга, Австрали, Польш, Унгар, Вьетнам, Индонези, Финланд, Итали (Төлөөлөгчдийн танхим), Испани гэсэн 8 улсын парламентын дэд дарга нар оролцохоо нотлоод байна.
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндэсний хороо байгуулагдаж, даргаар нь Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ажиллаж байна. Мөн ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 22
Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ
: 2016-04-22 10:27:05 : 765
УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн ”Баянгол” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг ”Баялагийн хувь”, ”Түмэн хишигтэн” гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн.
Тэгвэл эл шалгалтын талаар дөнгөж сая ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, шалгалтын үеэр Х.Баттулга нь нэр дурдагдаж буй хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй болохыг олж тогтоосон байна.
Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болох нь шалгалтын явцад илэрсэн талаар мэдээллээ.
Энэ тухай дэлгэрнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
-
2016 оны 4 сарын 22
14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөртөө
-
2016 оны 4 сарын 22
Увс аймгийнхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаа өргөтгөх хүсэлтэй байна
-
2016 оны 4 сарын 22
2016.04.22-ны 09:00 цаг Төрийн ордны Их танхим
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын Ерөнхийлөгч
Эрхэмсэг ноён Пьетро Грассо,
Эрхэм хүндэт парламентын гишүүд, төлөөлөгчид өө,
Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,
Өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд, манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж, түүчээ болж байгаагаараа онцлог юм.
1996 оны 3 дугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний анхны уулзалтын дараахан буюу мөн оны 4 дүгээр сард Парис хотноо Ази Европын Парламентын Түншлэлийн анхны уулзалт болж Ази-Европын бүх талын уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө хоёр тивийн парламентуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд анхаарлаа хандуулсан. Энэ нь АСЕМ-ын үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, хүч чадлаа нэмэрлэх гэсэн Ази, Европын ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэл байсан юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан.
Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ.
Тухайлбал,одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд Монголын Их Хаан Гүегт Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг өвөг дээдэс минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.
Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна.
Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ.
Ази, Европын уулзалтын үйл явц нь өнөөдөр дэлхий дахинд болон хоёр тивийн хамтын ажиллагаанд онцгой чухал үүрэг бүхий албан бус яриа хэлэлцээний тавцан болон бэхжиж байна.
Ази-Европын Парламентчдын уулзалт нь хоёр тивийн түншлэлийн үйл явцын салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн 9 дүгээр уулзалтын үед “Ази, Европын Парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд болж терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа хэлэлцэхээр хуран цуглаад байна.
Ази-Европын Парламентчдын энэ удаагийн уулзалт нь Ази, Европын Парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, дараагийн 10 жилийн ирээдүйгээ тодорхойлон, хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудад тулгуурлан өргөн хүрээнд, цогц, гүнзгий агуулга, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Ази, Европын хоорондын уялдаа холбоо буюу connectivity гэдэг нь АСЕМ-ын түнш орнуудын хүрээнд дан ганц дэд бүтэц, төмөр зам, засмал зам, агаарын холбоо зэрэг “хатуу холбоос” төдийгүй хоёр тивийн ард түмний оюун санаа, соёл урлаг, боловсрол зэрэг “зөөлөн холбоос”-ыг оролцуулсан цогц ойлголт болохыг бид хүлээн зөвшөөрч энэхүү уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан энэхүү салбарын яриа хэ лцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно.
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.
Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг Та бүхэнд хэлэхэд таатай байна.
Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоо өнгөрсөн жил олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Монгол Улсын Их Хурал дэлхийн 57 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн отгон гишүүн бөгөөд энэхүү ассамблейн намрын хурлыг 2015 оны намар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
Энэ удаа Ази, Европын Парламентын Түншлэлийн энэхүү нэр хүндтэй уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаадаа бид баяртай байна.
Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна.
Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу уулзалтаас бидний батлан гаргах Тунхаглалыг 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах бөгөөд тунхаглалд орох бид бүхний санаа бодол, зөвлөмж нь АСЕМ-ын цаашдын зорилтод тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна. Уг Тунхаглал нь АСЕМ-ын албан бус харилцан яриа хэлцээний талбарыг бататгахын зэрэгцээ АСЕМ-ын үйл ажилагааг олон түмэнд ойртуулж, улам илүү үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
Өчигдөр парламентын гишүүд Та бүхэн Бэлтгэл хорооны хурал, Төслийн баримт бичгийн хорооны хурлаа амжилттай хийж, уулзалтаас гарах Тунхаглалаа нухацтай хэлэлцэн, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, харилцан ойлголцон зөвшилцөж ажилласанд миний бие баяртай байна.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.
Ази Европын Парламентын Түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуудан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээснийг мэдэгдье
Анхаарал тавьсанд баярлалаа.
-
2016 оны 4 сарын 22
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг Монгол Улсын агаарын тээврийн болон дэд бүтцийн хөгжлийн том зангилаа болох учиртай. Бид иргэний агаарын тээврийн салбарын түүхэнд орох нэгэн чухал үйл явдлын гэрч болж байна. Ховд хотын нисэх буудалд том оврын онгоц анх удаа газардлаа гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МИАТ компанийн БОИНГ онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн ёслолд оролцохдоо хэллээ.
Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана гэдгийг Ерөнхий сайд хэлээд Ховд болон баруун бүсийн аймгууд аялал жуулчлалын төв, мөн БНХАУ, ОХУ-ын зах хязгаар нутгийн хотуудын ачаа тээвэр, зорчигч тээврийн зангилаа болох учиртай. Засгийн газар энэ боломжийг хангахын төлөө ажиллана гэлээ.
Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээхүйц үйл явдал болж байна. Энэ том ажлыг эхлүүлсэн иргэний нисэхийн салбарын хамт олонд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүслээ.
БОИНГ онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн арга хэмжээнд Улсын Их хурлын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд болон аймгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл, иргэний нисэхийн салбарынхан оролцлоо.
Агаарын тээврийн салбарынхны санаачилга ажил хэрэг болж, орон нутагт том оврын онгоц нислэг хийж байна. Нислэгийг тогтворжуулснаар энэ ажил үр өгөөжөө өгнө. Зөвхөн баруун хязгаар биш дараагийн ээлжинд зүүн аймгуудад том онгоц нисдэг болно. Чойбалсан хотын нисэх буудлыг засч тохижуулах ажлыг хийнэ гэж Зам, тээврийн сайд М.Зоригт хэллээ.
Улаанбаатараас Ховд хүрэхэд автомашинаар 100 гаруй мянган төгрөгийн зардлаар 2 хонож ирнэ. Харин 200 мянган төгрөгийн зардлаар БОИНГ онгоц хөлөглөөд хоёр цагийн дотор Ховд хотод ирэх боломж бүрдлээ гэж зорчигчид ярьж байна.
Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон.
Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг. Цаг зав, хөрөнгө зарж газраар явж буй иргэддээ агаарын тээврээр зорчих боломж олгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч гуравдугаар сард болсон “Шийдлийн цаг” уулзалтаар хэлж байсан юм.
Орон нутгийн нислэгийн жижиг онгоцуудыг том онгоцтой хослон хэрэглэвэл солибол нислэгийн хугацааг багасгах боломж байгаа. Ховдод хатуу хучилттай буултын талбайтай учраас том онгоцуудаа тэнд буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино рейс хийх төдийгүй тасалбарын үнийг бууруулах бололцоотой. Энэ нь аялал жуулчлал хөгжихөд тустай. Тухайлбал, Хонконг-Улаанбаатар-Ховд, Берлин-Улаанбаатар-Баян-Өлгий гэсэн нэг чиглэлтэй, агаарын компанийн нэг тасалбартай болсон тохиолдолд гадаадын аялагч, жуулчдад ач холбогдолтой. Мөн ОХУ, БНХАУ-ын хөрш залгаа хотуудыг Улаанбаатартай холбох, транзит нислэгүүд зохион байгуулах боломж байна. Энэ асуудлыг ажтл хэрэг болгоход санаачилгатай ажиллах шаардлагатай гэж салбарын удирдлагуудад үүрэг даалгавар өгч байсан өгч байсан нь өнөөдөр ажил хэрэг боллоо.
Энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцсоны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймгийг зорилоо. Тэрээр өнөөдөр тус аймагт ажиллаж байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-нд Баян-Өлгий аймагт ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/13174#sthash.UDDdNBIr.dpuf
-
2016 оны 4 сарын 22
Өнөөдөр чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2016 оны 4 сарын 22
Эмхтгэл
-
2016 оны 4 сарын 21
чуулган
-
2016 оны 4 сарын 21
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Наошима, Т.Мики нарыг өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 4 сарын 21
hhh
-
2016 оны 4 сарын 21
Тэгсэн, ЦЕ厂-ын даргыг чөлөөлөх, томилоход саналаа оруулах нь Хууль зүйн сайдад хуулиар олгогдсон эрх. Хуулийн энэ заалтын хүрээнд Р.ЧингисиАг ЦЕГ-ын даргаас чөлөөлөх саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй.
•Шалтгаан нь юу юм бол.”?
-Асуудал байгаа учраас л Ерөнхий сайдад хандсан. Тэр бүгдийг хэвлэлээр дэлгээд байх шаардлагагүй. Наад зах нь л гэхэд ажлын арга барилын хувьд, салбарын бусад байгууллагатайгаа уялдаатай ажиллах тал дээр зөрчлүүд бий. Ер нь манайхан одоо цагдаагийн, цагдаагиАн байгууллагын талаархи ойлголтоо жаахан өөрчлөх хэрэгтэй юм. Цагдаа бол хүчний байгууллага биш шүү дээ. Хэдийгээр гэмт хэрэг, зөрчлийн эсрэг тэмцдэг ч, цагдаа бол нэг талаасаа хүний эрх, эрх чөлөөг хуулийн хүрээнд хамгаалдаг хүний эрхийн байгууллага. Иргэдээ аливаа халдлага, үймээн бужигнаанаас хамгаалдаг болохоос, үймээн самуун өдөөх, өртөх урьтач нөхцөлийг бий болгодог бүтэц биш. Цагдаа бол илүү иргэний талдаа ажиллах ёстой байгууллага.
-
2016 оны 4 сарын 21
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассод бараалхав.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо Итали, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж өргөн байгааг тэмдэглээд удахгүй нээх гэж буй Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр талын хамтын ажиллагааг арьс шир боловсруулах, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт хөгжүүлэх боломжтойгоос гадна ногоон эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарт ч хөгжүүлэх боломж байгааг дурдав.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Италийн талаас Парламентын даргын түвшинд хийж буй энэхүү айлчлалд монголын тал өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассогийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой салбар бол соёлын салбар хэмээн сайд Л.Пүрэвсүрэн онцлоод энэ чиглэлд 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан соёлын хамтарсан цогц арга хэмжээ зохион байгуулах, Монголын дуурийн дуулаачдыг Италид сургадаг тэтгэлэгт хөтөлбөрийг сэргээх, Ла Скала театрын удирдлагыг Монголд айлчлуулах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн Монгол улсад музей байгуулах, хөл бөмбөгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Италийн эртний бичгийн дурсгалууд дахь монголын түүхийн холбогдолтой баримт мэдээллийг хамтран судлах, судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.
Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо Гадаад хэргийн сайдын тавьсан саналыг дэмжихээ илэрхийлээд Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт болон АСЕМ-ийн дээд түвшиний уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсэв.
-
2016 оны 4 сарын 21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор хаалттай горимд шилжүүллээ. Уг хууль нь улсын нууцад хамаарч байгаа учраас хаалттай горимоор хэлэлцэж буй юм.
Үүний өмнө УИХ-аар Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхын саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Мөн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн бол Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 74.5 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлээд байна.
-
2016 оны 4 сарын 21
Улаанбаатарт нээлтээ хийж буй АЕПТ буюу Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор ирсэн Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо өнөөдөр /2016.04.21/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочинд АЕПТ-ийн уулазлтад хүрэлцэн ирсэнд баяр хүргэж тавтай морилохыг урилаа. Тэрээр бас Бүгд Найрамдах Итали Улс нь Европын холбооны гишүүн орны хувьд Монгол Улсын зүгээс гаргасан санал санаачлагуудыг олон улсын түвшинд дэмжин ажилладагт талархал илэрхийлсэн юм.
Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол-Италийн харилцаа маш бат бэх бөгөөд олон улсын хэмжээнд болон НҮБ-ын хүрээнд бие биеэ дэмжин ажилладагт талархалтай байдгаа хариу илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний өмнөх АЕПТ-ийн 8 дугаар уулзалтыг эх орондоо, Милан хотод хийлгэж байсан эрхэм Пьетро Грассо энэ удаа Улаанбаатарт хүрэлцэн ирж туршлагаа хуваалцаж байгаад баярлаж буйгаа мөн хэллээ.
Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хэлэхдээ “Авлигатай тэмцэхэд гаргасан Ерөнхийлөгч таны гавьяаг би өндрөөр үнэлдэг. Би 43 жилийн турш шүүгчээр ажиллахдаа авлигын эсрэг ажилласан. Одоо ч гэсэн ажиллаж байна. Саяхан мөнгө угаах болон санхүүгийн хуурамч тайлан, баланс гаргахын эсрэг хууль, тогтоомжийн төслийг өргөн барьсан. АСЕМ, АЕПТ-ийн уулзалтыг Монголд хийж байгаа нь Ази-Европыг холбох, түүний дотор Монгол-Италийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Тэрээр мөн “Бүгд Найрамдах Итали Улс нь Монгол Улстай арьс боловсруулах, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, аюулгүй түгээлт, уул уурхай, харилцаа холбоо, дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах боломжтой. Марко Пологийн үеийн торгоны замыг бодитоор сэргээж, Ази-Европ, Итали-Монголыг холбох боломжтой. Итали нь Европдоо ногоон эрчим хүчний чиглэлээр тэргүүн байр эзэлдэг. Нар, салхины эрчим хүчийг ашиглах чиглэлээр хамтарч ажиллах боломж нээлттэй харагдаж байна.
Мөн соёл, боловсролын талаар хамтран ажиллах боломжтойгоо Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ илэрхийлсэн. Монголоос олдсон олдворуудыг музейд байршуулах, тэдгээрээс Италийн иргэдэд үзүүлж сонирхуулах, олон нийтэд дэлгэх талаар хамтарч ажиллах боломжтой. Монголын дуурийн дуучдыг Италид бэлтгэх чиглэлээр Соёлын яамд хооронд тохиролцоонд хүрсэн. Түүнчлэн Италийн жуулчдыг Монголд визгүй зорчуулах боломжийг нээж өгөхийг хүсч байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд “Хоёр орны харилцааг бэхжүүлэх талаар таны хэлсэн зүйлүүдтэй санал нэг байна. Бидний зүгээс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Италийн Ерөнхий сайд ирж оролцоно гэж хүлээж байгаа. Миний халуун дотно мэндчилгээг Италийн Ерөнхийлөгч Сержио Маттареллад дамжуулж өгөхийг хүсье. Монголд тавтай морилохыг дахин ерөөе” гэлээ.
-
2016 оны 4 сарын 21
Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэхүү хуулийн төсөлд батлан хамгаалах үйл ажиллагаа, түүний зарчим, хуулийн нэр томьёо, Монгол Улсын цэргийн байгууллыг шинээр тодорхойлж, төр, засгаас батлан хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгажээ.
Батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар шинээр тодорхойлсон байна.
Төсөлд, Монгол Улсын цэргийн байгуулал, түүний бүтэц бүрэлдэхүүний талаар шинээр бүлэг нэмж, батлан хамгаалах асуудлаарх эрх бүхий субъектүүдийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлж, зохион байгуулах болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, төрийн болон орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн чиг үүрэг, үйл ажиллагааг илүү тодорхой болгох зорилгоор эрх зүйн зохицуулалтыг шинэчилж тусгасан байна.
Дотоодын цэргийн тухай хуулийг энэ хуультай хамтад нь яагаад өргөн бариагүй, энэ хуулийн төслийн үзэл баримтлал нь төвийг сахих бодлоготой хэр уялдаж байгаа, бүтээн байгуулалтын үйлсэд түүний дотор барилгын ажилд цэргийн албан хаагчийг татан оролцуулах зөв зүйтэй эсэх, цэргийн алба хаах хугацааг сунгах эсэх, салбарын бодлогыг тодорхойлсон эдгээр хуулийн төслийг ямар хугацаанд боловсруулсан, түүнд Батлан хамгаалах яамны оролцоо ямар байсан, цэргийн алба хаах орчин үеийн нөхцөл, бэлтгэл хангагдсан, байгаль орчныг хамгаалахад оролцох боломжтой эсэх, ямар асуудлууд тулгамдаад, шаардлага үүсээд энэ хуулийн төслийг зайлшгүй батлах ёстойг тайлбарлах зэрэг талаарх гишүүдийн асуултад хууль санаачлагчийн төлөөлөл, ажлын хэсгийнхэн хариулт өгөв.
Төвийг сахих бодлого нь батлан хамгаалахын салшгүй хэсэг мөн бөгөөд Батлан хамгаалах яам нь үндсэн чиг үүргийн яам байх, батлан хамгаалах салбар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чиглэл рүү явах, батлан хамгаалахын бодлогоор дамжуулан эр хүн, эх оронч иргэнийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, дэлхийн хөгжлийн хандлага, хоёр хөршийн хөгжлийн бодлого түүний дотор үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг харгалзаж бодлогоо уялдуулах, насан туршийн боловсролын дамжлага бааз нь батлан хамгаалах салбар байх, хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойш тавилгүй яаралтай хэлэлцэж батлах зэрэгт гишүүдийн санал чиглэгдэж байв.
Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтаар чуулганы үдээс хойших хуралдаан эхлэнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.